-
2016 оны 12 сарын 20
...“Гарын таван хуруу” хэмээх киног Монголын улстөр, ялангуяа Ерөнхийлөгчийн хэлдэг үг, хийдэг ажил нь хэрхэн зөрж ирсэнтэй уялдуулан хийвэл гэсэн адайр бодол төрдөг юм. Мөн ч гоё, бас сургамжтай кино болно доо. “Хулгайч аа, хулгайч аа” гэдэг хэсэг ёстой янзтай...
-
2016 оны 12 сарын 20
09:00-16:00 цагт: ҮСХ-ноос хэвлэлийн байгууллагын сэтгүүлчид, төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт статистикийн тоон мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна.
09:30-12:00 цагт: Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь БХБЯ болон МХЕГ-тай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг 2017 оны 5 сараас хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийг угтаж ЖАЙКА-аас Барилгын хөгжлийн төвтэй хамтран ХАБЭА-н ажилтан, талбайн инженерүүдэд зориулсан “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын семинар”-ыг зохион байгуулна. Хаана: Барилгын хөгжлийн төвийн 5 давхрын хурлын танхим
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд элэгний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх болсонтой холбогдуулж “Омбол” ХХК-иас мэдээлэл хийнэ
11:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна.
14:00 цагт: БНХАУ-ын хандиваар Стандарт, хэмжил зүйн газрын ХХШБГ нь Хүч, хатуулгын лаборатортой боллоо. Тус лабораторийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болно. Хаана: СХД, 18-р хороо Стандарт, хэмжил зүйн газрын 2-р байр / “Ач анагаахын их сургуулийн” баруун талд/
14:00 цагт: НХЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй ”Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан ”ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДЛЫН СУРГАЛТ”-ын хаалтын арга хэмжээ Баянгол зочид буудлын нэг давхрын хурлын танхимд болох юм.
-
2016 оны 12 сарын 20
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
-
2016 оны 12 сарын 20
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ:
-
2016 оны 12 сарын 20
Үс засуулбал: Өвчин ирнэ
-
2016 оны 12 сарын 20
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
-
2016 оны 12 сарын 19
Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Абу Даби хотноо гарын үсэг зурлаа.
-
2016 оны 12 сарын 19
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг.
-
2016 оны 12 сарын 19
”Үдийн цай”-г хэрэгжүүлэхдээ сургуулиуд аж ахуйн нэгжтэй шууд гэрээ хийдэг болох санал гаргалаа
-
2016 оны 12 сарын 19
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр орны харилцаа 25 жилийн ойн босгон дээр ирж буйг тэмдэглээд энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр томилогдсон. Ээлжит хуралдааны товыг тохирч, хоёр талд тааламжтай үед амжилттай зохион байгуулна гэдэгт найдаж байна гэлээ.
Улаанбаатар хотноо өнгөрөгч аравдугаар сард бизнес форум болсон. Бизнесийн ийм арга хэмжээ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц болно гэж үзэж буйгаа Элчин сайд тэмдэглээд ирэх оны зургадугаар сард Астана хотноо болох “ЭКСПО 2017”-д 105 орон оролцохоо илэрхийлсэн, Монгол Улс энэ арга хэмжээнд оролцож өв, соёлоо сурталчилна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.
Уулзалтын үеэр хоёр орны худалдаа эдийн засаг, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 19
Энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Эл өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
-
2016 оны 12 сарын 19
Монголд дөрвөн гүентэй ирвэс анх удаа бүртгэгджээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хийсэн хээрийн судалгааны явцад эдгээр гүен бүртгэгдсэн байна. Өмнө нь 1-3 гүентэй ирвэс судалгааны явцад тохиолдож байсан бөгөөд энэ нь анхны тохиолдол болж байгаа аж.
Энэхүү судалгаа нь Ховд аймгийн нутагт оршдог Баатархайрхан ууланд энэ оны 8, 9 дүгээр сард хийгджээ.
-
2016 оны 12 сарын 19
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Азийн сан”-гийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Азийн сан нь 1990 оноос Монгол Улсад хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, сайн засаглалыг дэмжих, шударга ёс, хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн албаны үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй болгох, авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж иржээ.
Энэ хүрээнд НЗДТГ-тай хамтран хотын үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг бэхжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, 2011 онд Нийслэлийн газрын албаны үйл ажиллагаа, мэдээллийг иргэдэд нээлттэй болгоход хамтран ажилласан бол 2014 онд НЗДТГ-тай авлигаас сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллажээ. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран ажилласан байна.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “НЗДТГ “Азийн сан”-тай сүүлийн 6 жил хамтран ажиллаж байна. Өнөөдрийн зурсан санамж бичгийн дагуу нийслэлийн болон дүүргүүдийн ЗДТГ-ын шийдвэрүүд цахим хуудсаар ил тод болж байна. Газартай холбоотой шийдвэрүүд ч ил тод, иргэдэд нээлттэй болно гэсэн үг. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг ил тод болгох, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд “Азийн сан”-тай хамтарч ажиллахаар болж байна” гэлээ.
Ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах, шийдвэрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэдэх олон нийтийн болон дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 19
Сүүлийн үед УИХ, Байнгын хороодын ирц бүрдэхгүйгээс хуралдаан хойшлогдох, цагаасаа хоцорч эхлэх болсон. Энэ талаар эх баригч намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Цаашид гишүүдийн ирц, хариуцлагын асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн” гэлээ.
-
2016 оны 12 сарын 19
Монголын банкны холбооны ээлжит 11 дүгээр чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцлоо. Тус чуулганы хувьд Монголбанкны үе үеийн Ерөнхийлөгчдөөс оролцож буй анхны тохиолдол болохыг чуулганы нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолж, өндөр ач холбогдол өгөв. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч банкны салбарынхантай өргөн хүрээнд ярилцлаа. Тэрээр хэлэхдээ “Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монголбанк арилжааны банкуудтайгаа нягт хамтран ажиллаж, дэмжих болно. Арилжааны банкууд ч бас Монголбанкны бодлого, шийдвэрийг дэмжиж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэв. Түүнчлэн “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед Монголбанк бодлогоо аль болох зөөлрүүлэх бодлого баримтална. Ирэх онд та бүхэн эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэлээд хийгдэнэ гэж хүлээхэд болно. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, эдийн засагт нийлүүлж байгаа мөнгө валютын ханшид дарамт болж очих учиргүй тул Монголбанк болон арилжааны банкууд ойлголцож ажиллах ёстой” гэсэн юм.
Мөн энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ойрын үед эдийн засагт хүлээлт үүсгээд буй асуудлуудаар харилцан байр сууриа солилцлоо.
-
2016 оны 12 сарын 19
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчилжээ.
Хэрэг үйлдсэн этгээдүүд олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк хуудаст “Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэсэн утга бүхий зар тарааж, иргэдийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шуудан илгээн хэргийг үйлджээ. Ингэхдээ өөрийгөө Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яаманд ажилладаг хэмээн итгүүлж хүсэлт амжилттай бүртгэгдсэн тул 30 минутын дотор мөнгөө шилжүүлээгүй тохиолдолд үүссэн эрх цуцлагдана хэмээн бусдад онц их хэмжээний хохирол учруулжээ. Ийм байдлаар нийт 35 иргэнээс 32 сая төгрөгийг залилан мэхэлж авсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байна.
Энэхүү хэрэгт зохион байгуулагчаар 1967 онд төрсөн Улаанбаатар хотын харьяат А, хамтран үйлдэгчээр 1987 онд төрсөн У нарыг татан оролцуулж, этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227.2-д зааснаар /компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Дээрх этгээдүүд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэний улмаас ял шийтгэл эдэлж байжээ.
Иргэдийг хайхрамжгүй байдлаасаа болж хохирохгүй байхыг, аливаа санал хүсэлт цахим хуудсанд нь ирсэн тохиолдолд холбогдох байгууллагаас лавласны дараа мөнгөө шилжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Дашрамд иргэд, олон нийтэд сонордуулахад Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаяг нь түр, болон удаан хугацаагаар виз хүсэх тухай хоёр ангилалтай аж. Харин хуурамч хаяг нь зөвхөн удаан хугацааны визний хүсэлт хүлээн авах нэг л ангилалттай юм байна. Гэхдээ хуурамч хаягийг цагдаагийн байгууллагаас устгажээ.
-
2016 оны 12 сарын 19
ТӨРИЙН БАНКНЫ ХАРИЛЦАГЧИД “ГЯЛС БАНК”-ЫГ ОНЦОЛЖЭЭ
Төрийн банк “Талархлын өдөрлөг” зохион байгуулжээ
Монголын хамгийн олон картын хэрэглэгчтэй Төрийн банк нь өөрийн 500 гаруй салбар нэгж, 2,500 гаруй картаар үйлчлэгч байгууллага, 270 АТМ-аар дамжуулан харилцагчиддаа үйлчилдэг билээ. Төрийн банк нь олон улсын Visa, UnionPay, JCB нэрийн картуудыг төлбөрт хүлээн авдаг, картын аливаа эрсдэлээс хамгаалах хяналтын цогц системийг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн шинэлэг, шилдэг үйлчилгээ бүхий үндэсний хэмжээний томоохон банк юм.
Тус банк 2500 орчим картаар үйлчлэгч байгууллагынхаа төлөөллийг урин оролцуулсан “Талархлын өдөрлөг-2016” арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр “SS” клубт зохион байгууллаа. Жил бүр болдог уг арга хэмжээнд Төрийн банкны удирдлагууд, салбар тооцооны төвийн захирлууд оролцож хамтран ажилладаг байгууллагууддаа хүндэтгэл үзүүлэхийн сацуу тэдний санал хүсэлтийг хүлээн авчээ.
Өдөрлөгийн үеэр картаар үйлчлэгч байгууллагууддаа луйврын гүйлгээний болон бусад эрсдэлээс сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэснээс гадна бэлэн бус төлбөр тооцооны өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар танилцуулсан байна. Мөн энэ үеэр Төрийн банкнаас зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа EMV чиптэй өндөр нууцлал, хамгаалалт бүхий олон улсад ашиглагдах “Виза кредит карт”, “JCB дебит карт”- аа өдөрлөгт оролцогчдод танилцуулжээ.
Төрийн банк жилийн турш харилцагч, хамтран ажилладаг байгууллагууддаа чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг нь 11 сарын 05-аас энэ сарын 5-нд зохион байгуулсан “Шилдэг КҮБ” уралдаант аян бөгөөд уг аянаа дүгнэж шилдэг дөрвөн байгууллагыг шалгаруулж шагнасан байна. Арга хэмжээний үеэр мөн “Азтай” дөрвөн байгууллагад гарын бэлэг, дурсгалын зүйлс гардуулжээ.
Картаар үйлчлэгч байгууллагуудын зүгээс Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж “Гялс банк”-ны үйлчилгээг “Онцлох үйлчилгээ”-ээр нэрлэсэн юм.
“Гялс банк” үйлчилгээ нь манай улсын банкны систем дэх үйлчилгээний хамгийн өргөн хүрээ бүхий, ашиглахад хялбар, найдвартай, харилцагчийн итгэлийг хүлээсэн, нэг бүртгэлээр олон сувгийг ашиглах боломжтой шилдэг цахим бүтээгдэхүүн болж чадсан гэдгийг харилцагчид нь онцолсон байна.
-
2016 оны 12 сарын 19
Бразилийн Рио Де Жанейро хотноо бослон паралимпд амжилттай оролцож Паурлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Энхбаярын Содномпэлжээд өнөөдөр д гурван өрөө байрны түлхүүр гардуулж өглөө. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Э.Содномпэлжээгийн амьдралд тэгш дүүрэн байхыг бэлгэдэн тоононд нь алд цэнхэр хадаг зангидаж, спортын өндөр амжилт хүслээ
-
2016 оны 12 сарын 19
Баярын өдрүүдэд байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчидаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна эдгэгт анхаарал тавьдаггүй. Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг билээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил эрс ихэсдэг юм. Иймээс шинэ жилийн арга хэмжээнд оролцсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүйгээр дуудлагын жолооч дуудах үйлчилгээг авах ёстой. Ингэснээр жолооч та өөрийн амь нас эд хөрөнгөөрөө хохирохгүй мөн адил бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх боломжтой юм.
-
2016 оны 12 сарын 19
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ онод иргэн, аж ахуй нэгж байгууллагад 2 тэрбум 44 сая төгрөгийн хохирол учруулсан 34 гэмт хэргийг илрүүлжээ. Илрүүлсэн хэргийг ангиллаар нь авч үзбэл:
Цахим орчинд компьютер, мэдээлэл аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14
Иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих гэмт хэрэг 2
Интернет орчинд садар самуун сурталчилсан гэмт хэрэг 2
Интернет орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 2
Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн 10
Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 2
Галт зэвсэг худалдаалсан, мансууруулах бодис хадгалсан хэрэгт тус тус 1 гэмт хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчин дахь худал мэдээлэлд итгэн, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна. Иргэн фэйсбүүк, твиттер хуудсандаа өөрийн тухай мэдээллийг хэт дэлгэрэнгүй оруулахгүй байх тал дээр анхаарах, танихгүй хүмүүс рүү өөрийн хувийн мэдээлэл, фото зургаа явуулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тухайн мэдээллийг ашиглан иргэдийг дарамталж, их хэмжээний мөнгө нэхэж, хохироосон асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсаар байгаа юм байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ онод иргэн, аж ахуй нэгж байгууллагад 2 тэрбум 44 сая төгрөгийн хохирол учруулсан 34 гэмт хэргийг илрүүлжээ. Илрүүлсэн хэргийг ангиллаар нь авч үзбэл:
Цахим орчинд компьютер, мэдээлэл аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14
Иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих гэмт хэрэг 2
Интернет орчинд садар самуун сурталчилсан гэмт хэрэг 2
Интернет орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 2
Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн 10
Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 2
Галт зэвсэг худалдаалсан, мансууруулах бодис хадгалсан хэрэгт тус тус 1 гэмт хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчин дахь худал мэдээлэлд итгэн, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна. Иргэн фэйсбүүк, твиттер хуудсандаа өөрийн тухай мэдээллийг хэт дэлгэрэнгүй оруулахгүй байх тал дээр анхаарах, танихгүй хүмүүс рүү өөрийн хувийн мэдээлэл, фото зургаа явуулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тухайн мэдээллийг ашиглан иргэдийг дарамталж, их хэмжээний мөнгө нэхэж, хохироосон асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсаар байгаа юм байна.