зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4896 4897 4898 4899 4900 4901 4902
  • 24 баримт: Ипотекийн зээлд хамрагдсан иргэд давхар энэ төрлийн зээлд хамрагдах боломжгүй
    2016 оны 11 сарын 08
    Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа хөтөлбөрүүдийн нэг нь ипотекийн зээл. Банкууд найман хувийн зээлийн материал хүлээн авч байгаа ч зээл олгохгүй байгаа юм. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал өнгөрсөн 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан байна. Үүгээр орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан аж. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт орсон байна. Тэгвэл шинэ журам юу тусгасныг 24 баримтаар хүргэе.
  • Инфографик: Трамп, Клинтон нарын вэб сайтад зочилсон хүмүүсийн статистик мэдээлэл
    2016 оны 11 сарын 08
    Infographic:
  • Дөрвөн явган зорчигчийг гэмтээжээ
    2016 оны 11 сарын 08
    автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан явган зорчигч О-г мөргөж гэмтээжээ.
  • АН-д шаардлага хүргүүлжээ
    2016 оны 11 сарын 08
    ”Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

    Тэд Ардчилсан намын шинэчлэл нь цаг үеийн шаардлагаас урган гарсан зайлшгүй үйл явц бөгөөд Монгол Улс дахь засаглалын хямралыг шийдвэрлэх үндсэн гарц байх болно.

    Ардчилсан намын шинэчлэлийн цөм нь тус намын олон нийтээр хэлэлцүүлэгдсэн намын үндсэн дүрмийн шинэчлэлд тусгалаа олох ёстой.

    Энэ удаад Ардчилсан намын их хурал нь намын үндсэн дүрмийг шинэчлэх түүхэн хурал зохион байгуулагдах гэж байна. Үндсэн дүрмийн шинэчлэл нь Ардчилсан намын бүх гишүүд, түүнчлэн үндэсний хэмжээний гол улс төрийн намын хувьд Монголын бүх иргэдэд хамаатай тул улс төрийн намын шинэчлэлийн процесс нь ил тод, нээлттэй байх ёстой гэж үзэж байгаагаа хэллээ.

    Энэ асуудлаар Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлж байгаа аж. Шаардлагад:

    Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд үзэл баримтлал, намын дотоод засаглал, гишүүнчлэл, санхүүжилтийн талаар олон талд дүрмийн төслүүд боловсруулагдаж байгааг нэг цонхоор олон нийтэд хүргэх шаардлагатай байгаа тул Ардчилсан намын вэб сайтад дүрмийн төсөл бүрийг байршуулах;
    Ардчилсан намын дүрмийг хэн, хэрхэн хэлэлцүүлэх нь шинэчлэлийн үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг тул Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар дараах асуудлаар санал оруулж шийдвэрлүүлэх;

    Үүнд:

    2.1. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд

    Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүтцийн төсөл
    Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
    Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэх журмын төсөл

    2.2. Намын их хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд

    Ардчилсан намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүтцийн төсөл
    Намын их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын төсөл

    3.Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс боловсруулсан намын шинэчлэлийн үзэл баримтлалыг Үндэсний зөвлөлдөх хороогоор батлуулах гэжээ.

    Энэхүү шаардлага нь зөвхөн Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй Ардчилсан намын олон мянган энгийн гишүүдийн шаардлага гэдгийг анхаарууллаа.

    Мөн Гүйцэтгэх зөвллөлөөс шаардлагын хүрээнд гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ардчилсан намын нийт гишүүдэд хандаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу ирүүлэхийг хүсчээ.
  • Гурван хотод эко гэрэлтүүлгийг суурилуулж байна
    2016 оны 11 сарын 08
    Орхон аймагт нарны эрчим хүчээр цэнэглэгдэж, эрчим хүчний шаардлагагүйгээр өөрөө гэрэлтдэг, нарны гэрлийг мэдэрч автоматаар асч унтардаг эко гэрлийг туршиж байна. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэбат санаачлан, “Их цамхаг хүрээ” ХХК-аас гүйцэтгэн найман ширхэг эко гэрлийг суурилуулсан байна.

    Энэхүү эко гэрэлтүүлгийг цаашид гэр хорооллын гудамж талбай болон алслагдсан нутгуудад суулгавал асар их тог цахилгаан хэмнэх боломжтойн дээр эрчим хүчинд холбогдоогүй газруудыг гэрэлтүүлэх их боломж харагдаж буй юм. Одоогийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад суурилуулалтын ажлыг хийж, эко гэрэлтүүлгийг туршиж байна.
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
    2016 оны 11 сарын 08
    Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/709 дүгээр захирамж гарсны дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.
  • “ЭРДЭНЭТ-ийн БОЛОМЖ-ийг АТААРХАЛ-аар алдаж болохгүй ээ
    2016 оны 11 сарын 08
    Монгол Улсыг сүүлийн хагас жарны турш тэжээж , тэтгэж чирч яваа “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын тал эзэмшдэг байсан 49 хувийг хувийн хэвшлийн “Монгол зэс” хэмээх компани худалдаад авчихаж гэдгийг Монголд өнөөдөр мэдэхгүй хүн үгүй болсон. Хүүхэд байхын л “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна аа, энэ зууны царай байна аа...” хэмээх дуугаар энэ аварга үйлдвэрийг ерөнхийлөн төсөөлж, арай хожимдоо амьдрал илүү элээсэн ах, эгч нарын үг ярианаас оросууд энд “ноёрхлоо” тогтоож, олон жилийн турш шимийг нь хамаж аваад шимэлдгийг нь бидэнд үлдээдэг гэх эгдүүцлийг их сонсдог болж билээ. Эл яриа оргүй биш болохыг “Эрдэнэт”-ийн 51 хувьд ногдох ашгаа монголчууд анх хүртэж эхэлсэн ерээд оноос л мэдсэн дээ. Тэр үеэс Эрдэнэтийг яагаад 100 хувь бид өөрсдөө эзэмшиж болдоггүй юм вэ? Ядаж эзэмшдэг хувиа дахиад нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үзэл бодол тээж явдаг монгол хүний нэг болсон юмдаг. Эдийн засаг элгээрээ хэвтэж хямарсан хамгийн хүнд хэцүү үед үнэхээр “Эрдэнэт” үйлдвэр л Монгол Улсын амь тариа, ганц “саалийн үнээ” болж байлаа. Одоо ч тэр хэвээрээ. Харин ардчиллын жилүүдэд оросуудын нөлөө сулрахын хэрээр тун хязгаарлагдмал тооны, тодруулвал улс төрийн өндөр албан тушаалтнуудад “зориулагдсан” шахааны бизнесийн үүр болж хувирсан нь бас л хэн бүхний мэдэх болсон түүх. Энэ талаар ихийг өгүүлж болно.

    1. “Эрдэнэт” үйлдвэрээ Монгол Улс дангаараа эзэмшихсэн, төр, түмний өмч нэрээр эзэнгүйдүүлэн талцан хувааж , төрөөс төрсөн тэрбумтан болцгоодог албан ёсны хулгайч нарыг бойжуулдаг “инкүбаатар” битгий байгаасай гэсэн монголчуудын хүсэл мөрөөдөл гэнэт л биелэх БОЛОМЖ гараад ирэв. БОЛОМЖ хэмээн онцолж байгаагаа зориудаар дахин онцлох хэрэгтэй байна. Оросын эзэмшдэг 49 хувийг ХХБанк зуучлан Монросцветметтэй хамт 400 сая доллараар “Монгол зэс” хэмээх Монголын аж ахуй нэгж худалдаж авснаар Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх болж байгааг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн зун анх дуулгасан юм. Сонгуулийн ид оргил үе таарч, Ардын намынхан эл үйл явдлыг шууд улстөржүүлж эхэлсэн болохоор өөрийнх нь хэлснээр цаг хугацааны хайчинд орж олдсон БОЛОМЖ-ийг алдахгүйн тулд түүний Засгийн газар яаралтай хуралдаж шийдвэр гаргаснаас нь хойш таван сар өнгөрчээ. Энэ хугацаанд БОЛОМЖ-ийг бодит болгохын оронд буцаагаад алдаж ч болохоор нөхцөл байдлыг зарим нэг улстөрч нийгэмд үүсгэх болсон нь туйлаас харамсалтай. Энд нуугаад, нууцлаад байх хэрэг алга. Монголын хамгийн “шударга” гэгддэг улстөрч эрхэм Ц.Нямдорж энэ үйл явдлыг шууд мушгин, өөрийн улс төрийн зорилгодоо үнэхээр овжин ашиглах болсныг болж өнгөрч буй үйл явдлууд боддог бөндгөртэй нэгэнд бол тодорхой харуулаад байна биш үү. Тэрбээр энэ мэдээг зарласан цагт нь бус, таван сар өнгөрсний дараа сум, дүүргийн сонгуулийн өмнө гэнэт сөхөн, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголынх болгосон үйл явдлыг хуйвалдаан, энэ гэрээ хэлцлийг хийсэн нөхдүүдийг бараг л төрийн дайсан хэмээн цоллон занаж зүхэн, загнаж хараах боллоо.

    2. Төрийн мэддэггүй нууцыг мэдэж байдаг гэж тэр өөрийгөө зарласан. Тэгэхээр энэ эрхэм чухам хэн байж таарах нь вэ? Түүнээс бусад нь яагаад дандаа тэнэг, мангар, эх орныхоо, үндэснийхээ эрх ашгийн эсрэг явдаг, өөдгүй хуйвалдагч нар байх ёстой болдог нь өөрийнх нь хэлдэгчлэн үнэхээр “сонирхолтой”, “гайхалтай” хэрэг шүү. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд байгуулагдсан нов ногооноороо шинэ парламент, Засгийн газарт тэрбээр хаан, заан шиг загнан азаргалаад байгаа нь илт анзаарагдах болж. Олон арван жилийн турш хүсэн хүлээсэн мэдээгээ монголчууд анх баяртайяа хүлээн авсан юм. Гэтэл одоо харин ингэж өөрсдөө авсан маань зөв үү, буруу юу гэлцэн эргэлзэхэд хүргэх зорилгоор эрх ашиг нь хөндөгдсөн зарим нэгний болон энэ үйл явдлаар хожмын зорилгодоо хүрэх гэсэн улс төрч эрхмийн нарийн тооцсон үйлдэл идэвхжиж байгаад харамсах юм. Ерээд оны эхээр Р.Рааш хэмээх хачин нэртэй, хачин нөхрийн гаргасан хачин “нулимсаас” болж монголчууд төмөр замаа 100 хувь өөрийн болгох байсан 100 хувийн алтан БОЛОМЖ-оо алдсан шиг гашуун түүх Эрдэнэт дээр давтагдах гээд байх шиг байна. Оросууд тэр үед Улаанбаатар төмөр замаас өөрсдийн эзэмшдэг 50 хувиа ямар ч үнэ, төлбөргүйгээр Монголын талд шилжүүлэх БОЛОМЖ өгсөн ч төмөр замын гэх тодотголтой тэр нөхөр эдүгээгийн мэнгэт дарга шиг өвөр зуурынхнаа голж гоочлон, хардаж сэрдээд “Орос ах наргүйгээр бид төмөр замаа яаж авч явж чадах юм бэ? Ёстой болохгүй” гэж уйлан дуулснаар тэрхүү БОЛОМЖ-ийг эгнэгт алдсан билээ.

    Одоо Ц.Нямдоржийн “Сүүлчийнхээ цамцыг урагдтал” тэмцэх агуу “эх оронч” тэмцэл Эрдэнэтийн БОЛОМЖ-ийг бодитойгоор үгүй болгох аюултайг улс төрийн дамжаанд суралцаж буй өнөөгийн эрхэм гишүүд эрхбиш ухаарч л суудаг байх хэмээн найдах юм.

    “Аливаа өмч, хөрөнгийг эзэнгүйдүүлж,түүнийг ердөө л нийтийн өмч хэмээн үзэж дахин хуваарилах талаар хамгаас харгис , бүдүүлэг ёс суртахуунтай нэгэн л чангаас чанга хашгирч чадна” гэдэг үг Ц.Нямдоржийг Эрдэнэтийн талаар ярих болгонд санагдаад байдаг болж.

    Түүний хэлээд байгаа шиг “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчилсан асуудал огтоос байхгүй, харин Эрдэнэтээс эзэмшдэг 49 хувиа оросууд Монголын талд зарсан гэдгийг өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон өнөөгийн Засгийн газрын сайд Ж.Эрдэнэбат ч хүртэл дахин дахин тайлбарлаж хэлээд байгааг Ц.Нямдорж ойлгохгүй байна гэж баймгүй. Тэр ч бүү хэл энэ асуудлаар Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдэж болох бүхий л зүйлээ хийсэн гэдгээ шинэ Ерөнхий сайд аргаа бараад хэлж байсан.

    Яаж ч бодсон “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголынх болж байгаа нь хэн нэгэн монгол хүний уур, уцаарыг дүрэлзүүлээд байх асуудал мөн юм гэж үү? Энэ үйл явдал нь дургүйцэн эсэргүүцээд байх буруу үйлдэл байсан гэж үү? Магадгүй худалдан авах үйл ажиллагаанд алдаа гарсан байж болох ч, бүхэлдээ бидэнд ашигтай гэдэг талаас нь хараад ингэж сүр дуулиан болгон, хөндлөнгийн улс орнуудад шившиглэгдэхээсээ өмнө өөр хоорондоо ойлголцож яагаад болохгүй байна гэж. Магадгүй энд хуурай “эх оронч”, эрх мэдэлд хүрээд Эрдэнэтийг “хөхөх” ээлжээ хүлээгсэд, эндээс хулгай, луйвар хийж хөлжсөн, шахаа хийж сурсан, таргалсан нөхдүүдийн эрх ашиг хөндөгдөх болсонд, ийм БОЛОМЖ нь хаагдах болсонд хорсон атаархсан атаархал, харуусал юу юунаас ч илүү цухалзаад байх шиг санагдана. “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг ч цаашдаа хувьчилж хувийн хэвшилд шилжүүлэх нь зүй ёсны тогтнол байх атал эсрэгээр 100 хувь төрийнх болгох гээд зүтгээд байгаа Ц.Нямдоржийн санааг өөрөөр хэрхэн тайлбарлаж ойлгох болж байна вэ?

    3. Өнөөдөр мөнгөтэй, баян чинээлэг хүн болгоныг үзэн ядах үзлийг Ц.Нямдорж тэргүүтэн өгдөөн түгээж байгаа нь ямар харамсалтай. Ардчилсан гэх Монголд хувийн өмчийг, хувийн өмчтнийг нөгөө талаар баялаг бүтээгчдийг социалист, коммунистуудаас дутахааргүй жигшдэг болж байгааг хэвийн гэж хүлээн тэвчиж болох уу. Ийм үзлээр Монгол Улс хөгжих үү? Бид бүгд эвтэй, эетэй байж чадах уу? Аливааг хардаж сэрдэх эрх хэнд ч нээлттэй ч, өөрөөсөө бусдыг хулгайч, өөрийн оролцоогүй үйлдэл бүрийг луйвар гэж орилоод байх нь хаашаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа үнэхээр “нойль” заасныг улстөрч, сэтгүүлчид хамгаас сайн мэддэг. Энд болдог хулгай, луйвар, шахаа хэдэн зуун сая доллар, тэрбум, тэрбум төгрөгөөр хэмжигддэг юм. “Эрдэнэт” үйлдвэр төсвөө байж болох хамгийн муугаар хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэж дандаа худал мэдээлэл цацаж ирсэн түүхтэй газар. 35 жилийнхээ түүхэнд үйлдвэрийн өртөг, зардлыг бууруулсан тохиолдол огтхон ч үгүй. Энд улс төрийн томилгоотой ирдэг олон олон захирал, дарга нарын, тэдний эздийн хулгай, шахааны бизнес л ямагт өсөн цэцэглэж ирсэн гэдэг ганцхан үнэн л бий. Өөр өөрийнхөө шатанд эрх мэдэлтнүүд Эрдэнэтийн нэртэйгээр ард түмний хөрөнгийг шулж ирсэн түүхэнд цэг тавих гэж байхад тэднээс өөр амь тавин эсэргүүцэх хүн гарах уу?

    4. “Эрдэнэт” үйлдвэр эрүүлжих нь монголчуудад л ашигтай. Эрдэнэтийн 49 хувь Монголын хувийн хэвшилд ирснээр хамгийн энгийнээр тайлбарлахад энд компанийн засаглал жинхэнэ утгаараа тогтож, санхүүгийн нарийн хяналт бий болох нь ойлгомжтой. Хүн хувийнхаа өмчийг хэзээ ч хулгайлдаггүй. Бусдад найр тавьдаггүй. Өнөөдөр Оюутолгойд нэг тонн зэсийн баяжмалын өртөг 2000 ам.доллар байхад Эрдэнэтийнх яагаад 6900 ам.доллар байдаг байсан юм бэ? 49 хувь нь хувийн хэвшилд ирсэн энэ тавхан сарын дотор энэ өртөг яагаад буурч Оюутолгойнхтой адил болов оо? гээд улс төржихөөсөө өмнө бодох асуудал зөндөө. Оюутолгой ХХК З00 сая нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдаж авдаг. Энэ бүх бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг процесс нь бүхэнд ил тод байж, хамгийн бодит тоо хэмжээ, үнэ өртөгтэйгээр нийлүүлэгддэг. “Эрдэнэт” үйлдвэр ч мөн ялгаагүй. Харин ийм тооны нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөрийнх нь өртгөөс хэдэн арав дахин илүү нугарсан үнээр, тоо, хязгааргүйгээр шахаж нийлүүлдэг БОЛОМЖ-той байснаараа л ялгаатай. Хэдэн арван жил монголчууд бүгдээрээ хэрэглээд ч барахгүй бэлгэвч, түлхүүрийн оосроос авахуулаад усан онгоцны хөдөлгүүр хүртэл шахсан түүх энд л байдаг. Хүдэр бутлагч ган бөмбөлөгийн оронд Хятадаас хамгийн чанаргүй ширмэн бөмбөлөг нийлүүлдэг байсан явдлыг ямар юмных нь эх орон ч, үндэсний эрх ашгийг бодсон бодлого байсан гэж хэлж чадах билээ Ц.Нямдорж дарга аа!

