-
2016 оны 11 сарын 15
Цаг уурын өөрчлөлттэй үед сурагчдыг амраах нь тодорхойгүй байна.
-
2016 оны 11 сарын 15
Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгджээ.
-
2016 оны 11 сарын 15
энэ сарын 15-наас эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломж бүрдсэн байна.
-
2016 оны 11 сарын 15
Өнөөдөр өглөө 09.00 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлагын төвд Хөвсгөл аймгийн Түнэл суманд орших Цэнгэл нууранд шатахуун тээвэрлэх зориулалттай автомашин осолдсон тухай дуудлага иржээ.
-
2016 оны 11 сарын 15
Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй Монгол иргэд
2016 оны 1 сарын 1-нээс 11 дүгээр сарын 11-ний байдлаар хилийн чанадад манай улсын 294 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 15 улсад нийт 169 Монгол иргэн ял эдэлж байна.
Жич: Швейцарь, Австри, Канад, ХБНГУ, Япон, БНЧУ, ИБУИНВУ-д ял эдлэж буй иргэдийн үйлдсэн хэргийн талаар тухайн улсын хуулиар хувь хүний мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэсэн үндэслэлээр ЭСЯ-дад тодорхой мэдээлэл өгдөггүй болно.
Монголд гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй гадаад иргэд
Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр 2016 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 45 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 23 иргэн, БНСУ-ын 5, ОХУ-ын 6, АНУ-ын 5, Япон, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израйль, Нигери улсын тус бүр 1 иргэн байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 11 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байна.
Гэмт хэрэгт өртөж хохирсон гадаадын иргэдийн тухай
Гадаадын 123 иргэн гэмт хэрэгт өртөж хохирчээ.
БНХАУ-ын 47,
БНСУ-ын 23,
ОХУ-ын 12,
Вьетнам улсын 7,
АНУ-ын 6,
Япон 4,
ХБНГУ 4,
Франц улсын 3,
Энэтхэг, Малайз, Турк улсын тус бүр 2,
Австрали, Армени, Украйн, Перу, Польш, Австри, Швейцарь, Бельги, , Англи улсын тус бүр нэг иргэн
Хилийн чанадад нас барсан иргэдийн мэдээлэл
2016 оны эхний 11 сарын 11-ний өдрийн байдлаар хилийн чанадад 56 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, бүх талаар тусалж дэмжиж байгаа аж.
-
2016 оны 11 сарын 15
Хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгаа гол шалтгаан нь ломбард гэдгийг цагдаагийн газраас онцлов.
-
2016 оны 11 сарын 15
Өнгөрсөн долоо хоногт Мунзуй хочит Нямдоржийг нас барсан тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас түүнийг батлан даалтад байх хугацаандаа цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй хилээр гарсан тул түүнийг оргон зайлсан хэмээн үзэж, эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн юм.
-
2016 оны 11 сарын 15
“Дэлхийн мисс-2016” тэмцээний оролцогч мисс А.Баярцэцэгийн видео танилцуулга
-
2016 оны 11 сарын 15
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
-
2016 оны 11 сарын 15
Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань тус тус худалдан авах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн байна. Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргалаа.
Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 15
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтохын хувьд “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, байгалийн баялаг, газар нутгийн төлөөх өрсөлдөөн нь бодит уу? Хэтрүүлэг үү?” гэсэн ажлын нэгдүгээр хэсэгт, Батлан хамгаалахын яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга, бригадын генерал Ч.Сосорбарам “Уур амьсгалын өөрчлөлтийг тогтворгүйжүүлж буй хүчин зүйлсийн эсрэг бүс нутаг болон олон улс хамтран ажиллах нь” гэсэн ажлын гуравдугаар хэсэгт орж ажиллаж, мэдээлэл хийжээ.
Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох чуулганд оролцох явцдаа Францад суугаа элчин сайд М.Батсайхан, Элчин сайдын яамны зөвлөх У.Нямхүү нартай уулзаж, Онцгой байдлын албаны талаар мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 15
ОУХМ М.Анхцэцэг Япон улсад үргэлжилж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртлээ.
-
2016 оны 11 сарын 15
Тусгаар тогтнолын өдрөөр Төрийн ордны Их танхимд нийслэлийн шилдэг 800 сурагчийн иргэний андгай өргөх ёслол болно. Тус арга хэмжээ нь Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ уламжлал болон зохиогдох гэж байна.
-
2016 оны 11 сарын 15
Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээллээ.
Тэрбээр ”Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна” гэж хэллээ.
Үүнтэй холбоотойгоор энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, хальтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх тохиолдолд хөлдөж осгож болзошгүйг анхаарууллаа.
Мөн энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг анхаарууллаа.
-
2016 оны 11 сарын 15
Ноён уулыг ухах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болно.
-
2016 оны 11 сарын 15
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Уг зургийг гаргахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэргийг ашигласан байна.
-
2016 оны 11 сарын 15
нэ сарын 13-нд Шинэ Зеландад 10 км-ийн гүнд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2016 оны 11 сарын 15
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, ОХУ, АНУ-ын харилцаа өнөөдөр маш муу гэж үнэлэх хэмжээнд ирээд байгааг тэд хоёул хүлээн зөвшөөрч байсан гэнэ. Тиймээс байдлыг сайжруулахын тулд хамгийн өргөн хүрээтэй асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэх, худалдаа эдийн засгийн харилцаагаа сэргээх суурь бүрдүүлэх зэрэг асуудлаар бодитой ажил хийхээ нэг, нэгэндээ амлажээ. Тэд мөн “нийтийн дайсан” болсон олон улсын алан хядлагатай тэмцэх чиглэлд хүчээ нэгтгэнэ, үүний тулд Сирийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна. Ер нь тэдний яриа маш нийцтэй, олон асуудалд санал нэгдэж байсныг Кремлийн хэвлэлийн алба онцолжээ.
-
2016 оны 11 сарын 15
болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцэх юм байна.
-
2016 оны 11 сарын 15
Мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн Кюүшюү башёгийн хоёр дахь Их аварга Хакүхо Болгарын сүмоч Айояамагаар 999 дэх даваагаа авлаа.