зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Битгий хуцаад байгаарай, Тавантолгой бол Монголын ард түмний өмч

2017-1-25
0
ЖИРГЭХ

 

Зарим нэг учиртай "толгойнууд" "Таван толгой"-г Үндэснийхээ компанид "өвлүүлсэн нь дээр" гэдэг хувилбарыг хүчтэй ярьж, хамхуул шиг нөхдүүдийг лоббидохыг оролдож байгаа мэдээлэл саарал ордны өрөө бүрээр тэнүүлчилж байна. Хэрэвзээ үндэсний гэгдэх MCS болоод түүний “Энержи Ресурс”-т өгчихвөл Тавантолгойг ашиглах, ашиг шимийг нь хүртгэх ажил ямар нэгэн асуудалгүйгээр урагшлах юм гэнэ. Бас "Тавантолгой нэг их ач холбогдолгүй" тухай ч ярьж.

 

Битгий хуцаад байгаарай. Тавантолгой ач холбогдолгүй гэхийг чинь захын нохой ч зөвшөөрөхгүй. Түүний ач холбогдол хийгээд монголчуудад, монголын эдийн засагт ямар үр өгөөжтэй нөлөөтэй болохыг судлаач Д.Ганхуяг тов тодорхой бичсэн байдаг юм.

 

Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой чинь Монголын ард түмний өмч. Төр өөрөө үүнийг зарлаж хувьцаа эзэмшүүлсэн атал өдгөө хувьцаа эзэмшигчдээс нь хэрхэх тухай ганц үг асуулгүйгээр өрөнд идүүлж өтөнд баригдсан компанид өгнө гэдэг чинь ариун явдал мөн үү.

 

Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой аль хэдий хөдөлчихсөн юм шүү. Гэхдээ Ерөнхий сайд асан Сү.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар "Тавантолгойн хоолойг боомилохоос өмнө" шүү. Тэд БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой “Чалко” компанийг сонгон шалгаруулалтаас дэгээдэж авсаныг бүгд мэдэж байгаа.

 

Ингээд 2011 оны долдугаар сард “Чалко” компанийн ерөнхийлөгч Лоу Жиан Чуаныг Монголд ирэхэд С.Батболд, Д.Зоригт нараас гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нар гэрээг гардан боловсруулан хийгээд 350 сая ам.доллар аваад салхинд хийсгэчихсэн юм шүү дээ. Хэрэв тэд авсан мөнгөө зөв "үрж" чадсан бол Тавантолгойн хувьцаа эзэмшигчид зохих хувиа хүртэж, Монголчууд  сэтгэл хангалуун явах байв. Харамсалтай нь Хятадын компанид өр тавин байж авсан 350 сая ам доллар 2012 оны сонгуулийн өмнө шоу хийж цацаад дуусгасан даа. Ямар ч өгөөж, үр бүтээл байгаагүй. Нэг ч цэцэрлэг, сургууль баригдаагүй. Нэг ч эмнэлэгт үүнээс хөрөнгө оруулаагүй. Нэг ч өрхийн үйлдвэрийг дэмжээгүй. Нэг ч км зам тавигдаагүй. Ийм л юм болсон. 

 

Гэтэл Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байхдаа "Тавантолгой”-н ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцдаа Тавантолгойг Монголын ард түмэнд хүртээмжтэй биш зөвхөн ходоодгүй мангасын хоол болох гэж байсныг олон нийтэд дэлгэснийг хэн эс андахав.



"Тавантолгой”-н ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс”-ийн өр зээл



 -Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум ам.долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь бүгд EBRD, FMO (Netherlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна гэсэн дүгнэлт гаргасан.



 -“Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.



 -“Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох “Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна. Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна. Тэгэхээр “Энержи Ресурс” ХХК нь энэ хэмжээний өглөг зээлтэй болж таарах нь.



 “Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK), “Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна. Иймээc ийм их өр зээлтэй компанид "Тавантолгой”-н ордыг ашиглах эрх олгоно гэдэг хоттой хэдэн хонио өөрөө чонын аманд тавиад тууснаас ялгаа юу байх вэ. Иймээс Тавантолгойн асуудлыг дахин дахин хэлэлцэж, Монголд ашгаа өгөх хувилбарыг л сонгох нь зүйтэй. Зарим гишүүдийн хэлсэнчлэн, эдийн засаг хүнд байна. Бидэнд мөнгө хэрэгтэй гэдэг сэтгэлээр харж, өнөөдрөө бодон Тавантолгойгоо “тавьчихвал” бид “Оюутолгой”-той адил хоосон үлдэх магадлал тун өндөр байна. Иймээс “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг юутай үнэн үг болохыг Таван толгойн гэрээн дээр харуулаад өгөх хэрэгтэй.


Иргэд хувь эзэмших эрхийг мартав уу Та нар...



Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15.0 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулж, нийт гаргасан хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан. 

 

УИХ-ын дээрх тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2012 онд гаргасан 181 дугаар тогтоолд Монгол Улсын иргэн бүрт 1 бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж өгсөн юм. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Иймээс Монгол түмний ганц хүсэл бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийг олгохыг л хүсэж байгаа. Гэтэл ийм их хэмжээний өртэй “Энержи Ресурс” ХХК тус ордыг захиран зарцуулах эрхийг атгавал ард түмэнд энэ ашиг ирэх үү, улс орон минь 51 хувиа эзэмших үү гэдэг эргэлзээтэй болох юм.

 

ТАВАН ТОЛГОЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙД


 

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 01 дүгээр сарын 09.

 

Зээлийн рейтинг, эрсдлийн судалгаа анализаар мэргэшсэн, олон улсын нэрд гарсан агентлаг “Moody’s” дэлхийн коксждог нүүрсний зах зээлийн өнөөгийн байдлын талаар явуулсан судалгааныхаа дүнг гаргажээ. Таван Толгойн талаар шийдвэр гаргах гэж байгаа энэ хариуцлагатай үед энэхүү судалгааны дүнгээс маш товч танилцуулах нь монгол судлаач миний үүрэг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл маш товч юмыг өөрөө мэдээд бүр их товчилж мэдээ төдий болгож байгаа юм.

 

Харин юу ч мэдэхгүй байж, юу ч хийхгүй байж эх сурвалж нь хаа байгаа юм, баталгаатай юм уу энэ тэр гэж битгий хуцаад байгаарай. Сурвалж нь “Moody’s” гэж би дээр дурдсан. Би зүгээр л “мэдээлэл нэхэж” байдаг алхаг залхуу, хэт сониуч атлаа юу ч хийдэггүй усан тэнэгүүдэд заавал “байцаагдаж”, “тайлагнаж” байх албагүй…

 

Коксждог нүүрсний үнэ буурсан нь дэлхийн коксждог нүүрсний үндсэн хэрэглэгч болсон хятадын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотойгоос гадна дэлхийн эдийн эдийн засаг дахь нийтлэг таагүй байдалтай холбоотой юм.


Хэдийгээр Хятадын засгийн Газар коксждог нүүрсний нийлүүлэлтийн үзүүлэлтийг багасгах, эрэлт нийлүүлэлтийн зохих тэнцвэрийг хангахыг эрмэлзэж байгаа боловч 2016 он хүртэл нүүрсний үнэ эрс өсч чадахгүй юм.


Нөгөө талаас, далайн тээврээр дэлхийн коксждог нүүрсний 50%-ийг хангадаг австралийн компаниуд нийлүүлэлтээ багасгахыг хичээхгүй байгаа нь үнэ дахин сэргэх боломжийг хязгаарлаж байна.


Хятадын зах зээл дээр эрэлт нь өсөхөөс нааш коксждог нүүрсний үнэ дахин сэргэх боломж байхгүй шахам. Учир нь хятадын зах зээл дэлхийн бүх нүүрсний 60%-ийг эзэлдэг.


Ийм нөхцөл байдлын улмаас дэлхийн томоохон компаниуд, түүний дотор “Arch Coal”, “Alpha natural Resources”, “Walter Energy” болон бусад компаниуд санхүүгийн хүндрэлд ороод байна…


Монголын хувьд гэвэл тухайн асуудлаар австралийн экспортлогчдыг мэдэгдэхүйц шахаж чадсан хэдий ч ложистик гэсэн өөр асуудалтай тулгараад байна. Монголд дэлхийд томоохонд орох коксждог нүүрсний ордын нэг болох “Таван Толгойн” орд байдаг ба түүний нөөц нь ойролцоогоор 2,6 миллиард тонн юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олборлолтын жилийн хэмжээг 5 сая тонн хүргэн ихэсгэж болох ба чингэхдээ энэ бүх нүүрс хятадын зах зээлд зориулагдах юм.


Гэхдээ энэ орд газрын экспортын бодит чадавхи нь (потенциал) төмөр замын нэвтрүүлэх чадвараар тодорхойлогдох юм. Дэлхийн банкны үнэлгээгээр тээврийн энэ коридорыг өргөтгөхөд шаардагдах хөрөнгө оруулалтыг олборлолтын боломжит хэмжээ нь бүрэн нөхөж чадна.


Ямар ч тохиолдолд Монголын коксждог нүүрс цаашдаа австралийн нүүрсийг хятадын зах зээлээс шахан гаргах болно. Хятадад Монголын нүүрс нэлээд шалтгааны улмаас ашигтай байгаа юм.


Монголд бас нэг экспортын чиглэл бий болов. Энэтхэгийн ган хайлуулах төрийн “SAIL” компани Монголд төмрийн хүдэр, коксждог нүүрс олборлохоос гадна ган хайлуулах үйлдвэр барих боломж хайж байна. Гэхдээ “SAIL” Энэтхэг рүү экспортоо яаж хийх асуудал одоохондо ойлгомжгүй байгаа юм.


“Таван Толгойн” ордын оператор “Energy Resources” оросын “Evraz” групп, улмаар оросын төмөр зам (РЖД)-тай гэрээ байгуулан Монголын нүүрсийг Оросоор дамжуулан цааш нь далайн замаар Зүүн-Өмнөд Азийн орнуудад гаргах ложистик хэлхээний талаар ярилцсан байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
Жоомоо алах гээд байшингаа шатаав!
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • mgl (202.21.119.122)
    Haraal hii buhimdaal suuhaas oor ym chaddaggui archaagui ard tumen bid l bn.gerees ni hun ymiin hulgailaad bhad uher tsarailaad hewtej bhda taarsan teneg mgl-chuud mgl- hunii dundaj nas hed bilee hezee saihan bolno gej hewtej bh bile zaluusa
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.185.208)
    Argagui shu de humuusiig galzuurultal n baliar yum hj bna shu ene zavaan koministuud. Deeree shunaltai uls ornoo ard irgede boddogui humuus bhad ard olon galzuurah yu ch bish shu de
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Монгол (202.9.43.218)
    Яана даа. Бид чинь ямар гээчийн зэрлэг бүдүүлэг нийгэм рүү яваад орчихвоо? Улстөрчид, сэтгүүлчид, зарим нэг сэтгүүлч гэх хүмүүс тодорхой эрх ашгийг хамгаалж ярьж бичихээрээ галзуу хүнээс дор юмаа. Тэдний яриагаар бол төр гэж байхгүй ард түмэн бүгдийг шийдэж байгаа, банкнаас зээл авсан компани ард түмний хөрөнгийг барьцаалсан.. гэх мэт дан ард түмний нэр барьсан тархи угаалтууд .Тэгээд хэн, яаж ажил хийх юм? Санхүүжилтээ яаж босгох юм? Ажлыг нь нурааж гацаавал ямар эрсдэлтэй юм? Хэн хохирох юм? Юм хийлгэх гээд байгаам уу хийлгэхгүй гээд байгаам уу? Бодоод бодоод юу ч ойлгохгүй юмаа. Яг л хорлон сүйтгэгч шиг. Ганхуяг судалгаа хийгээд энэ сэтгүүлч аналитик захиалгат нийтлэл бичээд л.. ХӨГЖЛӨӨ ЮУ????.
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • хэхэ (59.153.114.105)
    АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЖ БАЙХГҮЙ АРД ТҮМЭН Ч ГЭЖ БАЙХГҮЙ ХУДАЛ ҮГЭЭР БИТГИЙ ТАРХИ УГААЖ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЭД БАЙ
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.42.44)
    ард түмний өмчийг авч явж чадахгүй бол ТӨР ЗАСГИЙН ГАЗАР гэж баигаад яах юм бэ. Заавал гадныханд эсвэл хэн нэгэн хувийн хэвшилд өгөхгүй л бол дампуурдаг. энэ ямар ёс гэж ийм байна аа ямар ч эргүү мал хотоо олоод харьчихдаг юм л даа
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.143.165)
    Ард түмэн гэж юу юм бэ? Аль вэ гээд бариад авах гэхээр байхгүй, хийсвэр юм шүү дээ!!! Ард түмэн гэж хэн ч биш, хоосон үг!!! 3 сая монголчуудыг бүгдийг 100 хувь нийлүүлээд ард түмэн гэж хэлж болох боловч тэднийг нэг дор цуглуулаад уулзаад ярилцах, харилцах ямар ч боломжгүй учраас хийсвэр зүйл болдог юм! Яг л Бурхан гэдэг шиг!!! Адгийн шаарнууд л аргаа ядахдаа ард түмэн гэж орилдог юм гэж Л.Н.Толстой хэлсэн байдаг!!!!
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      ЖАВХААД УНШУУЛМААР ҮГ БАЙНА
      2017 оны 01 сарын 25
    • ХЭХЭ
      ҮНЭН ҮГ АЛТ
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (202.179.29.64)
    одоо манаи МАН намын өмч болсон
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (139.5.217.169)
    нүүрсээ өөрсдөө ухаал гаргана биз дээ заавал хэн нэгэнд өгөх албагүй дээ .
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.16)
    Тайван бай ард түмэн минь юунд ингэж алалцан вэээ ёстой юм ёсоороо болоод л дуусна шүү дээ МАН-ын хэдэн журмын нөхөд бүгдийг нь шийднэ дээ хө
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.95.139)
    CY. batbold bol suumiigeed zogsohgui ee. Tavan tolgoig zarlaa gehed etsesiin dun ni Mongol bish An bish Man bish hamgiinsuuld suumger batboldob ashigtai boltsoon zogsoj bj medeh gar da
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (182.160.2.61)
    Мөнгөтэй болох арга httpCash4Visits.comref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    СҮ ҮҮМГЭР БАТБОЛД ГЭЖ АМЬ НЬ ХААНА БАЙГАА ЮМ ГЭМЭЭР НӨХӨР ҮНЭХЭЭР ДУУГҮЙ ДАВХИДАГ НОХОЙ ШИГ ШУНАЛЫН ДЭВ ШИНГЭСЭН НҮГЭЛТЭН БАЙНА АА, ХУРААСАН ХӨРӨНГӨ НЬ ДАНДАА ХУЛГАЙНЫХ БАЙХ ЮМ ҮР ХҮҮХЭД НЬ ШИНГЭЭДЭГ Л БАЙГАА БУРХАН МИНЬ
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Сү үеийн үед үхээсэй
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (121.168.26.232)
    Энэ хэдэн луйварчид авилгач Нарын гайгаар ард тумэн емчгуй болох дээрээ тулаад Байна яасан цададгуй ханахгуй шунал вэ
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • AH
      Та нар өөрсдөө сонгосон биз дээ!!!! Хохь нь болохоос яахав дээ.
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (139.5.216.169)
    gutcoo ebee mee 2iin umch
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.35)
    Novshnuudtai hatuu temceh bolson
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • би (203.91.115.46)
    Хувьчилах юм бол тэмцэх хэрэгтэй зах зээлээ дагаад их багаар жил бүр ашигаа өгөөд явна шүү наад нүүрс чинь энийг хатуу ойлго
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • x am a (73.92.18.195)
    ARD TUMENII OMCH GEJ NERNEES TSAASHGUI ZUIL DEE.XEDEN DARGA NAR IDEJ SHAXAA XIDEG ASHIGGUI UILDVER UURXAI BAINA DAA
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ гээд МИНИЙ, ТАНЫ ӨМЧИЙГ УЛА (202.9.41.251)
    ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ гээд МИНИЙ, ТАНЫ ӨМЧИЙГ УЛАЙМ ЦАЙМ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА !!! ЁСТОЙ ХУЦ ШҮҮ ЛУЙВАРЧИД АА!!
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (165.228.37.246)
    Jenko Zika virusuudiin zahialgat bichleg. Tomor zam haachiv, Erdenes TT moljij baigaa Zikagiin huviin kompany toriin medliin door zavshaad dampuuruulaad baih uu..... Iim jijig erh ashigt Jenko Zika nar hutlugduud Mongoliig samaraad bgaa shuu.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Эрдэнэс таван толгоы саын ажиллаад л байхад зарах гээл хуцалдаад баыхимаа
      2017 оны 01 сарын 25
    • Зочин
      mai shu chm shg llruud huwi ezemshih erh bhku shu lalaraa
      2017 оны 01 сарын 25
  • Thailand (202.9.43.104)
    Nam damnasan buleglel hussen ch es hussen ch TT-g gusna.Ard tumen av av geed songolt hiichehsen shuu dee.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.28.5)
    Chaddag gazar ni og za. hii demii 8 jil garui bolloo sh dee. Hitaduud 8 jil ungui zooloo sh dee
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Өрөнд баригдаж өтөнд идэгдсэн компани сонгон шалгаруулалтанд ордог юм уу? МОНГОЛ-999 гээд нэгтгэл байгаа шүү дээ. Үгүй ядаад өр ширгүй компани байх хэрэгтэй. Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө л энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ гээд МИНИЙ, ТАНЫ ӨМЧИЙГ УЛА
      ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ гээд МИНИЙ, ТАНЫ ӨМЧИЙГ УЛАЙМ ЦАЙМ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА !!! ЁСТОЙ ХУЦ ШҮҮ ЛУЙВАРЧИД АА!!
      2017 оны 01 сарын 25
    • Зочин
      Uls tor orson tsag hezee ch yavagui. Chaddag gazar ni ogood saltsgaa. Ahiuhan tatvaraa avaad bool shig ajilluuah heregtei
      2017 оны 01 сарын 25
  • bat (150.129.140.81)
    Mcs hund daatsiin huul bus teevreer zam suitgeed uhaa hudgiig suitgeed unguruu biz dee heden ch hun uhlee dee muu eriin nuhduud odoo idej uuj hanahgui yum daa
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      xaxa tavisan zam ni mcs-h sh dee
      2017 оны 01 сарын 25
  • Баярцогт (203.91.118.254)
    Би бол ацын ац, А-ны алчуур ш дээ Монголчуудаа
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.122.208)
    Байгаа юм байгаагаараа байгээ!!! Битгий хуцаад байгаарай
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Mgl (122.201.31.123)
    Ard tymnii omchiin geed bidend yaj omchlyylj bgaan. Ard tymnii ner barj xeden yls torchdiig saaliin ynee bolj bgaa um bishyy. Erdenetiin 51 ard tymnii omch yy.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • ХИЛЭНТ ЗҮРХ (103.26.195.121)
    ЛАЛАРУУДАА АРД ТҮМЭН ОДОО УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВЦЫГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА.ТЭР ТАВАН ТОЛГОЙГООС АРД ТҮМЭН АРВАН ТӨГРӨГ БАЙТУГАЙ АЯТАЙХАН САЛААВЧ Ч АВААГҮЙ .ХЭДХЭЭН ХУЛГАЙЧ БАЯЖААД ӨНГӨРӨӨ БИЗ ДЭЭ?350 САЯ ДОЛЛАРААС ЭГЭЛ АРДУУДАД ЮУ НААЛДАВ.ЮУ Ч НААЛДААГҮЙ ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ ӨРӨНД ШААГААД ДУУССАН.АЛАЛЦАНАА ТА НАРТАЙ МОНГОЛЧУУДАА ИХ ТҮРХРЭЭНД БЭЛТГЭЦГЭЭ.ИНГЭЖ ДАРЛУУЛЖ ГАДААД ДОТООДЫН ШУНАХАЙЧУУЛД ШУЛУУЛЖ ГАЗАР НУТГАА ЦӨЛМҮҮЛЖ ЭМС ОХИДОО БУЗАРЛУУЛЖ ИРЭЭДҮЙГЭЭ СӨНӨӨЛГӨЖ БАЙСНААС ТЭМЦЭЭД ДУУСЦГААЯА МОНГОЛЧУУДАА МОРИНДОО ЛАЛАРУУДЫГ АЛЦГААЯА ЭНЭ ГӨЛӨГНҮҮД АРАЙ ХЭТЭРЛЭЭ ЭД НАР ЗҮЙРЛҮҮЛЭХ ҮР ХҮҮХЭД ААВ ЭЭЖ АХ ДҮҮ ТӨРӨЛ ТӨРӨГСӨД БАЙХГҮЙ ХАРЬ ГАРИГИЙН ХУЛГАЙЧ НАР АЛНАА
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • оооо (203.91.118.254)
    сүүмгэр батболд таван толгойг залгих нээ нэг толгойг идсэн цаддаггүй хүүр вэ
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Алцгааяа элбэгээгийн цаазгүйг ашиглаад эднийг алчих аавын хүү алгуу
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (103.26.192.157)
    Эм си эс өрөнд орж өтөнд баригдсан хятад компани гэдэгтэй санал нэг байна бас таван толгой ард түмний гэдэгтэй санал нэг байна. Таван толгойн 51 хувь дээр ЭТТ ХК хэвээрэй явах хэрэгтэй 49 хувь дээрээ төмөр зам бас бус зүйлээ ярих хэрэгтэй. эм си эс гэх мэтээ март.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Яг зөв этт байх естой
      2017 оны 01 сарын 25
    • Зочин
      tor gej 76 l idne sh dee. ard tumend yu ogohiin yuch bhgui
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (182.160.35.147)
    Тэр нам энэ нам гээд яахав дээ . Нам гээд ярихаар ард түмнийг талцуулаад хооронд нь яс хаяаад байх юм. Хоорондоо эвтэй байж энэ асуудалд санаа сэтгэлээ зориулан зөв шиййдвэрт хүрэх хэрэгтэй байна.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (46.101.22.182)
    Одоо энэ төр засаг Тавантолгой, Оюутолгой энэ тэр гэж ярихаа бараг больцон нь дээр дөө. Аль ч засаг нь гарсан хоорондоо хэрэлдээд нэг ч ажил явуулж чадахгүй. Байгаа царайгаа харчаач
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ гээд МИНИЙ, ТАНЫ ӨМЧИЙГ УЛА
      ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ гээд МИНИЙ, ТАНЫ ӨМЧИЙГ УЛАЙМ ЦАЙМ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА !!! ЁСТОЙ ХУЦ ШҮҮ ЛУЙВАРЧИД АА!! ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ гээд МИНИЙ, ТАНЫ ӨМЧИЙГ УЛАЙМ ЦАЙМ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА !!! ЁСТОЙ ХУЦ ШҮҮ ЛУЙВАРЧИД АА!!
      2017 оны 01 сарын 25
  • цог (112.72.12.74)
    таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв харин яаж гэдэг байна манай улс одоогийн байдлаар намгүй олигархи бүлгийн оролцоогүйгээр ямар нэгэн эдийн засгийнболон улс төрийн алхам хийж чадахгүй байдалд хүрсэн тэгэхээр битгий хуцаад бай гэдэг үг бол жингийн цуваа явж байна жингэр нохой хуцаж байна гэдэгтэй чанарын ялгаагүй бидний үг бол хуцаж байгаагаас ялгаагүй
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.32.134)
    битгий хуцаад байгаарай. Эрдэнэт 100 ард түмний өмч шүү
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Tulgaa (103.212.117.188)
    Enethegiig mart. Hyatadaas uur tavan tolgoin koksjison nuursiig avah oron baihgui. Bailaa ch hyatad oros hoyor damjin unhuruulehgui. Hyatadtay shuud ulsvuuruu tohiroochee. Mahnii change shig energy resourc mesursiig algasaachee.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Ман хэруулээс уэр юм хийлгуй жил болохнээ (103.26.194.142)
    Ман гарсан цагаас хойш зунжин намаржин увэлжин иргэдийг талцуулж хэрэлдуулэхээс уэр ямар ч урагштай зуйл хийсэнгуй ман-ын биш бол бизнес хийз эрхгуй бодох дээрээ тулсан улаан хэруул одоо ид явж бна. Гутмаар. Ардчилсан намынхныг арай л монголоос гар гээд хуэчихсэнгуй. Нэгийг яриад нугээг хийгээд ман-ынхан нээрээ яачихсан ичих эмээхээ умартсан луйварчид болчихслн юмвэ??
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • баагий (202.21.117.34)
    2012 онд АН гараад Таван толгоыгэрээг цуцалж аман дээр нь 23 доллароор зардаг болсноос наад өр гээд байгаа 350 сая доллар сөхөгдөөд байгаа юм хэрэв тт зогсооггоогүй явсан бол аль хэдийнгээ төлсөн байх байсан юм даа юмыг сайн ойлогож бай АН-ын нөхдүүдээ
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Алтан хуяг далдак 70 оор өгдөгүй баатар болж байж хамаг юм сүйрүүлсэн хүн
      2017 оны 01 сарын 25
    • Зочин
      Чи муу хол очиж хуц за.
      2017 оны 01 сарын 25
  • МАН аас асууя (103.229.123.184)
    ЯАХ гэж 350 сая доллар зээлээр авч тараасан юм бэ? зээл өр болно гэдгийг бодож чадахгүзй хүнээр бид ерөнхий сайд болгож л байдаг
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Попуудын гайл байхгүй юү бүгдээрээ 20000 болгоод идээд уусан шүү дээ
      2017 оны 01 сарын 25
    • Зочин
      ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ гээд МИНИЙ, ТАНЫ ӨМЧИЙГ УЛАЙМ ЦАЙМ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА !!! ЁСТОЙ ХУЦ ШҮҮ ЛУЙВАРЧИД АА!!
      2017 оны 01 сарын 25
    • бааги
      чи болон бусад чинь идсэн шүүдээ
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (202.21.119.98)
    taminee odoo chaddag nik ajlaa hiig
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын заан Д.Анар
    4 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 4 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 40 мин
  • Хөлбөмбөгийн түүхүүд: Ласло Кубала — Барселонагийн амжилтын бэлгэ тэмдэг
    5 цаг 48 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    6 цаг 1 мин
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    Өчигдөр 12 цаг 34 мин
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
    Өчигдөр 12 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Р.Пүрэвдагва
    Өчигдөр 12 цаг 01 мин
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
    Өчигдөр 10 цаг 51 мин
  • Реал Мадрид vs Барселона: Хөлбөмбөгийн хамгийн шилдэг тулааныг үзээрэй
    Уржигдар 21 цаг 54 мин
  • “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
    Уржигдар 16 цаг 58 мин
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • Г.Занданшатар: Шатыг дээрээс нь шүүрдэнэ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Пара хөнгөн атлетикийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
    Уржигдар 13 цаг 32 мин
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Аймаг, цэрэгт ХААН, улсад ЗААН эрэмбэтэй бөх
  • ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Найман настай охиныг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Г.Дамдинням: Бензиний импорт хэвийн явагдаж байгаа учир тасрахгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Н.Номтойбаяр: Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна
  • Ц.Сандаг-Очир: Үг хэлэх боломж олгохгүй байгаа нь туйлын харамсалтай байна
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Н.Номтойбаяр: Хуульд зааснаар цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
  • HAPPY 35TH ANNIVERSARY!
  • П.Сайнзориг: УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэх эрхийг Үндсэн хуулийн цэц олгосонгүй
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
24 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК