-
2015 оны 12 сарын 03
2015 оны 12 дугаар сарын 02-ны 20 цагаас 12 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад хэсгээр 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 02
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хаалттай горимоор хэлэлцэв
-
2015 оны 12 сарын 02
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дахь удаагийн хурал боллоо
2 цаг 50 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дугаар хуралдаан өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд боллоо.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс гадна гадаадын зарим орны тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэх юм.
Уулзалтыг угтан хийж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамж болон Жапан таун хотхоны автозамыг Удирдлагын академийн хойд талаар Зайсангийн автозамтай холбох, Богд-уулын арын авто замын гэрэлтүүлэг зэрэг ажлыг ирэх хавар хийхээр төлөвлөж байна.
АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад 50 гаруй орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан 4000 орчим зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
- See more at: http://zasag.mn/news/view/11513#sthash.sPJWpJCX.dpuf
-
2015 оны 12 сарын 02
Өнөөдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурал боллоо. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга гэгдэж байсан А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулсан байна. Харин уг хуралдаанаар Г.Баянмөнхийг засаг даргаар сонгож ерөнхий сайдад батламжлуулахаар уламжилжээ.
-
2015 оны 12 сарын 02
Авлигатай тэмцэх газар нь хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа нийтийн албанд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлыг хянах болон тодорхойлох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэд, мөн албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөж тухайн салбар, байгууллагадаа шилжин болон сэлгэн томилогдож буй нийт 7768 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
-
2015 оны 12 сарын 02
Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг.
Тус газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчсөн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ц.Жамсран, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Сайнгэрэл нарт “Сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
-
2015 оны 12 сарын 02
Кимчинээс болж хоёр Солонгос маргав
-
2015 оны 12 сарын 02
Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг аливаа гэмт халдлага, болзошгүй аюулаас бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.
-
2015 оны 12 сарын 02
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын цаасан падаан ашиглах шаардлагагүй болсон талаар татварынхан мэдээлэл хийлээ.
-
2015 оны 12 сарын 02
b
-
2015 оны 12 сарын 02
”Шилэн” Цогоо Үндэсний аудитын газрын дарга А.Зангадыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгөхөөр болжээ.
-
2015 оны 12 сарын 02
”Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх нь зөв үү” гэсэн сэдвээр халз мэтгэлзээн зохион байгуулахаар болжээ.
-
2015 оны 12 сарын 02
тулгамдаж буй асуудлаа иргэдийн оролцоотой шийдвэрлэж байна
-
2015 оны 12 сарын 02
Aqua fitness шинэ жилийн бэлгээ задаллаа
-
2015 оны 12 сарын 02
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-
2015 оны 12 сарын 02
утаатай тэмцэх ажлаа үр дүнтэй зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
-
2015 оны 12 сарын 02
Голландын Горнинжин хотноо арваннэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Гүйлтийн тэшүүрийн залуучуудын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
-
2015 оны 12 сарын 02
Баян-Өлгий аймагт шонхор шувууг ОХУ руу гаргахаар завдсан хэрэг гарсан байна.
-
2015 оны 12 сарын 02
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
-
2015 оны 12 сарын 02
Ажлын хэсэг байгуулахыг тогтоолын төслийг дэмжив