зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5581 5582 5583 5584 5585 5586 5587
  • ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилохыг дэмжлээ
    2015 оны 12 сарын 17
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн боловч хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа гишүүд горимын санал гаргаж, үг хэлсэн юм.
  • Ерөнхий сайд О.Баасанхүүд хатуухан хариу барив
    2015 оны 12 сарын 17
    ааа
  • Эхнэрээ хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийнэ
    2015 оны 12 сарын 17
    Өнгөрсөн тавдугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Toyota Prius” маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос байсныг цагдаа нар олсон. Улмаар шуурхай ажиллан, сэжигтэн этгээд эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд хийсэн байсныг тогтоосон байдаг.



    Тэгвэл өчигдөр шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарсаныг цагдаа нар илрүүллээ. Тодруулбал, тус дүүргийн 15 дугаар хороонд эхнэрийхээ амийг егүүтгээд цогцсыг нь машиныхаа тээшинд хийчихсэн явсан залуу цагдаа нарт баригджээ. Цагдаа нар өчигдөр шөнө 02:00 цагийн үед “Тоёото Раум” маркийн машиныг зогсоож шалгажээ. Гэтэл дээрх дүүрэгт оршин суух 30 настай Э гэх залуу хамтран амьдрагч 29 настай А-г хоёр удаа хутгалж амийг нь хохироож, цогцсыг нь ийнхүү хээр аваачиж хаях гээд явж байгаад баригджээ. Сэжигтэн этгээд Э нь энэ сарын 12-нд хохирогчийг хороосон гэдгээ мэдүүлжээ. Түүний машинаас эд мөрийн баримт болгож хоёр хутга хураан авч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж эхэлжээ.
  • Аймгийн Онцгой комиссыг хуралдуулав
    2015 оны 12 сарын 17
    Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэл, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 08 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор болон төв, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж байна.

    ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан сумдын өвөлжилтийн байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмжөөр хангаж ажилласан байна.

    Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 02 тоот албан даалгаврын хэрэгжилт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, орон нутаг дахь Улсын нөөцийн цэг салбарын үйл ажиллагаа, өвс, тэжээлийн хадгалалт хамгаалалт, дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цахилгаан станцын бэлтгэл бэлэн байдал, иргэд болон отор нүүдлээр яваа малчдад үзүүлж буй эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгч, хүндэрч болзошгүй автозам, давааг нээх, цэвэрлэх зориулалттай техник, хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалтай газар дээр нь танилцаж аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулжээ.
  • Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх талаар сургалт болж байна
    2015 оны 12 сарын 17
    Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Авлигтай тэмцэх газар хамтран 2015 оны 12 дугаар сарын 15-наас 18-ний өдрүүдэд Прокурор, мөрдөн байцаагч нарт Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг олгох, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа хүссэн даалгаврыг үндэслэлтэй, зөв бичих дадал эзэмшүүлэх сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын “Сургалтын төв”-д зохион байгуулж байна.

    Сургалтын үйл ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат нээж “Бидний өнөөдөр хэлэлцэх гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд, ялтан шилжүүлэх асуудал бол хамгийн тулгамдсан жилээс жилд тоо, хэрэгцээ нь өсөж байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны нэг хэсэг юм.

    Бид энэ ажлыг амжилттай зохион байгуулж чадвал өнөөдөр бидний гар дээр байгаа асар олон хэрэг нэг мөр шийдвэрлэгдэх боломжтой болно. Бидний хамгийн их алдаж, туршлага дутаж, олон сар жилийн хөдөлмөрийг ганцхан цэг дээр аваачиж үр дүнгүй болгох эрсдэлтэй байгаа ажил бол эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх ажил болчихоод байна. Тиймээс бид энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм. Цаашдаа ч үргэлжлүүлэн нийт прокурор, мөрдөн байцаагчдыг хамруулсан сургалт болгон өргөжүүлэх төлөвлөгтөөтэй байна” гээд сургалтанд оролцогсдод амжилт хүслээ.

    Энэхүү сургалтанд Нийслэл, дүүрэг, тээврийн прокурорын газар, Авлигтай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, Тагнуулийн ерөнхий газраас нийт 54 Прокурор, мөрдөн байцаагч хамрагдаж байгаа юм.

    Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Авлигтай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга А.Амарбат, Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Э.Зоригт болон Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Г.Цэцэгмаа, Улсын Ерөнхий прокурорын газрын “Сургалтын төв”-ийн хяналтын прокурор О.Эрдэнэтуяа, Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын мэрэгжилтэн М.Мөнхалдар нар явуулж байна.

    Түүнчлэн сургалтаар Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 16 дугаар бүлэг “Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцаа” хэсгийг тайлбарлах, нэгдсэн ойлголт өгөхөд оршино.
  • Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахыг УИХ-аас шаардлаа
    2015 оны 12 сарын 17
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан цагаасаа 2 цаг 30 минут орчим хоцорч эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байгаа бөгөөд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах үеэр маргаан дэгдлээ.

    УИХ-ын гишүүн М.Энхболд “Зааланд 17 хүнл байна. УИХ-ын чуулган ирц бүрдээгүй байхад эхлэх гээд байна. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийг хуулийг оруулаач гэж хүсмээр байна. Ажлын хэсгээ хуралдуулахгүй ингээд яваад л байна. Улс төрийн намууд сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахыг УИХ-аас шаардаж байна. Өгсөн саналдаа итгэлтэй байх, сонгуулийн дараа амар тайван байхыг л хүсэж байна. Хар машинаараа тоолчихъё. Дараа нь гараар давхар тоолъё л гэж байгаа. СЕХ-ны удирдлагуудтай уулзахад гараар тоолох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн” гэж шаардлаа.

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Сонгуулийн хуулийн төслүүд гацаанд орчихсон юм шиг яриад байна. Бүлгүүд тохиролцоод явж байгаа шүү дээ. Өчигдөр Ерөнхийлөгчтэй намын удирдлагуудтай уулзаад тодорхой асуудлаар саналууд ярьсан. Гацууртын ордтой холбоотой асуудлаар Шударга ёс эвсэл заварлага аваад одоо дуусч байна. Одоо дэг журмаараа цааш нь хэлэлцээд явъя” хэмээв.

    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Сонгуулийн хууль хэвийн хэмжээнд явж байна гэж яаж хэлэх юм бэ. Сонгуулийн хуулийг хэлэлцэх сүүлчийн хугацаа 12 сарын 28-наар тасалбар болно. Үүнээс хойш бид сонгуулийн хуулийг хэлэлцэх ямар ч боломжгүй болно. Гэвч эрх баригчид улс төрийн бусад хүчнүүдийн зүгээс тавиад байгаа санал, ард иргэдийн хүсэлт шаардлагыг авч хэлэлцэхгүй байна. Ингэж явж байгаад хуучин сонгуулиараа явах гээд байх юм. Хар хайрцагаар бойкот хийж болохгүй гэдэгтэй санал нийлж байна. Нийгэмд үүссэн эргэлзээг тайлаад хар хайрцагаар тоолсон машины саналыг гараар тоолоод эргэлзээг тайлъя л гэсэн шаардлагыг тавьж байгаа шүү дээ. Одоо тэгээд явъя гэхээр та нар ажлын хэсэг хуралдсангүй гээд зогсоочихоод байна. Байнгын хорооны дарга нь гадаад руу томилолтоор явчих юм” гэлээ.

    Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар эхэллээ
    2015 оны 12 сарын 17
    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл өгөх, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Семинарын үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээлэл хийлээ.

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 319 зорилт дэвшүүлснээс 106 зорилт сайн хэрэгжилттэй, 182 нь хэрэгжих шатандаа, 31 зорилтын хэрэгжилт удаашралтай, 2015 оны эхний хагас жилийн байдлаар хөтөлбөрийн биелэлт 63.6 хувьтай байна. Засгийн газраас эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, дэд бүтцийн салбар, түүний дотор авто замын салбарыг хөгжүүлэх, зарим аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, иргэдийг орон сууцжуулах, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх зэрэг олон зорилтыг амжилттай хэрэгжүүллээ гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт онцолсон юм. Мөн Засгийн газраас бүрэн эрхийн үлдэж байгаа хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авах болно гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна төсөв, бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл хийж, зарим асуудлуудыг анхаарах шаардлагатай байгааг тодотгосон.

    Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинарын үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын сайд нар оролцож, тухайн салбарт дэвшүүлсэн зорилт, орон нутгийн гүйцэтгэх үүрэг, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Орхон аймгийн прокурорын газраас хамтарсан зөвлөгөөн хийжээ
    2015 оны 12 сарын 17
    Орхон аймгийн прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/103 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинжээч томилох, шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ, байцаан шийтгэх ажиллагааны зардалтай холбоотой тулгамдсан асуудлын талаар хэлэлцэн, харилцан мэдээлэл солилцох, цаашид шийдвэрлэвэл зохих зүйлийн талаар санал гарган нэгтгэх зорилгоор хамтарсан зөвлөгөөн 2015 оны 12 сарын 10-ны өдөр хийсэн байна.

    Зөвлөгөөнд прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар болон эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагын төлөөлөл “Далай ван”, “Найдвар-Од аудит” ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн оролцжээ.

    Хамтарсан зөвлөгөөнөөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгах явцад шинжилгээ хийлгэх, шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх ажиллагаанд учир буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах зүйлүүдийн талаар хэлэлцэж, то
  • “Жаст Ойл”, “Магнай трейд” компани 3.1 тэрбумыг төлөхөөр боллоо
    2015 оны 12 сарын 17
    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлеө газрын дарга Т.Аюурсайхан өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. ШӨХТГ- ын нэхэмжлэлтэй “Жаст Ойл”, “Магнай трейд” компанид холбогдох гурван шатны шүүх хурал өнгерсөн сард эцэслэж шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу тус газраас “Жаст ойл” компанийг 925.6 сая, “Магнай трейд” компани 2.1 тэрбум төгрөгөер торгохоор болсон байна. Мөн арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгааг ШӨХТГ-аас мэдэгдэж шүүхэд хандсан билээ. Анхан шатны шүүхээс арилжааны банкуудыг хууль зөрчөөгүй гэж үзсэн. Угхэрэгтхолбогдох давж заалдах шатны шүүх энэ сарын 23~нд болохоор товлогджээ.
    Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын цэвэр усны хэрэглээ хангалтгүй байгааг судалж, сургуулиудыг ус цэвэршүүлэгчтэй болохыг шаардсан байна. Шалгалтын мөрөөр одоогийн байдлаар 674 ус цэвэршүүлэгчтэй байсан сургуулиуд 1031 болгож нэмэгдүүлжээ. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээ, төлбөрөө хянах боломжийг бүрдүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдээлсэн. Тодруулбал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани нийслэлийн хэмжээнд 671 цахилгаан щитийг өндрөөс буулгаж, 1.6 метрт байрлуулжээ. Мөн хэрэглэгчдэд үйлчилдэг төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт болон түүний зөрүүг бичиж хэрэглэгчийн хэрэг- лээний талаар мэ- дээллийг бүрэн өгдөг болсон гэлээ.

  • Төлбөрийн баримтаа хэвлэж өгөөрэй !
    2015 оны 12 сарын 17
    Төлбөрийн баримтаа хэвлэж өгөөрэй !
  • Хилийн цэргийн 101-р ангийн захирагчийн хүү хүчингийн хэрэг үйлджээ
    2015 оны 12 сарын 17
    Сэлэнгэ аймагт 22 настай бүсгүйг хүчирхийлсэн тухай ”Өглөөний сонин” онцолжээ.
  • 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа
    2015 оны 12 сарын 17
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал иргэдэд танилцууллаа.

    Инженер хангамж

    2013-2015 онд Улаанбаатар хотын 39.8 км урт дулааны шугамыг өргөтгөн шинэчилж, 12000 өрхийн цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулж, шинээр 6154 өрхийг цахилгаан эрчим хүчинд холбосон. Ингэснээр 6500 орчим өрх цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Одоогоор шинэ суурьшлын бүсийн 52 байршлын эхний 8 байршилд цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын зураг төслийг хийж байна.

    2014 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Яармаг”, Япон улсын буцалтгүй тусламжаар “Гачуурт”, улсын төсвийн хөрөнгөөр “Буянт-Ухаа” усан хангамжийн эх үүсвэрүүд тус тус ашиглалтад орж, Улаанбаатар хотын усны нөөц хоногт 70 гаруй мянган метр кубээр нэмэгдлээ.

    “Их тойрог” төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын нийт 124900 айл өрхийн 40 хувь буюу 49960 айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх боломж бүрдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 хувь буюу 56205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар боллоо.

    Хөрсний усны судалгааг хийж хот төлөвлөлтөнд шаардлагатай хөрсний усны суурь баазыг бий болгосон. Мөн үерийн эрсдэлийн менежментийн төслийг хэрэгжүүлж эрсдэлийг үнэлж, голуудын үерийн халилтын бүсийн зураглалыг боловсруулж, цаашид цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох боломжтой болсон.

    Сүхбаатар дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт баригдсан 9х36 метр харьцаатай “Номын худалдааны төв”-ийн халаалтыг эрчим хүч хэмнэх, эрчим хүчийг ухаалгаар хувиарлах “POWER SAVER” төхөөрөмж ашиглан шийдсэн.

    Хүнс, худалдаа үйлчилгээ

    Хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр 7 журам шинээр болон шинэчлэн боловсруулж 213 сургуулийн 97504 сурагчдад “Хүнсээ зөв сонгоё” сургалтыг зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот” аяныг өрнүүлсэн. Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль, зохистой хэрэглээний талаар олон нийтэд сурталчиллаа. Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй 2000-3000 аж ахуйн нэгжид жил бүр хяналт шалгалт хийж, нийслэлийн хэмжээнд сар шинийн баяр,наадам, хичээлийн шинэ жил, Их хотын хямдралтай худалдаа гэх зэрэг томоохон арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

    Төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх зорилгоор Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих шинэчилсэн журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан 8 төрлийн баримт бичгийг 3-4 болгосон. Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хандаж зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүллээ.

    Тохижилт, ногоон байгууламж

    Улаанбаатар хотын Тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд дараахь ажлыг хийлээ. Үүнд:

    Нийслэлийн ногоон байгууламжинд тарьсан мод сөөгний хэмжээ 16 дахин, зүлэг тарилт 3, зүлэгжүүлэлт 4 дахин нэмэгдсэн. Шинээр 200 цэцэрлэгчинг бэлтгэж, 240 цэцэрлэгчинг Япон улсын Жайка байгууллагатай хамтран давтан сургалтанд хамруулсан. Гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайн зэрлэг ургамал устгал 3 дахин нэмэгдлээ.
    Францийн JC Decaux компанитай хамтран нийслэлийн 127 байршилд орчин үеийн загвар бүхий автобусны буудлыг байршуулсан.
    Шилдэг тохижилт, ногоон байгууламж бүхий цэмцгэр байгууллага, аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүд 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийлээ. Нийтийн эзэмшлийн зам талбайд 2165 сандал, 1196 хогийн сав байрлуулав.
    Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд хаягдал шил чулууг дахин боловсруулж хийсэн сандал байршуулж, хоёрдогч түүхий эд болох гялгар уут, хуванцарын хаягдлаар сандал үйлдвэрлүүлэн 50 метр тутамд байршуулсан.
    Шинээр 226000 метр квадрат талбайд явган хүний зам тавьж, гэр хороолол болон орон сууцны хорооллын дотор 224 байршилд бичил тохижилтын ажил хийлээ.
    Замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүндрэл учруулж, нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байсан стандартын шаардлага хангаагүй гадна зар сурталчилгааны байгууламжуудыг 3 дахин бууруулсан.
    145 хөшөө дурсгалд монгол англи хэл дээр тайлбар бүхий хаягжилт хийж, шинээр 39 баримлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд байршуулан, 12 усан оргилуурт урсгал засварын ажил хийлээ.
    Монгол наадам цогцолбор 4600 автомашины зогсоол, 8,5 км автозам, сандал 3000, хогийн сав 143, нийтийн бие засах газар 34 гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлыг хийж нийслэлийн хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулж байна.
    Нийтийн эзэмшлийн 9173,8 мянган метр квадрат зам талбайг өдөр бүр 755 зам талбайн үйлчлэгч цэвэрлэж байгаа. Орон тоо, цалинг нэмж, 2 жилийн зохион байгуулалтад оруулаад байна.
    Зам талбайг угаах, тоос шороог соруулах тусгай зориулалтын 11 автомашинаар Чингисийн талбай, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө болон 72 гудамжийг угааж цэвэрлэдэг болсон.
    Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлж 71 иргэдийн бүлэг байгуулагдан , 459 иргэн ажиллаж байна. Олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг, тог тээвэрлэгч байгууллагууд хамтран ажиллаж байна.
    Гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, ногоон байгууламжийн ажил, НИТХ-ын 63, 61-р тогтоолын хэрэгжилтэд хөндлөнгийн төрийн бус байгууллага хяналт тавин ажиллаж байгаа юм.
    Тусгай зориулалтын хогны машины тоог 26 хувиар нэмэгдүүлж, жилд 6 удаа бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, олон жил хуримтлагдсан хур хогийн цэг 20-ийг устгав. Хог ангилан ялгах үйлдвэр ашиглалтад орж, шинээр нэг үйлдвэр баригдах гэж байна.
    13 оршуулгын газрын хил хязгаар, талбайн хэмжээг тодорхой болгож, нийслэлийн газрын мэдээллийн санд оруулж 427,9 га талбай бүхий 7 байршилд оршуулга хийхийг зөвшөөрч, 176,5 га бүхий 6 байршилд байгаа оршуулгын газруудыг хаасан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Л.Гансүх нарын давж заалдах шүүх хурал болно
    2015 оны 12 сарын 17
    ”Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр ял сонссон Л.Гансүх нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 21-ний өдөр болохоор товлогдсон байна. Тодруулбал, тэрбээр анхан шатны шүүхээс ногдуулсан 4.6 жилийн хорих ялыг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.

  • Хон хэрээдийн Б.Энхбатын шүүх хурал хойшиллоо
    2015 оны 12 сарын 17
    Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар маргааш Хон хэрээдийн гэж алдаршсан Б.Энхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр болжээ. Тэрбээр хэргээ хянан хэлэлцүүлэхээр удаа дараа гомдол гаргаж байжээ.



    Б.Энхбатад Баянзүрх дүүргийн шүүх 2008 онд цаазаар авах ял шийтгэсэн юм. Харин давж заалдах шатны шүүх 25 жил хорих ял болгосон. Тухайн үед Улсын дээд шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч л хяналтын журмаар гомдол гаргах хууль үйлчилж байсан учраас Б.Энхбат өөрөө хэчнээн гомдол бичсэн ч хүлээж авдаггүй байсан аж.


    Хон хэрээдийн Б.Энхбат 2007 оны наймдугаар сард охин Э.Гоомаралынхаа БНХАУ-д сурч байгаад ирсэн найз залуу Ч-ыг зодож, улмаар буудан хөнөөснийг шүүх тогтоосон. Тэрбээр Тахир соёот дахь гянданд таван жил ял эддээд өдгөө дэглэм нь буурч Мааньт дахь чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжиж байгаа юм.

  • Хүүхэд дахин зам тээврийн осолд өртжээ
    2015 оны 12 сарын 17
    СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтлийн замд Subaru маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 07 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
    БГД-ийн нутаг Нарны зам, Вокзалын уулзварт H.Grace маркийн микробусны жолооч П нь явган зорчигч 60 настай эмэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн.
  • 37 согтуу жолоочийг журамлажээ
    2015 оны 12 сарын 17
    2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 460 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-8, зорчигч-2. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Галт тэрэг хөдөллөө
    2015 оны 12 сарын 17
    Галт тэрэг хөдөллөө
    Ч.САЙХАНБИЛЭГ: ОЮУТОЛГОЙ ОДООНООС ЯМАР Ч УЛС ТӨРГҮЙ ТӨСӨЛ БОЛЛОО
    “Оюутолгой”-н баялагийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил сая нэг шийдэгдэж ирэх таван жилд саадгүй үргэлжлэхээр болов. Ингэснээр манай улсын эдийн засагт 4.4 тэрбум ам.доллар эргэлдэхээр болж байна. Бүтэн гурван сарын хугацаанд гацаанд ороод байсан уг асуудал шийдэгдсэнээр жил бүр тэрбум ам долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх юм. Далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулах ёслол өчигдөр “Шангрила” зочид буудалд болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюутолгой ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей, “Рио Тинто”-ийн зэс нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьяан Жак нар оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би анх удаа урилгагүйгээр үг хэлэх гэж байна. Энэ өдрийг бид олон жил, сар хүлээсэн. Энэ өдрийн бий болгохын төлөө хичээн зүтгэсэн Монголын болон гадаадын бүх хөрөнгө оруулагчид Рио Тинто, Туркойз хилл, энд хүрэлцэн ирсэн Засгийн газрын гурван төлөөлөл, энэ том баримт бичигт гарын үсэг зурсан банк, санхүүгийн байгууллагуудад баяр хүргэе. Хоёр л зүйл хэлье. Нэгдүгээрт, Оюутолгойд өнөөдрөөс эхлэн ямар нэг улс төр, Засгийн газрын асуудал байхгүй. Оюутолгой цэвэр бизнесийн төсөл болж байна. Энд сууж байгаа Удирдах зөвлөлийнхөн, бизнесийнхэн Оюутолгой төсөл, Оюутолгойн гүний уурхайг цаашдаа авч явна. Хоёрдугаарт, өнөөдөр дэлхийн хамгийн том 15 банк Монгол улсад Рио Тинотод зээлээ өглөө. Одоо Монголын хувийн хэвшлийнхэнд хөрөнгөө оруулах, өөрсдөө гадаад түншээ олон , зээл авах үүд хаалга нээгдэж байна. Монгол бизнестээ буцан ирлээ” хэмээн хэлсэн юм.
    Харин “Рио Тинто”-гийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Энэ санхүүжилтээр Монгол улсад асар их эерэг нөлөөллийг бий болгох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ” гэж байв.
    Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Энэ алхам эдийн засагт бодитой нөлөө үзүүлнэ. Бизнест эерэг дохио өгч буй байгаа нь төслийн санхүүжилтийн хамгийн том давуу тал. Оюутолгой Монголын бизнесүүдэд ээлтэй компани. Маш олон компани Оюутолгойтой гэрээтэй ажилладаг. Өнөөдөр Оюутолгойд 6000 хүн ажиллаж байгаа. Явцын дунд энэ тоо нэмэгдэнэ” хэмээн ярив.
    Монголын эдийн засагт 4.4 тэрбум доллар орж ирэхээр болсон нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг шууд татаж эхлэв. Канад, Австрали, АНУ гэх дэлхийн том гүрнүүдээс боссон хамгийн том санхүүжилт гэдгээрээ уг төсөл нь анхаарал татах нь аргагүй юм. 4.4 тэрбум ам долларын төслийн санхүүжилтын хувьд Засгийн газар ямар нэг баталгаа гаргаж, эрсдэл үүрэхгүй. “Оюутолгой” компани зээлж, Рио Тинто баталгаа гаргаж байгаа юм.
    Барилгын улирал эхлэх үе буюу хавраас гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжээд явах нь. Өмнө нь халагдсан зуу гаруй инженер ажилдаа буцаж орсон байна. Мөн дахин гурван мянган ажлын байр бий болж, гурван мянган айл амьжиргаагаа дээшлүүлэхээр болж байгаа юм. 4.4 тэрбум доллар бол Монголын ДНБ-ий 40 орчим хувьай тэнцэх мөнгө. Дэлхийн уул уурхайн түүхэнд бичигдээгүй том зээл юм. Зээлийг 12-15 жилийн хугацаатайгаар зээл байна. Зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам доллар гэж тогтжээ. Шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргах боломжтой аж. Одоохондоо гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах үлдсэн 1.6 тэрбум ам.долларыг Оюутолгой компани дотоодоосоо гаргана гэж төлөвлөж байгаа гэнэ. Зээлийн хүү Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6 байхаар тогтжээ. 0.3 тэрбум доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөх гэнэ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил 5-7 жил үргэлжилнэ. Харин 2021 оноос олборлолт эхлэх юм байна.
    Ямартай ч бид Монгол улсад маш их эерэг нөлөөллийг бий болгох бүтээн байгуулалын ажлын замыг тавьж чадлаа. Эдийн засаг хямарсан хүнд цагт дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагууд итгэл хүлээлгэсэн нь энэ төслийн ямар их ач холбогдолтойг харуулж байна хэмээн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлж байна.
  • Чуулганы хуралдаанд МАХН-ын бүлгийнхэн ирээгүй байна
    2015 оны 12 сарын 17
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан бөгөөд ирц бүрдэхийг хүлээж байна. Чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ирсэн байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирээгүй байгаа юм.

    УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс О.Баасанхүү хүрэлцэн иржээ.

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдыг томилох тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.a
  • Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа
    2015 оны 12 сарын 17
    Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурсантай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч нартай уулзалт хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар хөрөнгө оруулагч банкууд болон Туркиз хилл, Рио Тинто, Оюу толгой компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, мэдээлэл солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхий нийтээр эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд Монголын эдийн засагт итгэл үзүүлж, Оюу толгой компанид хөрөнгө оруулахаар болсон банк, санхүүгийн байгууллагуудад талархлаа илэрхийлсэн юм.

    Засгийн газрын зүгээс шаардлагатай ажлуудаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, компани, хөрөнгө оруулагчид, банкуудын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг хурдан эхлүүлэх, санхүүжилтийг яаралтай олгох талаар санал солилцсон байна. Төслийн санхүүжилт шийдэгдэж, гэрээг баталгаажуулсан учраас төлөвлөсөн ажлуудаа яаралтай эхлүүлэхэд талууд санал нэгдлээ.

    Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны эхний улиралд багтаан эхүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уулзалтын үеэр хөрөнгө оруулагч болон банкуудын зүгээс санхүүжилт хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна
    2015 оны 12 сарын 17
    Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.

    Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулатаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.

    Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5581 5582 5583 5584 5585 5586 5587
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 52 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 53 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 15 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 43 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК