Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5295 5296 5297 5298 5299 5300 5301
  • Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргалаа
    2016 оны 6 сарын 22
    Украин улсын Дьяково боомтын хилийн шалган дэр Монгол Улсын хоёр иргэн “Дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан.
  • АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдав
    2016 оны 6 сарын 22
    Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 31 дүгээр хуралдаан боллоо.

    Хуралдаанаар АСЕМ зохион байгуулах газруудын бэлтгэл ажлын явцтай танилцах хуваарийг баталлаа. Үндэсний зөвлөлийн гишүүд ирэх 7 хоногт “Чингисийн хүрээ”, АСЕМ Вилла, АСЕМ-ын шуурхай удирдлагын төв зэрэг газруудад ажиллахаар тогтов.

    Хэвлэлийн төвийн дэд ажлын хэсгийн дарга Ц.Жадамбаа АСЕМ-ын Хэвлэлийн төвийн тохижилтын талаар танилцууллаа. Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ажиллах Хэвлэлийн төв Шангри-Ла төвийн B1 давхарт байрлаж байна. Олон улсын хэвлэлийн төвийн стандартын дагуу батлагдсан зураг төслөөр тохижилтын ажлыг эхлүүлсэн. Засварын ажил 7 дугаар сарын 1-нд дуусна гэлээ.

    Хэвлэлийн төв 7 дугаар сарын 15-16-нд 24 цагаар ажиллах юм. Хурлын үйл ажиллагааг 53 улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжлах бөгөөд дотоодын сэтгүүлчид мэргэжлийн холбоодоороо дамжуулж бүртгүүлэн, мандат авах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг салбар амбулаторитой боллоо
    2016 оны 6 сарын 22
    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори энэ долоо хоногийн эхний өдрөөс ажиллаж, энэ өдрүүдэд 400 орчим иргэнд үйлчилгээ үзүүлжээ.

    Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн шинэ барилгыг оффисын зориулалтаар ашиглах нь зохисгүй, гурван сая хүн амтай манай улсад контор биш эмнэлэг, сургууль шинээр байгуулагдаж байх учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сард болсон “Шийдлийн цаг” уулзалтаар хэлж байсан юм. Энэ уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төслөө танилцуулсан бөгөөд тус барилгыг анхных нь зориулалтаар тус эмнэлгийн менежментийн багт өгөхийг Ерөнхий сайд дэмжиж, Засгийн газраас шийдвэр гарч ажил эхэлсэн юм. Энэ шийдвэр, “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төсөл амжилттай хэрэгжиж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори өнөөдөр нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, тус эмнэлгийн захирал Б.Бямбадорж болон эмч, ажилтнууд оролцлоо.

    90 жилийн баялаг түүх, арвин туршлагатай Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэг жигүүр болох салбар амбулатори үүдээ нээж байна. Эмч ажилтнуудыг ард иргэддээ мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж, шинэ ноу хау, дэвшилтэд технологи нэвтрүүлж, шинэ ололт амжилтаар дүүрэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
  • “Рио-2016”-д Монголын баг шар өнгийн өмсгөлөөр гоёно
    2016 оны 6 сарын 22
    “Рио 2016” олимпод оролцох тамирчид хоёр янзын хувцас өмсөх бөгөөд нэг нь ёслолын нөгөөх нь бэлтгэлийнх байдаг. Тэгвэл ёслолын хувцасыг “Шилмэл загвар” компани урлахаар болоод байна.



    Энэ жилийн ёслолын хувцас өмнөх хоёр жилийнхтэй адил шар өнгөтэй байх аж. Мэдээж дизайны хувьд өөрчлөгдсөн гэдгийг албаныхан дуулгаж байна. Харин тамирчдын бэлтгэлийн хувцсыг олон улсын брэнд хувцас өмсөх нь зохистой гэж үзэж, гадаадаас захиалахаар болжээ.


  • Япон руу илгээх ажилчдыг маргаашнаас бүртгэж эхэлнэ
    2016 оны 6 сарын 22
    Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг маргаашнаас бүртгэж эхэлнэ. Монгол-Япон улсын хооронд байгуулагдсан эдийн засгийн түшнлэлийн хэлэлцээрийн хүрээнд манай улс ажиллах хүчинг тус улс руу илгээхээр болсон билээ.




    Энэ хүрээнд Хөдөлмөрийн яаман дээр Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг бүртгэх, “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.
  • Хан-Уулчууд өөрсдийн засаг даргаа дэмжиж байна
    2016 оны 6 сарын 22
    Түүнийг хүмүүс Хан-Уулын Ж.Ганхуяг гэдэг. Хан-Уул дүүргээ хөгжилд хөтөлсөн он жилүүд түүнд хаяглагддаг болохоор тэр биз. Банкир, эдийн засагч Ж.Ганхуяг хийх ажлаа төлөвлөж, гүйцэтгэж, сайн үр дүнг нь үздэг нэгэн. Ж.Ганхуягийн хувьд дүүргийн засаг даргын ажлыг 2008 оны сүүлээр 1,5 тэрбумын төсөвтэй хүлээн авч байсан гэх. Гэвч энэ мөнгөний ихэнх нь урсгал зардалдаа таардаг, хөгжил хөрөнгө оруулалтанд үлдэх нь битгий хэл өрөнд орох шахдаг байж. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аливаа бүтээн байгуулалт газар, зураг төсөл, хөрөнгө санхүүтэй байж л явдаг. Хичнээн сайхан зураг төсөл байгаад газар, хөрөнгө санхүү байхгүй бол цаасан дээр үргүй хөдөлмөр болоод л л үлдэнэ. Дүүргээ хөгжүүлэхийн тулд энэ гурваа зэрэг авч явах бодлого барьж ажилладаг даа” хэмээсэн. Үнэхээр ч тэрээр сайн засаглалыг хөгжүүлэх “Зөв” санхүүгийн менежментийг хийж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр Хан-Уул дүүрэг 20 орчим тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлдэг нийслэлийн “толгой” дүүрэг болж чадаж. Түүний дүүрэгтээ татсан хөрөнгө оруулалт нь Хан – Уулыг нийслэлд хамгийн их хөрөнгө оруулалт татсан дүүрэг болгож зарим өө эрсэн нэгний атаархлыг сэм хүргэж байгаа сурагтай.

    Чингисийн өргөн чөлөө буюу 120-оос Яармаг хүртэлх, Наадамчдын гудамжаас Нисэх хүртэлх замыг зассан, уулзваруудыг өргөтгөсөн. Зөвхөн төв замуудаасаа гадна хорооллын доторхи магистраль замуудаа буюу Яармаг, Нисэх, Био, Шувуу, Дунд голын замуудыг зассан. Энэ бүгд Ж.Ганхуягт хаяглагдсан сайн үр дүн, сайхан бүтээн байгуулалт. Тэр хөрөнгө оруулалт хэрхэн татаж, бүтээн байгуулалтаа яаж хийхээ мэддэг нь түүний мэргэжилтэй нь холбон ярилцах нь оргүй зүйл биш.

    Үнэхээр ч Хан – Уулд бүтээн байгуулалт аль хэдийн өрнөж байна. Сайхан орчин, тайван аж төрөх нөхцөл боломжийг энд л цогцлоож байна. Хороо бүхэн гэрэлтүүлэгтэй, цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хогны оронд цэцэрлэгт хүрээлэнтэй, төрийн үйлчилгээ нь цахим бас хүртээмжтэй гээд магтаал сонсох, олон ажлыг Ж.Ганхуяг амжуулжээ.

    Хамгийн их хэл ам дагуулдаг дахин төлөвлөлтийн хүрээнд 8 байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан байх юм. Бүхэл бүтэн 20 жилийн турш аль ч Засаг дарга нарын хэн ч зориглож хийж чадахгүй, хийх нь битгий хэл “тэд”-ний хууль бус шийдвэрээр зарим барилга баригдаж чадахгүй, хэл ам таталдаг байсан энэ ажлыг Ж.Ганхуяг эхлүүлсэнээр барахгүй эхнээсээ байрууд нь ашиглалтад орж үр дүнгээ өгч байна. Арьс ширний 27, 28 дугаар байрууд гэхэд л 6 сарын турш бөөн хэл ам болж, засаг дарга Ж.Ганхуяг нь уйгагүй хөөцөлдөж байж ажлыг нь эхлүүлсэн болохыг саяхны иргэдтэй хийсэн уулзалтынх нь үеэр иргэд нь бахархан дурсаж, талархаж байх жишээтэй.

    Үнэхээр л Хан-Уулынхаа хүн гэсэндээ хийх ажлынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулдаг нь түүний хийсэн бүтээсэн зүйлээс өөрийн эрхгүй мэдрэгдэж байсныг нуух юун. Засаг дарга гэдэг хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Хуулиа дагаж ажилласаны дүнд хэн нэгэнд үг хэлээр баалуулах үе байдаг ч тэрээр тэднийг үл огоорон цааш тэмүүлсээр байх нь ачааны хүндийг үүрч яваа хүний зан гэлтэй.
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 6 сарын 22
    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтэйн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол Өвөрхангай аймгийн Онги голууд үерийн аюултай түвшинд хүрсэн бөгөөд 06 дугаар сарын 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Иймд:

    Иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

    Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд ихсэх хандлагатай байгааг анхаарна уу.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон иргэдтэй уулзалт хийв
    2016 оны 6 сарын 22
    Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон иргэдтэй уулзалт хийв
  • Цагаан-Овоо суманд 60 тарвага нутагшууллаа
    2016 оны 6 сарын 22
    Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төслийн санхүүжилтээр Монгол Улсын ерөнхий сорил биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд ажиллажээ.
  • Авто машингүй өдрөөр агаарын бохирдол 2 дахин бага байжээ
    2016 оны 6 сарын 22
    Автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор жил бүр “Авто машингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
  • Хямралтай эвлэрэх бус сөрөх бодлого дутагдаж байна
    2016 оны 6 сарын 22
    Хямралтай эвлэрэх бус сөрөх бодлого дутагдаж байна
  • Facebook-ын хуурамч хаягуудыг илрүүлэн хариуцлага тооцно
    2016 оны 6 сарын 22
    Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбоотой Facebook.com, Twitter.com зэрэг олон нийтийн сайтуудад үйл ажиллагаа явуулж байгаа хуурамч хаяг, хуудсуудтай тэмцэх зорилгоор нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна.
  • МАН-аас нэр дэвшиж байгаа Б.Дэлгэрсайхан сонгуулийн хууль зөрчсөн байна
    2016 оны 6 сарын 22
    Дорноговь аймгийн УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-наас нэр дэвшиж байгаа Б.Дэлгэрсайхан нь иргэдийн саналыг авахын тулд амлалт өгч эхэллээ. Тодруулбал, тэрээр Сайншанд сумын иргэдтэй уулзах үеэрээ “Маргаашнаас эхэлж яшиг хажууд байгаа Сүхбаатар аймгийн хуулж авчираад барчья л гэж бодож байна ” хэмээн хэлсэн байна. Мөн ”нэр дэвшээд гарсан ч гараагүй ч ингэж хөгжүүлж бодгийнмаа гэдгийг харуулах болно оо” хэмээн хэлсэн байна.

    Эдгээр үйлдлүүд нь Сонгуулийн тухай хуулийн 70.5.4 зөрчиж байгаа юм.

    70.5.4.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэж заасан байна.

    Эх сурвалж: Дорноговь аймгийн АН-ын сонгуулийн штаб
  • Сэрэмжлүүлэг: Он гарсаар 13 хүн усанд осолджээ
    2016 оны 6 сарын 22
    Хөдөө, орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх явдал гарсаар байна.
  • ”Сайн хашаа” хөтөлбөр сонгуулийн шоу биш
    2016 оны 6 сарын 22
    ”Сайн хашаа” хөтөлбөр сонгуулийн шоу биш
  • “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулна
    2016 оны 6 сарын 22
    “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулна
  • Сонгуулийн хууль, дүрэм, журмыг англи хэл рүү хөрвүүлжээ
    2016 оны 6 сарын 22
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн Сонгуулийн тухай хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, монгол, орос, англи хэл дээр хөрвүүлсэн байна.
  • Дөрвөөс дээш хүүхэдтэй айлыг орон сууцжуулна
    2016 оны 6 сарын 22
    МАН
  • Ам.доллар 1950 төгрөгтэй тэнцлээ
    2016 оны 6 сарын 22
    Сүүлийн хагас сарын хугацаанд ам.долларын ханш буурсан үзүүлэлттэй байна. Өчигдөр найман шарга валютын зах болон арилжааны банкуудад нэг ам.долларыг 1950 төргөрөөр худалдан авч 1952 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг 1946 төгрөгөөр худалдан авч 1950 төгрөгөөр арилжиж байна.
  • Хашаанаас хашаанд, айлаас айлд биечлэн очиж байгаа Б.Мөнхгэрэлд иргэд талархалтай хандаж байна
    2016 оны 6 сарын 22
    Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн СХД-ийн 16 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Баатарын МӨНХГЭРЭЛ сонгуулийн сурталчилгааныхаа хугацаанд олон хүн цуглуулж, үзэл суртлын уулзалт хийхээс аль болох зайлсхийж,иргэдийн аж амьдрал дундах харилцааг чухалчилж байна.
5295 5296 5297 5298 5299 5300 5301
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    8 цаг 56 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    9 цаг 3 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    18 цаг 49 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    19 цаг 2 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    19 цаг 11 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    19 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    19 цаг 34 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    19 цаг 34 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК