зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4900 4901 4902 4903 4904 4905 4906
  • Д.Батсайхан: Нэгдсэн арга хэмжээний үеэр усанд осолдсон хүний тоо 40 гаруй хувиар буурсан
    2016 оны 9 сарын 08


    Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -Бороо хур элбэгтэй, хэт халуун өдрүүд үргэлжилсэн зун болж өнгөрлөө. Цаг агаарын энэ нөхцөл байдлыг дагаад усны осол өмнөх үеийн­хээс харьцангуй ихэссэн. Онцгой байдлын байгууллага ямар арга хэмжээ авч ажиллав?
    -Энэ зуны хувьд усанд осолдох тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байлаа. Он гарсаар 28 аймгийн 51 суманд 56 удаа, нийслэлийн зургаан дүүрэгт 32 удаа усны ослын дуудлага бүртгэгдэж аврагчид маань 21 хүнийг аварч, 118 хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн 42 нь хүүхэд, 76 нь том хүн байгаа юм.
    Нийт голуудын усны түвшин нэмэгдсэн, түүнчлэн бороо хур их орсонтой холбоотойгоор тогтоол ус бий болсон. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг гарц гарамгүй газраар морьтой болон автомашинтай гатлах гэж ордог зэрэг шалтгаанаас болж олон хүн амь насаа алдаад байна.
    Энэ зуны хувьд зөвхөн усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор л гэхэд “Үер, усны ослоос урьдчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх”, “Бэлэн байдлыг хангах тухай” албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги салбаруудад хүргүүлэн тодорхой ажлуудыг зохион байгууллаа.

    Мөн “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд гэхэд л Туул гол дагуу Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачууртын Хадан цохионоос Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн гүүр хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Аврах тусгай ангийн нийт 200 гаруй албан хаагч өдөр бүр эргүүлд гарч ажилласан.
    Хэсэг тус бүр 8-9 хүний бүрэлдэ­хүүнтэй, тэдний дунд усчин аврагч, химичин аврагч, шүхэрчин аврагч гээд бүх төрлөөр мэргэшсэн аврагчид багтаж, баг бүр дөрвөн км газрыг хариуцан голын эрэг дагуу завьт эргүүл болон явганаар эргүүл хийж голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байлаа.
    -“Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээ улс орон даяар явагдсан. Ямар үр дүн харагдаж байна?
    -Орон даяар зохион байгуулагдсан энэ ажлын хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдээс голын ай сав, нуур, цөөрөм, амралт сувиллын газруудад 1000 гаруй удаа 30000 гаруй км газар нутгийг хамруулан, давхардсан тоогоор 5000 орчим албан хаагч ажилласан байна.
    Ингэж ажиллахдаа болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, бусад байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулах чиглэлээр Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан мэдэгдэл 67, танилцуулга 41-ийг хүргүүлж, хүмүүс олноор цуглардаг гол усны ай сав газруудад 212 сэрэмжлүүлэх салбар шинээр байрлуулж, 108 самбарыг сэргээн засварласан.
    Мөн голын ай сав газар, нуурын эргээр амарч зугаалж байгаа 70 мянга орчим иргэнд болзошгүй үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, сурталчилгааны мате­риал тарааж, гол мөрөн, нуураар завьтай эргүүл, эрэг дагуу автомашин, мотоциклтэй эргүүл ажиллуулж, чанга яригчаар ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийж, гарц, гарамгүй хэсгээр явганаар болон автомашинтайгаар голыг гатлах­гүй байхыг анхааруулсан тэм­дэг тэмдэглэгээг 78 цэгт шинээр байршуулаад байна.
    Усны осол хамгийн ихээр бүртгэгд­дэг нийслэлийн хэмжээнд гэхэд нэгдсэн арга хэмжээ явагдсан 21 хоногийг өмнөх 21 хоногтой харьцуулахад санамж, сэрэмжлүүлэг хүргэсэн иргэдийн тоо 52,7 хувиар өсч, усанд осолдож амь насаа алдсан иргэдийн тоо 42,8 хувиар буурсан байгаа нь урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үр дүн байлаа. Энэ бүгдийг аймаг орон нутаг бүрээр ярих юм бол нэлээд дэлгэрэнгүй ярилцлага болох учраас үр дүнг нэгтгээд танилцуулахад ийм байна.
    -Энэ жилийн хувьд үерийн тохиолдол бас нэлээд их байх шиг байлаа?
    -2016 он гарсаар манайд ирсэн мэдээгээр 17 удаа үер болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Монгол оронд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдлийн нэг бол үер усны аюул юм. Ялангуяа зуны улиралд их хэмжээний аадар бороо орж, зарим бүс нутагт хүндрэл учирдаг. Энэ жил долоодугаар сарын 14-нөөс хойш буюу наадмын дараа дийлэнх нутгаар их халсныг эс тооцвол нийт нутгаар хүчтэй аадар бороо цөөнгүй орсон. Улмаар зарим бүс нутагт үерийн аюул болсныг та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа Баян-Өлгий, Увс, Орхон, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын зарим дүүрэгт үерийн аюул нүүрлэж, иргэд багагүй хохирол амслаа.
    Үерийн хор хохирлыг арилгах зорилгоор ОБЕГ болон тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс тодорхой арга хэмжээнүүдийг түргэн шуурхай авч ажилласаны үр дүнд байдлыг хурдан тогтворжуулсан. Мөн аймаг бүрт үерийн далан шуудууг засч сайжруулах ажлууд хийгдсэн. Эдгээр үерийн голомтуудад Онцгой байдлын 380 гаруй албан хаагч, орон нутгийн цагдаагийн байгууллага, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, орон нутгийн иргэдийн хамт нийтдээ 450 хүн, 100 гаруй техник хэрэгсэлтэй ажилласан байна.
    Ер нь жил бүр үргэлжилсэн бороо орох үеэр үер буух тохиолдол их гардаг. Газар төлөвлөлт буруу, айл өрхүүд гэрийн буурь, байшингийнхаа суурийг өндөрлөөгүй суурьшнаас болж ус тогтох нөхцөл бүрддэг. Тиймээс энэ тал дээр анхаарч үер усны гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж, хашаа орчмыг өндөрлөх, үерийн ус зайлуулах далан, суваг шуудуу татах зэрэг арга хэмжээг иргэд маань өөрсдөө авч, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн орон нутагт гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, тээврийн хэрэгслийн жолооч нар зам, гарам, гарцаар зор­чихыг бид байнга анхааруулж байдаг.
    -Аливаа гамшиг осол ард иргэдийн хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байд­лаас үүсэх нь бий. Тэгвэл Онцгой байдлын албаны зүгээс явуулж байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд хэр хүлээж авч байна вэ?
    -Өөрийн тань хэлдгээр иргэд маань анхаарал болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж аливаа осол гамшигт өртөх нь бий. Тиймээс бид аливаа гамшиг ослын үед иргэдийг авран хамгаалахаас гадна гамшиг осол болохоос урьдчилан сэргийлэх чиглэлийг түлхүү барьж ажиллаж байна.
    Үүнд иргэдийн маань оролцоо туйлын чухал. Бидний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран сэрэмжлүүлэг явуулахаас гадна дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулж, аврагчид маань өөрсдийн биеэр явж иргэддээ анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажилладаг. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэгчээр бидний шаардлага, анхааруулгыг нээрээ тийм шүү, ойл­голоо, баярлалаа гэж хүлээн авч, дагаж мөрдөх нэгэн байхад үл тоох нь ч байна.
    Гэхдээ энэ бүгд иргэд та бүхний төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч гамшиг ослыг эрсдэл багатай даван туулахад иргэн таны оролцоо туйлын чухал гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна. Иргэд та бүхэн гамшгийн эрс­дэлээс урьдчилан сэргийлэх боловс­ролыг олж авснаар өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах мэд­лэг чадвар, дадалтай болж, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгож чадна. Тийм болохоор иргэний үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэм­жиж, өгсөн анхааруулга, сэрэмжлүүл­гийг мөрдөж байгаарай гэж хүсэх байна.
    -Дэлхийн улс орнуудын жиш­­гийг харж байхад гамш­гаас урьдчилан чиглэлийн мэдлэгийг бүр бага наснаас нь суулгаж өгдөг юм билээ. Тухайлбал, газар хөдлөлт, цунамигийн гамшиг ихээр тохиолд­дог болоод ч тэр үү газар хөдлөлтийн гамшгийн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг японд цэцэрлэгийн хүүхдүүд ч мэдэж байдаг. Гэтэл манай томчууд бараг мэдэхгүй гэж хэлж болно. Энэ тал дээр Онцгой байдлын байгууллага ямар бодлого барьж ажиллаж байгаа юм бол?
    -Өнөөдөр дэлхий нийтээрээ гамш­гаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах асуудалд анхаарлаа хандуулж байна. Ялгаагүй манай Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд ч урьдчилан сэргийлэх асуудлыг чухалчлан авч үзэж, олон төрлийн сургалт, сурталчилгааг явуулж байна.
    Аливаа гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд иргэдэд энэ чиглэлийн мэдлэгийг олгох хэрэгтэй. Үүний тулд бид гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, команд штабын сургууль гээд олон төрлийн сургалтыг ард иргэдийн дунд зохион байгуулж байна. Албан хаагчдаа чадавхжуулах сургалтуудыг мөн зохион байгуулж, гадаад дотоодын академи, сургуулиудад сургаж байна. Тэр дундаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх насан туршийн боловсролыг олгохын тулд сургуулийн өмнөх насныхан болон ЕБС-ийн сурагчдад зориулсан “Аюулгүй амьдрах ухааны үндэс” хичээлийн сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөө, гарын авлагыг боловсруулан сургалтын цөм хөтөлбөрт оруулан хэрэгжүүлэх саналаа БСШУСЯ-нд хүргүүлээд байгаа. Энэ хөтөлбөр, төлөвлөгөөг Боловсролын хүрээлэнгийн зохих мэргэжилтнүүд хянаж үзээд, санал дүгнэлтээ өгөх юм. Энэ ажил маань дэмжигдэх байх гэсэн итгэл дүүрэн байна.
    Мөн их, дээд сургуулийн оюутнуу­дад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, БСШУСЯ-ны дээд боловсролын асуудал хариуцсан газар болон МУИС-ийн эрдэмтэн багш нараар хянуулж, зохих дүгнэлтийг аваад байна. Энэ хөтөлбөрийг их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгаснаар оюутнуудад гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, чадвар олгох сургалтыг албан ёсоор явуулж эхлэх юм. Ингэснээр бид гамшгийн ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хор хохирлыг бууруулах талаарх мэдлэг, чадварыг ард иргэддээ бүр хүүхэд наснаас нь системтэйгээр олгох нөхцөл боломж бүрдэж байна.
    Харин ард иргэд болон байгууллагын удирдах ажилтан гэх мэт бусад ангиллын сургалтууд хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу байнга явагдаж байна. Эдгээр сургалтад зориулсан гарын авлагыг боловсруулж, хэвлэлтэд өгөхөд бэлэн болсон. Гарын авлагууд хэвлэгдсэнээр ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, удирдах албан тушаалтан, аймаг, сум, дүүргийн удирдлагууд, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гамшгийн талаар иж бүрэн ойлголтыг авах ширээний номтой болно гэсэн үг.
    Энэ мэтчилэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн олон ажлыг хийж байна.
    -Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, цочир хүйтэрч болзошгүй гэсэн анхааруулгыг холбогдох байгууллагууд өгч байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн цаг агаарын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юү?
    -Цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр есдүгээр сарын дунд үеэс ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, тариалангийн нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байгаа. Тиймээс хоног алдалгүй тариа ногоогоо хураах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг гүйцэтгэх хэрэгтэй гэсэн анхааруулгыг өгөөд байна.
    Мөн 2016-2017 оны бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 20 гаруй хувьд өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах боломж муу, ялангуяа Архангай, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгуудын зарим сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэх төлөвтэй байна.
    Мөн цас ахиу орох төлөвтэй байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлсэн тул хадлан тэжээлээ сайн бэлтгэх, өвөлжилт хаваржилтын ажлыг эртнээс оновчтой зохион байгуулах шаардлагатай байгааг анхааруулья.
  • Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байна
    2016 оны 9 сарын 08
    Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байна
  • 24 баримт: АН-ын сонгуульд ялагдсан шалтгаануудад дүгнэлт хийе
    2016 оны 9 сарын 08
    АН-ын шинэчлэлийн ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсэг нь өнгөрсөн сарын 3-ний өдөр байгуулагдсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ын ялагдсан шалтгаанд дүгнэлт хийж, намын дүрмийг шинэчлэх зорилготой юм.
  • Бямба гарагт бүх нийтийн гүйлт болно
    2016 оны 9 сарын 08
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Итгэл, найдвар, боломж - Улаанбаатар-2016” бүх нийтийн гүйлт ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
  • Эмч нар тэтгэмжийн хэмжээг бууруулахыг эсэргүүцэж ЗГ-т шаардлага хүргүүлнэ
    2016 оны 9 сарын 08
    Төрийн албан хаагч тэтгэвэрт гаргахад 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулж байгааг эсэргүүцэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

  • Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
    2016 оны 9 сарын 08
    Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа.
  • Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлэлцээрт гарын үсэг зурлаа
    2016 оны 9 сарын 08
    Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • АН-ын 100 орчим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ
    2016 оны 9 сарын 08
    АН-ын 100 орчим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ
    Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үеэр Ардчилсан намын гишүүдийг бүртгэхээс татгалзсан ноцтой зөрчлүүд илэрсэн талаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Онцгой комиссын хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг, Нийслэлийн Багахангай дүүргийн намын хорооны гишүүд мэдээлэл хийлээ.
    Ирэх сарын 19-ны өдөр орон нутгийн сонгууль болно. Өнөөдрийн байдлаар уг сонгуульд нэр дэвшихээр нийт 14300 орчим нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийг бүртгэх үеэр 9 аймагт 100 орчим АН-ын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт суманд АН-аас нэр дэвшсэн 21 нэр дэвшигчийг тодорхойгүй шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ. Мөн Өгийнуур суманд 1, Жаргаланд суманд 1, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 21, Дархан-Уул аймагт 1, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 2, Дорноговь Даланжаргалт суманд 2, Багахангай дүүрэгт 17 нэр дэвшигчийг сонгуульд нэр дэвшигчээс хассан шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ үл ялиг шалтгаанаар, хуулийн тодорхой заалтгүйгээр бүртгэхээс татгалзжээ. Тиймээс улс төрийн нэг хүчний үйл ажиллагааг дэмжсэн, эрх баригч намын талд ажилласан ийм үйлдлээ зогсоохыг АН-аас шаардлаа. Гишүүдийнх нь сонгох, сонгогдох эрхийг хаасан, ялгаврлан гадуурхсан уг асуудлаар АН хууль, шүүхийн байгууллагад хандахаар болсноо мөн энэ үеэр мэдэгдлээ.
    Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж үзсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн буюу “царцааны нүүдлийн” асуудлаар АН Үндсэн хуулийн цэцэд хандсан ч дээрх маргааны асуудлыг хууль зөрчсөн гэж үзээгүй байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд давж заалдахаар болжээ.
  • Цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олгов
    2016 оны 9 сарын 08
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” А/640 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 104 дүгээр сургуулийн баруун талд цэцэрлэгийн зориулалттай 1600 ам метр газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1422 ам метр газрыг Монгол Улс дахь Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин Сайдын Яаманд конторын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг тус тус баталгаажуулав. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албанд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Морин спорт, залуу уяачдын холбооны анхдугаар чуулган болно
    2016 оны 9 сарын 08
    ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган ирэх 10 -дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.

    Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар ”Монголын морин спорт, уяачдын холбоо” болоод ”Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо” ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж буй ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.

    “Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.

    Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.

    Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх.

    Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах.

    Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.
  • ”Одод болохын хүслэн” маргааш нээлтээ хийнэ
    2016 оны 9 сарын 08
    ”Одод болохын хүслэн” маргааш нээлтээ хийнэ
  • Паралимп 2016: Өнөөдөр А.Мөнхбат, Б.Ууганхүү нар барилдана
    2016 оны 9 сарын 08
    Бразилын Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам өнөөдөр нээлтээ хийлээ. Тэрээр манай улсаас байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө.


    Өнөөдөр жүдо бөхөөр А.Мөнхбат, Б.Ууганхүү нар барилдах бол бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл оролцох юм.

    Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ. Тэмцээний 60 кг-д Б.Ууганхүү эзэн орны бөх Мэсута Понтэс, 66 кг-д А.Мөнхбат Пуэрто Рикогийн бөх Пэрэз Диазтай эхний тойрогт оноолт таарсан байна. Харааны бэрхшээлтэй иргэд В1, В2, В3 ангилалд багтдаг байна. Манай тамирчид В3 буюу сул харааны ангилалд хамрагдсан.


    Харин хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа оролцож байгаа Г.Цогтгэрэл бөөрөнцөг болон зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм.
  • Халдлагад өртсөн “Хаан” банк харуул, хамгаалалтын дохиололгүй байжээ
    2016 оны 9 сарын 08
    Дорноговь аймгийн Мандах суман дахь “Хаан” банкыг зэвсэглэн дээрэмдсэн этгээдүүдийг баривчилсан талаар бид мэдээлсэн.
  • Троллейбусны жолооч хүүхэд хаалгаараа хавчиж гэмтээжээ
    2016 оны 9 сарын 08
    троллейбусны жолооч хүүхэд хаалгаараа хавчиж гэмтээжээ
  • Энэ жил 482.100 тонн буудай хураан авна
    2016 оны 9 сарын 08
    улсын хэмжээнд энэ жил нийт 482.100 тонн буудай хураан авах төлөв гарчээ.

  • Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг угтан авч мэндчиллээ
    2016 оны 9 сарын 08
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг өнөөдөр /2016.09.08/ Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын өмнө угтан мэндчиллээ.

  • Хуучин ховор машины парад болно
    2016 оны 9 сарын 08
    Энэ амралтын өдөр нэгэн сонирхолтой парад болохоор төлөвлөгджээ. Тодруулбал энэ сарын 10-ны өдөр хуучин ховор машины парадыг хуучны ховор машин сонирхогчид зохион байгуулахаар болсон байна. Парад Гурвалжингийн гүүрнээс Баруун 4 замаас, Тэнгис кино театр, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн чиглэлд явах аж.
  • “Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ
    2016 оны 9 сарын 08
    “Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
  • Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэнэ
    2016 оны 9 сарын 08
    Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэнэ
  • Өнөөдөр сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр
    2016 оны 9 сарын 08
    Өнөөдөр Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна. Энэ өдрийг анх Бухарест хотноо 1958 онд болсон олон улсын сэтгүүлчдийн байгууллагын IV их хурлаас Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгожээ.

    Энэ өдөр их хурлын төлөөлөгчдийн бодож төлөвлөснөөр орон бүхний сэтгүүлчид, хэвлэлийнхэн ялангуяа өөрсдийн эрхийг хамгаалах үйлсэд нэгдэл нягтралтай байдгаа харуулах ёстой юм. 1943 оны есдүгээр сарын 8-нд Чехословакийн сэтгүүлч, фашизмыг эсэргүүцэгч, зохиолч Юлиус Фучикийг цаазалжээ. Тэр Прага хотын шоронд бичсэн “Хүзүүгээ оосортой бичсэн сурвалжлага” номоороо дэлхий нийтэд нэр алдартай болсон юм. Түүнийг цаазуулсны дараа энэ номыг дэлхийн 70 хэлээр орчуулж, харин Юлиус Фучикийн амь үрэгдсэн өдрийг 1958 оноос Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэх болжээ.

    20 дугаар зууны сүүлчээр НҮБ-ын ээлжит бага хурлаас энэ өдрийг Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгож зарласан билээ.

4900 4901 4902 4903 4904 4905 4906
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    1 цаг 7 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    1 цаг 59 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 4 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    3 цаг 4 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    3 цаг 17 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    3 цаг 28 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    3 цаг 47 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    4 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    4 цаг 22 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    4 цаг 35 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    5 цаг 1 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    5 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 20 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    5 цаг 22 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 26 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 30 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    5 цаг 54 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    21 цаг 7 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    21 цаг 21 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    21 цаг 55 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
24 баримт
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК