Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4793 4794 4795 4796 4797 4798 4799
  • Менингококкт халдвараас ингэж сэргийлнэ
    2017 оны 3 сарын 10
    Менингококкт халдвараар саяхан 1,6 сартай хүүхэд өвчилсөн байна. Иймээс энэ өвчний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэж байна.
  • Танилц: МАХН Гүйцэтгэх товчооны гишүүдээ шинэчилжээ
    2017 оны 3 сарын 10
    МАХН-ын Бага чуулган хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Бага чуулганаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг шинэчлэн томилсон байна.

  • Аргентин, Монголын иргэд харилцан визгүй зорчихоор боллоо
    2017 оны 3 сарын 10
    Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт
  • Д.Баттулга Нийслэлийн АН-ын даргад хүч үзнэ
    2017 оны 3 сарын 10
    НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нийслэлийн Ардчилсан намын даргад хүч үзэхээр болжээ. Тэрбээр өнөөдөр морин цагт АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгэлээ хийлгэсэн байна.

  • Вакцинжуулалтын ажлыг 10 хоногт багтаан дуусгах үүрэг өгчээ
    2017 оны 3 сарын 10
    Вакцинжуулалтын ажлыг 10 хоногт багтаан дуусгах үүргийг өгчээ
  • ЦЕГ “Мими”-гийн талаар сэрэмжлүүлэг гаргалаа
    2017 оны 3 сарын 10
    Хил залгаа боомтуудаар “мими” гэх мансууруулах бодисыг БНХАУ-аас Монгол улс руу хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарсаар байгаа билээ.
  • Янгир нутагладаг газруудад давс тавьжээ
    2017 оны 3 сарын 10
    Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд ангийн бүс нутаг болох Толбо сумын Харасай, Борт, Бургаст,
  • Шөнийн тарифыг тэглэх хугацааг сунгажээ
    2017 оны 3 сарын 10
    Засгийн газрын шийдвэрийн дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөөд байгаа.
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй мэс засалд орлоо
    2017 оны 3 сарын 10
    Дэлхийн хамгийн хүнд биетэй хүн буюу 500 кг жинтэй Египетийн иргэн Эман Ахмед Абд Эл Ати гэх эмэгтэйгийн жин хасах мэс засал амжилттай болжээ.
  • Намын гишүүд нь С.Эрдэнийг тушаалаа өндөр үнээр үнэлэхээ зогсоохыг шаардлаа
    2017 оны 3 сарын 10
    Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудын сонгууль болж байгаа билээ.
  • 24 баримт: Оффшор бүсэд данс эзэмшигчдийн ашиг сонирхол нэгтэй хүмүүсээр хэн, хэнийг нэрлэв
    2017 оны 3 сарын 10
    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд оффшор бүстэй холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хавсаралтад оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байдаг. Тэгвэл оффшор данстай холбоотой хэн хэн мэдээлэгдсэнийг 24 баримтыг хүргэж байна.

  • Танилц: Улсын олимпиадын хуваарь
    2017 оны 3 сарын 10
    2016-2017 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын хуваарийг олимпиад зохион байгуулах нэгдсэн хороо хуралдаж, олимпиадын хуваарийг гаргажээ.

    №

    Олимпиадын төрөл

    2-ын даваа

    3-ын даваа

    Хугацаа

    Хаана зохион байгуулагдах

    Хугацаа

    Улсын олимпиад зохион байгуулагдах газар

    1

    Монгол хэл, бичиг

    4 сарын 02

    Нийслэл, аймагт

    5 сарын 05-06

    МУБИС

    2

    Математик

    3 сарын 30-31

    Нийслэл, аймагт

    5 сарын 04-08

    Булган аймаг

    3

    Физик

    3 сарын 29

    Нийслэл, аймагт

    4 сарын 21-24

    Хэнтий аймаг

    4

    Хими

    3 сарын 31

    Нийслэл, аймагт

    5 сарын 6-7

    МУИС

    5

    Газар зүй

    4 сарын 01

    Нийслэл, аймагт

    4 сарын 28-29

    Өвөрхангай аймаг

    6

    Орос хэл

    1 сарын 20

    Нийслэл, аймагт

    2 сарын 20-22

    МУБИС

    7

    Техник технологи

    3 сарын 30-31

    Нийслэл, аймагт

    4 сарын 26-28

    МУБИС

    8

    Биологи

    3 сарын 29

    Нийслэл, аймагт

    4 сарын 27-28

    МУИС

    9

    Англи хэл

    4 сарын 01

    Нийслэл, аймагт

    5 сарын 10-12

    МУБИС

    10

    Түүх

    3 сарын 30

    Нийслэл, аймагт

    5 сарын 4-5

    МУБИС

    11

    Нийгмийн ухаан

    3 сарын 31

    Нийслэл, аймагт

    5 сарын 4-5

    МУБИС

    12

    Мэдээлэл зүй

    4 сарын 02

    Нийслэл, аймагт

    5 сарын 2-3

    ШУТИС, ХМТС

    13

    Сэтгэх чадвар

    4 сарын 01

    Нийслэл, аймагт

    5 сарын 5-7

    Хөвсгөл аймаг

    14

    Хятад хэл

    3 сарын 31

    Нийслэл, аймагт

    5 сарын 05

    Отгонтэнгэр ДС

  • Ихэнх нутгаар хүйтэн байна
    2017 оны 3 сарын 10
    2017 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • Инфографик: УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа
    2017 оны 3 сарын 10
    Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаархи инфографикийг хүргэж байна.
  • С.Батцэцэг анх удаа ”Топ 10”-аас уналаа
    2017 оны 3 сарын 10
    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хоёрдугаар сарын эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн сард Шведийн Клиппан хотод болсон эмэгтэйчүүдийн уламжлалт ОУТ болсон юм. “Клиппан Опен”-ы медальтнууд дэлхийн чансааны “Топ-20”-т олноор багтсан байв. Энэ удаагийн чансаанд манай улсын найман бүсгүй багтжээ. Тодруулбал, 53 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа 20, 55 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг гурав, ОУХМ А.Батцэцэг 18, 58 кг-д ОУХМ П.Орхон зургаад, 60 кг-д ОУХМ Б.Шоовдор 15, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг 11, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа 10, ОУХМ Ш.Түмэнцэцэг 16, 75 кг-д спортын мастер Г.Уртнасан 19 дүгээр байрт бичигдсэн юм. “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг UWW чансааг анх гаргаснаас хойш дэлхийн чансааг нэлээд хугацаанд тэргүүлж, тасралтгүй эхний аравт бичигдсэн. Тэгвэл энэ удаа анх удаа “Топ-10”-аас уналаа.



    Эмэгтэйчүүдийн чансаа

    48 кг

    1. Эри Тосака (Япон)

    2. Мария Стадник (Aзербайжан)

    3. Сун Янана (БНХАУ)

    4. Элитса Янкова (Болгар)

    5. Юи Сүсаки (Япон)

    6. Валерия Чепсаракова (ОХУ)

    7. Дарья Лексина (ОХУ)

    8. Викториа Энтони (АНУ)

    9. Патрисиа Бермудес (Aргентин)

    10. Жылдиз Эшимова (Kазахстан)



    53 кг

    1. Хелен Марулис (АНУ)

    2. Саори Ёшида (Япон)

    3. София Маттссон (Швед)

    4. Наталья Синишин (Aзербайжан)

    5. Зон Суечун (БНХАУ)

    6. Катаржина Кравчук (Польш)

    7. Одунайо Адекуорой (Нигери)

    8. Бетзабет Аргуелло (Венесуэль)

    9. Харүна Окүно (Япон)

    10. Ванеса Калажинская (Беларусь)

    20. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол)



    55 кг

    1. Маю Мүкаида (Япон)

    2. Ирина Ологонова (ОХУ)

    3. Даваасүхийн Отгонцэцэг (Монгол)

    4. Рамона Галамбос (Унгар)

    5. Залина Сидакова (Беларусь)

    6. Катарина Ганчар (Беларусь)

    7. Айим Абдилдина (Kазахстан)

    8. Татьяна Кит (Украин)

    9. Олена Кремжер (Украин)

    10. Саэ Нанжо (Япон)

    18. Aлтанцэцэгийн Батцэцэг (Mонгол)



    58 кг

    1. Каори Ичо (Япон)

    2. Валерия Коблова (ОХУ)

    3. Марва Амри (Tунис)

    4. Айсулуу Тыныбекова (Kыргызстан)

    5. Сакши Малик (Энэтхэг)

    6. Пүрэвдоржийн Орхон (Mонгол)

    7. Мишель Фаззари (Канад)

    8. Вероника Чумикова (ОХУ)

    9. Юзүрү Күмано (Япон)

    10. Грэйс Буллен (Норвеги)



    60 кг

    1. Пэй Синру (БНХАУ)

    2. Аллисон Раган (АНУ)

    3. Эмеше Барка (Унгар)

    4. Петра Олли (Финланд)

    5. Юи Сакано (Япон)

    6. Линда Мораис (Канад)

    7. Айалайлм Касымова (Kазахстан)

    8. Юлья Пронцевич (ОХУ)

    9. Хергель (Украин)

    10. Кацүки Сакагами (Япон)

    15. Баатаржавын Шоовдор (Mонгол)



    63 кг

    1. Рисако Кавай (Япон)

    2. Марья Мамащук (Беларусь)

    3. Екатерина Ларионова (Kазахстан)

    4. Инна Тражукова (ОХУ)

    5. Юлия Ткач (Украин)

    6. Су Руй (БНХАУ)

    7. Валерия Лазинская (ОХУ)

    8. Хенна Йоханссон (Швед)

    9. Моника Михалик (Польш)

    10. Анастасия Григорева (Латви)

    11. Соронзонболдын Батцэцэг (Mонгол)



    69 кг

    1. Сара Дошо (Япон)

    2. Наталья Воробьева (ОХУ)

    3. Женни Франссон (Швед)

    4. Эльмира Сыздыкова (Kазахстан)

    5. Масако Фүрүичи (Япон)

    6. Тамыра Менсах (АНУ)

    7. Кумба Ларрок (Франц)

    8. Энас Ахмед (Египет)

    9. Дороти Яатс (Канад)

    10. Oчирбатын Насанбурмаа (Mонгол)

    16. Шархүүгийн Түмэнцэцэг (Mонгол)



    75 кг

    1. Эрика Уибе (Канад)

    2. Гузель Манюрова (Kазахстан)

    3. Жан Фэнлю (БНХАУ)

    4. Жюстина Ди Стасио (Канад)

    5. Екатерина Букина (ОХУ)

    6. Василиса Марзалюк (Беларусь)

    7. Эпп Мэй (Эстони)

    8. Синтиа Вескан (Франц)

    9. Лауре Али Аннабель (Камерун)

    10. Алине Феррейра (Бразил)

    18. Ган-Очирын Уртнасан (Mонгол)

  • БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийг албан ёсоор огцорууллаа
    2017 оны 3 сарын 10
    БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах шийдвэр гаргалаа.
  • Допинг хэрэглэсэн Г.Ууганбаатарын тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хаслаа
    2017 оны 3 сарын 10
    Монголын тэшүүрийн холбооноос насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан таван тамирчныг допингийн шинжилгээнд хамруулахад
  • Германд ор сураггүй болсон монгол залуугийн цогцосны үлдэгдэд олджээ
    2017 оны 3 сарын 10
    ХБНГУ-ын Ранштат хотын Дауэрхайм хэмээх газрын ойгоос хүний яс олджээ.
  • Хотын даргын орлогч Ш.Анхмаа НБГ-ын үйл ажиллагаатай танилцав
    2017 оны 3 сарын 10
    Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өчигдөр Нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Боловсролын газраас 2016 оны 9 сараас өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн томоохон бодлогын чиглэлийн ажлуудаа Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.
  • Зугтагсад
    2017 оны 3 сарын 10
    Тэр өдрийн наран жир бус хорон хурц байв. Сандруу яваа хөсгийнхөн их үд өнгөрч бүхийд Эль хэмээх багавтар тосгон өнгөрөв. Монголчуудыг энэ нутагт ирэхээс өмнө саран сүлдэт лалынхан нутаглаж байсан уг тосгонд сүүлийн жил гаруйн дотор загалмай шүтлэгтнүүд олноор түрэн ирж суурьших болжээ. Харин өнөө Айн-Жалудын тулааны дуулиан энд хэдийнэ цуурайтан ирээд, загалмай шүтлэгтнүүд зүүн тийш, Дундад их далайн хөвөө зүгт мөн адил урт ноолролдсон цуваа болоод хөвөрчээ. Тосгоны зарим байр, оромжноос утаа уугиж, цагаан шороо пургисан гудамжны нь хаа нэгтээд алуулсан хүн гулдайн унасан нь лалууд болоод загалмайтнуудын хооронд энэ өглөө сүрхий ширүүн мөргөлдөөн болоод өнгөрснийг илтгэнэ. Амьд мултарсан лалууд хар толгойгоо аван алс баруунаа харагдах хавцал хадат уулын зүг зугтацгаагаад, ард үлдсэн загалмайтнууд хамаг эд хогшлыг нь хаман зүүн тийш дүрвэцгээж буй нь тэр байв.
    Энэ өглөө Баалбек балгаднаа ч мөн ийм явдал болсон билээ. Баалбекийн загалмайтнууд Трифолийн зүг өглөөн нарны дор их тоос манаруулан хошууран сунжралдан хөврөхөд хотын дүүргийн энд тэндээс хар утаа олгойдон үлдсэнсэн.
    Эль тосгон нь Баалбекаас Хомс ордог замын тал өнгөрөөд байх тул хөсгийнхөн өглөөний айдас, сандралаасаа багаахан ангижирч, төдий бас хурц хорон нар хийгээд аль өглөөнөөс хойш тасралтгүй үргэлжилсэн шургуу явдлынх нь алжаал ядрал нэмэгдээд явдал нь ихэд суларч, назгайрсан байв. Ачаа ихийн дээр шавдуухан явчихсан тул хөсөгт хөллөсөн тэмээ, морьд ч сульдан тамирдаад иржээ. Одоо тосгоны урдуур үргэлжилсээр зүүн тийш намсах хадат нурууны нахисаар давчихвал Хомс хотын бараа харж болох хэмээн найдацгаана. Хөсгийн түрүүч уулын бачим хавцал дундуур мушгиран өгссөн чулуут замаар овгонуулан зүтгэж, дараачийн хэсэг тосгоноос уулын бэл өгсөх зам дээр муригнан хөдөлж ядаад, өнөөх мамлюкуудад ч үлдээхгүй хэмээн хамаг юмсаа хаман овоолсон хөсгүүдтэй сүүл хэсэг дөнгөж тосгоны захаар өнгөрч бүхийд араас нь сульдаж цуцсан нэгэн морьтон довтолгон иржээ. Дуулгагүй, зүймэл хэлхээ хуягных нь мөрөвч тас цохиулаад санжчихсан, цавчуулсан мөрөө цус болсон торгоор хальт боосон, хамрынхаа хянганд ч хөндлөн шархтай, уруул нь омголтож, хацарт нь цус наалдан хатсан эр тамирдаж цөхөрсөн хоолойгоор
    - Ах дүү нар минь ээ! Аав, ээжүүд минь! Хүүхдүүд минь! Бид үүнээс цааш тэсэж чадсангүй ээ. Лалууд араас ирж явна. Ачаа хөсгөө хаяад уул өөд зугтацгаа!
    Хагшаа ёлоос зугтах
    Харцгайн бяцхан дэгдээхий мэт,
    Харгана бутанд нөмөрдөцгөө!
    Хад чулуунд хоргодоцгоо! Ах дүүс минь. Амиа авч үлдэхийг хичээцгээ! хэмээн хашгиран дөрвөн мөчөө савчин морио шамдуулсаар хажуугаар нь өнгөрөв. Саяхан л газар ихэд хороов хэмээн тайвширч, дээр нь халуунд нозоорч явсан хүмүүсийн нүүрээр айдас түгшүүрийн сүүдэр бүрэнхийлэн нөмөрч ирээд, тэрхүү дайчнаас хэн ч, юу ч асууж үл зүрхлэн амаа ангайлган мэлэрсээр үлдэж байлаа.
    Өнөөх морьтонд нэг эх саахуутай цэгээ өгсөнд авч нэг балгаснаа буцаан сарвайв. Эх
    - Хүү минь, залгил залгил, ханатал залгилж ав гэсэнд
    - Сайхан байнам, ижий минь. Гэвч энэ миний амсаж буй сүүлчийн цэгээ болох магад учир ганцхан балга хангалттай. Амьд үлдэх хүмүүст үлдээгтүн гээд хэлээ булталзуулан урууландаа наалдсан цэгээг долоогоод дараагийн цувааны араас цогиулав.
    Яг энэ үед тосгоны захаар өнгөрөх замын нэг талаас өндөр хадан мөргүү тулж, нөгөө талаас замд тулган барьсан түүхий шавран ханан хэрмийн дундуур гардаг хэсэг дээр нэг тэрэгний мөөр хугарч унаад, ард нь явсан долоо найман тэрэг хааш ч үгүй гацаж орхив. Арын хөсгийг ахалж явсан Дэгээ аравтан олны дундуур зүтгэсээр ирээд ихэд уурсан, өндгөө дарах тахиа мэт гараа алдлан эд юмсаа тэврээд тэргэн дээр түрүүлгээ харан хэвтсэн янхигар хөх авгайг бархируулсаар ховх татан авч хажуугийн хэрэм рүү чулуудаж орхив. Уурсан хилэгнэсэн Дэгээ тархиараа хэрмийн хана саван сулдайн унасан эхнэрийн дээр өнөөх боодолтой, хайрцагтай эд юмсыг нь овойтол шидлэв. Тэгээд мөөр нь хугарсан тэргийг хөллөгөөнөөс нь салган, хажуугаас нь өргөн өнөөх эхнэрийн дээр хөмөрч зай гаргаад, гацсан хөсгүүдийг өнгөрүүлэхдээ тэргэн дээр нь байсан боодолтой бүхнийг замын хажуу руу чулуудаж гарчээ. Дэгээ аравтанг тийм шийдмэг бүхийд төдий болтол хэнийг ч бараандаа хүргэлгүй явж чадсан Гэнсэнгээ хатан хүртэл яаж ч чадсангүй.
    Тэдний даван гарч ирсэн тэртээх гүдгэр нуруун дээгүүр тоос татаж, бүртэлзсэн хар цэгүүд ар араасаа тодрон гарч ирж буй нь лавтай мамлюкууд биз ээ. Хэрвээ тэдний морьд сайн аваас гуравхан мөч* өнгөрсний дараа энд ирцгээнэ. Түүнийг харсан Дэгээ аравтан ташуур исгэрүүлэн морьдыг ороолгож, хөсөгнүүдийг өнгөрүүлэх зууртаа,
    - Энэ тосгоноос өнгөрөөд хөллөөнийхөө морьдыг суллан унах нь унаад нөгөөдүүлийнхээ араас давхицгаа! Үлдсэн нь уулын бэл өөд чадлаараа гүйцгээ! Эрэгний мухар, хулганын нүх, хад бутаар ч хамаагүй тарцгаа! Илд, нум барих чадалтай бүхэн миний дэргэд цуглацгаа хэмээн хашгирч байлаа.
    ***
    Хавцлын ам өлгөж нэлээн урагшилж амжсан ч хөллөөний морь, тэмээд нь ихэд сульдаад, овон товон үхэр чулуутай сайраар хөдөлж ядан буй түрүүчийн цувааныханд энэхүү түгшүүрт мэдээ ирэхэд хурц хорон нар, хавцлын бүгчим хоёрт өглөө үүрээр нөмгөн шалдан шахам гарсан хүүхэд багачуудын ам хатаж, настан буурлуудын тархи толгой манарчихсан тун хэцүү явжээ. Тамирдаад, хоолой нь бараг гарахыг байж, дэмий л харц нь хуурай гялалзах тэрхүү элч цувааны дунд явсан Ялвиг ноёнтонтой зэрэгцэн ирээд,
    - Ах дүүс минь, аав, ээж нар минь! Харгана бут руу, хад чулуу руу зугтацгаа, амиа авар! Бид үүнээс цааш тэсэж эс чадав.Өршөөгтүн! хэмээн шүдэн завсраараа сийгүүлэн чүү хэлж амжаад мориныхоо буруу хажуу руу гулдайн унав.
    Ялвиг болоод түүнтэй хамт явсан Сөнөдийн буурал дайчин эр элчийн толгойг газарт унахаас өмнө тосон авч, хажуугаар нь өнгөрч байсан тэргийг зогсоон дээр нь хэвтүүлэв. Тэгээд зуурсан шүдийг нь хутганы үзүүрээр гөжин жаахан цэгээ цутгавал, хэсэг азнаснаа элч түгшүүрт үгсийг хүргэх газар нь хүргэж чадсан эсэхээ шалгах мэт толгойгоо хүчлэн өндийлгөөд, Ялвиг ноёныг таньж,
    - Эцэг минь, нэг ч болов хүнийг амьд мэнд үлдээх арга сүвэгчилж үз. Бушуул. Ёрын муусайн мамлюкууд хэнийг ч үл өршөөж, таарсан бүхнээ хяргаж буй гэв.
    - Хэр хол явна гэсэнд,
    - Одоо Эль тосгонд дөхөж буй. Тарцгаа, уул хадаар, бут модоор, нуугдацгаа. Илдийг минь дэргэд үлдээгээд намайг энд орхигтун. Үхэхдээ би Хөх тугийн дайчин эр хэрхэн дэр авдгийг* муусайн мамлюкуудад бахтай сайхан үзүүлэмз хэмээн өгүүлэв.
    Ялвиг ноёнтон түүний аманд дахиад жаахан цэгээ, бас хүч тэнхээ нэмдэг бор зутан цутган байтал дээш өгссөн хүмүүс гэнэтхэн шуугилдан хашгиралдаад эхэлжээ. Мамлюкууд зам угтан өмнөөс ирж буй нь тэр үү? Сартуулын Ялвиг ноёнтон угийн уран цэмцгэр, бичиг номын эрхэм хэдий ч эрслэх цаг ирэхэд илд ч бас бүжиглүүлж чадах билээ. Тэрбээр илдээ сугалан ойрхон байх хэдэн өвгөн дайчдын хамт элчийг хэвтүүлсэн тэргэн дээр гаран, ард нь ирж явсан хөсгийнхний зарим нь хавцлын энгэр лүү харайлдаж, зарим нь хөсөг тэрэгнийхээ доогуур, хад чулууны хажуугаар бултганан гүйлдэж байтал дээд хошууг нь тойрон омголон хурц морьтнууд давхилдан гарч ирэх нь монголчууд аж.
    Хомс балгадад сахин суугч Монгол зуутнуудын нэг Хаш хэмээх эрдүүхэн залуу даргач Ялвиг ноёнтны дэргэд хатируулан ирээд,
    - Өвгөн ах нар минь, бэрх хэцүү юм ч болжээ дээ. Ард дахиад цуваа бий юу хэмээв.
    - Ард хоёр цуваа бий. Гэвч сүүлчийнх нь одоо амжихгүй болсон болов уу. Учир нь сая араас - гээд тэргэн дээр хэвтсээр буй элчийн зүг дохиж, - элчийн өгүүлэхээр лалууд Эль тосгон луу лавтай орж иржээ... Харин дундын хөсөг энэ хавцлын ам өгсөж буй хэмээн найдна гэв.
    - Хомст амжиж очсон ч бид тэнд хүч сул, балгадын хэрмийг удаан тогтооход амаргүй байгаа. Халебаас нэмэлт хүч нааш гарсан нь тодорхой ч тэд үүрээс өмнө амжиж ирэхгүй. Гэвч бид мамлюкуудад энд ч, тэнд ч, балгадад ч, ер хаана ч тэр гацаа үүсгэх л болно.
    Яг энэ үед хөндий өгсөн нэгэн морьтон гарч ирсэн нь хөллөөний морь суллаж унасан Хачир хөвүүн аж. Хөвүүний араас төдөлгүй дахиад нэгэн морьтон гарч ирэв. Хаш зуутан,
    - Та бүхэн аль болох зүтгээд энэ хөндийн эхэн дээр гарахыг бод. Одоо хөсгийн хэрэг ер үгүй учир орхигтун. Суларсан морьдоо хүүхэд, бүсгүйчүүдэд унуулан явуул. - гээд хавцлын байдлыг тогтоон харав. - Хэрвээ хориг босговол энэ боом тун таарах газар санж. Эрхэм ноёнтон, та энд үлдсэн тэргүүдээ угсарч, хориг шивээ босгогтун. Бид мамлюкуудыг хавцлын аманд тогтоон барьж эс чадваас эргэж энд хоригловол зохино хэмээгээд илдээ дохин, цэргээ дагуулаад хөсөг тэргүүдийг зайчлан хайрга чулуу үсчүүлсээр хавцал уруудан давхилдав.
    Лавтай нэгэн зуут орчим цэрэг эрс Хомсоос тосон ирцгээжээ. Амжиж ирсэн Хачир хөвүүний хэлэх нь сүүлийн цувааныхан доод бэлээр тарж гүйцсэн ба түүнийг хавцлын аманд ирж бүхийд Мамлюкууд тосгоны зах руу орж байсан гэв. Хачир хөвүүний араас ирсэн нь Дорнод байжээ. Архи нь хэдийнэ гарсан тэрбээр үнсэн хөх царайтай болчихсон үг хэлгүй дэргэдүүр нь өнгөрөх гэхэд Явлиг ноёнтон цулбуурдан авав. Дорнодын нүд томорч, хамраа сарталзуулснаа,
    - Өгөр муу өмхий Сартуул чи юуны учир Хөх монгол надад халдаж зүрхлэв. Тавь чи, наад цулбуур! хэмээгээд мориныхоо жолоог дугтчин, давирч, цулбуураа Ялвиг ноёнтны гараас шувт татах гэж оролдов.
    - Буу чи. Ийм цагт зөвхөн өсөх идэр хөвүүд, эсвэл эргэж тулах дайчид л морьд хүлэглэх учиртайг мэдэхгүй юу чи. Чиний наад согтуу толгой хэнд хэрэгтэй болоов хэмээгээд, барьцаа ахиулан, Дорнодын салбагар ханцуйнаас гуд татан унагалаа.
    - Монгол ахан дүү нар аа! Энэ муу Сартуул боол монголчууд бидний хоолонд цадаад, одоо надад халддаг болжээ, авраарай! Энэ муу миний морийг булаагаад өөрөө амиа хоохойлон зугтаах гэлээ. Хараарай, үзээрэй, туслаарай! хэмээн бархирч гарсанд, Ялвиг ноён,
    - Дуу чи. Би Их төрийн Хөх тугийн өмнө тангараг өргөсөн төрийн түшмэг байна. Чам шиг хайран сайхан Ихсийн нэрийг гутааж, өчүүхэн амиа өмөөрөн бөөцийлөн явсангүй. Ингэхэд хэн нь боол шиг явнам билээ.
    Аалзан төдий амиа
    Арчилж үл чадах
    Арчаагүй өчүүхэн чи юу?
    Өндөр төрдөө,
    Өргөсөн тангарагтаа
    Үнэнч явсаар
    Өдий хүрсэн
    Өвгөн би юу? хэмээн зандрав.
    Дорнод босоод Ялвиг ноёныг заамдан авч,
    - Чамай мууг бодвоос би Их Монголын унаган хүү байна. Миний эцэг муусайн Сартуул таануусыг доройтуулж явахад... хэмээн хашгирч гартал Ялвиг ноёны дэргэд явсан дохигор өвгөн Сөнөд дайчин илдээ зугуухан сугалаад, Дорнодын улаан суга руу ялимгүй өргөсхийн дүрчихжээ.
    Дорнод Ялвиг ноёныг заамдсан гараа тавьж, суга руу нь яран орж буй илдний ирнээс атгаад, Сөнөд дайчин луу том харан “Та, та чинь... яаж байгаа билээ? Би би....” хэмээн чичигнэн өгүүлсээр эргэлдэн унахад өвгөн Сөнөд дайчин илдээ сугалан, ирийг нь даган урсах хүрэн улаан цуснаас нь цээрлэх мэт хөндийхөн бариад хажуугийн бутны толгойд шувтрах зууртаа,
    - Бүү санаа зовни, Ялвиг ноёнтон минь. Энэ мэт өчүүхэн мунхгуудтай үг хэлэлцэн хүний зэрэгт бүү үзэгтүн. Нохойнд нохойн үхэл таарнам. Энэ Дорнодын эцэгтэй би олон аянд хамт явсансан. Эцэг нь эрэмгий сайхан эр ч ийм үр үлдээгээд өнгөрсөн нь нэн гашуун байна. Өнөө эцгийнх нь гүйцээгээгүйг би өмнөөс нь гүйцээв. Энэ мэтийн өтийг ардаа амьд үлдээгээд үхсэнээс аваад үхсэн нь хожмын Их төр, Хөх Монголын минь нэрэнд дэмтэй учир Тэнгэрийн ёс, Их Засаг хууль намайг өршөөнө биз ээ. Цагтаа илд минь олон ч сайн эрсийн цусыг амсаж явсан буй за. Харин ийм адгийн өтөг боолын цусанд илдээ хүргэн бузарлана чинээ санасангүй. Одоо араас ирэх мамлюк дайчидтай нэгэн удаа илдээ зөрүүлж, өчүүхэн өтний цусанд хүрсэн бузрыг нь гаргасугай. Нас минь болов гээд арслангийн зогдор аятай цалин цагаан их үсээ сэгсэрчээ.
    Хаш зуутны хэлснээр Ялвиг ноёнтон араас ирсэн арав орчим тэргийг хавцлын боомтой хэсгээр таглан эгнүүлээд, хөллөөг нь мултлан, морьд, тэмээг нь аль идэр бага хүүхэд багачуудад унуулав. Зарим нэгэн залуухан эхийг хүүхдийг нь дүүрүүлэн мордуулжээ. Дорнодоос булааж авсан морин дээрээ Аранзал охины найз өнөөх дэрчгэр хэдэн хөвүүдийн нэг болох Болдтөмөр болон бас нэг охин хоёрыг сундлуулаад “За, хүүхдүүд минь, багачууд минь. Эргэж бүү харагтун. Энэ хөндийн эхээр давж их уст голыг хөндлөн гарна. Түүний цаана гарваас Хомс балгад харагдана. Тэнд хүрсэн хойно дараа чухам хэрхэхийг тэндэхийн даргач ноён та бүхэнд хэлээд өгөмз. За хөвүүд минь. Хожмоо алдартай их баатар болцгоогоорой, Хомсын замд юу болсныг бүү мартацгаагтун” хэмээгээд явуулав.
    ...
    Тайлбар:
    Мөч* - Нэг мөч 15 минуттай тэнцэнэ.
    Дэр авч үхэх* - Дайчин эрс үхэхдээ ч дайснаа дэрлэж үхэхийг эрхэмлэдэг байж.
    Хомс, Баалбек, Халеб* - зэрэг хотууд бол өнөөгийн Сирийн хотууд юм. Жишээ нь Халеб бол өнөө ч дайны гал дүрэлзсээр буй Алепо хот болно.
    .
    ”АУГАА ЭРИН” цувралын ”ХӨХ ИЛДНИЙ ОЧИС” -оос...
4793 4794 4795 4796 4797 4798 4799
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    19 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    1 цаг 10 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    2 цаг 29 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    3 цаг 13 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    4 цаг 1 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    4 цаг 10 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    4 цаг 13 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    4 цаг 14 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 18 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    4 цаг 21 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    4 цаг 23 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    4 цаг 53 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    4 цаг 54 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    5 цаг 13 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    5 цаг 38 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    5 цаг 42 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    6 цаг 47 мин
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    23 цаг 13 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    23 цаг 36 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК