зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4637 4638 4639 4640 4641 4642 4643
  • Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжлээ
    2017 оны 1 сарын 10
    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэхүү захирамжаар зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм.

    Хотын дарга энэхүү захирамжийнхаа талаар өнөөдөр Үнэдэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас уг захирамжийг дэмжсэн байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр дэмжлээ. Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарт ирээд яндан нэмж болохгүй.

    Мөн захирамжид дурдаагүй боловч шийдэх ёстой нэг асуудал нь машины утааны асуудал. Үүнийг үе шаттайгаар шийднэ. УБ хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийг хувийн ч бай, улсынх ч бай хайбрид /hybrid/ буюу хосломол хөдөлгүүр болон гаазаар ажилладаг тээврийн хэрэгсэл болгох шаардлагатай байгаа. Энгийн стандартын зуухыг зах, худалдааны төвүүдээр борлуулахгүй. Захирамжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавина. Мөн одоо ашиглаж байгаа зуухуудыг үе шаттайгаар халах ажил хийгдэх болно. Бид бүгдэд тулгарсан аюул учраас бүгдээрээ хамтарч ажиллая.

    Бидний зүгээс иргэдийн эрхэнд халдсан шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа хэдий ч бидний эрүүл аюулгүй амьдрах эрхэнд халдсан, үндэсний аюулгүй байдалд халдсан хэмжээнд байгаа учраас ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байна. Мөрийн хөтөлбөр дээр агаарын бохирдлыг 20 хувь бууруулна гэсэн зорилт тавьж ажиллаж байна. Амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст түүхий нүүрс түгээж байхын оронд сайжруулсан түлш өгнө. Нүүрс түлэхээ больвол агаарын бохирдол буурна. Орон нутгаас ирсэн иргэдийг орон нутагтаа буцан очих хүсэлтэй байгаа эсэхийг асуун, хэрэв нутагтаа очин ажиллаж, амьдарна гэвэл тэндээ очиж, ажиллаж, амьдрах боломжоор хангах тал дээр Аймаг, нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллана. Иргэд энэ агаарын бохирдол ихтэй байгаа, аюултай бүсээс гарах хэрэгтэй.

    Иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдраасай гэсэндээ энэ хязгаарлалтыг тавьж байгаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдийн хоёр эмнэлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Бидний судалгаагаар томуугийн тархалт буурч байгаа. 13 хувиас 10 хувьд хүрсэн. Өдрийн дуудлага 2,500 байснаас 1,500 болж буурсан. Өмнө нь бид нийт 200 ангид агаар шүүгч суурилуулсан. Энэ ондоо багтаагаад нийслэлийн бүх сургуулийн анги танхимд агаар шүүгч байрлуулна” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөсөгтөн хамтлаг Бразилд тоглоно
    2017 оны 1 сарын 10
    ”Авьяаслаг азичууд 2015” тэмцээний дэд байрын шагналт, язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг энэ нэгдүгээр сарын 17-20-ны хооронд Бразилийн Сальвадор хотноо зохион байгуулагдах олон улсын хөгжмийн Percpan наадамд урилгаар оролцож, 19-ний үдэш уран бүтээлээсээ толилуулна. Мөн сарын 20-нд Бразилиа хотноо энэ жил тохиож буй Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болжээ.
  • Х.Тамир нарт холбогдох хар тамхины хэргийг маргааш шүүнэ
    2017 оны 1 сарын 10
    Тээврийн прокурорын газрын хяналтын прокурораар ажиллаж байсан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болохоор товлогдсон байна.

  • Хоёр хүн угаартсан байдалтай нас баржээ
    2017 оны 1 сарын 10
    Өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймаг Өлгий сумын Алтай сумын 3-р багт суух Т /эм.36н/, Бугат сумын харьят Ж /эр.16н/ нар угаартсан байдалтай нас барсан байжээ.
  • Үнэгүй олгох 30 эмийн жагсаалт
    2017 оны 1 сарын 10
    Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

    Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

    Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой.​ Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөхөөр тусгажээ.
    ДАН НАЙРЛАГАТАЙ эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ /Үнэ-төгрөгөөр/

    Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Савлалтын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөлтийн хэмжээ
    1. Ампициллин
    1 1 Ампициллин (Х) Ampicillinum 125мг/5мл 1 2,000 2,000
    2 250мг 10 550-800 550-800
    2. Амоксациллин
    3 2 Амоксициллин (Х) Amoxicillinum 125мг 20 12,280 12,280
    4 250мг 20 580-14,920 580-14,920
    5 125мг/5мл -60мл 1 4,550-6,750 4,550-6,750
    6 125мг/5мл -12доз 1 9,500 9,500
    7 125мг/5мл -100мл 1 4,940 4,940
    8 250мг/5мл -100мл 1 8,800 8,800
    9 250мг/5мл -60мл 1 3,550 3,550
    10 250мг/5мл -12доз 1 10,500 10,500
    3. Тетрациклин
    11 3 Тетрациклин Tetracyclinum 1% 1 3,500 3,500
    12 10 мг/г 5г 1 3,450 3,450
    4.Сальбутамол
    13 4 Сальбутамол Salbutamolum 100мкг/доз-200доз 1 7,750 7,750
    14 100мкг 1 7,500 7,500
    15 4мг № 100 10 570 570
    16 4мг №200 10 700 700
    5. Ибупрофен
    17 5 Ибупрофен ibuprofenum 200 мг шах № 24 10 3,340 3,340
    18 100мг/5мл, 60-100 мл сироп 1 9,000 9,000
    6.Парацетамол
    19 6 Парацетамол Paracetamolum 125 мг/5мл-60мл сироп 1 8,500 8,500
    20 1 3,300 3,300
    21 125 мг лаа 10 6,500 6,500
    22 250 мг лаа 10 7,000 7,000
    7.Азитромицин
    23 7 Азитромицин Azithromycinium 250 мг шахмал, капсул 6 6,000-24,000 6000-24,000
    24 100мг/5мл, 20 мл сироп 1 24,000 24,000
    25 200мг/5мл, 20 мл сироп 1 26,300 26,300
    8. Цэр ховхлох эм
    26 8 Амброксол Ambroхolum 30 мг шах №100 10 900 900
    27 15 мг/5 мл-100 мл 1 12,500 12,500
    28 9 Ацетилцистейн Acetylcysteinum 100 мг нунтаг, шахмал №20 10 4,750 4,750
    НИЙЛМЭЛ НАЙРЛАГАТАЙ эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ: /Үнэ-төгрөгөөр/

    Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Худалдааны нэршил Савлал-тын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ
    5.Шингэн сэлбэх давсны бэлдмэл
    29 10 Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз Natrii chloridum + Kalii chloridum+Natrii citratum Dihydratium +Glucosum 11,95 г Хоросол - 50УС 1 350 350
    30 157 мкг Оралит 1 300 300
  • “Болор цом”-ын бүртгэл энэ сарын 20-нд дуусна
    2017 оны 1 сарын 10
    “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болно. 34 дэх удаагаа зохион байгуулагдах тус наадмыг энэ жил “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн агсны 70 жилийн ойн хүрээнд болох юм.



    Наадам энэ сарын 28-нд болох бөгөөд наадмын бүртгэл энэ сарын 20-нд дуусна. Жил бүр 100 гаруй яруу найрагч бүртгүүлдэг ч зөвхөн 30-ийг нь шалгаруулж, хоёрын даваанаас тайзнаас унших эрх олгодог. Харин “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог билээ.
  • Сонгуулийн хуулиар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэжээ
    2017 оны 1 сарын 10
    Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой зарим зүйл иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдлыг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.

    Уг мэдээлэл, гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэхээр болсон байна.

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болж маргааныг хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Яг одоо: ҮАБЗ агаарын бохирдлын асуудлаар хаалттай хуралдаж байна
    2017 оны 1 сарын 10
    Төрийн ордны А танхимд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлийн агаарын болон орчны бохирдол, утаатай тэмцэх нь сэдвийг хөндөн хэлэлцэж байгаа аж.

  • Г.Ариунбаатар: Мөрдөстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна
    2017 оны 1 сарын 10
    “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарыг “Цагдаа” эмхтгэлийн 2016 оны IV улирлын дугаарын зочин хоймортоо урьж уран бүтээлийн талаар, мөрдэстэй уран бүтээлчийн тухай хөөрөлдлөө.

    -Танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтав уу?

    -Баярлалаа. 2017 он монголчуудад минь, цагдаагийн албаны мөрдэс нэгт хийморьлог бүлд маань ээлтэй, сайхан жил байх болтугай.

    -Улиран өнгөрсөн 2016 он амжилт бүтээл дүүрэн гялалзсан жил байлаа, таны хувьд.

    -Одоогоос найман жилийн өмнө цагдаагийн “Сүлд” чуулгын алба хаагч болохоор шалгуулж тэнцээд орж байлаа. Цагдаагийн байгууллагадаа ажиллахын хажуугаар дуурийн дуулаачийнхаа мэргэжлээр хичээнгүйлэн бэлтгэл хийсний дүнд амжилт гаргаж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол, Их хааныхаа нэрээр нэрлэгдсэн “Чингис хаан” одон хүртлээ, цагдаагийн ахмад цолоор шагнагдлаа.

    -Энэ хүндтэй шагналууд цаашид ихийг хийж бүтээх урам, дэм хайрласан байх. Мөрдэстэй уран бүтээлч байна гэдэг бусад уран бүтээлчээс арай онцгой байх.

    -Мөрдэстэй уран бүтээлч, тэгээд офицер байна гэдэг энгийн дуучдаас ялгаатай л даа. Анх цагдаагийн байгууллагад дэд ахлагч цолтой томилогдож, цагдаагийн албаны дүрэм, журмаас эхлээд бүх зүйлийг нь судалж, суралцаад явсан болохоор цаг барих, аливаад зарчимтай, ёс зүйтэй хандах зэрэг төлөвшлийг олж авсан. Миний гаргасан амжилт бүхэн цагдаагийн байгууллагатай салшгүй холбоотой. Глинкийн уралдаанд түрүүлсэн цагаас эхлэн байнга дэмжиж, ажлаас чөлөөлөн “Ариунбаатар аа чи бэлтгэлээ хий, амжилт гаргана шүү” хэмээн сэтгэл зүйгээр болон бусад зүйлээр дэмжиж байсан, одоо ч дэмжсээр байгаа Цагдаагийн ерөнхий газрын зөвлөл, үе үеийн дарга нар, “Сүлд” чуулгын удирдлагууддаа ямагт талархаж явдаг. Монголын цагдаагийн хийморьлог эрчүүдийн нэг нь гэж бодоход сайхан шүү. Хааяа жагсаал хувцсаа өмсөх боломж олдоход дахин дахин толинд хармаар санагдаад байдаг юм. Илүү их эрч хүчийг авч, мөрдэстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна.

    -Одоогоос найман жилийн өмнө гэхээр 2009 онд “Сүлд” чуулгын бие бүрэлдэхүүнд багтжээ. Ямар хувь тохиолоор цагдаагийн уран бүтээлч болов?

    -Би 2005 онд СУИС-д элссэн. Гэхдээ амьдралын бололцооноос шалтгаалан хоёр жил сурсны эцэст сургуулиа орхих болж, өөр ажил хийж явахдаа тухайн үеийн “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэн хурандаатай таарсан. Тэрбээр “Манайх шинэчилсэн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа сэргээх гэж байгаа. Өндөр нуруутай, сайхан авьяастай хүү байна, очоод шалгуулаад үзвэл яасан юм бэ” гэсэн. Би очиж шалгуулаад тэнцэн, цагдаагийн байгууллагын босгыг алхсан даа. Тэр цагаас эхлээд л намайг маш их дэмждэг байсан. Манай чуулга хоёр жилийн дотор театр, чуулгуудын дунд болдог болон олон улсын чанартай уралдаанд тэргүүн байр эзлэх зэргээр амжилт гаргаж эхэлсэн дээ.

    -Цагдаагийн албанд тэнцээд анх цол авч, мөрдэс зүүх мөчид юу бодогдож байсан бол?

    -Ер нь Монгол эр хүн цэргийн алба хаах, мөрдэс зүүж, тангараг өргөнө гэдэг хамгийн сайхан зүйл гэж би боддог. Анх цагдаагийн дэд ахлагч цол авахдаа “Төрийн хайр, хүндэтгэлийг хүртэж төрийн жинхэнэ алба хаагч цагдаагийн бие бүрэлдэхүүнд орлоо. Цаашдаа ямагт хичээж ажиллах ёстой, энэ албаны нэр хүндийг өргөж явах хэрэгтэй” гэж бодож байсан. 2011 онд цагдаагийн дэслэгч цол авч, офицерийн бүрэлдэхүүнд орохдоо бүр их урам авч байлаа, их сайхан байсан. Цол нэмчихээд жагсаал хувцастайгаа гадуур явахад хүн бүр хүндлээд байгаа ч юм шиг дотно дулаахан сэтгэгдэл төрдөг.

    -“Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалантай хамтран дуулсан нь олон хүний таашаалд нийцсэн. Энэ тухай...?

    -Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав хэмээх мундаг хүн хөгжмийг нь зохиосон “Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалан эгчтэй хамтран дуулж, дүрсжүүлэн олонд хүргэсэн. Цагдаагийн алба хаагчид болон сонсогчид маань бидний уран бүтээлийг сайхан хүлээж авсанд их урамшдаг.

    -Дуурийн дуучин Г.Ариунбаатар 2016 онд уран бүтээлийн арвин ургац хураасан болов уу гэж бодож байна.

    -Өнгөрч буй 2016 онд миний амьдрал, уран бүтээлд олон сайхан өөрчлөлт, дэвшил гарлаа. Дэлхийн томоохон театруудад Монгол Улсынхаа болоод цагдаагийн алба хаагч гэдэг нэрээ гаргалаа. Ингэж хэлсний учир гэвэл, Дэлхийд намайг сонсдог хүн бүр намайг цагдаагийн алба хаагч гэдгийг мэддэг. Миний танилцуулга бүх зүйл дээр цагдаагийн алба хаагч гээд бичсэн байдаг юм. Дэлхийн гайхалтай театруудад дуулах хувь тохиол надад оногдсон. ОХУ-ын “Марийнский” театрт гоцолж байна, Москвад “Большой” театрт дууллаа, БНСУ-ын дуурийн театрт бие даасан концертоо хийсэн, Кармен дуурьт очиж дуулсан. Энэ бүх замыг туулж явахдаа анх “Сүлд” чуулгын босгоор алхахад минь дэмжиж туслаагүй бол өдий зэрэгт хүрэхгүй байсан гэж бодож явдаг. Олон хүний итгэлийг даана гэдэг их сайхан ч бас хэцүү. Цаашид Монгол Улсынхаа, Монголын цагдаагийнхаа алдрыг дуурсгасан олон бүтээл хийнэ гэж бодож явна.

    -Их хааны өлзий оршсон “Чингис хаан” одон хүртсэн хамгийн залуу эрхэм болсон. Тэр хүндэт индэр дээрээс аав, ээж, олон алдар цуутан болоод ард түмнийхээ өөдөөс хараад үг хэлж байх мөчийн сэтгэгдэл одоо ч танд хадгалаастай байгаа болов уу?

    -Энэ эрхэм шагналыг зөвхөн Г.Ариунбаатарын хийсэн бүтээсэнд биш дуурийн урлагт, миний ажиллаж байгаа цагдаагийн албанд хүртээсэн гэж бодож байгаа. Ийм залуудаа төрийнхөө дээд шагналыг хүртэж байгаадаа баярламаар, нөгөөтэйгүүр их айдастай байдаг юм билээ. Хүн шагнал хүртэж болно. Харин түүнээ дааж явах нь чухал гэж боддог. Уран бүтээл болоод бусад бүх зүйлээрээ энэ эрхэм цолыг дааж явах ёстой. Мөрдэстэй, аливаа зүйлийн эрэмбэ дарааг мэдэрдэг хүний хувьд гайгүй болов уу гэж бодож байна. Ингэж сэтгэж, дагаж яваагийн учир олон сайхан шагнал, уралдаан, тэмцээнд магнайлах хувь тавилан надад ирсэн болов уу хэмээн бодож явдаг юм.

    -Айлчлан ирсэн ондоо ч мөн амжилтаас амжилтад өртөөлөн ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. 2017 оны төлөвлөгөөг сонирхвол?

    -За баярлалаа. Илүү ихийг хийж бүтээхийн бодож, төлөвлөж байна. Тэр бүгдийгээ биелүүлээд бас олон сайн театр, сайхан жүжигт дуулсан амжилттайгаар дараа жилийн өдийд сонин сайхнаа хуучлан сууна гэж найдаж байна.

    -Амжилттай явахад агуу их авьяасаас гадна хөдөлмөр маш чухал гэж боддог. Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж хэлэх үгийг тань сонсъё.

    -Авьяас байгалиас заяаж болно. 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдэг. Тиймээс маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн хөдөлмөрлөөд, зөв газраа олж очин, бэлтгэлээ зөв хангаарай гэж хэлье.
  • Шинэ нисэх буудлыг хүлээж авах өдөр хойшилжээ
    2017 оны 1 сарын 10
    Өнөөдөр буюу Улаанбаатарын олон улсын шинэ нисэх буудлыг хүлээж авах товтой байсан ч лавтай 7 хоногоор хоногоор хойшилсон байна. Улсын комисс өөрсдийнх нь хэлсэнээр арав хоног “өдөр шөнөгүй ажилласан” ч энэ нүсэр барилга байгууламжийг хүлээж авах нь тийм ч амар хялбар биш юм.
  • Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр боллоо
    2017 оны 1 сарын 10
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
  • Хөл хорио энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ
    2017 оны 1 сарын 10
    Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлжээ.

    Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.

    Нэгдүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Налайх дүүргийн нэг дүгээр хороонд тавьсан хөл хорио энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
  • Төмөр замын ажилтан вагонд хавчуулагдан нас баржээ
    2017 оны 1 сарын 10
    Төмөр замын вагон холбогч ажлаа хийж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэхүү хэрэг өчигдөр “Амгалан өртөө”-ний хоёрдугаар зам дээр болсон байна.
  • “Доён” хочит У.Болд хоригдов
    2017 оны 1 сарын 10
    Цагдаагийн байгууллагын алба хаагчид “Доён” хочит У.Болдыг цагдан хорьжээ. “Доён” хочит У.Болд, иргэн Т.Өлзийжаргалын хамт өнгөрөгч оны зургаадугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт галт зэвсгээр буудаж танхайрсан үйлдэлд тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм.
  • Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл
    2017 оны 1 сарын 10
    2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр

    Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2015 оны 102, 103, 488 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлж байна.

    Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2017 оны 1 дүгээр сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2016 оны 12 дугаар сарын үнийн дунджыг тогтоох зарчмаар тооцсон болно.

    (ам.доллар/тн)

    Цайр 2,671.34 https://www.lme.com/
    Зэс 5,665.83
    Хар тугалга 2,230.30
    Цагаан тугалга 21,274.13
    Хөнгөн цагаан 1,730.26
    Молибдени 15,000.00


    (төгрөг/грамм)

    Алт 91,725.94 http://www.mongolbank.mn/
    Мөнгө 1,227.06
    (ам.доллар/тн)

    Жонш Жоншны баяжмал /флотацийн баяжмал/
    ФФ-97

    260.00 http://www.indmin.com
    Жоншны баяжмал /флотацийн баяжмал/
    ФФ-95

    254.64
    Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-92 270.59
    Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-85 250.00
    Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-80 210.00
    Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-75 196.88
    Төмөр


    Төмрийн хүдэр (56%-ийн агуулга) 61.68 /www.umetal.com/
    Төмрийн баяжмал (60%-ийн агуулга) 62.27
    Гянтболдын хүдэр (65%-ийн агуулга) 10,436.80 www.asianmetal.com
    Манганы хүдэр (36%-ийн агуулга) 308.10 www.asianmetal.com
    Нүүрс
    Төрөл Нэр Чанарын үзүүлэлт Үнэ http://en.sxcoal.com/
    Боловсруулаагүй нүүрс Антрацит Дэгдэмхий: V<8%, Үнслэг: A<25%, Илчлэг Q>5500 91.39
    Коксжих Барьцалдах чанар: G>=50, Дэгдэмхий: V=<28%, Үнслэг: A<12.5%, 12.5%<15%, >15% 135.85
    Сул коксжих Барьцалдах чанар: G>=50, Дэгдэмхий: V>28%, Үнслэг: A<12.5%, 12.5%<15%, >15% 59.28
    Коксжих чанаргүй нүүрс Барьцалдах чанар: G<50, Дэгдэмхий: V= 28%-37%, >37% Үнслэг: A<=25%, >=25%
    Илчлэг: Q>5500, >=4500

    49.40
    Хүрэн нүүрс Илчлэг: Q<4500, Чийг: W<45%, V>40% Үнслэг: A<20% 24.56
    Баяжуулсан нүүрс Антрацит Дэгдэмхий: V<8%, Үнслэг: A<12%, Илчлэг Q>7000 104.98
    Коксжих нүүрс Барьцалдах чанар: G>=60, Дэгдэмхий: V<28%, Үнслэг: A=<10.5%, 10.5%<12%, >=12% 146.13
    Сул коксжих нүүрс Барьцалдах чанар: G>=60, Дэгдэмхий: V>28%, Үнслэг: A=<10.5%, 10.5%<12%, >=12% 102.70
    Коксжих чанаргүй нүүрс Барьцалдах чанар: G<60, Чийг: W<12, Үнслэг: A<=20%, >=20%
    Илчлэг: Q>5000, >=4500

    50.36
  • Нисэхийн салбар 2016 ба 2017 онд
    2017 оны 1 сарын 10
    Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Зөвлөлд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан харъяа байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж дараах цөөн асуултад хариулт авсныг цувралаар хүргэж байна.

    2016 онд хийгдсэн гол ажлууд юу байв. Жилийн эцсийн байдлаар ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?
    2017 онд хийхээр төлөвлөж буй ямар томоохон ажлууд байна вэ?
    Итгэмжлэгдсэн шалгагч нарын ур чадварыг шалгаж баталгаажуулна

    /Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга Ч.Батсайхан/

    Batsaihan

    Өнгөрч буй 2016 онд манай хэлтэс эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль дүрмийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Иргэний нисэхийн дүрэм /ИНД/ 61, 65, 66-д заасан мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг дүрмийн шаардлагад нийцүүлэн авах боломжтой болсон. Түүнчлэн ЗХЯ-ны Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба/НТОЗШША/-наас гаргасан “Аюулгүй ажиллагааны зөвлөмж 201603/13“-ын дагуу агаарын хөлгийн техник, үйлчилгээний ажилтны үнэмлэхний ангилал, зэрэглэлийг “ИНД-66”-д тусгагдсан шаардлагатай нийцүүлэн үнэмлэх дээрх бичилтийг шинээр хийж олгосон байгаа. Манай хэлтсийн байцаагч нарийн мэдлэг, туршлагад тавигдах шаардлага мөн өндөрслөө. Тодруулбал, НТОЗШША-аас гаргасан “Аюулгүй ажиллагааны зөвлөмж 201505/11“–ын дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нарт тавигдах мэдлэг, туршлагын шаардлагыг Олон улсын Иргэний Нисэхийн байгууллага ИКАО-ын Doc 9760-ын 4-р, Doc 8335- ын 6-р бүлгүүдэд тавигдсан хамгийн өндөр шаардлагатай нийцүүлэн “Inspector Qualifications Training Procedure Manual” зааврыг шинэчлэн боловсруулж мөрдөж эхэлсэн. Энэ нь мэргэжлийн боловсон хүчний хувьд улам өндөр чадвар, мэдлэгтэй байх шаардлага тавигдаж байна гэж хэлж болно.
    – 2017 оны хамгийн том зорилт бол ИКАО-ийн аудит шалгалтад бэлтгэх, 2010 онд шалгуулсан дүнгээ бататгаж улам ахиулах зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олон ажил хийж гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүнээс итгэмжлэгдсэн шалгагч нарын ур чадварыг шалгах гарын авлага боловсруулах, итгэмжлэгдсэн шалгагч нарын ур чадварыг шалгаж баталгаажуулах, мэргэжлийн үнэмлэх эзэмшигч нарын мэргэжлийн үнэмлэхийг шинэчлэх гэх мэт ажлуудыг нэрлэж болно.

    ИКАО-ийн шалгалтаар өмнөх амжилтаа ахиулахыг зорьж байна

    / Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун/

    Хүдэрчулуун зураг

    -Юуны өмнө хэлтсийнхээ үйл ажиллагааг товч танилцуулъя. Манай Нислэгт тэнцэх чадварын хэлтэс нь ИНЕГ-ын бүтцийн нэгжийн хувьд Иргэний нисэхийн зориулалтаар нислэг үйлдэх агаарын хөлгүүдийг Монгол Улсын бүртгэлд ИНД-47-ийн дагуу бүртгэх, агаарын хөлгүүдийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтад ИНД-21-ийн дагуу хяналт тавих, агаарын хөлгийн Техник үйлчилгээний байгууллага, Агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагыг ИНД-144 болон 145-ын дагуу гэрчилгээжүүлж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО) болон Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, дүрэм, стандарт шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа эсэхэд хяналт тавин ажилладаг. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенцийн хавсралт Aннекс 6, 7, 8, 16, ИКАО-гийн Документ 9760, 8335, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, ИНД-21, 26, 39, 43, 47, 144, 145 холбогдох Зөвлөмжийн цуврал, Хэлтсийн үйл ажиллагааны заавар болон бусад ИНЕГ-ын даргын баталсан тушаал журмуудын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

    2016 онд бид иргэний нисэхийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 7.3.4-т “Агаарын хөлгийг шатахуунаар сумлах үйлчилгээнд иргэний нисэхийн салбарт дэлхийд тэргүүлэгч улстай адил стандартыг мөрдөнө” гэж заасны дагуу Монгол Улсын үндэсний стандарт “Агаарын хөлгийн шатахууны сумалгааны тухай стандарт”-ыг боловсруулж, MNS 6591:2016 дугаартай “Агаарын хөлгийн түлшний чанарын хяналт ба сумалгаа хийх үйл ажиллагаанд тавих шаардлага” нэртэй Үндэсний стандартаар батлуулсан.

    Мөн Иргэний нисэхийн дүрэм-39 Нислэгт тэнцэх чадварын удирдамж, ИНД-119 Агаарын тээвэрлэгч гэрчилгээжүүлэлт, ИНД-145 Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрмүүд болон Зөвлөмжийн цуврал АС00-1, АС119-1, АС119-2, АС145-1 шинэчлэн боловсруулж, НААХЗА-ны Дүрмийн боловсруулалтын хэлтэст хүргүүлсэн.

    “Хүннү Эйр” ХХК нь зорчигч тээврийн үйл ажиллагаандаа Франц улсад үйлдвэрлэсэн ATR 72-500 маягийн агаарын хөлгийг түрээсээр авч ашигласантай холбогдуулан тус агаарын хөлгийн үйлдвэрлэгчид Иргэний нисэхийн дүрэм – 21-ийн Б бүлэгт заасны дагуу Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг олгож, ИНД-47-д зааснаар агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлд бүртгэсэн.

    “МИАТ” ХК нь зорчигч тээврийн үйл ажиллагаандаа Ирланд улсад бүртгэлтэй Boeing 767-300 маягийн агаарын хөлгийг түрээсээр авч ашигласантай холбогдуулан Ирланд улсын иргэний нисэхийн удирдах газартай байгуулсан “Article bis 83” гэрээнд нэмэлт оруулан ажилласан.

    Манай хэлтэс Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгүүд болон ИНЕГ-аас гэрчилгээжсэн агаарын хөлгийн техник үйлчилгээний болон агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагуудад нийт 139 үзлэг шалгалтын ажлыг гүйцэтгэснээс 50 төлөвлөгөөт, 55 төлөвлөгөөт бус, 34 онцгой болон тусгай үүргийн нислэгийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж иргэний нисэхийн хууль дүрмийн шаардлагуудыг хангуулан ажиллалаа.

    -2017 онд хийгдэх томоохон ажлын нэг бол Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын аудит шалгалтад өндөр үнэлгээ авах, өмнөх амжилтаа бататгах. 2010 оны ИКАО-ын аудит шалгалтаар нислэгт тэнцэх чадварын хэлтэс нь 91.51%-ийн үнэлгээтэй шалгуулсан байсан бол энэ удаа үнэлгээг улам ахиулах зорилт тавин бэлтгэл ажлаа эхлүүлээд явж байна. Ирэх наймдугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсийн орнуудын иргэний нисэхийн байгууллагуудын захирлуудын 54 дүгээр хурал манай улсад болно. Тиймээс хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэгт нислэгт тэнцэх чадварын хэлтэс оролцож ажиллана.

    Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ийн аюулгүй ажиллагааны байнгын хяналтын аргачлал буюу USOAP CMA онлайн горимд шилжсэнтэй холбогдуулан конвенцийн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвартай холбогдох асуулгуудад хариулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа. Түүнчлэн Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтыг хангуулах, агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагууд болон агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагуудад тавих хяналтыг дээшлүүлэх зорилт тавин, ажлын төлөвлөгөөг гаргаж НААХЗА-ны даргаар батлуулан ажиллаж байна.

    Хуулийн төслийг үзэл баримтлалд нь нийцүүлнэ

    /Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Дүрмийн боловсруулалтын хэлтсийн дарга Ё.Энхтөр/

    Enkhbayar

    -Манай хэлтэс Иргэний нисэхийн эрх зүйн дараах баримт бичгүүдийг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх, сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Тухайлбал, дээрх чиг үүргийнхээ дагуу Иргэний нисэхийн хуулийн төсөлд санал өгөх, Иргэний нисэхийн багц дүрэм, дүрмийн маягт боловсруулах, Зөвлөмжийн цуврал гаргах, Дүрмийн шаардлагаас чөлөөлөх, хэрэглэгчдийг иргэний нисэхийн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр хангах, Иргэний нисэхийн хууль, дүрмийг сурталчлах үйл ажиллагаа явуулж байна. Дээрх чиг үүргийнхээ дагуу өнгөрсөн онд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаманд хүргүүлж улмаар саналуудаа тусгаж ирлээ.

    ИНЕГ-ын Даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Дүрмийн боловсруулалтын талаар авах арга хэмжээний тухай” А/791 дүгээр тушаалаар 2016-2017 онд авах арга хэмжээг тодорхойлсон. Мөн Иргэний нисэхийн 22 дүрмийг Зам, тээврийн хөгжлийн яаманд батлуулахаар хүргүүлж, 163 зөвлөмжийн цуврал, 252 маягтыг боловсруулж нийт 8500 орчим хуудас эрх зүйн баримт бичигийг ИНЕГ-ын Даргаар батлуулан, хэрэглэгчид мөрдөж эхэлсэн.

    -2017 онд Иргэний нисэхийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр ажлаа үргэлжлүүлнэ.Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал шинэчлэгдсэнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийцүүлэн боловсруулж ЗТХЯ-нд хүргүүлэхээр төлөвлөж байна. ИКАО-ийн Аюулгүй ажиллагааны ээлжит шалгалтанд бэлтгэх ажил энэ оны томоохон ажлын нэг байгаа. Мөн Иргэний нисэхийн 30-аад дүрэм шинээр боловсруулж, батлуулахаар Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэх, 27 зөвлөмжийн цувралыг болон 59 маягтыг Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулан боловсруулж, ИНЕГ-ын Даргаар батлуулах зэрэг ажлуудыг манай хэлтэс төлөвлөн ажилдаа орсон байгаа.

    FAA IASA CAT I зөвшөөрөл авах ажилд бэлтгэж эхэллээ

    /Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Баярсайхан/

    Bayarsaihan NTChH

    -Манай Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтэс нь Чикагогийн конвенц, түүний хавсралт дахь стандарт шаардлага зөвлөмжүүд, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, ИНБД, ИНЕГ-ын даргын тушаал, журам болон хэлтсийн үйл ажиллагааны заавар журмуудын хүрээнд дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчид, ерөнхий зориулалтын болон хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, иргэний нисэхийн сургалтын байгууллагууд, ачаа тээвэр зуучлалын байгууллагуудыг гэрчилгээжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллаж байна. Түүнчлэн ИНЕГ-ын даргаас шилжүүлсэн эрхийн хүрээнд Иргэний нисэхийн 18 дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Өнгөрсөн 2016 онд төлөвлөсөн 89, төлөвлөгөөт бус 16 нийтдээ 105-н үзлэг шалгалтыг гүйцэтгэж, 65-н онцгой болон тусгай үүргийн нислэгт хяналт тавьж ажилласнаас АСЕМ-ийн хүрээнд 30 нэмэлт тусгай үүргийн нислэгүүдэд хэлтсийн байцаагч нар хяналт тавьж ажилласан байгаа. Мөн нийт агаарын тээвэрлэгч болон зөвшөөрөлтэй байгууллагуудын 82 ширхэг буюу 24000 хуудас англи, монгол заавар журмууд хянагдаж батлагдсан. Манай хэлтсийн байцаагч нар өнгөрсөн ондоо ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд дор бүрнээ хичээл зүтгэл гарган амжилттай, хариуцлагатай ажиллалаа.

    – 2017 онд манай хэлтсийнхний хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаас дурдвал:

    ICAO Audit-д бэлтгэх, амжилттай дүн үзүүлэх
    FAA IASA CAT I зөвшөөрөл авах ажлын бэлтгэлийг хангах
    МИАТ – ETOPS зөвшөөрөл олгох
    DGCA-54 дүгээр хурлын бэлтгэл ажилд оролцох, амжилттай зохион байгуулах
    ИНБД-ийн шинэчлэлийн хүрээнд агаарын тээвэрлэгчидтэй хамтран ажиллаж дүрмийг танилцуулах, дахин гэрчилгээжүүлэх ажлуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
  • “Алтан-Өд” наадмын эзэд тодорлоо
    2017 оны 1 сарын 10

    Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өчигдөр болж шилдгүүдээ тодрууллаа. Ингээд яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр хэн, ямар бүтээлээрээ шагнал хүрсэнийг танилцуулъя.



    ”АЛТАН ӨД-2016” наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд:



    Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр - Зохиолч Ш.Энхбаярын ”Болжмор, ”Шоовдор”
    Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Жамъянгийн ”Сарны шувуу”
    Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Т.Бум-Эрдэнийн ”Дотроосоо”
    Баримтат уран зохиолын шилдэг бүтээл - Зохиолч Л.Дашнямын ”Байх, байх үгүйн дунд”
    Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр - Судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын ”Гэгээг хүсэх, Мананд бэдрэх”
    Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр - Зохиолч П.Батхуягийн ”Эсрэг цаг-3”
    Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Дашмөнхийн ”Цэвэрхэн саруулхан газар”
    Жүжиг, киноны шилдэг зохиолоор - Ш.Гүрбазарын ” Жаргаагүй нар”
    Яруу найргийн шилдэг бүтээлээр - Яруу найрагч Я.Баяраагийн ”Таслал”
  • Г.Алтанцэцэг: Албаны хувцсаа өмссөн чинь яг цэцэг шиг санагдаад л…
    2017 оны 1 сарын 10
    Дүрэмт хувцсаа өмсчихөөрөө би чинь загварын тайзан дээр байгаа модель шиг л алхана шүү дээ хэмээн гэрэлтэн ярих энэ бүсгүйг Ганзоригийн Алтанцэцэг гэдэг. Тэрбээр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн дуудлага хүлээн авагч. Ахлагч цолтой. Түүнийг энэ удаагийнхаа “Аврагчийн хөрөг” булангийн зочноор урьсан юм. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө толилуулья.

    -Нэгэн найрагч шүлгэндээ Онцгой байдлын албаныхныг “Зарлаагүй дайны цэргүүд” гэж тодорхойлсон байсан. Энэ ч утгаараа Онцгой байдлын албанд тэр бүр эмэгтэй хүн ороод байдаггүй. Ийм хүнд хэцүү албаны юунд нь дурлаж, ажиллахаар шийдсэн юм бэ?

    -2009 онд манай Онцгой байдлын газар дээр дуудлага хүлээн авагч, жолооч, гал сөнөөгч нарыг бэлтгэх анхан шатны сургалт болсон юм. Тэр жил би Хархорин дээд сургуулийг хими, биологийн багш мэргэжлээр төгсөөд, арай л ажилд ороогүй хотод байж байсан юм. Гэтэл аав маань маань &#8220;Онцгой байдлын сургалт болох гэж байна. Чи орох уу&#8221; гэж ярьсан. Онцгой байдлын албанд ажиллаж байгаа бүсгүйчүүдийг харахаар их гоё санагдаад, өмнө нь орьё гэж бодсон ч сургуулиа төгсөөгүй болохоор шалгуур хангахгүй байсан юм л даа. Тиймээс ааваасаа сургалт болох тухай сонсоод, тэгээд ч дээд сургуулиа төгсчихсөн байсан болохоор шууд л бичиг баримтаа бүрдүүлж өгөөд сургалтад хамрагдсан. Ингэж л энэ сайхан албандаа орж ирсэн дээ.

    Аав маань Онцгой байдлын газар насаараа жолооч хийгээд тэтгэвэртээ гарсан. Тийм болохоор хүүхэд байхдаа аавынхаа ажил дээр их ирнэ. Энэ том улаан машинуудын чинь дээгүүр, доогуур гарч тоглоод л багаасаа Онцгой байдлын албаны амьдралыг мэддэг болохоор их дотно санагддаг юм.

    -Тэгээд л аав тань өөрийг чинь Онцгой байдлын албан хаагч болгох сонирхолтой байжээ дээ?

    -Би оюутан байхын л Онцгой байдлын албан хаагч болохыг их сонирхдог байлаа. &#8220;Танайд эмэгтэй хүмүүс ороод эхэллээ. Би орьё л доо&#8221; гэхээр аав &#8220;Чи эхлээд наад сургуулиа төгсчих&#8221; гэдэг байсан юм. Тэгээд л сургуулиа төгссөний минь дараа аймагт маань сургалт болохыг мэдээд надад хэлсэн нь тэр.

    -Сургалтандаа суугаад, хүсч байсан албандаа орчихлоо. Анхны мэдрэмж ямар байв?

    -Намайг анх ажилд ороход &#8220;Манай дуудлага хүлээн авагч нар сургууль, цэцэрлэгээр явж хүүхдүүд сургалт явуулж, яриа таниулга хийдэг. Чамд ч бас тэгж явах шаардлага гарна шүү. Үүнд сайн суралцаарай&#8221; гэсэн. Миний хувьд багшийн сургууль төгссөн болохоор энэ нь бүүр ч сайхан санагдаад, 9 сарын 1-нд &#8220;Аюулгүй амьдрах ухаан&#8221; гэсэн гурван дэвтэр номноос хичээл бэлтгээд цэцэрлэгийн хүүхдүүдэд анх хичээл орсон. Тэгээд л албаны хувцсаа өмссөн чинь цэцэг шиг санагдаад л… Алхаж, гишгэж байгаа минь хүртэл арай л өөр болчихож байгаа юм чинь. Хүүхдүүд дээр оронгуут хүүхдүүдийн намайг харж байгаа нүд нь хүртэл өөр санагдаад л… Анх ингэж сургалтаа хийж эхэлсэн. Үүнээс хойш удирдлагууд маань хийж байгаа ажлыг минь үнэлээд &#8220;Дэлхийн зөн&#8221;олон улсын байгууллагатай хамтарсан дэд хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтад хоёр удаа явуулсан. Би тэр сургалтуудынхаа үр ашгийг гаргаж, сургалтуудаа улам сайн хийхийг хичээж байгаа. Сургалт хийхийн хамгийн сайхан нь нэг ч гэсэн хүнд гамшиг, гал, аюул осол гэдэг ийм юм байдаг юм байна, ийм ийм зүйлүүдийг мэдсэнээр өөрийгөө болоод бусдын амь насыг авран хамгаалах боломжтой юм байна гэдгийг ойлгуулж, мэдэгдэхүүн өгч байгаад л оршдог. Хэчнээн завгүй байсан ч аль нэг газраас сургалт хийгээд өгөөч гэж хүсэлт ирвэл би аль болох зав зай гаргаж байгаад л очиж сургалт хийхийг хүсдэг. Сургалт хийх нь иргэдэд мэдлэг олгохоос гадна Онцгой байдлын албаа зөв ойлгуулж, таниулах том сурталчилгаа юм уу гэж боддог.

    -Дуудлага хүлээн авагч гэдэг их хариуцлага өндөртэй, чухал алба. Энэ мэргэжилдээ хэр дадлагажиж ажиллаж байна даа?

    -Сайн дадлагажиж ажиллаж байгаа гэж боддог. Энд байгаа холбоо мэдээллийн хэрэгслүүдээ сайн эзэмшсэн. Мэдээ, мэдээллийг авахдаа нэлээд хянуур авна шүү. Ер нь манай аймаг харьцангуй тайван аймаг. Гэхдээ гарсан дуудлагыг түргэн шуурхай аваад, дамжуулж мэдээллэх ажил дээрээ өөрийгөө сайн л гэж бодож байна. Хийж байгаа ажилдаа эзэн болохыг л хичээдэг дээ.

    -Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисгэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрладаг гэх нь бий. Тэгэхээр өөрийн тань мөрөөдлийг сонирхмоор санагдаад байна?

    -Би зургаан настай нэг хүүтэй. Энэ жил цэцэрлэгээ төгсч байгаа. Тийм болохоор хүүгээ юмаар дутаахгүй, хайраар дутаахгүй, сайн хүн болгон өсгөх юмсан гэж боддог.

    Бас Судан руу явж үзэх юмсан гэж бодоод байгаа. Эмэгтэй хүн явуулахаар болбол шалгалтад нь ороод явчихмаар л санагдаад байгаа юм. Дараа жил хэрвээ эмэгтэй хүн авахаар болбол ямар ч байсан өөрийгөө сориод үзнэ дээ.

    -Сонирхдог зүйл гэвэл. Эмэгтэй хүний сонирхолыг татах зүйл ч мундахгүй дээ. Гутал, хувцас, ээмэг зүүлт гээд л?

    -Өө тэр тал дээр маруухан шүү дээ. Би чинь өглөө хальт нүүрээ будсан болоод л гардаг хүн. Гутал, цүнх, дэлгүүр хоршоо гэж гүйх тал дээр муу шүү. Ер нь их эршүүд талдаа. Хүүхэд байхын зургаа харахаар хүртэл эрэгтэй хүүхэд шиг бондойсон юм байдаг юм.

    -Тэгвэл сургалт хийж байхдаа ч, энгийн үед ч хүмүүст хамгийн ихээр анхааруулж хэлмээр санагддаг зүйл байдаг уу?

    -Таныг аврах хүн бол зөвхөн та өөрөө гэдэг үг бий. Үүнтэй ижилхэн таны хайртай хүмүүсийн аюулгүй байдал таны ухамсар, хандлагаас шалтгаалдаг юм шүү гэж хэлмээр санагддаг.

    -Хүүхэд насны дурсамж хамгийн мартагдашгүй, гэгээн дурсамж байдаг гэдэг. Тийм нандин дурсамжаасаа хуваалцахгүй юү.

    -Хүүхэд насны хөгжилтэй дурсамж олон шүү. Нэг удаа гал түймэр гарсан айлынхан цахилгаанаа салгаагүй явчихсан байвал гарч байгаа гал түймрийг нь унтраахаар ус тавихаар тэр усаар дамжаад жолоочийг нь тог цохиод алчихдаг юм гэнэ гэсэн яриа сонсдог юм. Тэгээд л аавыг минь тог цохичихвий дээ гэж их айдаг байлаа.

    Бас нэг хөгжилтэй юм гэвэл тэр үед одоогийнх шиг гар утас тэр болгон байсангүй. Түргэн авах, дуудлагад явах болохоор гэр гэрээс нь дуудаад явна. Тэгсэн аав анх удаа станц авчирдаг юм. Түүний өмнөхөн нь бид &#8220;нэгээ, хоёроо, гурваа&#8221; гээд л нэг нэгнээ дуудаад тоглосон чинь аав битгий ингэж дууд, шоронгийн хоригдлыг л ингэж дууддаг юм гэж биднийг загнасан байхгүй юү.

    Тэгсэн нь маргааш нь өөрөө станцтай болж ирчихээд л &#8220;Аав нь даргын жолооч гээд станц аваад. Би гурваа болчихлоо&#8221; гээд бөөн баяр. Бид өчигдөрхөн л тэгж дуудаж тоглолоо гэж биднийг загнаад байсан байж гэсэн чинь &#8220;За за яах гэж тэгж байдаг юм бэ&#8221;гэж байсан нь санаанаас ер гардаггүй.

    Одоо бодохоор л инээд хүрээд байдаг юм. Утас байхгүй үед станц чинь их гоё байгаа юм чинь.

    Иймэрхүү хөгжилтэй юмнууд их гарна.

    Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Онцгой байдлын албаны дайчин бүсгүй минь мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүлж, их амжилтын эзэн нь байгаарай.

    Ш.АНХТУЯА
  • Монгол улсын 2278 иргэн харьяалалаас хасагджээ
    2017 оны 1 сарын 10
    Тус газраас бүртгэлийн үйлчилгээ болон оюуны өмчийн чиглэлээр 2016 онд хэрэгжүүлсэн ажлын статистик тоо баримтыг танилцуулах Хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

    Хэвлэлийн хуралд ОӨУБЕГ-ын Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр болон бусад газрын дарга нар оролцож мэдээлэл өгсөн юм.

    Тодруулбал, манай улсын хүн амын тоо өнгөрсөн оны төгсгөлд 3.123.936 болсон байна. Үүнээс 77762 хүүхэд шинээр төрж, 18805 хүн нас барж, 2278 иргэд улсын харьяатаас гарч бүртгэлээс хасагдсан байна. Мөн 245.009 иргэнд иргэний үнэмлэх олгосноос 49706 шинээр авсан, 83900 хүн үнэмлэхээ дахин солиулсан байна. Харин өнгөрсөн жилийн хувьд нийт 166503 иргэнд гадаад паспорт олгожээ. Сүүлийн жилүүдэд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг хурлын үеэр Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг онцлон хэлж байсан.
  • Тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн иргэнийг ТЕГ-т үргэлжлүүлэн шалгаж байна
    2017 оны 1 сарын 10
    Өчигдөр төв талбайн зүүн талын “Централ Таур”-ийн 15 давхарт нэгэн иргэн халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлсэн. Тэрбээр сэжигтэн этгээд АНУ-ын иргэн бөгөөд консултай нь уулзах гэсэн боловч оруулаагүй тул тэсрэх бөмбөг тавьж дэлбэлнэ хэмээн заналхийлсэн.



    Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид холбогдох албаны хүмүүстэй үзлэг явуулсан бөгөөд тэсрэх бөмбөг олдоогүй буюу уг мэдээлэл тогтоогдоогүй аж. Тиймээс мэдээллийг өгсөн гэх 51 настай АНУ-ын иргэнийг ТЕГ-т шалгаж эхэлжээ.
4637 4638 4639 4640 4641 4642 4643
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    12 цаг 20 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    12 цаг 25 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    12 цаг 50 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    13 цаг 2 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    Уржигдар 17 цаг 52 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    Уржигдар 17 цаг 01 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    Уржигдар 16 цаг 32 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    Уржигдар 16 цаг 28 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    Уржигдар 15 цаг 29 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    Уржигдар 15 цаг 25 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Уржигдар 12 цаг 24 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК