Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5846 5847 5848 5849 5850 5851 5852
  • Тусгаар тогтнолд түүхэн ач холбогдолтой өдөр
    2015 оны 10 сарын 18


    УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал асуулга явуулсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.





    З.Энхболд хурлыг нээж хэлсэн үгэндээ, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол гаргасан нь Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн ач холбогдолтой шийдвэр байсан юм. Тухайн үед бүх нийтийн санал асуулгын санал хураалт явуулсан зарчим нь монголчуудын хувьд анхны ардчилсан сонголт байсан гэж бид үзэж байгаа юм. Үүнийг олон баримтаар нотолж болно. Хэдийгээр санал өгсөн нийт иргэдийн 54 орчим хувь нь бичиг үсэг мэддэг байсан хэдий ч анх удаа явагдсан бүх нийтийн салан асуулгад хүн бүр идэвхтэй оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, ардчилсан сонголтоо хийж чадсан ард түмнээрээ Монголын залуучууд, хойч үе бахархах учиртай. Тийм ч учраас бид энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх учиртай гэлээ. Түүнчлэн энэ түүхэн өдрийг хэрхэн тэмдэглэх, бүх нийтийн санал асуулгын түүхэн ач холбогдлыг судлах, дэлгэрүүлэхэд эрдэмтэн судлаачид их зүйл хийнэ гэдэгт итгэж байгаагаа тэмдэглээд хурлын ажиллагаанд амжилт хүсэв.





    Нээлтийн арга хэмжээний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд бүх ард түмний санал хураалтын түүхэнд холбогдох сонирхолтой баримт, гэрэл зургууд, дурсгалт эд зүйлсийг дэлгэсэн “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо.







    1945 онд Холбоотны гүрнүүд Ялтын бага хурлын үеэр БНМАУ-ын статусыг хөрш орон болох Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавьжээ. Харин тус улс 1945 оны 08 дугаар сарын 14-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо байгаа хилийнх нь хүрээнд, ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох тухай нот бичгийг ирүүлжээ. Үүний дараа БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид тогтоол гаргаж, тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахаар шийдсэн байна. Санал хураалтад 494.960 хүн оролцож, бүгд тусгаар тогтнолоо батлан зөвшөөрчээ. Монголын ард түмэн асар их хүчин чармайлтын үр дүнд 1946 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундад иргэн улсаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нот бичгийг хүлээн авсан байна. Энэхүү түүхэн үйл явдлын 70 жилийн ойн хүрээнд Шинжлэх ухааны академийн Түүх, Архелогийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний түүхийн музей, МАХН хамтран энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм байна.





    Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Түүнчлэн Түүх, Архелогийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, ҮТА, МУИС, МУБИС, Улаабаатар их сургууль зэрэг судалгаа, сургалтын байгууллагын эрдэмтэн, судлаачид 1945 оны тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын түүхэн ач холбогдол, зохион байгуулалтын бэлтгэл ажил болон явцын талаар болон өдгөө архивт хадгалагдаж байгаа баримтуудад тулгуурласан илтгэлүүдийг танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Тайра Бэнкс шоугаа дахин эфирт цацахгүй
    2015 оны 10 сарын 18
    “Дэлхийн хамгийн их үзэгчтэй “Америкийн дараагийн топ модель” шоу нэвтрүүлэг ирэх оноос дахин эфирт цацагдахгүй” хэмээн тус шоуны санаачлагч, топ модель Тайра Бэнкс мэдэгдлээ. Тус шоу 22 улирлын турш үзэгчдэд хүрч, олон залуусын модель болох мөрөөдлийг биелүүлсэн зорилтот шоу нэвтрүүлэг юм. Дэлхийн 37 улсад цацагддаг тус шоу хаагдах болсон шалтгаан тодорхойгүй байна.
  • Кэндогийн шилдгүүдийг өнөөдөр тодруулна
    2015 оны 10 сарын 18
    Энэ сарын 18 буюу маргааш Кэндогийн аварга шалгаруулах тэмцээн Япон Улсаас Монгол Улсад суух ЭСЯ-аас “Шинэ Монгол” сургуулийн биеийн тамирын зааланд зохион байгуулна.



    Уг арга хэмжээг тус ЭСЯ болон Монголын Кэндогийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Японы Кэндогийн холбооноос дэмжлэг үзүүлж байгаа юм. Тэмцээнд оролцогчид хүүхдийн, эрэгтэй, эмэгтэй тамирчдын болон багийн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Монголд оршин суудаг япон тамирчид монгол тамирчидтай нөхөрсөг тулаан хийж, Японы Кэндогийн холбооны багш дасгалжуулагчид үзүүлэх тоглолт хийж сонирхуулна.



    Ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин JENESYS 2.0 хөтөлбөрийн шугамаар Япон улсад аялах эрхээр шагнуулах юм. Кэндо нь Японы уламжлалт тулааны урлагуудын нэг билээ.
  • ”Reuters” агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
    2015 оны 10 сарын 18
    ”Reuters” агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
  • Чацарганаар эмчлэх зарим жор
    2015 оны 10 сарын 18
    Чацарганыг яшилдуу, бургасан навчит гэж хоёр төрөлд хуваадаг ба манай оронд яшилдуу төрлийн чацаргана ургадаг. Чацаргана найрлагандаа С, А, К, Е, В1, М2, Р зэрэг аминдэм, тос, биологийн идэвхт бодис агуулдаг. Амтны хувьд хан боргоцой жимстэй ойролцоо тул ”Умард зүгийн хан боргоцой” гэж нэрлэдэг.
  • Өдөрт 10 мянган алхмыг өөртөө зориул
    2015 оны 10 сарын 18
    Өнөөгийн бидний завгүй, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн буй амьдралын хэв маяг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хөдөлгөөний хомсдлоос таргалалтаас эхлээд олон өвчинд өртөх магадлал өндөрсдөг.

    Таргалалтын улмаас артерийн даралт ихсэлт, тархинд цус харвалт, зүрхний шигдээс зэрэг зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2, хорт хавдар, үе мөчний өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг.

    Эдгээр өвчний эмчилгээний зардал өндөр байдаг төдийгүй өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал өндөр байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтай өвчинд тооцогддог.

    Тэгвэл хүн бүр эрүүл байхын тулд долоо хоногт 5-аас доошгүй өдөр, 30 минут ба түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алхах хэрэгтэй аж.

    Мөн долоо хоногт гурав ба түүнээс доошгүй өдөр, доод тал нь 30 минут хүртэл нэлээд эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй аж.

    10 мянган алхам нь дунджаар 5 км газар алхана гэсэн үг юм. Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг аж.

    Сонирхуулахад 1960 онд Японы судлаач доктор Юүширо Хатано хүн өдөрт дунджаар 10 мянган алхам алхах нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ.
  • Ахмадуудын үндэсний II зөвлөгөөнд 700 ахмад оролцов
    2015 оны 10 сарын 18
    үн амын хөгжил, нийгэм хамгааллын яам /ХАХНХЯ/-наас Төрийн ордонд “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний II зөвлөгөөнийг зохион байгууллаа.

    Монгол Улсын хувьд нийт хүн амын 10 шахам хувийг ахмад настнууд эзэлдэг байна. 2013 онд Дархан хотноо зохион байгуулагдсан “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, санаачлагын хэрэгжилтийг энэ удаагийн зөвлөгөөнөөр дүгнэн хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх түвшний бодлого үйл ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү зөвлөгөөний гол зорилго оршиж буй юм.
  • Даваа гарагт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2015 оны 10 сарын 18
    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлэг 14.00 цагаас Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд.
  • Галзуу өвчнөөс сэрэмжлүүлж байна
    2015 оны 10 сарын 18
    Галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулах, ноцуулах, шүлсдүүлэх үед галзуугийн вирус нь хүний биед гэмтсэн арьс, салстаар нэвтрэн орж, төв мэдрэлийн системийг гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг зоонозын өвчин юм.

    Иймээс иргэн та галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан бол харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй авч эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг тариулах шаардлагатайг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.
  • Т.Уранцэцэг: Үндсэн хууль зөрчсөн эл Өршөөлийн хуулийг шүүх хэрэглэхгүй
    2015 оны 10 сарын 18
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн тэнхимийн тэргүүн, шүүгч Т.Уранцэцэг маш ноцтой мэдээлэл хийв. Энэ хуулиар авлига, албан тушаалын хэрэгт буруутгагдсан хүмүүсийг өршөөх нь хэмээн олон нийт ойлголт аваад байгаа. Гэвч энэ хуулийг баталснаар түүнээс ноцтой асуудал үүсч болзошгүй байгааг тэрээр хэлсэн юм.

    Ингээд шүүгч Т.Уранцэцэгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Тэрбээр ”Өршөөлийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тул Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах нь зүйтэй гэсэн 28-р тогтоол гарсан.

    Шүүхээс Ганбаатар гэгдэх хүнд холбогдох залилангийн хэргийг шийдсэн байгаа. Тэрбээр урьд нь залилангийн хэрэг үйлдэж олон сая төгрөгний хохирол учруулсан. Энэ гэмт хэрэгтээ ял эдэлж байгаад ялтай байх хугацаандаа дахин бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хүн. Тэгвэл энэ хүн Өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж 7 жилийн хорих ялаас суллагдах нөхцөл бий болсон. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хуулийн 183-р зүйл ангиар ял авсан Бат гэж хүн байсан. Энэ хүн гудамжинд явж байгаад чулуугаар хүний нуруу руу цохисон байдаг. Гэтэл энэ хүн Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй хаалттай байгаа.

    Тиймээс шүүх бүрэлдэхүүн зургаан цаг зөвлөлдөж эл шударга бус байдлын талаар ярилцсан. Ингээд нэгбүрчлэн судалсаны эцэст Өршөөлийн хууль өөрөө Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтэнд шүүх бүрэлдэхүүн хүрсэн. Үндсэн хууль зөрчсөн заалтуудаас дурдахад, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт заасан шударга ёс, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэх заалтыг зөрчсөн. Мөн Монгол Улс олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэр хэмжээ зарчмыг баримталж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Цаашлаад Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Монгол Улс олон улсын гэрээнд соёрхон баталсан буюу нэгдэн орсон хууль хүчин төгөлдөр болвол дотоодын хууль тогтоомж нэгэн адил үйлчилнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Улмаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх хийгээд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхийг шаардсан, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдтол хэнийг ч гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалтуудыг ч зөрчжээ. Түүнчлэн, Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр бид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хамгийн гол нь олон улсын маш олон гэрээ конвецийг зөрчсөн нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой үр дагавар үүсэх боломж нөхцлийг бүрдүүлж байна гэж Дээд шүүх үзсэн. Хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд хийгээд цэргийн эсрэг бүх гэмт хэргүүд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Ингэснээр манай Монгол Улс нэгдэн орсон конвецийнхоо гэрээний үүргийг зөрчихөд хүрч байна. Энэ мэтээр Өршөөлийн хууль батлагдсан гадаадад аллага үйлдсэн нөхөр манайд ирээд харьяалалын дагуу хэргээ шийдвэрлүүлвэл Өршөөлийн хуульд хамрагдана гэсэн үг. Тэгэхээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээр манай улстай холбоотой асуудал яригдахын зэрэгцээ улс төр, эдийн засгийн хориг тавигдах маш сөрөг үр дагавартай. Дээрээс нь бид ялтан шилжлүүлэх тухай долоон улстай гэрээ хийчихсэн. Гэтэл энэ гэрээнд заасан хар тамхины хэргийг өршөөчихсөн байгаа. Ингэхээр хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдээ шилжүүлж авах боломж нь эл Өршөөлийн хуулиас шалтгаалж хаагдах юм. Тиймээс ийм олон улсын гэрээг зөрчсөн Өршөөлийн хуулийг шүүх хэрэглэхгүй” гэлээ.

    Д.Ундрах /24tsag.mn/
  • Хятад хувцастай цагдаад сахилгын шийтгэл ногдуулжээ
    2015 оны 10 сарын 18
    Өнгөрсөн ажлын өдрүүдэд хятад бичигтэй албаны хувцас өмссөн цагдаагийн зураг олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл уг хувцасыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт БНХАУ-ын Өвөрмонголын Хянган аймгийн цагдаагийн газраас хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу ирүүлсэн бөгөөд ЦЕГ-т танилцуулахаар зураг авсаныгаа фейсбүүкт оруулснаар үүдсэн ажээ.

    Ингэхдээ хувийн хуудсанд биш Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгийн албан хуудсанд нийтэлсэн нь асуудал дагуулж, дураар зураг нийтэлсэн шалтгаанаар тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.
  • Өсвөр бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан болно
    2015 оны 10 сарын 18
    Энэ намрын анхны хишиг барилдаан өнөөдөр болно. Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан уг барилдаанд энэ цагийн шилдэг хүчтэнүүд олноор барилдах сурагтай. Намрын сар шувтрах тийшээ хандсан өдийд бөхчүүдийн бэлтгэл ч нэлээд жигдэрсэн байгаа нь тодорхой. Энэхүү барилдааныг Хан-Уул дүүргийн ЗДТГ МҮБХ-той хамтран зохион байгуулах юм. Энэ цагийн идэр хүчтэнүүдийнхээ уран хурц, дайчин барилдааныг хүрэлцэн ирж үзэж сонирхоорой хэмээн урьж байна. Барилдааны үеэр уламжлал ёсоор хагас саятан хоёр, 50000 төгрөгийын азтан хоёр тодорно. Магадгүй тэр азтануудын нэг нь та ч юм билүү...

    Мөн 10-р сарын 18-ны 12 цагаас Нийтийн монгол болон өсвөр бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан болох бол 24-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 25-нд Начин цолны хүндэтгэлийн барилдаан тус тус болно.
  • 40 сая хүний амийг авч одох газар хөдлөлт болсонгүй
    2015 оны 10 сарын 18
    Их Британийн цөмийн эрдэмтэн, Лондоны их сургуулийн физикч Мехрана Кеше маргааш буюу аравдугаар сарын 17-нд аймшигт газар хөдлөлт болж, хамгийн багадаа 40 сая хүн амиа алдана гэж мэдэгджээ.



    Тэрбээр “Маргааш хүн төрөлхтөн үхэлтэй нүүр тулах болно. Газар хөдлөлтийн уршгаар Умар, Өмнөд Америк салж, Карибын тэнгисийн орнуудад цунами үүсч, бүхэлдээ сүйдэх болно. Мөн Хятад, Япон болон Ази, Америкийн орнууд усанд автаж, 40 сая иргэн амиа алдах болно” гэжээ.



    Физикч энэ тухайгаа хийсвэр хоосон яриа бус бодит хэмээн мэдэгдэж, америкчуудад хандан дүрс бичлэг илгээсэн тухай “www.joinfo.ua” мэдээллээ.
  • Өнөөдөр цэрэг татлага дуусна
    2015 оны 10 сарын 18
    Энэ сарын 16-нд буюу өнгөрсөн баасан гаригт эхэлсэн цэрэг татлага өнөөдөр дуусна. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараажээ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм.
  • 2016 оны Америк тивд зохиогдох олимпид эх орныхоо нэрийг мандуулах тамирчдын нэрс тодорсоор...
    2015 оны 10 сарын 18
    Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Парисын ”Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-д Мөнхбатын Уранцэцэг түрүүллээ. Тэрбээр аваргын төлөө Бельгийн Чарлин ван Сниктэй барилдаж юүко үнэлгээгээр буулгаж авав.

    М.Уранцэцэгийн хувьд аравдугаар сард Ташкентийн Гранпри, Парисын Их дуулга тэмцээнд дараалан түрүүлж дэлхийн чансааг тэргүүлэхээр болсон. Түүний хувьд Парисын ”Их дуулга”-д анхны түрүүгээ хүртэж, алт, мөнгө, хүрэл медалийн иж бүрэн цуглуулгатай болж байгаа нь энэ юм.
  • Багануур хотын иргэд захирагчаа сонгох гэж байна
    2015 оны 10 сарын 18
    Энэ сарын 18-ны өдөр буюу ням гарагт Багануур хотын иргэд захирагчаа сонгох гэж байна. Сонгуульд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж байна. Сонгууль 07:00-22:00 цагийн хооронд хороо болгон дээр явагдах юм. Тус сонгуульд дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа аж.

    Н.Тавинбэх “Багануур энерги” компанийн захирлаар ажилладаг бол Ш.Отгонбаяр 2013 оноос дүүргийн Өмч харилцааны газрын даргаар ажиллаж байгаа юм. Харин Д.Цогбаяр 2013-2014 онд дүүргийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хаших болсон байна. Түүнчлэн Р.Ганбаатар нь Орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн ажээ. Нэр дэвшигчдийг намын харьяаллаар авч үзвэл Ш.Отгонбаяр нь АН-аас, Н.Тавинбэх, Р.Ганбаатар МАН-аас, Д.Цогбаяр захирагчийн сонгуульд бие даан өрсөлдөж байгаа аж.
  • Намрын адаг улаан нохой сар Улаагчин туулай өдөр
    2015 оны 10 сарын 18
    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Угаал үйлдэх, бурхан, лус тахих, огторгуйн үүдийг сахих, их хүмүүнтэй уулзах буяны үйл, мал, адгуус муулах, эм найруулан, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба нялхсыг хөлд оруулах, гадагш гаргах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах худалдан авахад муу. Замд гарвал эд олох, тахилыг хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Өдрийн сайн цаг нь морь хонь, тахиа, хулгана, бар, туулай болой.
  • Улаанбаатарт 8 хэм дулаан
    2015 оны 10 сарын 18
    2015 оны 10 дугаар сарын 17-ны 20 цагаас 10 дугаар сарын 18-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
  • Ахмадууд хөдөлмөр эрхлэх асуудлыг хуульчилж өгөхийг хүслээ
    2015 оны 10 сарын 17
    Ахмадууд хөдөлмөр эрхлэх асуудлыг хуульчилж өгөхийг хүслээ
  • Кэндогийн шилдгүүдийг ням гарагт тодруулна
    2015 оны 10 сарын 17
    Кэндогийн шилдгүүдийг ням гарагт тодруулна
5846 5847 5848 5849 5850 5851 5852
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    3 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    3 цаг 44 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    13 цаг 30 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    13 цаг 43 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    13 цаг 52 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    14 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    14 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    14 цаг 14 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    14 цаг 14 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК