Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5583 5584 5585 5586 5587 5588 5589
  • Төрийн өндөр 276 албан тушаалтнаас 87 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ
    2016 оны 2 сарын 01
    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өөрийн харъяа байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэх үүрэгтэй.

    Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих 40.031 албан тушаалтнаас 2016 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар нийт 25.100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 62,7 хувьтай байна.

    Харин Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас УИХ-ын гишүүн 15, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 18, Ерөнхий консул 5, Засгийн газрын агентлагийн дарга 14, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 35, нийт 87 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна.

    Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байх тул мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.
  • ”Төрийн гэрэгэ”-д 30 орчим бүтээн байгуулалт нэр дэвшжээ
    2016 оны 2 сарын 01
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, Улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.

  • Цагаачдыг тээвэрлэж явсан усан онгоц живжээ
    2016 оны 2 сарын 01
    Цагаачдыг тээвэрлэж явсан усан онгоц живжээ
  • Ерөнхийлөгч буурлууддаа 90 гр цай, 300 гр ааруул бэлэглэхээр зэхжээ
    2016 оны 2 сарын 01
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн сар шинийн баяраар 100 болон түүнээс дээш настай буурлуудад гарын бэлэг хүргүүлдэг уламжлалтай билээ.
  • Г.Уянга: Ч.Сайханбилэг эрүүгийн хариуцлага хүлээх ёстой
    2016 оны 2 сарын 01
    Г.Уянга: Ч.Сайханбилэгийн ЗГ түүхэн хариуцлага хүлээх ёстой
  • Нам даралтын зуух дэлбэрч, хүн гэмтжээ
    2016 оны 2 сарын 01
    Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны иргэн С гэртээ гар хийцийн нам даралтын зуух галлаж, байх үед зуух нь дэлбэрч түлэгдэж, гэмтсэн байна.
  • “Юнивишн” компани руу хугацаатай албан шаардлага хүргүүлжээ
    2016 оны 2 сарын 01
    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзжээ.
    Иймээс тус компанид арга хэмжээ тооцож, гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах албан бичиг хүргүүлэхээр болсон талаар бид мэдээлсэн.
    Тэгвэл дөнгөж сая ШӨХТГ-аас энэ асуудлаар мэдээлэл хийлээ. Шалгалтын ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа ч ноцтой зөрчил илэрсэн талаар ШӨХТГ-аас онцоллоо.
    Тодруулбал, “Юнивишн” спортын сувгуудыг хаасантай холбоотой зөрчлүүд илэрсэн төдийгүй, иргэдийн гомдол маш ихээр нэмэгдэж байгаа гэлээ. Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд уг компанид хугацаатай шаардлага хүргүүлсэн байна. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол торгоно гэдгийг ч хатуу анхааруулжээ.
    Хэвлэлийн хурлын дэлгэрэнгүйг удахгүй мэдээлнэ.
  • Ажлын хэсгийн анхны хурал боллоо
    2016 оны 2 сарын 01
    Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

    Тус төслийн хүрээнд Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хэрэгжүүлж буй чиг үүргийг оновчтой байдлаар дахин хуваарилах бөгөөд дахин хуваарилалтаас үүдэн гарах санхүүгийн үр дагаврыг тооцох, төсвийн тэнцвэржүүлэлтийн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тушаалаар байгууллаа.

    Олон талын оролцоог хангах үүднээс тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, болон аймаг, нийслэл, орон нутгийн засаг захиргааны түвшин бүрээс төлөөлөгч оруулсан байна.

    Тус ажлын хэсгийн анхны хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болж, тус хурлаар ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүдийн үүрэг оролцоо ямар байхыг тодорхой болгосон байна. Үүний зэрэгцээ тус ажлын хэсэгтэй хамтран ажиллах төсвийн тэнцвэржүүлэлтийн талаар мэргэшсэн гадаадын зөвлөх илтгэл тавьж ажлын хэсгийн гишүүдэд тодорхой ойлголт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/12060#sthash.GZhEa2SR.dpuf
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 2 сарын 01
    11.30 цаг: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзжээ. Иймээс тус компанид арга хэмжээ тооцож, гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах албан бичиг хүргүүлэхээр болсон талаар хэвлэлийн хурал хийнэ.
  • Гал түймэрт угаартсан хүүхдүүдийг аварчээ
    2016 оны 2 сарын 01
    Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгэн хүнсний дэлгүүр шатаж дөрвөн хүүхэд, хоёр том хүн угаартжээ.
  • МАХН-ын зарим өрөөг битүүмжилжээ
    2016 оны 2 сарын 01
    МАХН-ын ерөнхий нягтлан н.Цэцэгмааг өнгөрсөн баасан гаригт АТГ-аас байцаалт авсан байна. Түүнийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбийн бичсэн гэх ил захидалтай холбоотойгоор байцаасан байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв. Мөн МАХН-ын хоёр, гурван өрөөг лацадсан байдалтай байгаа аж.

    Уг захидалд намын шугамаар буюу сонгуулийн санхүүжилтэд зориулж авлига авсан хэмээн дурьдсан байдаг. Харин энэ бямба гарагт тус намын нарийн бичгийн дарга нар солигдож, шинэ дарга нар ажлаа хүлээн авсан байна. Даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэг, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Л.Алтанчимэг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал нарыг тус тус томилжээ.

    Д.Содон
  • Өнөөдрийн ”Цензургүй яриа”-нд Г.Шийлэгдамба оролцоно
    2016 оны 2 сарын 01
    Долоо хоног бүрийн даваа гаригт үзэгчдэд шууд хүрдэг ”Цензургүй яриа” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба оролцох юм байна. Энэ талаар тус нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа бичжээ. Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг хээл, хахуулийн хэргээр АТГ-аас баривчлан саатуулсан. Саатуулагдах явцад биеийн байдал нь хүндэрч одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.



    Хэсэг хугацаанд нам гүм байсан тэрбээр өнгөрсөн баасан гаригт олон нийтэд ил захидал илгээн нийгэмд дуулиан тарьсан. Тодруулбал, тэрбээр ”Н.Энхбаярын захиасаар ажлын өрөөндөө хүнээс мөнгө авч байсан. Дахин нэмж мөнгө аваад Н.Энхбаяр даргад өгөх байсан. Мөн Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн ятгалгаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” хэмээн захидалдаа бичсэн байсан юм.



    Тэгвэл тэрбээр өнөөдрийн ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт энэ талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийж магадгүй байна.

    Т.Энхэлээ
  • “Алтай Хайрхан“ ХХК-ний туслах ажилтангийн хэргийг шалгаж байна
    2016 оны 2 сарын 01
    ХУД-2 “ГССҮТ-д арьс шахдаг машинд гараа хавчуулж гэмтээсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 31-нд авч шалгахад: “Алтай Хайрхан“ ХХК-ний туслах ажилтан БЗД-21 хороонд суух М /эр.20н/ нь арьс шахдаг төхөөрөмжинд зүүн гарын 3 хурууг хавчуулж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгаа хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.
  • Цагдаагийн алба хаагчид хүний амь аварчээ
    2016 оны 2 сарын 01
    Цагдаагийн алба хаагчид гал түймрээс хүний амь аварчээ. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо ”Баянголын ... тоотод гал гарч байна” гэсэн мэдээлэл өнгөрөгч ням гарагт цагдаагийн байгууллагад иржээ.

    Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэв журмын цагдаа Н.Барбаатар, дэд ахлагч Г.Чингис нар ажиллажээ.



    Тус тоотын “....” хүнсний дэлгүүрт гал гарч, иргэн Б /эрэгтэй, 52 настай/, А /эрэгтэй, 12 настай/ нар угаартсан байсныг цагдаагийн алба хаагчид авран гаргасан байна. Гал түймрийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраажээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

  • Намын бүлгүүд хуралдаж байна
    2016 оны 2 сарын 01
    ааа
  • Эхнэртэйгээ маргалдаж, гэрээ шатаасан хэрэг гарчээ
    2016 оны 2 сарын 01
    Налайх дүүрэгт эхнэртэйгээ маргалдсаны улмаас гэрээ шатаасан хэрэг Налайх дүүрэгт гарчээ. Тодруулбал тус дүүргийн “Бүс нуурын ... тоотод гэрээ шатаагаад байна” гэсэн мэдээллийг нэгдүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн газарт ирүүлснийг шалгахад 29 настай А нь эхнэр Е -тэй маргалдалдсны улмаас гэрээ шатаасан байна.

    Мөн Сүхбаатар дүүрэг “Өргөө-2 кино театрын 00-ын өрөөнд хүүхдүүд газ үнэртээд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад 14 настай иргэн А, О нар ахуйн хэрэглээний газ үнэртэж байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

    Сонгинохайрхан дүүргийн II хороонд суух С /эр.39н/ нь гар хийцийн нам даралтын зуух галлаж байх үед зуух нь дэлбэрч түлэгдсэн хэрэг гарсан бөгөөд ГССҮТөвд түргэн тусламжаар хүргэгдэн эмчлүүлж байна.
  • Нарантуул зах руу буухиа автобус үйлчилгээнд явна
    2016 оны 2 сарын 01
    Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамж гарсан.
  • “Болор цом” наадам маргааш болно
    2016 оны 2 сарын 01
    “Болор цом”-ын эзэн маргааш тодорно

  • ЗГ-ын хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ
    2016 оны 2 сарын 01
    Батлан хамгаалахын багц хуулиудыг хэлэлцэнэ
    2016 / 02 / 01 | 09:48 | Нийтэлсэн: Н.Гантуяа | 0

    Засгийн газрын энэ оны 7 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

    Тус хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай, БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Дэлхий монголчууд хөтөлбөр), Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр), 2016 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон хамтарсан сургалт зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
    Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ.
  • Инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ
    2016 оны 2 сарын 01
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/69 дүгээр захирамж гаргалаа.
5583 5584 5585 5586 5587 5588 5589
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    12 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    20 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    45 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    52 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    58 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    1 цаг 2 мин
  • Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
    1 цаг 6 мин
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
    1 цаг 18 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
    2 цаг 39 мин
  • “Хувьсал” продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-нд нээнэ
    17 цаг 25 мин
  • Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
    18 цаг 19 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
    18 цаг 27 мин
  • Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа
    19 цаг 29 мин
  • Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
    21 цаг 40 мин
  • Counter-Strike 2 дахь мапны үнэ цэнэтэй байдал 
    21 цаг 57 мин
  • The MongolZ багийн хувьд BLAST Open Spring 2026 нь шинэ улирлын дөрөв дэх том шалгалт байлаа
    21 цаг 59 мин
  • Ө.Шижир: Сайд, дарга байсан хүмүүс сэнтийгээс буухдаа ТХГ-т байдаг машины дугаарыг хүртэл хулгайлаад явдаг
    22 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 20 нэмэгджээ
    22 цаг 40 мин
  • Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
    23 цаг 25 мин
  • УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүллээ
    23 цаг 33 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК