зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5445 5446 5447 5448 5449 5450 5451
  • Маргааш “Нэг гэр бүл Монголын ирээдүй” рок попын тоглолттой
    2015 оны 12 сарын 10
    “Нэг гэр бүл монголын ирээдүй “ хандивын аяныг МУГЖ Ж.Алтанцэцэг, сэтгүүлч Г.Чинзориг нар болоод Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны ИНХ-aac зохион байгуулж буй юм. Хандивын аян нь хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийг дэмжин, сэтгэлийн дэм өгөх зорилготой.

    Энэхүү “Нэг гэр бүл Монголын ирээдүй” рок попын бүх оддын тоглолт нь 12 дугаар сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт болно.

    Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн тэргүүн Г.Баянсан нь 1981 оны 06-р сарын 21-ны өдөр Увс аймгийн Баруун- туруун суманд төрсөн. 2011 онд автомашины ослын улмаас дунд чөмөгний цууралттай, онош нь батлагдахгүй хугацаа алдсанаас түнхний толгой хаталт өгч 2012 онд 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэж чөмөгний толгой авхуулж, ясны анхан шатны остемлеттэй учир антибиотикитэй цемэнт чөмгөнд суулгасан. Хагалгаанд орсоноос хойш өдий хүртэл яс идээлэн идээт үрэвсэл байнга гардаг болсон. Үүнээс үүдэн буглаа гуяны энэ тэрүүгээр гарч ирдэг болсон. Мөн эхнэр, хүү хоёр нь төрөлхийн удамшлын хөгжлийн бэрхшээлтэй. Г.Баянсан нь БНСУ- руу хагалгаанд ороход 50.000.000₮ шаардлагатай болсон тул энэхүү залуу гэр бүлийг дэмжиж хандивын аянд нэгдэхийг уриалж байна
  • “Түмэн эрдэнэс” дэлгүүр санаанд оромгүй бодит хямдрал зарлаж байна
    2015 оны 12 сарын 10
    Шинэ жил айсуй. Айсуй шинэ жилийн гэнэтийн бэлэг болгон “Түмэн эрдэнэс” дэлгүүр нь алт, монет, мөнгөн бараандаа Монголд анх удаа хаана ч байхгүй бодит хямдралыг энэ сарын 10, 11-нд буюу ердөө хоёрхон өдөр зарлах байна.
  • 2.2 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгожээ
    2015 оны 12 сарын 10
    Монголбанк орон сууцны зээлийн статистик мэдээг гаргажээ.
  • Баян-Өлгий аймгийн прокурорын газрын барилга ашиглалтанд орлоо
    2015 оны 12 сарын 10
    Баян-Өлгий аймгийн прокурорын газрын конторын шинэ барилгыг ашиглалтанд хүлээн авах ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр боллоо. Тус барилга нь 432м2 талбай бүхий гурван давхар, прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж, тав тухыг бүрэн хангасан өрөө тасалгаатай, 5 айлын орон сууцтай баригдсан бөгөөд гүйцэтгэлийн ажлыг “Ховдын Тулга” ХХК чанарын сайн үнэлгээтэйгээр барьж, улсын комисст хүлээлгэж өглөө.

    Конторын шинэ барилгын нээлтийн ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын газраас, Авто гражийн дарга Н.Одон, барилгын инженер Э.Өсөхжаргал зураг төсвийн инженер, зохиогч Г.Дуламсүрэн аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, аймгийн ЗДТГ-ын дарга нарын зэрэг хүмүүс аймгийн ерөнхий шүүгч Д.Мөнхөө, аймгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа М.Батболд нар оролцсон байна.
  • Дэлхийн стандартын галын машинтай боллоо
    2015 оны 12 сарын 10

    шинэ мэдээ
    prev
    next
    Дэлхийн стандартын галын машинтай боллоо
    / 2015/12/09
    1
    Дэлхийн стандартын галын машинтай боллоо

    2015 оны амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж цэгнэн буй энэ өдрүүдэд онцгой байдлын албаныхан өдөр бүр шахуу шинэ таатай мэдээ дуулсаар байна. Нийслэлд Хан-Уул дүүргийн болон Увс, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгийн онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангиуд БНСУ-д үйлдвэрлэсэн “ TATA DAEWOO K7C6F” маркийн галын үндсэн албаны авто машинтай болж, түлхүүрээ гардлаа. Нэг бүр нь 570 сая төгрөгийн өртөгтэй эдгээр машиныг өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хүрээнд, шалгаруулалтад тэнцсэн “Бодиз Автомотив” ХХК нийлүүллээ.
  • МАН: Гүтгэлгээ залруулахыг шаардаж байна
    2015 оны 12 сарын 10
    МАН:
    УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр “Өчигдөр АН-аас зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 болгууллаа” гэдэг цуурхал, гүтгэлгийг тараасан. Тиймээс энэ ташаа мэдээллээ залруулахыг АН-аас шаардаж байна” гэлээ.

    Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэхүү гүтгэлгийн шинжтэй мэдээллийг залруулж, ард иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгч үг хэлэх гэсэн гишүүдийн эрхэнд УИХ-ын дарга халдаж микрофоныг нь хаасан тул хэвлэлийнхэнд хандаж буйгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр онцлов.

    Энэ асуудлыг судалж үзэхэд Үндсэн хуулийн цэц өчигдөр иргэн А.Базарын гомдлын дагуу 2015 оны аравдугаар сард дунд суудлаар шийдвэр гаргаад түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэр гаргасан юм байна.
    Иргэн А.Базар нь 8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж Цэц хүлээн авсан байна. Улмаар өчигдөр Цэц уг иргэний гомдлыг Их суудлаараа эцэслэн хүлээн авчээ. Гэтэл Ардчилсан намаас энэ асуудлыг МАН-тай зориуд холбож, улмаар 8 хувийн зээлийн хүү 20 болж байгаа мэтээр ор үндэсгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тараасаар байгаа учраас няцаалт хийж байна гэж Ч.Хүрэлбаатар гишүүн мэдэгдлээ.
    Ч.Хүрэлбаатар: Цэц банкны зээлийн хүү хэд байхыг шийддэг газар биш
    Тэрээр ”Цэц банкны зээлийн хүү хэд байхыг хэлэлцэж шийддэг газар биш. Хэрвээ Цэц зээлийн хүүг шийддэг газар юм бол одоо бүгдээрээ нийлж байгаад орон сууцны зээл хүүгүй байна гээд хандъя л даа. Мэдээж Цэц тийм шийдвэр гаргахгүй шүү дээ. Найман хувийн зээлтэй хүн арилжааны банктай байгуулсан гэрээнийхээ дагуу найман хувиа төлнө. Үүнийг 20 болгодог ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. АН төрийн бүх эрхийг барьж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд АН-ынх. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнийг 2012 оны сонгуулийн дараа томилсон. Цэцийн хоёр өөр дүгнэлтийг хольж хутгаж, ийм арчаагүй, ядарсан аргаар улс төр хийхээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна” гэлээ.
    Иргэн А.Базар зээлийн хүүний асуудлаар гомдол гаргаагүй, Цэц энэ талаар шийдвэр гаргаагүй. Нөгөө талаар 8 хувийн зээлийн орон сууцны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар ба Монголбанк хамтран хэрэгжүүлж буй Засгийн газрын хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар, Монголбанк. Эдгээр байгууллагууд энэ хөтөлбөрийг зогсоосон, 8 хувийг 20 болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Цэцийн дүгнэлт нь дээрх асуудлаас огт өөр буюу газрын барьцааг банк санхүүгийн байгууллага үл маргах журмаар хураан авч, дуудлага худалдаагаар зарах нь иргэний шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхэнд халдсан байна гэсэн огт өөр асуудал юм.
    Гэтэл Цэцийн хоёр өөр шийдвэрийг зохион байгуулалттайгаар хольж хутгаад, МАН зохион байгуулсан гэдэг гүтгэлэг тарааж байгаа нь Ардчилсан нам эдийн засгийг самарч, банк санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл нэмэгдэж, зээл олголт хумигдаж, ард иргэдийн амьдрал, бизнесийн орчин хүндэрсний бурууг өөрсдөөсөө зайлуулах гэсэн башир арга боллоо гэж Монгол Ардын нам үзэж байна. Энэхүү зохион байгуулалттай гүтгэлгийг түгээсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу шүүхэд өгч, өөрсдөөр нь залруулга уучлал гаргуулах болно гэж гишүүд мэдээллээ.

  • Булган аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав
    2015 оны 12 сарын 10
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/311 дүгээр тушаалаар томилсон ажлын хэсэг Булган аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон Булган, Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид бэлэн байдлын үзлэг, шалгалтыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулав.

    Аймгийн Онцгой байдлын газар 2013 онд 52 удаа, 2014 онд 71 удаа, 2015 онд 112 удаа нийт 235 удаагийн Гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж 365 хүний амь нас аварч, 987.4 сая төгрөг эд хөрөнгө хамгаалж 75.9 сая төгрөг хөрөнгө зарцуулжээ.

    Булган аймгийн сумдын 60 хувь буюу 9 сум, аймгийн гамшгаас хамгаалах 14 алба, 31 мэргэжлийн ангийг үзлэгт хамруулж, гамшгаас хамгаалах бэлэн байдлын түвшинг үнэлэхэд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд болон Булган, Бүрэгхангай, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сум “Дүүрэн хангалттай”, Баяннуур, Бугат, Гурванбулаг, Орхон сумд “Хангалттай” үнэлгээ авч, аймгийн ерөнхий дүн “ Дүүрэн Хангалттай” гэж үнэлэгдэв.
  • Ц.Шаравдорж: Н.Энхбаяр даргын албан тушаал хаших эрх нь нээлттэй
    2015 оны 12 сарын 10
    МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж
  • Нууранд живсэн ачааны автомашиныг гаргалаа
    2015 оны 12 сарын 10

    шинэ мэдээ
    prev
    “ ЦЭГЭЭН” НУУРАНД ЖИВСЭН АЧААНЫ АВТОМАШИНЫГ ГАРГАЛАА
    / 2015/12/10
    “ ЦЭГЭЭН” НУУРАНД ЖИВСЭН АЧААНЫ АВТОМАШИНЫГ ГАРГАЛАА

    2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цагт Булган аймгийн Баян-Агт сумын харьяат иргэн Б.Цогтмагнай 38-99 БУА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашинаар хөлдөж гүйцээгүй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ж.Лхагважаргалын ахалсан 9 албан хаагч 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 10 хоног ажиллаж автомашиныг нуурын гүнээс гаргаж эзэнд нь хүлээлгэж өгөв.
  • Түүвэрчилсэн аргаар санамсаргүй сонгогдсон 400 иргэн оролцоно
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний санал тус бүрийг тусгах бөгөөд санал асуулгын бэлтгэл ажил явагдаж байна. Тус үйл ажиллагаанд оролцогчдод хэлэлцүүлэх сэдвийг тодорхойлж, тэдгээрийн танилцуулга үнэн зөв, тэгш тэнцвэртэй байх нөхцөлийг хангах, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хороог байгуулсан бөгөөд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
    Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин, тус хүрээлэнгийн ахлах зөвлөх, Зөвлөх хорооны хамтын дарга Г.Занданшатар, Зөвлөх хороог төлөөлж Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц нар оролцлоо.
    Хурлын эхэнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж буй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэдгийг хэллээ.
    Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх, Зөвлөх хорооны хамтын дарга Г.Занданшатар “Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар зохион байгуулж буй Зөвлөлдөх санал асуулгыг ямар нэгэн улс төрийн нам хамааралгүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэл тэд иргэдийн саналыг тусган, тэдний оролцоог хангах нь Зөвлөлдөх ардчиллын хамгийн чухал зүйл юм. Тиймээс нийслэлийн иргэдийг төлөөлж санамсаргүй байдлаар сонгогдсон 400 иргэн энэ чухал үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна” хэмээн онцлон хэлсэн юм.
    Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин “Зөвлөлдөх санал асуулгыг дэлхийн 23 улсын 40 гаруй хотод амжилттай явуулж тухайн хотын багагүй асуудлыг иргэдтэй зөвлөлдөн шийдвэрлэсэн. Тиймээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэх урт хугацааны төсөл хөтөлбөрт анх удаа иргэдийн саналыг авахаар болсон нь маш чухал алхам болж байна. Нийслэлийн иргэдийг санамсаргүй сонгогдсон 400 иргэн төлөөлөх бүрэн боломжтой бөгөөд тодорхой үр дүн гарна гэж найдаж байна” гэлээ.

    Зөвлөх хорооны бүрэлдэхүүнд төр нийгэм, иргэний нийгмийн байгууллагын нэрт зүтгэлтнүүд, бизнес, урлагийн төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд иргэдийнхээ саналыг авч, зөвлөлдөхөөр ажиллаж буй тус үйл ажиллагааг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
    Зөвлөх хорооны гишүүдээр:
    - Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
    -Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн
    -Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд
    -Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон
    - Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц
    - Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлТ.Ариунаа
    - MCS группын Ерөнхийлөгч Ж.Од
    -Нийтлэлч Б.Батбаяр
    - Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн
    - Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа
    - МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ
    - Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг нар ажиллаж байна.
    “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 12 дугаар сарын 12-ны 09 цагаас Төрийн ордны Их танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Н.Энхбаярыг Шадар сайд болгох саналыг анх Ерөнхий сайд тавьжээ
    2015 оны 12 сарын 10
    ххх
  • Цахилгааны хөнгөлөлтөд ийм хүмүүс хамрагдана
    2015 оны 12 сарын 10
    Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг шөнийн цагт 50хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан зарим айл өрх өмнөх сарын цахшгааны төлбөрөө хэрхэн шийдвэрлэх талаар сонирхсон юм. Иргэдийн сонирхсон зарим асуултад Эрчим хүчний зохицуулах хороо хариулж байна.

    -Манайх цахилгааны төлбөрийн өртэй. Энэ тохиол- долд өр телбөрөө хэсэгчлэн төлж болдог уу?

    -Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтантай уулзаж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийж болно. Харин дэг жаягийн дагуу үлдэгдэл төлбөрийн 30 хувьтай тэнцэх төлбөрийг урьдчилан хийсэн байх ёстой. Үүний дараа залгалтын хураамжаа төлж цахилгаанаа залгуулна. Гэрээний төлбөр төлөгдөж байгаа нөхцөлд та хэдийгээр өртэй ч цахилгаанаа таслуулахгүй байх боломж гэрээ хийснээр үүсч байгаа юм.

    -Манай цахилгааныг хэлэхгүйгээр тасалсан байна, хаана хандах вэ?

    -Аж ахуйн нэгж, байгууллагуудад гар утасны мессежээр урьдчилан сануулах мэдэгдэл өгдөг бөгөөд танай байгууллагын гэрээн дээр заасан утас руу бид мессеж илгээсэн байна. Хэрэв таны энэ утас өөрчлөгдсөн бол бид одоо мэдээллийн бааздаа залруулга хийе. Утсаа солигдсон тохиолдолд компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан мэдэгдэж байна уу.

    -Нийтээрээ цахилгаан тасарсан үед хаана хандах вэ. 24 цагаар ажилладаг газрынхаа утсыг өгөөч?

    • Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт амьдардаг бол Зүүн түгээх төвд хандаарай. Утас: 353570
    • Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт амьдардаг бол Баруун түгээх төвд хандаарай. Утас: 345909
    Амралтын өдрүүдэд: “УБЦТС” ХК-ийн Төв диспетчерт хандаарай. Утас: 343048,343004

    -Орон сууцны айл хоёр тарифт тоолуур тавиулмаар байна. Хаана хандах вэ?

    -Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлийн 2011 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот тогтоолоор айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг шинэчлэн баталсан. Иймд шинээр хоёр тарифт тоолуур тавиулах бол хангагч компанидаа хүсэлтээ гаргах нь зүйтэй.

    -Цахилгааны хөнгөлөлтөд ямар бүлгийн иргэд хамрагдах вэ?

    • Цахилгааны хөнгөлөлтөд байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ахмад настан,
    • Нэн ядуу хүн-тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн,
    • Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг-ядуу, нэн
    ядуу амьдралтай дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрх
    толгойлсон эх, эцэг,
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн-төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн хамрагдана.

  • АН, МАН-ын бүлэг ч бас завсарлага авав
    2015 оны 12 сарын 10
    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр тус бүр тав хоногийн завсарлага аваад байна.
  • Хүний эрх зөрчигдсөөр байгааг анхаарууллаа
    2015 оны 12 сарын 10
    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей улс орнууд нийтээр дагаж мөрдөх хүний эрх, эрх чөлөөний стандартыг тодорхойлсон Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан, 1950 оноос энэ өдрийг “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан билээ. Энэ жил энэ өдрийг дэлхий нийтээр “Бидний эрх, эрх чөлөө мөнх байг” уриатайгаар тэмдэглэж байна.

    НҮБ-ын гишүүн орны хувьд МУ-д хүний эрх, эрх чөлөөг хангах нь МУ-ын ЗГ-ын үндсэн үүрэг бөгөөд төрийн үүрэг ачаанаас үүрэлцэж буй ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ нь нэн тулгамдсан асуудал юм. Олон улсын хэмжээнд өөрийн болон хэн нэгний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хохирлыг барагдуулахын төлөө тэмцэж байгаа хүн бүрийг хүний эрхийн хамгаалагч хэмээн үзэж, төрөөс тэдний аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгааг хангах ёстой хэмээн үздэг.

    Харин манай улсад хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах үүрэгтэй УИХ, ЗГ үндсэн үүргээ мэдэхгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас тэднийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, дайрч довтлох, гүтгэх, хуурамч хэрэг үүсгэх, хорьж цагдах, ял шийтгэл оногдуулах, тэр ч бүү хэл амь насыг нь хохироох боллоо. Үүний тод жишээ бол байгаль хамгаалагч, биологич Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл бөгөөд тэрээр Монгол орныхоо нэн ховор амьтдын нэг болох ирвэсийн амьдрах орчныг уул уурхайн лицензийн талбайгаас хамгаалан тууштай тэмцсэнээр, гэмт хэргийн бүлэглэлийн удаа дараагийн шахалт дарамтад өртөж, учир битүүлгээр амь үрэгдсэнд хүний эрхийн хамгаалагчид бид харамсч байна.

    Иймд нийтийн эрх ашгийн төлөөх зорилго чиглэл бүхий ТББ-уудын төлөөллөөс бүрддэг Хүний эрхийн ТББ-уудын Форум, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хүний эрхийн хамгаалагчид энэ жилийн Хүний эрхийн өдрийг хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох, Монгол Улс дах хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгаа ямар байгаа талаар өөрсдийн байр суурийг олон нийтэд хүргэх, ОУ-ы гэрээ тунхаглаар хүлээсэн ЗГ-ын үүрэг 1\ “Хүний эрхийн зөрчлийн хохирогчдын гомдлыг бодитой барагдуулах; 2\ Хүний эрхийн зөрчлийн гомдлыг шуурхай, хараат бусаар мөрдөн шалгах; 3\ Тунхаглалд тусгагдсан хууль ёсны эрх үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан хүний эрхийн хамгаалагчдыг хүчирхийлэх, заналхийлэх, өшөө авах, ялгаварлан гадуурхах, дарамтлах болон бусад дур зоргын ажиллагаанаас хамгаалаах бүхий л арга хэмжээ авах”ыг-заасан ЗГ-ын үүргийг нь мэдүүлж, төрөөс хүний эрхийг хамгаалагчдын эрхийг баталгаажуулахыг шаардах зорилгоор “Бидний эрх, эрх чөлөө мөнх байг” сэдэвт нээлттэй цуглааныг зохион байгуулж байна. Тус цуглааны үеэр хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгааг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх тухай ЗГ-т хүргүүлэх Шаардлагад гарын үсэг цуглуулна.

    Мөн түүнчлэн УИХ, ЗГ-ын бодлого, үйл ажиллагаа хүний эрхэд суурилаагүйн улмаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөд хүрч, улмаар ардчиллын хөгжилд ухралт гарах эрсдэл дагуулж байгааг хүний эрхийн ТББ-ууд уриа, зурагт хуудсаар илэрхийлэн харуулах болно.

    Нийтийн ашиг сонирхол, хүний эрхийг хамгаалагчдын амь нас аюулгүй байж, үр дүнтэй ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх төрийн үүргийг Монгол Улсын Засгийн газарт сануулан ШААРДАХ БОЛНО.

    Хүний эрхийн хамгаалагчид
  • Цагдаад талархлаа
    2015 оны 12 сарын 10
    Цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт хулгайн 50 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тэдгээрээс эд зүйлээ алдсан дуудлагыг цаг алдалгүй өгсөн болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид сэжиг бүхий этгээдийг шалгаснаар 20-иод гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж, тогтоон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд шалгалтын ажиллагаа явагдаж байна.

    Шинэ жилийн баяр дөхсөн, өвлийн улирал эхэлж жолооч нар автомашиндаа өвлийн дугуй, дулаан хучлага зэрэг үнэд хүрэхүйц эд зүйлсийг ашиглах болсон нь хулгайн хэрэг нэмэгдэх шалтгаан болж байгааг цагдаагийн алба хаагчид хэлэв.

    Хоногт гарч буй хулгайн хэргийн олонх нь автомашины хучлагын хулгай байна. Жижиг тэрэгний хучлага хамгийн доод тал нь 100 мянган төгрөгийн үнэтэй. Хулгайчид эд зүйлээ алдсан иргэд эдийн засгийн болоод сэтгэл санааны хохирол амсдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий этгээдийг шалгаж, бусдын автомашины хучлага хулгайлсан байсныг илрүүлж, автомашины дулаан хучлагаа хулгайд алдснаа мэдээгүй байсан жолоочийг дуудан, хүлээлгэж өгчээ. Энэ тухай автомашин, хучлаганы эзэн өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан цагдаад талархал илэрхийлсэн байсан.

    Аливаа баяр ёслолын өмнө хулгайн гэмт хэрэг ердийнхөөс өсдөг. Иймд иргэд алдсан өөрийн өмч хөрөнгө, эд зүйлдээ тавих анхаарлаа сайжруулах, хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна. Цаг алдалгүй цагдаад мэдэгдсэн тохиолдолд гэмт этгээдийг олж илрүүлэхэд илүү дөхөм болох юм.
  • Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн машин зорчигчоо унагажээ
    2015 оны 12 сарын 10
    СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 103-н гарцанд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ”Ecobus J -800” маркийн авто машины жолооч Ч нь зорчигч 69 настай эмэгтэй С-г унагаж гэмтээжээ.
  • 79 жолоочийг журамлажээ
    2015 оны 12 сарын 10
    2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 377 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 327 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-8, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна
    2015 оны 12 сарын 10
    Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна
  • Ц.Оюунбаатар Шадар сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
    2015 оны 12 сарын 10
    Үүний дараа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Уг асуудлаар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар МАН-ын бүлэг завсарлага авсан байсан юм.

    Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд 85 хувь, МАН-ын гишүүд 0 хувь, “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг 50 хувь, ИЗНН 100 хувийн ирцтэй оролцож байгаа бол бие даагч гишүүдийн хоёр нь ирсэн байна.
  • Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй
    2015 оны 12 сарын 10
    гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд хүргүүлэхээр боллоо.
5445 5446 5447 5448 5449 5450 5451
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    2 цаг 17 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    2 цаг 40 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    2 цаг 54 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    3 цаг 5 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    3 цаг 46 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    5 цаг 39 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    17 цаг 37 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК