-
2016 оны 12 сарын 19
Утаа өнөөдөр Улаанбаатарчуудын Эрүүл, Аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг бид мэдсээр, харсаар дуугүй суусаар байгаа нь үнэн.
Өчигдөр оройн 21:00 цагийн байдлаар гэхэд Баянхошуу орчмын нарийн ширхэглэгт тоосонцор ”1,796” гэсэн индекс харуулж байлаа.
Энэ нь ”Монгол Улсын агаарын чанарын стандартаас даруй 36 дахин их байна. Бүх өвчнийг сэдрээж, хүндрүүлж байна. Агаарын бохирдол яалт ч үгүй #1 нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна” гэж Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар өөрийн фэйсбүүктээ бичжээ.
Хүйтний эрч улам бүр чангарч байна. Нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа учраас Утааны Эсрэг Ээжүүдийн Холбоо байгуулагджээ. Тэд энэ сарын 26-нд хүүхдүүдийнхээ төлөө утааны эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон байна.
Энэ жагсаалыг зохион байгуулагчийн бичсэнээр,
”Хүндэт эцэг, эхчүүдээ, хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж утааны эсрэг жагсая.
2016 оны 12-р сарын 26-ны даваа гарагт 10.00 цагт Сүхбаатарын талбайд жагсацгаая. Хэдий болтол бяцхан үрстэйгээ хорт утаагаар амьсгалахыг хүлцэнгүйгээр тэвчин дор бүрнээ халаглах билээ. Утаа гамшиг болсноор 15 жил өнгөрөхөд бид нэгдэж нэг удаа тэмцсэн билүү?
Тиймээс ”Утааны Эсрэг Ээжүүд” холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж, та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирвэл сайн байна. Фэйсбүүк дэх ”Утааны Эсрэг Ээжүүд” группт нэгдэн жагсаалтай холбоотой санал бодлоо хуваалцаарай.
Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас руугаа байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо. Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хэчнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол?
Эдгээр зовлонг тойрж гараагүй гэр бүл Улаанбаатарт байна уу?
Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээе! Энэхүү постыг олонд хүртэл шэйрлэнэ үү. Жагсаалын талаарх мэдээллийг 88002839 дугаарын утаснаас лавлана уу.
Утааны Эсрэг Ээжүүдийн Холбоо” гэжээ.
Тус жагсаалыг зохион байгуулагч нартай холбогдоход тэд одоо энэхүү жагсаалаа зохион байгуулах хүсэлтээ холбогдох эрх бүхий байгууллагад өгөхөөр явж байгаа аж. Тэдэнд зөвшөөрөл өгөх эсэхийг бид эргээд мэдээлэх болно.
-
2016 оны 12 сарын 19
Хотын дарга эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэвтэн эмчлүүлэгч тэдний асран хамгаалагч нартай уулзаж санал бодлыг нь сонссоныхоо дараа дуслын шахуурга, судас тодруулагч, дусал халаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн юм.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг өнгөрсөн сарын 15-наас эхлэн уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-14:00 цагийн хооронд ажиллуулж эхэлсэн байна. Мөн 0-5 хүртэлх насны хүүхдийг эмч нар гэрээр нь үзэж, эмчилж байгаа хэмээн албаныхан ярьж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 19
Хэлэлцүүлгийг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлэв.
-
2016 оны 12 сарын 19
Шинэ жилийн баяр болж байгаатайгаар томоохон худалдааны төв болох Нарантуул, Хархорин, Дэнжийн-1000, Бөмбөгөр, Барс, 3, 4 дүгээр хороолол зэрэг орчимд зогсоолын хүрэлцээ муу, хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.
Худалдааны төвийн түрээслэгч, ажилчид нь зогсоолдоо өөрсдийн тээврийн хэрэгслээ байршуулснаас болж зогсоолын талбайн эргэлт байхгүй, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд замын зорчих хэсэг, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаагаар орхих, зогсох, давхарлах зэрэг зөрчлийг гаргаж зохиомол түгжрэл бий болгож замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулж ихээхэн бухимдуулдаг.
Иймд томоохон худалдааны төвийн түрээслэгч, ажилчид та бүхэн өөрсдийн худалдааны төвийн зогсоолоо чөлөөлж иргэдэд үйлчлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх, жолооч иргэд та бүхэн бусад хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаж, тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулах, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож оролцохыг зөвлөж байна.
Замын хөдөлгөөний хэт ачаалалыг бууруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай ая тухтай зорчуулах зорилгоор Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, сахилга соёлтой оролцохыг ЗЦА-аас уриалж байна.
-
2016 оны 12 сарын 19
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан албан үүрэг гаргаж утсаар зөвлөгөө өгч байна. Тодруулбал, томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг нийслэлийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа аж. Энэхүү утсыг “Утасны эмч” хэмээн нэрлэсэн бөгөөд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд ажиллах юм байна.
Ингэснээр эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах зэргийг утсаар лавлах боломжтой болжээ.
Түүнчлэн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
-
2016 оны 12 сарын 19
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, нар өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан. АН-ын даргын сонгууль ирэх сарын 29-нд орон даяар болно. Харин сурталчилгааны хугацаа энэ сарын 22-ноос албан ёсоор эхэлж 40 хоног үргэлжилнэ. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй аж.
-
2016 оны 12 сарын 19
Эрүүгийн хуулийн 147.2 зүйл ангиар Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ, Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноожээ.
-
2016 оны 12 сарын 19
Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийжээ. Цахим хуудсыг хуурамчаар үйлдэн, олон нийтийн цахим хуудас болон фэйсбүүк хуудаст “Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэх зар гаргасан байна.
Энэ асуудалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр 14.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
-
2016 оны 12 сарын 19
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
-
2016 оны 12 сарын 19
УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай тухай мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр The Guardian сайтад гарсан нь гол шуугиан болж байв. Түүний оффшор данстай гэдэг нь олон нийтэд эл болсоноор оффшорыг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарах болсон.
Өнөөдөр С.Баяцогтыг оффшор данстай болох нь нотлогдсон хоёр баримтыг Монголын байгаль орчныг хамгаалах хуульчдыг холбооноос мэдээллээ. Тус холбооны тэргүүн З.Туяацэцэг ”С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. Швейцарын банкнаас С.Баярцогтод эрүү үүсгэн шалгаж эхлээд байна. С.Баярцогт өмгөөлөгч авсан байгаа” гэлээ.
Тус холбооны мэдээлж буйгаар 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар түүний дансанд орсон байна. Энэ нь Оюутолгойгоос орж ирсэн мөнгө болох нь нэгэнт нотлогдож албан ёсоор мэдэгдсэн байдаг. Түүнчлэн яг энэ өдөр Ерөнхий сайд асан С.Баяр ажлаа өгчээ.
Швейцарын банкнаас С.Баярцогтын дансанд яагаад ийм их хэмжээний мөнгө гэнэт орж ирсэн талаар нотлох баримт шаардаж байгаа аж.
Тэрбээр Швейцарь улсад “Legend plus capital limited” компанийн нэрээр оффшор данстай бөгөөд данс эзэмшиж эхэлсэн хугацаа нь Хятадад нээсэн он сартай давхцдаг. Мөн “Credit Suisse, Switzerland Paradeplatz 8, CH-8070 Zurich Switzerland” гэсэн байршил дээр Швейцарь дахь оффшор дансаа нээжээ.
-
2016 оны 12 сарын 19
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Шанаатын тахьдаг-Овоо” гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан гурван зорчигч бүхий суудлын автомашин мөс цөмөрч осолджээ.
-
2016 оны 12 сарын 19
З.Энхболд: Сунгаанд оролцуулсангүй гэж сошиалд гомдоллохоо боль
-
2016 оны 12 сарын 19
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж элэгний С вирусын таван эмэнд хөнгөлөлт үзүүлэхээр болсон.
-
2016 оны 12 сарын 19
Саяхан буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ТТЭНН-ын дарга Г.Уянга “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд”-ийг зарлав. Төр засаг улс төрийн нэн чухал ач холбогдол, үр дагавар бүхий энэ баримт бичгийг олон нийтэд тараахгүй байх бүх талын арга хэмжээ авахын зэрэгцээ ихэнхидээ таг дуугай байж, хааяа хэн ч үл мэдэх нусан буунуудаар сулхан эсэргүүцэл үзүүлж байна. Хаашаа ч хөдлөх аргагүй бодит баримтын өөдөөс таг чиг болох нь Ц.Элбэгдоржийн шалгарсан арга юм. Учир нь Монголын ард түмэн амархан мартдаг гэдгийг тэр дэндүү сайн мэддэг юм. Үнэн хэрэг дээрээ ТТЭНН-ын гаргасан улс төрийн үндэслэлүүд олон жилийн судалгаанд тулгуурласан, сайтар судалсан, хор уршиг нь тов тодорхой хаашаа ч бултан газаргүй, хөдөлшгүй үндэслэлүүд юм. Үүнийг эсвэл таг дуугай байх, эсвэл “ердийн зүйл” гэж тайлбарлах аргаар үгүйсгэх ямар ч боломжгүй.
-
2016 оны 12 сарын 19
УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хороогоор хуралдах хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
-
2016 оны 12 сарын 19
ЧД-ийн 12-р хороо “Акума” төвийн авто угаалга руу орох гүүрний дор хүн хэвтэж байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 18-нд цагдаагийн алба хаагчид шалгахад, тус төвийн зүүн талын үерийн жалганы гүүрэн дор БГД-ийн 10-р хороонд суух 60 настай эмэгтэй И нь гадны нөлөөтэй нас барсан байжээ.
-
2016 оны 12 сарын 19
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэх болсон билээ.
-
2016 оны 12 сарын 19
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.
-
2016 оны 12 сарын 19
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 42 км-ын зайд өчигдөр буюу ням гарагийн 08:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ.
-
2016 оны 12 сарын 19
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 622 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 503 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 1 өртсөн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 101 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
БЗД-ийн нутаг Дарь эхийн замд T.Priusмаркийн авто машины жолооч О нь явган зорчигч ... настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээжээ.
СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны хойд замд H.Porter маркийн авто машины жолооч Э нь SubaryImpreza маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч Э гэмтсэн. SubaryImpreza маркийн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.