-
2016 оны 12 сарын 17
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаа талаар холбогдох албанхан мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 17
Европын холбооноос ОХУ Украины дотоодын үймээн самууныг санаатай бий болгож, хямрал үүсгэсэн хэмээн мэдэгдэж, Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахин зургаан сараар сунгажээ.
-
2016 оны 12 сарын 17
АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл үргэлжилсээр байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү, Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч М.Чимиддорж нарын хүмүүс нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ.
-
2016 оны 12 сарын 17
Ардчилсан нам-ын VI их хурлаас намын даргыг сонгуулийн зарчмаар шийдвэр гаргасан. Энэ дагуу намын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 12-ны өдрөөс эхэлж бүртгэж эхэлсэн. Бүртгэл өнөөдрийн 16.00 цагт дуусна.
-
2016 оны 12 сарын 17
Сүхбаатар дүүргийн Засаг дарга бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулах тухай захирамж гаргажээ.
-
2016 оны 12 сарын 17
Нэр нь домог болсон 1962 оны “Феррари 250 GTO” автомашиныг дуудлагаар худалдаалахаар болжээ. Дуудлага худалдааны анхны үнэ 55 сая ам.доллараас эхэлнэ.
-
2016 оны 12 сарын 17
Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх урьдчилсан дүн гарч, улсын хэмжээнд мал тооллогын ажил явагдаж байна.
-
2016 оны 12 сарын 17
Хөгжлийн банкны асуудал хэдийнэ олны анхаарлын төвд орж, үүнийг хэрхэн шийдвэрлэхийг жирийн иргэдээс эхлээд улс төрийн хүрээнийхэн бүгд анхааралтай ажиглаж байгаа. Тэгвэл эрх барьж буй намууд энэ асуудалд өөр өөр байр суурьтай байгаа нь бүр анхаарал татаж байна. Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын түвшинд хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, шалгалтын дүнг Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн билээ. Харин Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар хойшилж ийнхүү хэлэлцсэн юм. Хамгийн ноцтой нь тус банкинд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар Ардчилсан нам болон Монгол Ардын намынхан тэс өөр дүгнэлт, мэдэгдлийг хийж буй юм. Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 17
”Сарыг хулгайлах төлөвлөгөө-3” киноны трейлэр цацагдлаа
-
2016 оны 12 сарын 17
Маргааш буюу энэ сарын 18-ны өдрийн ням гаригт НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол явагдана. Тус өдрийн 19:00 цагаас МҮОНТВ-ээр шууд дамжуулах сугалааны тохирол энэ оны хувьд сүүлийн тохирол юм.
-
2016 оны 12 сарын 17
Жүдо бариа заслын япон доктор, профессор багш нар Монгол анагаах ухааны клиник дээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Жүдо бариа заслын япон доктор, профессор багш нар Монгол анагаах ухааны клиник дээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.
-
2016 оны 12 сарын 17
С.Зориг агсны хэргийн шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж, улмаар шүүх хурал 7 хоногоор хойшилсон билээ. Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа болсон энэхүү хурал олны анхаарлын төвд байсан бөгөөд шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжилсан. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт шүүгдэгч Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүх юм.
-
2016 оны 12 сарын 17
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
-
2016 оны 12 сарын 17
Улаанбаатарт өдөртөө 8 хэмийн хүйтэн байна
-
2016 оны 12 сарын 16
Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын ач охин Б.Буяндэлгэрийн зохиол, Б.Тулгаагийн найруулга “Өвлийн тууж” киноны нээлт өчигдөр боллоо.
-
2016 оны 12 сарын 16
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг.
-
2016 оны 12 сарын 16
“Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 6 дугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний хугацаа энэ улиралд дууссан юм.
Эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа буурах, хөрвөх чадвар муудах, актив, пассивын хүү, хугацааны зөрүү үүсэх, улмаар банкны тогтвортой үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй юм. Иймээс уг санхүүжилтийг банк өөрийн эх үүсвэрээс төлөх боломжгүй байгаа тул үнэт цаасжуулалтын явцтай уялдуулан санхүүжилтийн хугацааг нэг хүртэл жилээр сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргалаа.
Ипотекийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хойшлуулах энэхүү шийдвэр мөнгөний бодлогын төлөв чангарах нөхцлийг зөөлрүүлэх, банкны системийн зээлжүүлэх чадавхийг хадгалах, эдийн засгийн идэвхжилтийг дэмжихэд эерэг нөлөөтэй гэж үзэж байна.
-
2016 оны 12 сарын 16
Ардчилсан намын зарим гишүүн Н.Алтанхуягийг намын дарга болох ёстой гэж байр сууриа илэрхийлжээ. Түүнийг Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд намаа ялуулж байсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд биш намын даргын сонгуульд өрсөлдөх нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.
-
2016 оны 12 сарын 16
Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг ”SNOW MELODY” шинэ жилийн баярын концерт энэ жил хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна. Тус тоглолтонд нийт 200 гаруй уран бүтээлч оролцдог ба Монголдоо хамгийн том шинэ жилийн баярын тоглолт аж.Тоглолтод Монгол улсын Филармонийн СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ, МОРИН ХУУРЫН ЧУУЛГА, БАЯНМОНГОЛ ЖАЗЗ НАЙРАЛ ХӨГЖИМ, улсын Филармонийн ГОЦЛОЛ ДУУЧИД, ӨВЛИЙН ӨВГӨН ЦАСАН ОХИД, БҮЖИГЧИД оролцож үзэгчдэд бэлэг барих нь ээ.Ингээд бид тоглолтын талаарх зарим зүйлийг Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүнээс тодрууллаа.
-Улсын филармони шинэ жилийн баярт зориулж ”SNOW MELODY” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Улсын филармонийн нийт уран бүтээлчид буюу гурван оркестер, гоцлол дуучид гээд бүгд шинэ жилийн баярт зориулсан Монголдоо хамгийн том гэж хэлж болохуйц шинэ жилийн концертыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтыг анх өнгөрсөн жил зохион байгуулж байсан. Тэрнээс өмнө манай оркестерууд маань тус тусдаа шинэ жилийн тоглолт зохион байгуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс энэ гурван оркестероо бүх гоцлол дуучид маань нийлээд нэг том тоглолт хийх ёстой юм байна гэж үзээд “Snow melody” гэх энэ тоглолтыг зохион байгуулсан маань үзэгчдэд нэлээд сайн хүрсэн. Тоглолтыг үзсэн үзэгчид сэтгэгдэл өндөр байгаагаа бидэнд илэрхийлж, талархал дэвшүүлсэн. Одоогоор уран бүтээлчид маань сургуулилтандаа ороод явж байна.
-Тоглолтын тухайд өнгөрсөн жилийнхээс юугаараа ялгаатай вэ?
-Энэ жилийн тухайд гурван оркестр хамтарч оролцохдоо нэгдэж тоглосон номеруудыг түлхүү оруулж өгч байгаа. Гурван оркестр гэдэг маань 150, 160 хөгжимчин нэг дор тоглоно шүү дээ. Энэ бол манайдаа хамгийн олон хөгжимчнийг нэр дор тоглуулж буй гэдгээрээ бас их онцлог. Тухайлбал Баянмонгол жазз хөгжмийн найруулагч Д.Мягмардоржийн найруулгаар “Шинэ жилийн дууны цоморлог”-ийг гурван оркестр маань хамтарч тоглохоор сургуулилт хийж байна. Энэ мэтчилэн массыг хамарсан маш том том бүтээлүүдийг хамтарч тоглохоор бэлдээд байгаа.
-Тоглолтын ерөнхий найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ?
-Манай тоглолтын найруулагчаар Улсын Филармонийн ерөнхий найруулагч ТС, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар ажиллаж байна.
-Тоглолтод гаднаас ямар уран бүтээлчид оролцож, үзэгчидтэй мэндчилэх вэ?
-Энэ жилийн тоглолтод урилгаар АЖ Т.Зангад, МУГЖ поп хатагтай Б.Сарантуяа нар урилгаар оролцож, ая дуугаа өргөхөөр болсон.
-Нууц биш бол тоглолтод ямар ямар уран бүтээлүүд тоглогдох вэ?
-Тоглолтод манай филармонийн гоцлол дуучид бүгд ая дуугаа өргөнө. Т.Амина, С.Баттулга, Б.Наранбаатар, Л.Насанбуян, П.Өнөржаргал, Ц.Хулан гээд. Мөн Морин хуурын чуулга гэхэд “Хачтурян-Вальс маскарад”, Түмэнжаргал-Дурлалын вальс зэрэг уран бүтээлүүд тоглоно. Гэх мэтчилэн үзэгчдийг уйдаахааргүй гадна дотны шинэ жилийн холбогдолтой бүтээлүүдийг энэ үдэш тайзнаа эгшиглүүлнэ. Симфони найрал маань шинэ жилийн холбогдолтой дууны цоморлогийг сюит хэлбэрт оруулсан бүтээлүүд тоглохоор бэлдэж байна. “Баянмонгол” жаззынхан маань мөн л шинэ жил, цас, өвлийн холбогдолтой бүтээлүүдийг өөрсдийнхөө жанраар тоглохоор бэлдэж байгаа.
-Тоглолтын тасалбарыг хаагуур худалдаалж байгаа вэ, мөн үнийн хувьд ямар байгаа вэ?
-Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн касс болон tiket.mn, болон 1900-1617-р захиалж үнэгүй хүргүүлж авах боломжтой. Билетийн үнийн хувьд партер 30.000₮, бельэтаж 20.000₮ гэж байгаа.
-Оюутнууд хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үү?
-Тиймээ. Оюутан залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд оюутнууд маань үнэмлэхтэйгээ ирээд 5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн Юнителийн хэрэглэгчид маань манай филармонийн кассаас тасалбараа авсан тохиолдолд 100 GG оноогоор 5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд хоёр дахь жилдээ манай тоглолтыг дэмжиж Юнител компани хамтран ажиллаж байна. Хэрвээ манай тоглолтыг үзэж амжихгүй байвал тухайн өдөр Юнивишнийн IPTV-гийн 88 дугаар сувар, DDISH-ийн live 900-р сувгаар шууд үзэх боломжтой. Мэдээж хэрэг энэ сувгууд маань төлбөртэй.
-Тоглолт хаана хэзээ болох вэ?
-”SNOW MELODY” тоглолт маань 2016 оны 12 дугаар сарын 23-нд 19:00 цагаас Соёлын төв өргөөнд ганцхан удаа тоглогдоно.
Ярилцсанд баярлалаа
-
2016 оны 12 сарын 16
Энэ сарын 5, 6-ны өдрүүдэд хотын гудамжаар “Ардын их хурал” нэртэй хөдөлгөөнөөс ард түмний сонорт хэмээх ухуулах хуудсыг гаргаж, наасан байна. Гэтэл уг хуудсыг наасан залуусыг тагнуулынхан баривчлан байцааж, заримынх нь бичиг баримтыг хураасан гэх мэдээлэл байгаа юм. Гудамжаар наасан “Ардын их хурал” хөдөлгөөнөөс гаргасан ухуулах хуудсанд “Чингэс бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархиуд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлддэгээрээ үлдэнэ. Энэ бүхэн “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд” байх Үндсэн хуулийн 3.1 дэх заалт зөрчигдөж, эгэл түмэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хаагдмал байгаагаас үүдэлтэй. Ард олны эрхийг хэрэгжүүлэх ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц арга мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” хэмээн ухуулах хуудаст бичжээ.