зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4874 4875 4876 4877 4878 4879 4880
  • 13 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ
    2016 оны 11 сарын 17
    Автомашины улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 13 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй дээрх аж ахуй нэгж стандартаа баримталдаггүй учраас үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
  • Ханшийн өсөлт жижиглэн худалдаа эрхлэгчдэд хүндээр тусч байна
    2016 оны 11 сарын 17
    Сүүлийн зургаан сарын хугацаанд ам.долларын өсөлт огцом эрчимжсэн нь хүнс импортолж байгаа компаниуд болоод хувиараа жижиглэн худалдаа эрхлэгчдэд тулгамдсан асуудал болж хувирав.
  • АН ҮЗХ-гоор хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 17
    Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өчигдөр хуралдаж Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг батлах, Их хурлаар хэлэлцүүлэх намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталснаар 19 цагт өндөрлөсөн.



    Тэгвэл хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Төрийн ордны А танхимд 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.



  • “Хот тохижилтын газар” техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллана
    2016 оны 11 сарын 17
    “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг. 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, цас орохтой холбогдуулан хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэн ажиллахаар бэлтгэж байна. Тодруулбал тус газар нь давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээврийн 18, бусад төрлийн долоо нийт 35 машин, механизм ажиллуулдаг байсан бол “Геодизи, усны барилга байгууламж” НӨҮГ-аас хоёр бобкат, гурван ачааны машин, “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-аас нэг бобкат, гурван ачааны машин буюу нийт гурван бобкат, зургаан машиныг өвлийн улирал дуустал гэрээгээр ажиллуулахаар болж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлээд байна.

    Мөн хариуцсан зам талбайн цэвэрлэгээг 440 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэх бөгөөд цас орсон даруйд явган хүний замын цасыг нэн түрүүнд цэвэрлэж, хэвийн болгох арга хэмжээг авч ажилласаар байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
  • Өнөөдөр: Монголын Бурхан Шашны шинэ төвөөс мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 17
    Шангри Ла зочид буудал

    09.00 цагт: ”Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” болно. Форумд 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар оролцоно. Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон НҮБ-аас төлөөлөгч оролцож илтгэл тавина. Утас: 99938477

    Төрийн ордон

    10.00 цагт: Оюутны эрхийг хамгаалах дэлхийн өдрийн хүрээнд ”Оюутан оюутнаа дэмжих уулзалт”-ыг зохион байгуулна. Утас: 99819788

    Гадаад харилцааны яам

    11.00 цагт: Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” төслийн захирал Конрад Бөрд “Great” төслийн ололт амжилт болон туршлагын талаар хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, санал солилцоно. Хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Утас: 99028994

    Хэвлэлийн Хүрээлэн

    11.00 цагт: Далай ламын Монгол дахь айлчлалын тухай Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийнэ.

    Замын цагдаагийн газар

    11.00 цагт: Замын цагдаагийн газрын өмнөх талбай дээр ”Зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсон иргэд”-ийн дуу хоолойг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал болно.

    МҮХАҮТ

    11.40 цагт: “Цагаандалай сан”-гийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Утас: 99086975

    Улаанбаатар чуулгын байр

    16.00 цагт: ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг болно. Утас: 99023731
  • Намын даргаа сурагласан ҮЗХ-ны хуралдаан юу болж өндөрлөв
    2016 оны 11 сарын 17
    Хэдэнтэй хойшлож, дуншсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ хэмээж байсан ч заримыг нь хаалганы гадна үлдээв. Харин ирэх сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрмийн шинэчлэлийг хийх ажлын хэсгийг байгуулаад л хуралдаан өндөрлөсөн байна. Учир нь тус хуралдаанд АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга нар ирээгүй юм. Харин хуралдаанд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор. Р.Амаржаргал. Н.Батбаяр, Х.Тэмүүжин. Г.Баярсайхан. Д.Зоригт, Д.Ганбат. Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд А.Бакей, Ш.Түвдэндорж нарын тэргүүтэй ҮЗХ- ны гишүүд ирсэн юм.
  • УИХ-ын ажлын хэсэг хуралдана
    2016 оны 11 сарын 17
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох нь” сэдэвт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн хамтарсан хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
  • Охины ордныхоныг гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж байна
    2016 оны 11 сарын 17

    ХОНЬ - (3/21-4/19)



    Хүүхдэрхүү зан авир гаргаж магадгүй. Олны нүдэн дээр хүүхэд насны дутагдалтай талаа харуулах вий. Насанд хүрсэн хүн ямар ч этгээд зан чанарын дутагдлаа засдаг учраас биеэ барьж чадахгүй уурлах, зохисгүй зүйл хийвэл түүнийгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх хэрэгтэй. Үдэш таны сэтгэл санаа тайван байна. Хэрвээ өөр хүн сонин ааш авир гаргавал цаад шалтгааныг нь мэдэхгүй учраас ширүүн шүүмжлэхгүй байхыг хичээ.



    ҮХЭР - (4/20-5/20)



    Боловсролдоо анхаарал хандуулж үүрэг хүлээ. Сонирхолуудаа тэмдэглэн бичиж гэрийнхэндээ танилцуулаарай. Өнгөрсөн өдрүүдэд хойшлуулсан хууль ёсны хэлэлцээрээ үргэлжилнэ. Баяр ёслолууд цуцлагдана. Гэхдээ төгсөлтийн үдэшлэг, хуримын төлөвлөгөөнүүд удахгүй биелэх болно. Зүүдээ манаж хоноорой.



    ИХЭР - (5/21-6/21)



    Зөрчилтэй байдлаас гарч, асуудлыг тодорхой болгосноор ямар нэг сөрөг нөлөөллөөс гарахад тусална. Мөнгөний асуудалдаа анхааралтай ханд. Ялангуяа ямар нэг мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө үрэхээс сэргийл. Эс тэгвээс мөнгөний асуудал улам их зовоох болно. Өв хөрөнгийн асуудлаас болж гэр бүлийн харилцаанд зөрчил үүснэ. Иймэрхүү асуудапд битгий хутгалд.



    МЭЛХИЙ - (6/22-7/22)



    Амьдралын бодит асуудлууд ба өдөр тутмын ажил хэрэг өнөөдөр нэг их сонирхол татахгүй. Бүтээлч санаанууд зогсолтгүй, хурдацтайгаар ундарна. Асуудал шийдвэрлэх чадвар чинь өндөр байна. Хайрын болон зөгнөлт зохиол бичдэг зохиолчдын хувьд үг доороосоо ундарч, үр бүтээмж өндөртэй байна. Үзэгдэх урлагийн ялангуяа кино, тайзны жүжиг хийхэд ээлтэй үе.



    АРСЛАН - (7/23-8/22)



    Та өнөөдөр хичээнгүйлэн ажиллах болно. Харин танаас нилээн ширүүн зан төрх шаардаж магадгүй. Эс бөгөөс бусдын тав тухыг алдагдуулахгүйн тулд та олон хүн урдаа оруулж мэдэхээр байна. Өөрийн чин хүслээр бодсон зүйлээ босгож чадах хүмүүс бол арслангийнхан. Хэт их ажлын ачааллаас шалтгаалан эрүүл мэнддээ асуудал үүсэхээс болгоомжил. Сэтгэл зүйн хямралд өртөхөөс сэргийл.



    ОХИН - (8/23-9/22)



    Од эрхэсийн таатай нөлөөгөөр ямар ч ажил амжилттай бүтэх болно. Өнөөдөр таныг гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж байна. Олон нийттэй харилцах ажил эрхэлдэг охиныхны хувьд таатай өдөр байх болно. Гэр оронгүй хүмүүст тусалж хандив цуглуусан зэрэг өөрийн хийсэн ажлаараа бусдад сайрхах хэрэггүй. Хэрвээ та ямар нэг үдэшлэг цэнгүүн зохион байгуулж байгаа бол урьдчилан тааварлаагүй олон асуудалд бэлэн бай. Маш олон урилгагүй зочид ирж магадгүй.



    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)



    Санаанд оромгүй зүйлс болох нь. Аливаа зүйлд уян хатан байж сур. Шийдэгдээгүй асуудлууд шийдэгдэх нь. Юу ч хийсэн хамтрагчдаа дарамт учруулах хэрэггүй. Зарим жинлүүрүүд цагийн ажил хийж болох нь. Найз нөхөддөө юм зээлдүүлдэг ч юм уу. Таныг мэдээ ч үгүй байхад өөрийн номын бизнестэй ч болж магадгуй. Хэтэрхий хүчлэх хэрэггүй. Та дадал болсон ажлаасаа зайлсхийхийг хичээж магадгүй.



    ХИЛЭНЦ - (10/23-11/21)



    Найдвар төрүүлсэн шинэ чиглэл, хандлага бий болно. Бусдыг ятгах чадвар хүчээ авах байх. Хэрвээ дуусгах ёстой төсөлтэй холбоотой алхам, үйл хөдлөл хэрэгтэй бол толгойгоо бөхийлгөхийн оронд хувийн төлөвлөгөө, гэрийн ажилдаа анхаарлаа хандуулбал ашигтай. Хилэнцүүдийн бүтээлч байдал өснө. Мөн хүмүүсийн мөрөөддөг ажил хэргийг эрч хүч, хичээл зүтгэл, гярхай зөн совингоо хослуулан хийж чадна.



    НУМ - (11/22-12/21)



    Харилцаа холбоо, шинэ хүнтэй танилцах, хуучин харилцаагаа сэргээхэд тааламжтай. Аялалд гарах эсвэл зочид хүлээн авахад тохиромжтой. Бусадтай сэтгэл зүрхнээсээ харилцах, сэтгэл татах, болж буй үйл явдалд өөрөөр хандах зэрэг нь хувийн амьдралд тань хожим таатай үндэс суурийг бүрдүүлэх болно. Өмнө нь зүүдэлж байсан зүүд давтагдах юм бол биелэх магадлалтай.



    МАТАР - (12/22-1/19)



    Гараг эрхсийн хандлага өнөөдөр азтай бөгөөд ашигтай өдрийг амлаж байна. Таны өөдрөг үзэл, өөртөө итгэлтэй байдал тань эрсдэлийг тооцож, шинэ сорилтыг хүлээж авах чадварыг тань зоригжуулна. Таны манлайлах шинж чанар хурц байна. Матрынхан томоохон улс төрийн бүлэг эсвэл жижигхэн сайн дурын байгууллагын үйл ажиллагаанд оролцож амжилтанд хүрэх маш сайхан боломж байна. Нийгмийн үйл хэрэгт оролцож, хүмүүстэй уулзан, бусадтай танилцах нь таалагдана.



    БУМБА - (1/20-2/18)



    Эрч хүчийн бэлэг тэмдэг болсон Бархасбадь гараг Матрын орд руу нүүж байгаа нь таныг эрүүл ухаанаа алдахад хүргэж болзошгүй. Энэ нь 12 сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй. Гэнэтийн өрсөлдөгчид гарч ирэх болно. Удаан хугацааны турш мартагдсан дурсамжууд хэн нэгний санаатай үйлдлээс болж сэдрэх шинжтэй. Өөртөө чөлөөт цаг гаргаж, яг юу хийхийг хүсч буйгаа бод. Бархасбадь гараг Хумхын орд руу нүүх үед өөрийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чадна.



    ЗАГАС - (2/19-3/20)



    Од эрхэсийн эерэг нөлөө нь Загаснуудад эрч хүчийг өгөх ба өөрийн хүслээ төсөөлж, бодит байдал дээр буулгахад хичээл зүтгэл гарга. Найз нартайгаа хамт сайхан байх учир хуучин, шинэ найзуудаа үл ойшоох гэсний хэрэггүй. Үнэнч сайн найз тань танд сайн, муу юу ч тохиолдсон дэргэд тань байх болно. Таны дэлхий ертөнцийг сайхан болгох хүсэл тань өнөөдөр их хүчтэй байна.
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 11 сарын 17
    УИХ-ын нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 17, 18-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:

    10.00 цагаас:

    “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын иргэний харьяалалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Бусад;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
    2016 оны 11 сарын 17
    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
    Маргааш өдөр Завхан, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Говь-Алтай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
    Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
    2016 оны 11 сарын 17
    Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Улаанбаатарт 8 хэмийн хүйтэн байна
    2016 оны 11 сарын 17
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус, Баянхонгорын Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө хүйтэрч 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 4-9 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, хүйтэрч өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
  • Үхрийн ястай махны үнэ 110 төгрөгөөс өсчээ
    2016 оны 11 сарын 16
    Нийслэлийн статистикийн газраас арваннэгдүгээр сарын III долоо хоногийн өргөн хэрэглээний барааны үнийн танилцуулгыг гаргажээ.

    Танилцуулгыг гаргахдаа Нийслэлийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэлд тулгуурласан байна.

    Ажиглалтаар өмнөх долоо хоногоос 34 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 2 нэрийн барааны үнэ өсчээ.

    Махны дундаж үнэ

    Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3940 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5480 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.0 хувиар буюу 110 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 55 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байв.
  • Элчин сайд нарын томилгоог дэмжлээ
    2016 оны 11 сарын 16
    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжив.
  • ҮЗХ-аар 15 гишүүнд хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзжээ
    2016 оны 11 сарын 16
    АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ хурлаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед МАН-ын төлөө кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох тухай асуудал яригдаж байсан.
  • Автотээврийн үндэсний газраас сэрэмжлүүлэг гаргалаа
    2016 оны 11 сарын 16
    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 11-р сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

    Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөе.

    Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүд нь

    - Даатгалтай

    - Нэгдсэн хяналттай /GPS/

    - Аюулгүй байдлыг бүрэн хангасан

    - Бэлтгэгдсэн мэргэшсэн жолоочтойгоор таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган, тав тухтай, дулаан тохилог орчинд үйлчилж байна.
  • ”Хар машин”-аас гарсан зөрчлүүдийг УИХ-аар авч хэлэлцэх санал гаргалаа
    2016 оны 11 сарын 16
    Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 1903-р санал авах хэсэгт 2016 оны 10-р сарын 23-нд болсон нэмэлт санал хураалтад 914 хүний санал уншсан билл хэвлэж өгсөн байтал CD дээр 915 хүний саналын хуудас гарч ирсэн. Сонгуульд нэг сонгогчийн саналын зөрүүгээр ч шууд ялалт байгуулсанд тооцогддог!!!
  • Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
    2016 оны 11 сарын 16
    Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын цаг агаарын байдлын тойм, нийт нутгийн хүйтний улирлын урьдчилсан төлөвийн талаар танилцуулав. ЦУОШГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюунжаргал “Энэ сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул зам даваанд тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байна. Маргааш буюу 17-нд баруун ба төвийн нутгаар, 18-20-нд ихэнх нутгаар, ирэх 7 хоногийн дунд үеэс нутгийн хойд хэсгээр цас орж, говь тал хээрийн нутгаар 16-18 м/с, зарим газраар 24 м/с хүрч хүчтэй салхилж, цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа үүсч зам тээвэрт нэлээд хүндрэл үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэй байна. 18-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа 20-д гартал бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Дархадын хотгороор -42..-47, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -35...-40 градус хүрч хүйтэрч мал бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч дулааны шугам сүлжээнд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна” гэлээ. Мөн тэрбээр “Хэвлэл мэдээллээр сүүлийн 10 жилд болоогүй хүйтэн болох гэж байна гэсэн ташаа мэдээлэл явж байна. Энэ жилийн 11 дүгээр сар нь өмнөх жилүүдийн 11 дүгээр саруудаас хүйтэн болох нь гэдгийг буруугаар ойлгож тайлбарлаад байна” гэж тодотголоо.

    Үүний дараа Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Улаанбаатар хотод ойр ойрхон их хэмжээний цас орсонтой холбогдуулан зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хүйтний улирал эхэлсэнээс хойш Улаанбаатарын нутаг дэвсгэрт их, бага хэмжээний цас ороод байна. Хот тохижилтын газар нийслэлийн 6 дүүргийн 116 гудамжны 337.5 км авто зам буюу нийт 4936554 мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж байна. Дүүргүүдийн Тохижилт, цэвэрлэгээний компаниуд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, замын байгууламжийн цас, мөс хальтиргаа гулгааг арилгаж байгаа. Цаашид Цаг уур орчны шинжилгээний газраас 2016-2017 оны өвөл олон жилийн дунджаас хүйтэрч, цас ихээр орох тухай мэдээлж байна. Иймд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн цас хайлуулах бодис, давсны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн иргэдийг хальтиргаа гулгаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-нууд орчныхоо 50м газрын цас, мөс хальтиргаа гулгааг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан ажиллах шаардлагатай байна” гэдгийг хэллээ.

    Хуралдааны төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй байгаа тул байнгын бэлэн байдалд байж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо. Улаанбаатар хотод үүссэн гудамж замын цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, түүнээс үүдэлтэй автозамын түгжрэлийг бууруулах, цаг агаарын хүйтрэлтэй холбоотойгоор цахилгаан, дулаан зэрэг инженерийн байгууламжуудын бэлтгэл ажлыг дахин шалгах, онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар дадлага, сургууль зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Мөн нийслэлээс орон нутаг руу зорих авто замуудыг цасанд хаагдахаас сэргийлэх чиглэлээр онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах, дүүргүүдийн шинээр томилогдсон Засаг дарга нар үйл ажиллагаагаа жигдрүүлж, цаг агаарын хүндрэл үүссэн үед нэгдсэн удирдлагаар хангах, дүүргийн төсвөөс цас хайлуулах бодис нөөцлөхийг даалгалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Н.Алтанхуягийн дүүг ҮЗХ-ны хуралтай холбогдуулан баривчилсан уу
    2016 оны 11 сарын 16
    Н.Алтанхуягийн дүүг ҮЗХ-ны хуралтай холбогдуулан баривчилсан уу
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг хилээр гарахыг нь хориглосон талаар бид мэдээлсэн.

    Гэтэл өнөөдөр дүүг нь АТГ-аас баривчлан хорьсон гэх “Бор шувуу” сааралд ордонд нисэж эхэллээ. Тэр ч бүү хэл өглөө саатуулсан хэр нь өмгөөлөгчтэй нь одоо хүртэл уулзуулахгүй байгаа гэх мэдээлэл ч байна.

    Н.Алтанхуягийн дүүтэй холбоотой энэ баривчилгаа нь Ардчилсан намын ҮЗХ-ны хуралтай холбоотой байж магадгүй аж. Тодруулбал, саяхан Н.Алтанхуяг мэдээлэл хийж “...Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч, хуйвалдааны бүлэглэл өөрсдийн олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг ариун шудрага зүйл, гавъяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавъя.
    Монголчуудын 26 жилийн турш тэмцэж, босгож ирсэн ардчилал нуран унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж, хуйвалдааны төр иргэдээ алагчлан, баялаг бүтээгчидээ дээрэмдэж нийгмийг айдас хүйдсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ил шулуун ашиглах боллоо” хэмээн улс төрийн тогоонд буцалж буй бүхнийг ил тодоор шулуухан хэлж орхисон.
    Ийнхүү шулуун шударгаар байн байн “Бөмбөг тэсэлдэг” түүнийг олон сар гацсан хурлын үеэр дуугүй сууна гэдэг худлаа. Тиймээс энэ хурлын үеэр хэлэлцэж шийдвэрлэх асуудалд бойкот хийх зорилгоор дүүг нь барьж хорьсон юм биш биз гэсэн хардлага байна. Ямартай ч ҮЗХ-ны хурлын хэрхэх, түүний дүүг суллах эсэхийг харж хүлээх л үлдэж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

    Н.Алтанхуягийн дүүг ҮЗХ-ны хуралтай холбогдуулан баривчилсан уу
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг хилээр гарахыг нь хориглосон талаар бид мэдээлсэн.

    Гэтэл өнөөдөр дүүг нь АТГ-аас баривчлан хорьсон гэх “Бор шувуу” сааралд ордонд нисэж эхэллээ. Тэр ч бүү хэл өглөө саатуулсан хэр нь өмгөөлөгчтэй нь одоо хүртэл уулзуулахгүй байгаа гэх мэдээлэл ч байна.

    Н.Алтанхуягийн дүүтэй холбоотой энэ баривчилгаа нь Ардчилсан намын ҮЗХ-ны хуралтай холбоотой байж магадгүй аж. Тодруулбал, саяхан Н.Алтанхуяг мэдээлэл хийж “...Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч, хуйвалдааны бүлэглэл өөрсдийн олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг ариун шудрага зүйл, гавъяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавъя.
    Монголчуудын 26 жилийн турш тэмцэж, босгож ирсэн ардчилал нуран унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж, хуйвалдааны төр иргэдээ алагчлан, баялаг бүтээгчидээ дээрэмдэж нийгмийг айдас хүйдсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ил шулуун ашиглах боллоо” хэмээн улс төрийн тогоонд буцалж буй бүхнийг ил тодоор шулуухан хэлж орхисон.
    Ийнхүү шулуун шударгаар байн байн “Бөмбөг тэсэлдэг” түүнийг олон сар гацсан хурлын үеэр дуугүй сууна гэдэг худлаа. Тиймээс энэ хурлын үеэр хэлэлцэж шийдвэрлэх асуудалд бойкот хийх зорилгоор дүүг нь барьж хорьсон юм биш биз гэсэн хардлага байна. Ямартай ч ҮЗХ-ны хурлын хэрхэх, түүний дүүг суллах эсэхийг харж хүлээх л үлдэж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

  • Энэтхэг улсаас авах 1.0 тэрбум ам.долларын зээлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцэв
    2016 оны 11 сарын 16
    Тэрбээр “Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурьтай. 2015 онд Монгол Улсад Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон. Тэр үеэр хэлэлцэн тохирсон ажил арга хэмжээнүүдийг, тухайлбал Энэтхэгийн талын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгөөж, үр дүнтэй томоохон төслүүдэд ашиглах нь чухал” хэмээн тэмдэглэлээ. Түүнчлэн батлан хамгаалах, соёл, боловсролын уламжлалт харилцаа, банк санхүү, иргэний нисэхийн салбарын шинэхэн харилцааг үр дүнтэй хөгжүүлэх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

    Ноён Суреш Бабу энэ онд явагдсан УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргээд “Энэ нь төр засгийн болон эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлд нэн чухал юм” хэмээн онцоллоо. Тэрбээр:

    -Манай хоёр орны харилцаа олон талт харилцаанаас стратегийн түвшинд хүртэл хөгжиж байна. Манай Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон гэдэгтэй Тантай санал нэг байна. Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн парламентын Доод танхим Лок Сабхагийн дарга, хатагтай Сумитра Махажаны хийсэн айлчлалын үеэр парламент хоорондын болон парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн, гарын үсэг зурсан. Эдгээр айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон зүйлүүд хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт найдаж байна гэв.

    Ноён Суреш Бабу Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр тохирсон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ойрын үед ашиглаж эхлэх, Улаанбаатар-Делигийн хооронд агаарын шинэ шугам нээж, хамтарсан нислэг үйлдэх, Улаанбаатарт байгуулагдах Энэтхэг-Монголын найрамдлын нэрэмжит сургуулийг барих, Мэдээллийн технологийн төвийг ашиглалтад оруулах зэрэг асуудалд УИХ-ын даргыг анхаарлаа хандуулахыг хүслээ.

    Тэрбээр Энэтхэгт Монголын төрийн албаны 200 орчим албан хаагчийг сургахаар Н.Модигийн айлчлалын үеэр мөн тохирсон. Одоогоор 100 орчим хүн хамрагдаад байна. Гуравдугаар сард манай төсвийн жил дуусахаас өмнө энэ боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй байна гэв.

    УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайдын санал бодлыг бүрэн хуваалцаж байгаагаа илэрхийлээд УИХ-ын зүгээс болон хувиасаа нэгэнт хэлэлцэн тохирсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4874 4875 4876 4877 4878 4879 4880
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    2 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    6 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    50 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    2 цаг 37 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    2 цаг 48 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 12 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    3 цаг 16 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    3 цаг 23 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    3 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    3 цаг 31 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    3 цаг 57 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    14 цаг 44 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    Өчигдөр 09 цаг 09 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    Өчигдөр 08 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК