-
2016 оны 12 сарын 16
Дорноговь аймгийн иргэд бөөрний дутагдлын эмчилгээ буюу гемодиализийн эмчилгээ, үйлчилгээг Нэгдсэн эмнэлэгтээ хийлгээд жил болж буй.
Энэ хугацаанд 15 хүнийг, давхардсан тоогоор 733 удаа эмчилгээнд хамруулсан болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Иргэд өмнө нь гемодиализ эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг зорьж цаг хугацаа, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан юм.
Тус гемодиализ эмчилгээний тасагт ЭМЯ-аас 40 сая төгрөг, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэ хөрөнгө оруулалтаар хоёр гемодиализийн, нэг усны шүүлтүүрийн аппарат худалдан авч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
-
2016 оны 12 сарын 16
“Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аян болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Шинэ жилийн баярыг угтаж хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх,сургалт сурталчилгаа явуулахаас гадна НОБГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газруудтай хамтран пиротехникийн ашиглалт, хадгалалт, худалдаалалтын байдалд давхар хяналт тавин ажиллаж байна.
Шалгалтанд худалдааны 334, хоол үйлдвэрлэлийн 84нийт 418 байгууллага хамрагдсанаас нийт 296 зөрчил илрүүлээд байна.
Хүүхдийн бэлэгэнд хугацаа дууссан болонсав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан зөрчлүүдНарантуул трейд ХХК-ийн Нарантуул, Барс, Хархорин худалдааны төв, Алтжин санаа ХХК-ийн Алтжин худалдааны төв,Эрдэнэбулган ХХК-ийн Содон,Эрдэнэбулган худалдааны төвүүдэд илэрсэн.
Худалдаалж буй болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний 49 дээжийг мал эмнэлэг, ариун цэврийн болон хими, нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 5 дээж нь стандартын шаардлагад нийцэж, бусад дээжийн хариу одоогоор гараагүй байна.
Шалгалтаар “Мон-Үр кек” ХХК, “Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 10 нэр төрлийн 47 ширхэг 104350 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, “Хос ивээл” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгний үнэ бүхий 2.35 кг “Зочин” “Чанамал хиам”, нийт 11 нэр төрлийн 2.35 кг, 47 ширхэг, 123150 төгрөгний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй,шошгололтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг татан авхуулж, зөрчлийг арилгуулсан.
Мөн ”Эрүүлхүнс- эрүүлхүүхэд” аяны хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Номин хайпермаркетэд, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээсНаранпойнтдэлгүүрт тус тус зөвлөнтуслахүйлчилгээүзүүлж,Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс сургалт, зөвлөгөөн зохион байгуулаад байна.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд:
Хэн, хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, гар дээрээс худалдаалаж байгаа түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох бялууг худалдан авахгүй байх;
Худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа,сав баглаа боодлын битүүмжлэл зэргийг сайтар шалгаж авах;
Худалдааны төвүүдэд хувь хүмүүсийн боосон хүүхдийн бэлгийг худалдан авахдаа хугацааг шалгаж авах шаардлагатай.
-
2016 оны 12 сарын 16
тогтоолын биелэлтийг хангуулах талаар зохих арга хэмжээг авч ажилласны үр дүнд нийт 509 ББСБ-ын 60 хувь нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан талаар албан мэдээлэлдээ дурдсан байна. Мөн 15 хувь нь хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэхээр Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан ажиллаж байгаа аж.
-
2016 оны 12 сарын 16
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын болон Донор байгууллагуудын удирдлагуудыг Шадар сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа. Өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, малчдад тусламж үзүүлэх боломж, бололцооны талаар санал солилцсон байна.
.Засгийн газар өмнө нь өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн өвөлжилт хүндэрсэн, хүндрэх нөхцөл бүрдсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэх чиглэлээр Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм.
a658467107cf0c3910861084ae39c14f
Орон нутагт хийсэн судалгаагаар:
· Онцгой байдлын анги, байгууллагад туулах чадвар сайтай автомашин
· Хүн эмнэлгийн болон цагдаагийн тасагт автомашин
· Өвс, тэжээл хямдруулж олгох, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх
· Зам, давааг цаснаас чөлөөлөхөд шатах, тослох материалын дэмжлэг үзүүлэх, “Шуурхай ажлын хэсэг” томилох, гарсан зардлыг шийдвэрлэх,
· Малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, био бэлдмэлийн нөөц нэмэгдүүлэх
· Халаалт, шатахуун, засвар үйлчилгээний зардал
· Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийг компьютер томографын аппаратаар хангах шаардлагатай байна.
935c28919e3461af4be642799f85f630
Аймаг, сум, баг, малчин өрх бүрт хүрч ажиллах, үүний тулд бүх түвшинд ажлаа давхардалгүй зохион байгуулж, тусламж шаардлагатай хүн бүрт хүрч ажиллахыг зорьж байгааг Шадар сайд уулзалтын үеэр тэмдэглэв. Мөн Олон улсын байгууллагууд дэмжлэг, тусламж үзүүлэх боломж, бололцооныхоо талаарх мэдээллээ ОБЕГ-т хүргүүлвэл шийдвэр гаргах, тусламжийг оновчтой хуваарилахад тус нэмрээ өгнө гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкман “Эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ийм уулзалтыг эрт зохион байгуулж байгаад талархаж байна. Монгол Улсын Шадар сайдын тавьсан саналыг хүлээн авч ирэх долоо хоногт уулзан өвөлжилт хүндрэх төлөвтэй орон нутгийн малчдад хэрхэн туслах талаараа ярилцах болно” гэлээ.
Одоогоор манай улсын 13 аймгийн 110 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 16
Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Овоот” гэдэг газар 45 настай иргэн Б энэ сарын 9-ний өдрөөс хойш сураггүй болсон байна.
Энэ талаар дуудлагыг арвахоёрдугаар сарын 13-ны өдрийн 01:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, ар гэрийн 5 иргэн, 1 автомашин нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж эхэлжээ.
Өчигдрийн байдлаар Овоот багийн хойд, урд уул, уурхайн кариаруудаар нийт 22 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүн гараагүй байна.
-
2016 оны 12 сарын 16
Вальютын өсөлттэй холбоотойгоор өчигдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд ”Вальютын ханшийн өсөлт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаарх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол улсад вальютын нөөц өнөөдрийн байдлаар гурван сарын нөөцтэй байна гэдгийг дуулгалаа.
-
2016 оны 12 сарын 16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр гишүүд хуулийн үг өгүүлбэр, заалт тус бүрийг нарийн судлаж, боловсруулж батлах ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Тэгвэл нийгэмд хүлээлт үүсээд байгаа энэхүү хуулийн талаар хэн юу хэлснийг хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 16
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай,
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Ахмад настны тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай,
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”-х мэдээлэл хийнэ.
-
2016 оны 12 сарын 16
Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг энэ сарын 5-наас арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлнэ гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн ч арилжааны банкууд зээлийн эх үүсвэр орж иргээгүй учир тус зээлийг олгохгүй аж.
Харин өнөөдрөөс эхлэн оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлжээ. Эхний ээлжинд Капитрон болон Голомт банкаар дамжуулан тус зээлийг олгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ. Цаашдаа Төрийн банк, ХААН банк, Улаанбаатар хотын банк, ХАС банкаар дамжуулан олгох юм.
Мөн “Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй хэмээв.
Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой юм.
Зээлд хамрагдах оюутнуудын анхааралд:
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.
-
2016 оны 12 сарын 16
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ /09.00-12.30/
Англи хэлний “Сондор хилэн” төв ирэх сарын сургалтаа оюутан сурагчдын амралтад зориулжээ. Бүтэн өдрийн гүнзгий шатны сургалтад хүүхэдээ сургах хүсэлтэй эцэг эхчүүдийн удаа дараагийн хүсэлтээр ийнхүү 12 сарын 26-нд эхлэх сургалтаа оюутан сурагчдад зориулсан байна.
Дүрмийн мэдлэгийг унших бичих орчуулах ярих зэрэг амьдралын хэрэглээ болтол заадаг тус төвийн бүтэн өдрийн гүнзгий шатны анги нь англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулагдсан байна. Дундын дээд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшүүлэх тус ангид дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдийг гурван улсын түүх соёл төрийн дуулал зэрэг мэдээлэлд үндэслэн цогцоор нь заадаг. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох 4 дадлыг эзэмшүүлдэг учраас энэ сургалт үр дүнтэй болдог байна. Бүтэн өдрийн гүнзгийрүүлсэн ангийг төгссөн суралцагсад англи хэлний мэргэжлийн ангийг төгссөн оюутнуудтай дүйцэхүйц мэдлэг олж авдаг бөгөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой ажээ.
Багш: Э.Нандинцэцэг
Хичээллэх цаг: 09.00-16.30
Нийт цаг: 200 цаг
Түвшин: Гүнзгий шат
Төлбөр: 550.000
Бүтэн өдрийн ГҮНЗГИЙ АНГИ орчуулгын хичээл ...
’’СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН
ӨВЛИЙН СУРГАЛТУУД
12 САРЫН 26, 1 САРЫН 23-нд ЭХЛЭНЭ.
Сондор хилэн төв нь доорх чиглэлүүдээр элсэлт авч байна. Та бүхэн утсаар, сайтаар, чатаар, болон биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1.БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2.БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөний анги 06.15-08.15
08.30-10.30
2. Өдрийн анги 10.30-12.30
12.30-14.30
14.30-16.30
3. Оройн цагийн анги 16.30-18.30
18.30-20.30
20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
VIP СУРГАЛТ
БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
ХҮҮХДИЙН АНГИ
ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД
Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
WEB: www.sondorkhilen.mn
PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар
-
2016 оны 12 сарын 16
10:00 цагт: Улсын Их дэлгүүрийн 7 давхарт Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд талархал илэрхийлэх өдөрлөг болно.
10:00 цагт: НМХГ-ын хурлын зааланд Шинэ жилийн хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд
10:00 цагт: Иргэд хамтарч компани байгуулан хувийн эзэмшлийн газар дээрээ орон сууцны барилга бариулахаар “Нарлаг Буянт-Ухаа” төслийг санаачилжээ. Уг төслийн хөрөнгө оруулагч БНСУ-ын “Work line” компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа.
10:15 цагт: Солонгосд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар БНСУ-ын хуулийн фирмээс мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн өргөтгөл шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болно.
11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Монгол наадам цогцолборын удирдлага мэдээлэл хийнэ. Хүй долоо худагт байгуулсан ”UB RESORT” цанын баазын нээлтийн талаар мэдээлэл өгнө
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан улс төрийн нам байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЬЕ” сэдэвт чанарын өдөрлөг болно. Хаана: АШУҮИС-ийн II байр, Сувилахуйн сургууль
-
2016 оны 12 сарын 16
ХОНЬ - (3/21-4/19)
-
2016 оны 12 сарын 16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
-
2016 оны 12 сарын 16
2016.12.16, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18
ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2016.12.16, Баасан гараг
Наран ургах шингэх: 08.36-17.00
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
-
2016 оны 12 сарын 16
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
-
2016 оны 12 сарын 15
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж байна. Хурлаар “Улаанбаатар Смарт карт” компанийн үйл ажиллагаатай танилцах, нийслэлийн тээврийн салбарын нөхцөл байдлын талаар санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг танилцуулга хийлээ. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өгөгдсөн чиг үүргийнхээ хүрээнд “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн баримт бичиг, гэрээнүүдийг судалж үзсэн байна. Ажлын хэсэг дараах дүгнэлтэд хүрчээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн шинэ систем нэвтэрснээр тээврийн хэрэгсэлд тавих бүртгэл, хяналт зохих хэмжээгээр сайжирсан, холбогдох хуулиудын хүрээнд хөнгөлөлттэй зорчсон иргэдийн нөхөн олговрыг хуваарилах болсон зэрэг ахиц гарсан. Гэсэн ч төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргатай болон Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, төсөл хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн программ хангамж гэрээнд заагдсан шаардлагын дагуу боловсруулагдаж дуусаагүй, картын хэрэглээ муу, бэлэн мөнгөөр хийгдэж буй төлөлтийн хэмжээ өндөр, хяналт сул зэрэг тулгамдсан асуудал байгааг ажлын хэсгийнхэн танилцуулсан. Мөн ажлын хэсгээс тодорхой хэд хэдэн санал гаргаж байлаа. Үүнд:
Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд зөвхөн цахим картаар зорчих боломжийг судлан үзэж, танилцуулах
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Дата карт консорциум” хооронд байгуулагдсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г ирэх оны эхний улиралд багтаан шинэчлэх
Үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт олголт, түүнд тавих хяналтыг сайжруулах зэрэг хэд хэдэн санал танилцууллаа.
Хотын даргын зүгээс 2017 оны 1 дүгээр улиралд багтааж нийтийн тээврийн салбартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 15
УИХ дахь АН бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа гардуулан өглөө. Тэрээр, “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Ийм миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэсэн юм.
-
2016 оны 12 сарын 15
Шинжлэх ухаан, технологи (ШУТ)-ийн Үндэсний зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд болж, Үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат удирдлаа.
Хурлаар шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаа, Шинжлэх ухаан, технологийн сангийн тайлан, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”—ын төсөл болон төслөөр шийдвэрлүүлэх асуудлуудыг хэлэлцэв.
ШУТ-ийн сангаар санхүүжиж байгаа шинжлэх ухаан, технологи, инноваци, цөм технологийн төслүүдийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ, 2017 оноос хэрэгжих төслийн саналуудыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Мөн ШУТЭЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
“Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд нийцүүлэн боловсруулж, 2017 онд багтаан Засгийн газраар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулахыг, мөн хурлаар дэмжигдсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн саналыг 2017 оноос хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 15
Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд буй галт зэвсгийг тоолох “Зэсвэг-2016” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээ энэ сарын 20-нд дуусах юм.
-
2016 оны 12 сарын 15
Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гамшгийн аюулаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалдаг нийслэлийн Онцгой байдлын газар 2016 оны шилдгүүдээ тодруулж, ажлаа дүгнэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2016 онд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 2953 удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж, 878 эрдэнэт хүний амь насыг аварч, 3,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгийн аюулаас авран хамгаалж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардуулав.
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2016 оны шилдэг удирдах ажилтнаар Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа А.Дашням, Шилдэг мэргэжилтнээр Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн Гамшгаас хамгаалах албад хариуцсан ахлах мэргэжилтэн, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Энхжавын Эрдэнэбаатар, шилдэг байцаагчаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал тйүмртйн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Жовдын Хүдэрчулуун, шилдэг санхүүгийн ажилтнаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Нямын Хажидмаа,шилдэг салааны захирагчаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн захирагч, онцгой байдлын ахмад Ганхүүгийн Пүрэвтулга, шилдэг бүлгийн даргаар Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч Бат-Өлзийн Баттулга, шилдэг жолоочоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч онцгой байдлын ахлах ахлагч Цэдэвийн Ганжаргал, шилдэг гал сөнөөгчөөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Оюунбилэгийн Оюунболд, шилдэг аврагчаар Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Халтарын Цогбадрах, шилдэг дуудлага хүлээн авагчаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, онцгой байдлын ахлах ахлагч Цэрэндоржийн Баярмаа, шилдэг үйлчилгээний ажилтнаар Нийслэлийн Онцгой байдлын газрын үйлчлэгч Жагдхоролын Цэрэнханд нар тус тус шалгарсан.
Мөн тус газрын онцгой байдлын хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийг “Тэргүүний хамт олон”-оор, онцгой байдлын хурандаа А.Батмөнх даргатай Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийг Хоёрдугаар байранд, онцгой байдлын хурандаа Я.Жаргалсайхан даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийг гуравдугаар байрт шалгаруулж шагнасан.
Жилийн эцсийн ажлаа дүгнэх, шилдэг албан хаагчдаа шагнах арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох оролцож баяр хүргэж мэндчидгээ дэвшүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга н.Даваажаргал нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын мэндчилгээг уншиж, нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ, НИТХ, Нийслэлийн Засаг даргаас онцгой байдлын албыг чадавхижуулахад анхаарч ажилласны үр дүнд алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, гамшгийн эрсдлийг даван туулах, аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглагдах техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжүүд шинэчлэгдэж үүрэг гүйцэтгэх чадавхи нэмэгдсэнээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж нэмэгдэж байна.
Энэ жил нийслэлийн төсвийн 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилготой Иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв үйл ажиллагаа эхлүүлсэн.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг иргэдийн оролцоотой үр дүнтэй зохион байгуулснаар гал түймэр, ослын тоо, хохирол өмнөх оныхоос 26% буурсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.