    5. Нууц хэмээн баахан дуулиантуулсан “Хөтөл цемент шохой” ХХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдтэй хийсэн гэрээний юу нь буруу болохыг Ц.Нямдоржоос өөр олж ухсан хүн алга байна. Илүү үнээр техник, тоног төхөөрөмж шахах гэсэн, урьдчилгаа мөнгө шилжүүлсэн байна гэсэн “ял тулгалтад” нь холбогдох талуудын өгсөн тайлбараас хууль зөрчсөн ямар ч үйлдэл болоогүйг наад захын хүн ойлгож авсан. Ц.Нямдорж эрхмийн хэлж , зөрүүдлэн зүтгэж байгаагаар ХХБанк өөрөө өөрөөсөө хулгай хийгээд байдаг болж таарах гээд байна. Ийм утгагүй юманд эс итгэвээс иймэрхүү гэрээн дээр ажиллаж сурсан зуучлагч хэмээх завсарын компаниуд “будаа” болж байгаад л Ц.Нямдорж дарга бухимдаж үхэх гээд байгаа бололтой, тийм үү. Өнөөдөр төрөөс хувийн хэвшлээ дэмжиж чадахгүй байхад дөнгөж хөл дээрээ тогтож ядаж байгаа үндэсний үйлдвэрүүдтэй урьдын уламжлалаар, гэхдээ бизнесийн ердийн журмынхаа дагуу хийсэн гэрээг буруу гээд мушгиад байх атлаа Ц.Нямдоржийн намынхан, журмын нөхөд засаглаж байхдаа “Эрдэнэт “ үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг барьцаалан Монгол Улсыг асар их хэмжээний өрөнд оруулан эдүгээ олон улсын шүүхэд дуудагдаад байгаа луйвар, залилангийн гэрээнүүдийн талаар энэ эрхэм “шударга” хүн яагаад огтхон ч дуугардаггүй нь сонин. Энэ 51 хувийн хувь заяаны талаар тэр болон түүн шиг улаан “эх орончид” ам нээж, цээжээ дэлдэхгүй байдгийг гайхаад барамгүй. ХХБанк хийгээд МАК, МCS гэсэн үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалтын төлөө хөрөнгө оруулагч үндэсний цөөхөн хэвшлүүдээ дэмждэггүй юм аа гэхэд ингэтлээ үзэн яддаггүй болчихмоор. Ер нь ХХБанк, Эрдэнэбилэг гэдэг хүнд тэрбээр юутай ихээр хорсоно вэ? Улс төрөөс ангид атлаа Монголынхоо банк санхүүгийн болоод бүтээн босголтын салбарт бусдаас илүү сэтгэлтэй, амжилттай, бүтээлч яваа нь мань хүний нойрыг хүргэдэггүй хэрэг үү. Түүний хорсолтойгоор хэлж байгаагаар бол хорин нас хүрэхтэй үгүйтэй залуучууд Монголын төрийн түшээ байж болоод байгаа атлаа аж ахуйн нэг нэгж, компанийг удирдаад аваад явж яагаад ч чадахгүй юм гэнэ. Тэдний хэрэгжүүлж буй төслүүдийн үр ашгийн талаар ярихгүй байгаа хэрнээ нийгмийн тархи, толгойг эргүүлж, худал зүйлсээр угааж буримдуулсан үйлдлийг ямар ч гаргуун хийдэг юм бэ дээ манай улстөрчид. Өндийж боссон улс орны түүх хувийн хэвшлээ ямагт дэмжсэн байдаг бол манайх үзэн ядаж, өөдөө нар харуулахгүй хуга нуга дардгийн учрыг эрхэм дарга нарын хэн нь ч тайлбарлахгүй юм даа. “Эрдэнэт” үйлдвэр ирдгээрээ ирсэнд бид баярлах хэрэгтэй. Авчирч чадсан нөхдүүд ч баярлалаа гэдэг үгийг харамгүй сонсох эрхтэй. Аль эртнээс авахаар мөрөөдсөн ч авч чадаагүй үлдсэн нь атаархах хэрэггүй юм. Ямар нэгэн хятад, орос, казак этгээд авчихаагүй байна. Харин тэдэнтэй нийлээд авчих гэсэн явцуу ашиг, сонирхол харин манай улс төрийн цөөн биш хүн, бүлэглэлд асар их байсан нь үнэн юм билээ. Ц.Нямдоржийн санаа биелэн Эрдэнэтийн БОЛОМЖ алдагдах аваас магадгүй монголчууд бүгдээрээ хятадаар ярьж, дуулах цаг тун удахгүй хүрээд ирэх бий гэдгээс л болгоомжилцгоо.
  • Танилц: Найман хувийн зээлийн журамд өөрчлөлт оржээ
    2016 оны 11 сарын 08
    Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа хөтөлбөрүүдийн нэг нь ипотекийн зээл. Банкууд найман хувийн зээлийн материал хүлээн авч байгаа ч зээл олгохгүй байгаа юм. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал өнгөрсөн 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан байна. Үүгээр орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан аж. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт орсон байна.
  • АТГ дөрвөн иргэний мэдүүлгийг буцаажээ
    2016 оны 11 сарын 08
    АТГ энэ сарын 1-4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 221 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 452 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
  • Хиллари Клинтон: Улаанбаатар хотод жинхэнэ монголчуудын соёлын ул мөр ч үлдсэнгүй
    2016 оны 11 сарын 08
    Улаанбаатар хотод жинхэнэ монголчуудын соёлын ул мөр ч үлдсэнгүй.
  • Төсвийн байнгын хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ
    2016 оны 11 сарын 08


    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэнэ. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Эдийн засгийн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийх юм.

    Түүнчлэн “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсох аж.

    Харин үдээс хойш Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
  • Малчид адуугаа 500 мянган төгрөгөөр Хятад руу гаргаж байна
    2016 оны 11 сарын 08
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас адуу, мах экспортлох зөвшөөрөл авсан компаниуд хөдөөгийн малчдаас газар дээр нь адуу худалдан авч Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор хил давуулан урд хөршийн түншүүддээ худалдаж байна.

    Ингэхдээ малчид нэг адууг 500 мянган төгрөгөөр худалддаг аж. Худалдаж буй малын эрүүл мэндийн байдалд аймгийн ХХААГ хяналт тавьдаг бол аймгийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргадаг аж.
  • Сэрэмжлүүлэг: Гэр бүлийн гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
    2016 оны 11 сарын 08
    Өвлийн улиралд иргэд угаарын хийгээр хордсны улмаас амь насаа алдах тохиолдол гардаг. Тэгвэл гурав хоногийн өмнө гэртээ унтаж байсан гурван хүүхэд угаартаж нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
  • Хонины цэцэг өвчинтэй тэмцэх талаар үүрэг чиглэл өглөө
    2016 оны 11 сарын 08
    Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Төрмандах, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбаръяа нар Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн офицер бүрэлдэхүүнтэй видео хурал хийлээ.
  • ОУВС-гийнхан дүгнэлтээ гаргажээ
    2016 оны 11 сарын 08
    Ноён Коши Матайгаар ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 25-нд ОУВС-н ажлын хэсэг Улаанбаатар хотод ирж ажилласан. Тэд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 4-нд буцсан.
  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ
    2016 оны 11 сарын 08
    АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр болно. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшиж байгаа билээ. Тэд кампанит ажлынхаа хүрээнд гурван удаа халз мэтгэлцэж экс тэргүүн хатагтайн ялалтаар төгссөн юм.
  • ”Монголбанк”-наас ипотекийн зээлд урьдчилан санхүүжилт хийхгүй гэнэ
    2016 оны 11 сарын 08
    Өөрөөр хэлбэл, цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй.
  • Сүлжээ ресторанууд ”Мөнгө угаах” таатай орчин нь болжээ
    2016 оны 11 сарын 08
    Сүүлийн хэдэн жилд солонгос эзэнтэй хоолны газар борооны дараах мөөг шиг эрчээ авсан гэхэд хилсдэхгүй. Эдгээр хоолны газар Нийслэлд хэдэн арваараа тоологдоно.

    Солонгос ресторан, түргэн хоолны газар өнөөдөр яагаад Монголд ингэтлээ олширч байгаа нь сонин. Нэг талаараа манайхан шинээр үүд хаалгаа нээсэн дээрх газруудыг сонирхож гэр бүл, найз нөхөд, хамт олноороо үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Жишээлбэл, дүүрэг бүрт салбартай гэгдэх “МАМА” рестораныг мэдэхгүй хүмүүс байхгүй. Энэ ресторан нь жоомоороо алдартай.
  • Ж.Эрдэнэбат: Оюутолгой компанийн Монголд үзүүлэх хувь нэмрийг зөвхөн татварын орлогоор хэмжихгүй
    2016 оны 11 сарын 08
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллаж, Оюутолгойн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай энэ амралтын өдрүүдэд танилцав. Энэ нь түүний Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш ажиллаж буй найм дахь аймаг юм.

    Доройтсон эдийн засгийг сэргээх хөшүүрэг болох уул уурхайн салбараа ашиглах амлалтаа биелүүлэхэд туслах зэс, алтны томоохон орд “Оюутолгой”-н ажлыг эрчимжүүлэх чухал ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд танилцаж, санаа бодлоо илэрхийллээ.

    “Оюутолгой компанийн Монголд үзүүлэх хувь нэмрийг зөвхөн татварын орлогоор хэмжихгүй. Та бүхэн худалдан авалт, ханган нийлүүлэлтээ Монгол Улсаас авч, монгол ажилчдыг ажлын байраар хангаад зогсохгүй мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлж, илүү нарийн мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

    Оюутолгойн гүний уурхайн төсөл нь Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимтэй нэмэгдүүлэх, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл төдийгүй 1600 хүнийг ажлын байраар хангаж, орон нутгийн компаниудтай хамтран ажилласнаар бизнесийн хүрээг нь тэлэх юм. Энэ нь Оюутолгойн үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад валют, макро эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх юм.

    “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг гүний уурхайн ажлыг энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 1600 ажилчид гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажиллагчдын 90 гаруй хувь нь монгол байна. Мөн энэ оны гуравдугаар улирлын байдлаар 852 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан бөгөөд тэдний 60 гаруй хувийг монгол компани эзэлж байна. Оюутолгойн гүний уурхайн олборлолт 2020 онд эхэлнэ. Уурхай ашиглалтад орсноор Оюутолгойн үйлдвэрлэл эрс нэмэгдэх боломж бүрдэнэ” гэлээ.

    Оюутолгой төслийн гэрээ, үйл ажиллагаа тогтвортой байдал чухал. Гэхдээ аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа.

    Мөн “2017 он гэхэд үйлдвэрийн 2 дугаар босоо ам, агааржуулалтын 5 дугаар босоо амыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай компани 2016 оны эхний 9 сард 226.3 сая долларын борлуулалт хийсэн нь өмнөх улирлаас 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж “Оюутолгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес яриандаа дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.







  • Өнөөдөр: Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 08
    09:00 цагт: ”Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох нь” сэдэвт бүсийн семинар Засгийн газрын III байрны 401тоот хурлын танхимд болно.

    10:00 цагт: Ахмад сэтгүүлч, судлаач Г.Гонгоржав өвөрмөц содон чулууны цуглуулгаа өнөөдөр дэлгэн үзүүлнэ. Түүний үзэсгэлэнгийн нээлт Үндэсний мүзейд болно. Утас: 99195447, 99296481

    10:30 цагт: ”Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлд өгөх шаардлагын талаар ”Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хуралтай.

    10:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ”Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлд өгөх шаардлагын талаар мэдээлнэ.

    11:00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан яруу найрагч Ц.Хулан зохиолыг нь бичиж, найруулагч Б.Баатарын дэглэж буй “Монгол ардын суут” баримтат драмын жүжгийн хэвлэлийн бага хурал Улсын хүүхэлдэйн театрт болно. Хэвлэлийн бага хуралд МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, найруулагч МУУГЗ Б.Баатар, хөгжмийн зохиолч МУУГЗ Т.Сэр-Од болон гол дүрийн жүжигчид оролцоно. Холбоо барих утас: 96637501

    11:00 цагт: Хотын дарга С.Батболд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд (Хангарьд ордны 1-р давхарт) 325044 99931267

    11:30 цагт: Кёкшүзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдээлэл хийнэ.
4896 4897 4898 4899 4900 4901 4902
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 53 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 53 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 9 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 16 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 44 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК