зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5578 5579 5580 5581 5582 5583 5584
  • Зүүн аймгуудаар цастай
    2015 оны 10 сарын 15
    Зүүн аймгуудаар цастай
  • Халдлагын үеэр цагдаагийн 19 албан хаагч амиа алджээ
    2015 оны 10 сарын 15
    Афганистаны Гильменд мужийн Навзад дүүрэгт өчигдөр 14.20 цагийн орчимд Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид дараалласан халдлага үйлджээ.
  • 109 га газрыг шинэчлэн зохион байгуулж байна
    2015 оны 10 сарын 15
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.БатҮүл гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
  • Өршөөлийн хуулийн хувь заяаг өнөөдөр шийднэ
    2015 оны 10 сарын 15
    Өршөөлийн хуулийн хувь заяаг өнөөдөр шийднэ
  • “Дэлхийн гар угаах өдөр-2015” өнөөдөр тохиож байна
    2015 оны 10 сарын 15
    Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой тэмдэглэлт өдрүүдийн нэг нь “Дэлхийн гар угаах өдөр” юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглаж дэлхий даяар эрүүл ахуйн дадлыг сайжруулахыг уриалсан.

    “Дэлхийн гар угаах өдөр” нь дэлхийн олон сая хүмүүсийг гараа савандаж угаах явдлыг хөхүүлэн дэмжиж, олон нийтийн оролцоог дэмжсэн бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэмдэглэлт өдөр юм. Иймд “Дэлхийн гар угаах өдөр 2015”-ийг “ЦЭВЭР ГАР- АМЬДРАЛЫГ АВАРНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Дэлхий дээрх тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог суулгалт болон амьсгалын замын өвчин нь бохир гараар дамжин халдварладаг бөгөөд жил бүр 2.2 сая гаруй хүүхэд эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа аж.
  • ”Туушин” ХХК-ны урд замд хүүхэд мөргөж гэмтээжээ
    2015 оны 10 сарын 15
    СБД-ийн нутаг Туушин ХХК-ны урд замд Т.Кроун маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 11 настай эрэгтэй Ж-г мөргөж гэмтээсэн.
    СХД-ийн нутаг Уаргалант тосгоны зам, 361-н гарамын Тэс петролуем ШТС-ын урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Б нь Хятад улсад үйлдвэрлэсэн 19-73 улсын дугаартай Ц жолоочтой мотоцикльтой мөргөлөж мотоциклийн жолооч 55 настай эрэгтэй Ц гэмтсэн.
  • Өчигдөр зам тээврийн осолд 4 хүүхэд өртжээ
    2015 оны 10 сарын 15
    2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 411 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-10, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Өнөөдөр ”Дэлхийн цагаан таягтны өдөр”
    2015 оны 10 сарын 15
    Өнөөдөр ”Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.
  • УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2015 оны 10 сарын 15
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Ерөнхийлөгч Германы Ерөнхийлөгчийг албан ёсоор угтах ёслол боллоо
    2015 оны 10 сарын 15
    Ерөнхийлөгч Германы Ерөнхийлөгчийг албан ёсоор угтах ёслол боллоо
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 10 сарын 15
    09.00 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Тус айлчлалын хүрээнд хоёр улс шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа Гадаад харилцааны яаман дээр болно.
  • Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс өвлийн бүсчлэлд шилжинэ
    2015 оны 10 сарын 15
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан.
  • Германы Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    2015 оны 10 сарын 15
    ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ И.ГАУК ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ [PDF] [Хэвлэх] [И-мэйл]
  • 24 баримт: МАН-аас татгалзаж чадсан хүмүүстэй танилц
    2015 оны 10 сарын 15
    Өнөөдрийг хүртэл МАН-аас 24 байтугай гишүүн нь гарч өөр нам, эвсэл рүү орж байжээ. Харин тэднээс олонд танигдсан болон дуулиан тарьж намаасаа гарч байсан хүмүүсийг бид хүргэж байна. Ингээд МАН-аас гарсан 24 гишүүнтэй танилцана уу.
  • 100 саяын цахим танхимаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн түүчээг өгүүлсэн Ховдын музейгээс сурвалжиллаа
    2015 оны 10 сарын 15
    100 саяын цахим танхимаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн түүчээг өгүүлсэн Ховдын музейгээс сурвалжиллаа
    Ховд аймаг бол олон угсаатны өлгий нутаг. Тиймдээ ч олон өвөрмөц , түүх дурсгал шингэсэн байдгаараа бусад аймгуудаас онцлог.
    Ийн 11 угсаатны өлгий нутаг болсон Ховд аймгаар манай сурвалжлах баг зочилсон юм. Ингэхдээ олон зууны түүх соёл, өв уламжлалаа илтгэх аймгийн музейтэй тусгайлан танилцсаныг энэ удаагийн сурвалжлагаараа онцолж байна. Тус музейн барилгын хувьд хэдий хуучирж элэгдэж, чанарын шаардлага хангахгүй барилгын тоонд орсон ч яахын аргагүй түүх өгүүлсэн байдаг. Тухайлбал, Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор аймгийн хэмжээний 40 настай хүмүүс 14 хоногт музейн барилгаа барьсан гэдэг.
    Хана нь чулуу, хоёр давхар энэхүү музейн хувьд Эртний түүхийн танхим, Галданбошигт хааны танхим, Баруун Монголчуудын уламжилт, соёл ахуйн танхим, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит танхим, Байгаль, газарзүйн танхим, Уламжлалт, шашин соёлын танхим зэрэг 9 танхимаас бүрджээ.
    Эртний түүхийн танхим нь л гэхэд монгол нутагт оршин тогнож байсан эртний төрт улсуудын үед холбогдох түүхэн үзмэрүүд байна. Ховд аймгийн Мянгад сумаас олдсон Хүннү ваарнууд, Манхан сумын Тахилтын хотгороос олдсон зарим олдворууд, Түрэг улсын үед хамаарах руни бичээстэй чулуу, хүн чулуудыг дэлгэн үзүүлдэг байна.
    Харин хамгийн сүүлд байгуулагдсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит танхим нь өнгөрсөн оны 7-р сард нээгдсэн ерөнхийлөгчийн амьдрал үйл ажиллагааг харуулсан “цахим танхим”юм. Энэхүү танхимийг ерөнхийлөгч 100 сая төгрөгийн хөрөнгө оруулж байгуулжээ. Тус танхимын мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас буюу нийслэлээс шууд шинэчилдэг
    Уламжлалт, шашин соёлын танхимд монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд хэрхэн нөлөөлсөн, шашны урлагийн бүтээл, хожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар болон бусад мэдээллийг багтаасан үзүүллэг тус танхимд байдаг.Ховд аймгийн музейд:18-20-р зууны бурхан, бурханы дэлгэмэл зургууд, шашны зан үйл, соёлыг илтгэсэн олон үзмэрүүд бий.
    Үүнээс хамгийн сонирхол татаж байсан нь 17 настай онгон охины дунд чөмгөөр хийсэн гамлин , гавжаас дээш зэрэг цолтой 108 ламын духны ясаар хийсэн ясан эрх, 3 настай хүүхдийн зулайгаар хийсэн дамар зэрэг байв. Эдгээрийг шашны томоохон зан үйлд хэрэглэдэг гэдгийг музейн тайлбарлагч онцолж байв.
    Байгаль, газарзүйн танхимын хувьд, Монгол орны Алтай нурууны төв хэсгийн өндөр уулын бүс нутаг болон говийн бүс нутгийн ан амьтан ургамлыг харуулсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ. Улмаар 17-р зууны Ойрад монголчуудын их хаан Галдан бошигт хааны холбоотой түүхэн мэдээллүүд гээд олон сонирхолтой танхимаар зочилж болох нь ээ.
    Цаашдаа Угсаатны зүйн музей болохыг зорин ажиллаж байгаа уг музейн хамт олон угсаатнууддаа зориулж аймгийнхаа 80 жилийн ойгоор Өв соёлын хүрээлэн хүртэл байгуулсан байна. Аймгийн санхүүжилтээр боссон Өв соёлын хүрээлэнд олон ястны ахуй амьдралыг дэлгэсэн гэр, эд хогшил, хувцас хэрэглэл байдгаараа онцлогтой гэдгийг сурвалжлагын багийнхан бидэнд танилцуулсан юм.
    Ховд аймгийн музейн харьяа Өв соёлын хүрээлэнд Монголд амьдарч буй 8 угсаатны гэр сууцыг байрлуулсан байдгаас эртний нүүдэлчдийн гэр сууцын түүхийг харуулсан Жолом гэр, Ханан дугацаг 2-ыг захиалгаар хийлгүүлэн нэмж байрлуулсан байдаг. Улмаар 2014 онд Урц гэр, Хавчиг гэр, Сархигнан тоонот зэрэг гэрүүдийг хийж байрлуулснаар нүүдэлчдийн гэр сууцны үүсэл хөгжлийг Ховд аймгийн Өв соёлын хүрээлэнгээс үзэх боложтой болжээ.

    Өв соёлын хүрээлэнгийн хувьд Соёл, спорт аялал жуулчлалын яам байгуулагдсантай холбоотой 170 орчим сая төгрөгөөр байгуулагдсан ч 2015 онд яамгүй болсоноор музейн хөрөнгө оруулалт буурсан гэдгийг тус музейн захирал .
    Мөн тэрбээр “Музей ашгийн төлөө гэхээсээ илүү олон хүнд хүрч үйлчлэх нь чухал. Музей хүмүүст түүх, соёлын өвийн талаар боловсрол олгох үүрэгтэй. Бидний хувьд энэ үүргээ чухалчилж, хүүхэд багачууд хийгээд цэргүүдэд сургалт явуулдаг уламжлалтай. Мөн хөдөө орон нутгуудад нүүдлийн музей явуулж хүүхдүүдэд үнэгүй үзүүлдгээрээ бусад музейгээс онцлогтой” гэв.
    Дашрамд хэлэхэд, энэ жил улс орон даяар “Өв соёлыг өөрсдөө хөтлөх, дурсгалын үзлэг тооллого” гэж явж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, яам болоод аймгаас тодорхой хэмжээний санхүүжилт олгоод аймаг, сумдуудаар явж түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллого хийж байгаа аж.
    Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хавар Ховд аймгийн Мянгат сумаас хадны оршуулга олдсон байна. Улмаар Түрэгийн үеийн маш ховор олдвор олдсон учир музейн хамт олон Үндэсний музейд холбогдох бичиг баримтаа явуулж сэргээн засуулах ажилд орсон гэдгээ дуулгалаа.
    Мөн эмээл, нум сум, ваар, хувцас австай бүрэн хэмжээний олдвор олдсон байна. Цаашлаад Дөргөн сумаас арслан, зааны яс илэрсэн аж. Тиймээс архелиогийн олдвор ухах эрхгүй байдаг аймгийн музейн хамт олон өдгөө холбогдох байгууллага руу мэдэгдсэн байдалтай байгаа гэнэ.
    Ийн бидний сурвалжлах баг сонирхолтой өв соёлыг хадгалж чадсан, содон түүхийн түүчээ болсон Ховд аймгийн музейд ийн зочилж, ихэд сэтгэл хангалуун буцсан юм.

  • Намрын адаг улаан нохой сар Хөх хулгана өдөр
    2015 оны 10 сарын 15
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, номын явдлыг үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн хийгээд амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал баялаг төгөлдөр болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
    2015 оны 10 сарын 15
    2015 оны 10 дугаар сарын 14-ний 20 цагаас 10 дугаар сарын 15-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
  • Зарим замыг хэсэгчлэн хааж эхэллээ
    2015 оны 10 сарын 14
    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч ноён Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нар өнөөдрөөс эхлэн 10 сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотод төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 18:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн хоёр өдрийн хугацаанд хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож хөдөлгөөнд оролцож, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандана уу.

    Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 375 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 228 дуудлага бүртгэгдэв. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
  • ”Унадаг дугуйтай Улаанбаатар” парад болно
    2015 оны 10 сарын 14
    МЗХ-ны ”Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй ”Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай.
  • ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ
    2015 оны 10 сарын 14
    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ.
5578 5579 5580 5581 5582 5583 5584
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    21 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    1 цаг 9 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    1 цаг 12 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    1 цаг 15 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    1 цаг 19 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    1 цаг 48 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    2 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    2 цаг 15 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    4 цаг 59 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    5 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    5 цаг 25 мин
  • Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү: Аавыгаа дагаад цүнхийг нь үүрээд явдаг байсан наадам хэзээ ч мартагддаггүй
    5 цаг 43 мин
  • Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
    5 цаг 45 мин
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
    5 цаг 47 мин
  • “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    5 цаг 55 мин
  • УИХ: Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 2 мин
  • Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    6 цаг 5 мин
  • Наадам айсуй: МУГТ цол хүртсэн анхны харваач, төрийн наадамд 6 түрүүлсэн Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг
    6 цаг 11 мин
  • Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлөө
    6 цаг 26 мин
  • ХХБ нь Монгол дахь Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Францын Үндэсний баярын арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцлоо
    6 цаг 33 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК