-
2015 оны 12 сарын 03
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа
-
2015 оны 12 сарын 03
“Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн шороонд дарагдсан талаар бид мэдээлж байсан.
-
2015 оны 12 сарын 03
Долоо хоног тутам Засгийн газрын гишүүд салбар салбартаа тулгамдсан асуудал болоод цаг үеийн мэдээлэл хийдэг уламжлалтай. Уламжлалын дагуу энэ долоо хоногийн “Сайдын цаг”-ийн мэдээлэл өнөөдөр болно. Өнөөдрийн ”Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд М.Зоригт оролцоно. ”Сайдын цаг” уулзалт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд 12.00 цагаас болно.
-
2015 оны 12 сарын 03
Сайн уу Занданхүү эгчээ утасныхаа дуг
-
2015 оны 12 сарын 03
Шар хантаазтанууд Бээжин, Шанхай хотоор аялна
-
2015 оны 12 сарын 03
орих 461 дүгээр ангид хоригдож буй түүний бөөрний архаг үрэвсэл өвчин сэдэрч бие нь тааруу байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 03
АТГ-аас ”Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгийг онцлов.
-
2015 оны 12 сарын 03
Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг.
-
2015 оны 12 сарын 03
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/8qakDSaW10A” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 12 сарын 03
http://www.24tsag.mn/content/127140.shtml
-
2015 оны 12 сарын 03
Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Тус сургуулийн дотуур байрны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн тул өвчнийг газар авахуулахгүйн тулд ийнхүү түх хугацаагаар хаасан байна.
-
2015 оны 12 сарын 03
Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн эдийн засгийг хазаарлана
-
2015 оны 12 сарын 03
Улсын Дээд шүүх “Эрх Зүйг Эрхэмлэх Нам”, “Нэгдмэл Монгол Нам”-уудыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжэ
-
2015 оны 12 сарын 03
чуулган
-
2015 оны 12 сарын 03
Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар Иргэний танхимд хэлэлцүүлэг болов. Нутгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэд, сумын удирдлагууд болон Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны сайд, ТББ-ын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газрынхан оролцсон тус хэлэлцүүлгийн үр дүнд тус газрыг нэн даруй улсын хамгаалалтад авах нь зүйтэй хэмээж холбогдох байгууллагуудад хандахаар боллоо.
-
2015 оны 12 сарын 03
өнөөдөр
-
2015 оны 12 сарын 03
2100 он гэхэд дэлхийн зарим хэсэгт хүн амьдрах аргагүй болно
-
2015 оны 12 сарын 03
Ард түмэн автобуснаас айж байна. Нийслэлчүүдийн хөл дүүжилдэг гол хэрэгсэл болсон том оврын автобуснуудын талаарх таагүй мэдээлэл ар араасаа гарах боллоо. Хамгийн сүүлд л гэхэд сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд дөрвөн ч ноцтой осол гарч 20 гаруй хүн бэртэж, хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав.
-
2015 оны 12 сарын 03
Г.Шийлэгдамба дээр Н.Энхбаяр очоогүй ч, намын зарим нөхөд нь эргэжээ
ЭМС-ын яамны сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр цагдан хориод сар гаруйн хугацаа болж байгаа. Тэгвэл Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар огт ам нээхгүй байсан АТГ сар гаруйн дараа албан ёсны мэдээлэл өглөө.
Ингэхдээ “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Ганхуягийн Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн.
Г.Шийлэгдамбыг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс сэжигтнээр, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байна.
Г.Шийлэгдамбад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгон, яллагдагчаар татсан бөгөөд прокуророос гаргасан саналыг хянан үзээд шүүхээс цагдан хорих хугацааг сунгасан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болон сунгасан талаар хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд болон өмгөөлөгчдөд тухай бүрт нь мэдэгдсэн” гэлээ.
Мөн Г.Шийлэгдамбыг цагдан хоригдох хугацаанд сэжигтнээр болон яллагдагчаар 3 удаа байцаалт авсан аж.
Улмаар түүнтэй төрсөн дүү Г.Шийлэгбат 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, нагац эгч Д.Оюунцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус уулзах хүсэлт гарган, уулзсан гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн удаад МАХН-ын хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Б.Тулга ар гэрийнхэн хийгээд намын нөхдөөс нь хэнийг ч уулзуулахгүй байгаа, уулзах хүсэлтийг удаа дараа тавьсаар байгаа гэх зүйл хэлж байсан ч АТГ-аас дээрх мэдээллийг өглөө.
Мөн эл хэрэгтэй холбоотойгоор МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чимэдсүрэнг хэдхэн хоногийн өмнө байцаалт авахаар дуудсан гэх мэдээлэл байгаа юм.
-
2015 оны 12 сарын 03
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.