зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4897 4898 4899 4900 4901 4902 4903
  • Жинлүүрийн ордныхон өнөөдөр шинэ ажил эхлэхэд таатай
    2016 оны 11 сарын 08
    ХОНЬ - (3/21-4/19)
  • Ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана
    2016 оны 11 сарын 08
    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт:

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;


    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;


    Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон ”Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, ”Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, ”Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, эцсийн хэлэлцүүлэг/;



    “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;


    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.


    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;


    “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл.


    3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:


    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
  • Өглөөний дасгал №2
    2016 оны 11 сарын 08
    Л.Д.Троцкий төржээ
    1879 он: Украины Херсон губернийн Елизаветградын Яновка тосгонд Оросын хувьсгалт хөдөлгөөний удирдагч нарын нэг ба Октябрийн хувьсгалын зэвсэгт бослогыг зохион байгуулагч Л.Д.Троцкий төржээ. Зөвлөлт засгийн ялалтын дараа Гадаад хэргийн ардын комиссар ба Улсын хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга, Цэргийн хэргийн ардын комиссар байв. Тэрээр Улаан армийг байгуулагчдын нэг юм. Лениний үхлийн дараа тэрээр Сталины эсрэг сөрөг хүчин байгаад намаасаа хөөгдөж, гадаадад цөлөгдсөн байлаа. 1940 онд Сталины тушаалаар Мексикт алагджээ.

    Токиод Зорге дүүжпүүлэв

    1944 он: Хүн төрөлхтний түүхэн дэх агуу тагнуулч гэж олон хүний үздэг 49 настай Рихард Зоргег Токио хотноо дүүжилжээ. Хагас герман, хагас орос цустай Зорге дэлхийн I дайнд Германы талд байлдаж байв. Гэвч 1924 онд тэрээр коммунист үзэлд автан Москвад иржээ. Таван жилийн дараа тэрээр тагнуулын сургууль төгсөөд Германд эргэн очиж Нацианаль социалист намд нь элссэн байна. 1933 онд Зоргег Германы сэтгүүлч гэж Токиод илгээсэн байлаа. Тэнд тэрээр амжилтай тагнуул хийж ”Барбаросс” төлөвлөгөөний тухай болон Герман Зөвлөлтөд довтлох өдрийг яг мэдээлсэн гэдэг. 1941 оны сүүлчээр Япон Зөвлөлтөд довтлохгүй гэсэн мэдээллийнх нь дагуу Сибирийн дивизүүдийг Москвад татан хамгаалах боломжийг Зөвлөлтийн командлал ашиглажээ. Японы сөрөг тагнуулын алба түүнийг Германы абверийн туршуул гэж үзэж байсан бөгөөд түүнийг барьсныхаа дараа Зөвлөлтийн тагнуул гэж мэдээд ”шок”-онд орсон гэдэг.
  • Зурхай: Үс засуулбал нас уртасна
    2016 оны 11 сарын 08
    2016.11.8, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

    ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
    НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2016.11.8, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 07.48-17.24
    Үс засуулбал: Нас уртасна
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Сэрэхүй
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт 2 хэмийн хүйтэн байна
    2016 оны 11 сарын 08
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

  • Хонины цэцэг өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
    2016 оны 11 сарын 07
    Дорноговь аймгийн хоёр сумын гурван голомтод хонины цэцэг өвчин гарч гурван айлын 60 гаруй малыг устгалд оруулж, одоогоор хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.

  • Гэрлэн дохионы шон мөргөж хугалаад, зугтжээ
    2016 оны 11 сарын 07
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 624 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 474 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон.
  • 70 мянгыг он дуустал бүх оюутанд олгоно
    2016 оны 11 сарын 07
    “Боловсролын зээлийн сан” хөтөлбөрт хамрагдаж, зээл авсан оюутнуудад үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг олгохгүй гэх мэдээлэл ташаа болохыг холбогдох яамны сайд мэдэгджээ.
  • Уурхайн нурангид дарагдсан гурван иргэнийг аварчээ
    2016 оны 11 сарын 07
    Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны туннель тасарч, гурван хүн дарагдлаа гэсэн дуудлага өнөөдөр өглөөний 09:43 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.
  • ТБҮЦ-ны үлдэгдэл 383.3 тэрбум төгрөг болжээ
    2016 оны 11 сарын 07
    Монголбанк нэг долоо хоногтой 223.3 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.
  • Хурандаа Г.Туулхүү, Ж.Батсайхан нарыг ШШГЕГ-ын дэд даргаар томилжээ
    2016 оны 11 сарын 07
    Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар хурандаа Г.Туулхүү, Ж.Батсайхан нарыг томиллоо.
  • БСШУС-ын сайд Ж.Батсуурь эрдэмтэн судлаачдад захидал илгээжээ
    2016 оны 11 сарын 07
    БСШУС-ын сайд Ж.Батсуурь дэлхийн өнцөг булан бүрт судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа судлаачдад хандан ил захидал илгээжээ. Уг ил захидалд монгол эрдэмтэн, судлаачид гадаадын өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад дэлхийн түвшний судалгааны ажил хийж, олон шинэ бүтээл туурвиж байгаад бид бахархаж байдгаа илэрхийлсэн байна.



    Тэрээр цааш нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд шинэ хандлага, шинэ хамтын ажиллагааны арга хэрэгслүүдийг ашиглах асуудал амьдралаас урган гарч байна. Шинэ Засгийн газар улс орны ирээдүйн хөгжлийн гарц бол шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал гэж үзээд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухаанд зарцуулах төсвийн мөнгийг тав дахин нэмэх зорилт тавин ажиллаж байгааг дурджээ.



    Засгийн газар эх орондоо эрдэмтэн судлаачдынхаа ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол газар болох шинжлэх ухааны парк барьж байгуулах ажлыг эхлүүлээд байгаа. Тиймээс эх орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлж хүн ардаа баян чинээлэг амьдрах боломжтой, хүчирхэг эдийн засагтай орон болгох их үйлсэд оролцоно уу хэмээн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол эрдэмтэн, судлаачдаа БСШУСЯ урьж байгааг сайд ил захидалдаа онцолсон байна.



    Ингэхдээ эхний ээлжинд гадаадад байгаа эрдэмтэн, судлаачдын хаяг, хийж байгаа ажлын тухай мэдээллийг цуглуулж сан бүрдүүлэхээр болжээ.
  • Ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга болгоно
    2016 оны 11 сарын 07
    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ.

  • Нохой хүний аминд хүрээгүй болох нь батлагдлаа
    2016 оны 11 сарын 07
    хүний хөл зууж явна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

  • 25 жилийн ял авсан н.Буянбаатарыг суллажээ
    2016 оны 11 сарын 07
    ”Хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн” хэмээн найздаа гүтгүүлж, 25 жилийн ял авсан н.Буянбаатарыг өнгөрсөн баасан гаригт суллажээ.


  • Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
    2016 оны 11 сарын 07
    Хятадын Засгийн газрын 2017 оны хичээлийн жилийн тэтгэлэг зарлагджээ. Энэхүү тэтгэлэг нь БНХАУ-ын засгийн газраас зарлаж буй магистр, докторын 100 хувийн тэтгэлэг аж.

  • “Олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргах”-д авах арга хэмжээний журмыг баталжээ
    2016 оны 11 сарын 07
    МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаараа Үндэсний бөхөд “Олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргах”-д авах арга хэмжээний журмыг баталжээ.
  • ”Стэйнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхийг Ерөнхий сайдтай хэлэлцнэ
    2016 оны 11 сарын 07
    2008 онд тавьж байсан шаардлагуудаасаа нөхцөл нь хөнгөрсөн байна гэж гишүүд үзсэн
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XX хуралдаан болно
    2016 оны 11 сарын 07
    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын захирал Е.Н.Поповтой уулзжээ.

  • Аюултай ачаа тээвэрлэхдээ ЦЕГ-аас зөвшөөрөл авдаг боллоо
    2016 оны 11 сарын 07
    тухайн аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ гаргаж аюултай ачааны техникийн нөхцөл стандартыг ажилтнууддаа танилцуулсан тухай хуудсыг ачааны фото зурагтай хавсарган ЦЕГ-ын Лицензын төвд хандах юм.
4897 4898 4899 4900 4901 4902 4903
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 2 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 3 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 18 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 25 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 54 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК