-
2015 оны 10 сарын 16
Бидний тухай
|
Холбоо барих
Эхлэл
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ВИДЕО МЭДЭЭ
ФОТО МЭДЭЭ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
ИРГЭНИЙ ПАРЛАМЕНТ
ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА
News
2015
10 сар
09 сар
08 сар
07 сар
06 сар
05 сар
04 сар
03 сар
02 сар
01 сар
2014
12 сар
11 сар
10 сар
09 сар
08 сар
07 сар
06 сар
05 сар
04 сар
03 сар
02 сар
01 сар
2013
12 сар
11 сар
10 сар
09 сар
08 сар
07 сар
06 сар
05 сар
04 сар
03 сар
02 сар
01 сар
2012
12 сар
11 сар
10 сар
09 сар
08 сар
07 сар
06 сар
05 сар
Эхлэл
Мэдээ, мэдээлэл
УИХ-ын гишүүн
Чуулганы нэгдсэн хуралдаан
2015 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн барьсан хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.16. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цаг 27 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхлэв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд албан ажлаар БНХАУ-ыг зорьсон тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж даргалсан юм.
Хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний 8 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 660.7 тэрбум төгрөгөөр тасарч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 900 гаруй тэрбум төгрөгт хүрэхээр байгаа тул төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулж дахин тооцож төсөвт тусгах зорилгоор эдгээр хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг нийт 11 хууль, Улсын Их Хурлын хоёр тогтоолд өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын 13 гишүүн оролцлоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Дэмбэрэл нарын тавьсан асуулт, тодруулгад Монгол Улсын Ерөнхий сайд болон Сангийн сайд, Уул уурхайн сайд хариулт өгсөн юм. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын А.Бакей, С.Дэмбэрэл, Н.Алтанхуяг нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьнаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва нар үг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж горимын санал гаргасан. Тэрбээр, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ гэж үзэхэд хэлэлцүүлгийн явцад зарим нэг эргэж харах асуудлууд гарч магадгүй. Иймээс хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлнэ гэдгийг “батлана” гэж битгий ойлгоорой. Заримыг нь дэмжих л байх. Үүнийгээ ойлголцож цааш явах нь зүйтэй гэсэн юм.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа 2015 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 57.4 хувийн саналаар дэмжив. Ингэснээр хууль, тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.
2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нар танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, А.Тлейхан, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Л.Болд, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нарын тавьсан асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Б.Болор нар хариулт өглөө.
Гишүүдийн зүгээс цалин багасгах асуудлыг ярихаасаа илүүтэй хэрэггүй зардлаа багасгах шаардлагатай. Өмнө нь байсан түвшинг бууруулахгүй байхад анхаарч, төсвийг эрүүлжүүлэх бодлогыг барих хэрэгтэй. Төсөв үр нөлөөтэй, үр ашигтай, зөв зарцуулагдах ёстой гэдэгт өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн тайлбартаа, сэтгэлгүй ч юмуу эсвэл мөнгөтэй байж мөнгө нэмэхгүй байгаа зүйл байхгүй. Асуудлыг бодит байдлаар оруулж ирж байгаа. Гурван талт хэлэлцээрийн дагуу 90 тэрбум төгрөгөөр цалин нэмээд явах юм бол 2016 оны төсөв дээр дахиад 260 тэрбум төгрөгийн цалингийн шинэ эх үүсвэр бодож олохоос өөр аргагүй болно. Иймд бодит байдалд тулгуурлаж ярих ёстой . Энэ бол нэг хэсэг нь цалин нэмнэ, нөгөө хэсэг нь нэмэхгүй гэсэн маргааны тухай асуудал биш. Энэ асуудлыг гурван талт хэлэлцээр дээр олон дахин ярьсан, ойлголцсон. Иймд бодит байдлыг ярилцаад танай, манай гэхгүй нэг талд нь гарч нэгдсэн байр сууриа нийгэмд өгөх ёстой. Энэ жилийн хувьд байдал үнэхээр хүнд байна.Тэвчиж болох өөр ямар зардал байна түүнийг ярих юм бол хүлээж авья, дэмжье гэж байгаа гэлээ.
Мөн Сангийн сайд Б.Болор, төсвийг эрүүл болгоё, орлогоо бодитой төлөвлөе, алдагдалгүй болгоё гэсэн боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд орж ирж байгаа төсвийг хэлэлцэх явцад эерэг тал руу явуулахад дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн юм.
Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр нар үг хэллээ.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 73.1 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бидэнтэй нэгдэж Facebook хуудсанд зочлоорой
УИХ-ын дарга
Зандаахүүгийн ЭНХБОЛД
УИХ-ын дэд дарга
Раднаасүмбэрэлийн ГОНЧИГДОРЖ
Логийн ЦОГ
Миеэгомбын ЭНХБОЛД
УИХ-ын гишүүд
» А-Я хүртэл
» Ёс зүйн дүрэм
» Чуулганы нэгдсэн хуралдаан
» Санаачилсан хуулийн төсөл
» Асуулт, асуулга
» Мэдээ, мэдээлэл
» Монголын парламентын бүлгэм
Байнгын хороо
» Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
» Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
» Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
» Өргөдлийн байнгын хороо
» Төрийн байгуулалтын байнгын хороо
» Төсвийн байнгын хороо
» Хууль зүйн байнгын хороо
» Эдийн засгийн байнгын хороо
УИХ дахь намын бүлэг
» Ардчилсан намын бүлэг
» МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг
» Монгол Ардын намын бүлэг
Тамгын газар
» Тамгын газрын тухай
» Бүтэц
» Мэдээ, мэдээлэл
Холбоосууд
» Монгол Улсын Их Хурал
» Авлигатай тэмцэх газар
» Монгол банк
» Санхүүгийн зохицуулах хороо
» Сонгуулийн ерөнхий хороо
» Төрийн албаны зөвлөл
» Хүний эрхийн үндэсний комисс
» Үндэсний аудитын газар
» Үндэсний статистикийн хороо
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ын дарга
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тойм
Байнгын хороо
УИХ-ын гишүүд
Тамгын газар
ВИДЕО МЭДЭЭ
Нэвтрүүлэг
Түүхийн хуудас
ФОТО МЭДЭЭ
Фото сурвалжлага
Парламентын түүх
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Хуулийн сан
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Хууль, тогтоолын төсөл
Иргэн ба хууль
ИРГЭНИЙ ПАРЛАМЕНТ
Парламентын тухай 100 асуулт, хариулт
Төрийн ордонтой танилцах аялал
УИХ-ын мэдээллийн танхимууд
Парламентын сурвалжлагчид
ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА
Нийтлэл
Ярилцлага
Байр суурь
open.parliament.mn
Бидний тухай | Вэб хөгжүүлэгч | Хэлтсийн ажиллагааны чиг үүрэг | Хэлтсийн ажилтнууд | Журам | Холбоо барих
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулах хориотой
-
2015 оны 10 сарын 16
Буриадад 13 монгол иргэн захиргааны зөрчил гаргажээ
-
2015 оны 10 сарын 16
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралтууд хийж байгаа учир шүүхэд хандах болсноо мэдэгдлээ.
-
2015 оны 10 сарын 16
Д.Эрдэнэбат: Монголчууд бүтээгч эдийн засаг руу шилжиж байна
-
2015 оны 10 сарын 16
НМХГ-ын албан хаагчдыг Томуугийн А,Б хүрээний вирусын эсрэг дархлаажуулалтанд хамруулахаар ХӨСҮТ-д 200 хүн/ тун вакцин захиалсаны дагуу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр НМХГ-ын зааланд 09 цаг 30 минутаас 12цаг 30 минутын хооронд зохион байгуулав.
Дархлаажуулалтанд нийт 155 албан хаагчид, улсын /ахлах/ байцаагч нар хамрагдсанаас 20-30 насны нийт 25 хүн, 31-45 насны 92 хүн, 46-аас дээш насны 38 хүн, жирэмсэн 4 хүн хамрагдсан байна.
-
2015 оны 10 сарын 16
Манай энхийг сахиулагчид НҮБ-ын цагдаа нарын амийг аварчээ
-
2015 оны 10 сарын 16
Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Сайрын худагт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компанийн газарт хууль бусаар алт олборлож байгаад гурван иргэн шороонд дарагдаж нас баржээ.
Тухайлбал аравдугаар сарын 14-ний шөнө 31, 39, 35 настай гурван иргэн шороонд дарагдсан бөгөөд тэдний цогцсыг 15-ны үүрээр гаргаж иржээ. Энэ хэргийн хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа аж.
Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар Болгар улсын хөрөнгө оруулалттай “Монголболгаргео” ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.
Осол болсон газар нь тус компанийн нөхөн сэргээлт хийсэн талбай бөгөөд Хятад улсын хөрөнгө оруулалттай “Жинлиань” компани тэнд нинжа нарыг хууль бусаар оруулж ирснээс ийм хэрэг гарсан тухай мэдээлсэн юм.
Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “Монголболгаргео” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял, “Болгаргеомин” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Борислав Антелов нар оролцлоо.
Компанийн удирдлагуудын хэлснээр “Жинлиань” компани нь ”Монголболгаргео” ХХК-ийн хувьцааны 50 хувийг худалдаж авсан ч Хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, тус компанитай зөвшилцөлгүй уурхай руу дайран орж алт олборлож эхэлжээ. Ингэхдээ технологийн шаардлага хангахгүй арга хэрэглэснээс болж ийнхүү гурван хүний амь эрсэдсэнийг онцолсон юм.
Гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял: “Ийм ноцтой осол гарах нөхцөл уурхайд бол байдаггүй. Гэтэл яагаад гарчихав гэдэгт хамаг асуудал байна. “Жинлиань” компанийн нэрийг барьж хууль зөрчсөн үйл ажиллагаа хийж буй Д.Лхагвасүрэн толгойтой нөхдүүдийн үр дагавар ингэж гарч ирж байна. Энэ нөхдүүдийн хууль зөрчсөн үйл ажиллагааны үр дагавар цаашид ч гарна. Буруу юм буруу л байдаг шүү дээ.
Уул уурхайн үйлдвэрлэлийг геологи хайгуулын ажил урагш нь түлхэж явдаг. Гэтэл энэ компанид хайгуул хийх ямар ч багаж хэрэгсэл байхгүй, түүнийгээ зарсан. Тэгээд нинжа нар хаана газар ухаж байна тэнд очиж ухдаг, угаадаг болсон. Энэ жил сайн газар ухаж өгсөн нинжад хоёр сая төгрөг амласан байна лээ. Аргаа ядсан байгаа юм шүү. Мэргэжлийн геологич хүний ухаанд багтахгүй.
Нэгэнт хайгуулын нарийн төлөвлөгөөгөөр явдаггүй учраас газар сайгүй мөргөцөг гаргаж байсан. Ийм учраас нөхөн сэргээлт гэж байхгүй. Энэ нь аюул үүсгэх гол нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Үүнээс болж мөнгөнд нь болсон нинжа нар тийшээ явж орж шороонд дарагдаж байгаа юм. Үүний улмаас эрдэнэт хүний амь эрсэдлээ” гэв.
“Болгаргеомин” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Борислав Антелов энэ тухай “Тухайн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна.
Намайг Монголд гуравдугаар сард ирэхэд “Жинлиань” компани ямар ч хайгуул, нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй байсан дүр зурагтай байлаа.
Манай компанийн зүгээс ямар нэг үйл ажиллагаа явуулж, ашиг олоогүй ч гэсэн хууль ёсны хамгаалалтын албыг долоон сарын турш ажиллуулж байна.
Бид Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу явуулах сонирхолтой байсан. Зургаан удаа очиж үйл ажиллагааг нь зогсоож байсан ч ахиад л хууль бүс үйл ажиллагаа яваад эхэлдэг.
Монгол Улс шиг ийм Ардчилсан оронд хүмүүс ингэж нас барах нь байж боломгүй зүйл” гэсэн юм.
-
2015 оны 10 сарын 16
Тайвань улсын Хууль эрх зүйн яамны харъяа Шүүхийн сургалтын төвөөс зохион байгуулдаг Монгол улсын прокуроруудын 12 дахь удаагийн сургалт Тайвань улсад 2015 оны 08-р сарын 30-наас 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд боллоо.
Сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурор газар, Дүүргийн прокурорын газар, Аймгийн прокурорын газруудаас нийт 20 прокурор хамрагдаж хөтөлбөрийн дагуу “Хууль зүйн албан хаагчийн гэмт хэрэг болон ёс зүй”, “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг” “Тайвань улсын соёл” зэрэг сэдвүүдээр сургалт явагджээ.
Түүнчлэн прокурорууд Тайваний Төвийн болон орон нутгийн прокурорын газруудаар явж үйл ажиллагаатай танилцсан байна.
-
2015 оны 10 сарын 16
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд бүртгэгдсэн хам шинжийн дотор цочмог цусархаг суулгалтын хамшинжийн тохиолдол өмнөх долоо хоногоос 6 тохиолдлоор өссөн байна.
-
2015 оны 10 сарын 16
Төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ирээдүйг сүйрүүлж, жирийн уурхайчдынхаа эрх ашгийг маш ноцтой зөрчсөн та бүхний шийдвэрийг уурхайчид бид эсэргүүцэж, ажлын байраа хэвээр хадгалаж үлдэх зорилготой юм.
-
2015 оны 10 сарын 16
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн гурван охин өнөөдөр зэрэг хуримлаж байна. Р.Гончигдорж гурван охин нэг хүүтэй. Түүний охидыг Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг гэдэг. Харин нэг хүүг нь Г.Төрхишиг гэдэг аж.
-
2015 оны 10 сарын 16
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ХБНГУ-д болсон “Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт”-д оролцоод иржээ.
-
2015 оны 10 сарын 16
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар багш нарын сурагчдаас мөнгө татах асуудлыг хэлэлцэж, хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.
-
2015 оны 10 сарын 16
Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ”АН-ынхан нойроо дийл” гэж эгдүүцлээ илэрхийлсэн бол УИХ-дахь сөрөг хүчний удирдагч С.Бямбацогт ”Үндсэн хуулийн 25.1-т заасны дагуу УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд улсын төсвийг хэлэлцэн баталдаг. Төсөв маань төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулиуд гэсэн бүрдэлтэй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 25.1.4-т зааснаар улсын төсвийг хэлэлцэж байхад Төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагч Ерөнхий сайд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллага, сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ байх ёстой. Бид өчигдөр төсвийн хүрээний мэдэгдлийг хоёрхон сайдтай баталсан. Сайд нар нь алга, Ардчилсан намын гишүүд маань алга. За яахав дээ гээд л явсан. Бид сөрөг хүчин байж та бүхний өмнөөс ирцээ бүрдүүлээд ачааг чинь үүрээд төсвийн хүрээний мэдэгдлээ батлаад явсан. Өнөөдөр дахиад тэгэх юм уу? Бид сөрөг хүчин байж яагаад та бүхний ачааг үүрэх ёстой юм. Гишүүдээ хуралдаа оролцуул, сайд нараа хуралдаанд оролцуул. Ирцгүй хуралдаж байна. Үндсэн хууль зөрчигдөж байна. Тийм учраас МАН-ын гишүүд бид энэ хуралдаанд оролцохгүй. 31 гишүүнтэй хуралдаад явбал Үндсэн хууль зөрчигдөнө шүү. Эрх баригчид ирцээ бүрдүүлэхгүй бол МАН-ын гишүүд хуралд оролцохгүй. Ачаагаа үүрсэн шиг үүр, ажлаа хийсэн шиг хий” гэсэн юм.
-
2015 оны 10 сарын 16
Цагдаагийн албан хаагчидтай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, “Дорнод Замын цагдаа” гэх цахим хуудсанд нэгэн цагдаа Монгол төрийн цагдаагийн хятад бичигтэй хантааз, өмсөн зургаа авахуулжээ. Эл зургийнхаа тайлбарт “ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН АЛБА ХААГЧДАД ОЛГОСОН ИЖ БҮРЭН АГСАМЖ” хэмээн бичсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн орлогч дарга бөгөөд Дотоодыг хамгаалах товчооны дарга Жин Рүй Ган /Jin Rui Gang/-аар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт урилгаар ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд аймгийн тамгын газар, цагдаагийн газар, прокурорын газар, гадаадын харъяат, хил хамгаалах газрын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, улмаар тус улсын удирдлагууд гарын бэлэг болгож ийн хятад бичигтэй өмсгөл дурсгасан нь энэ аж.
Ингээд бодит мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хятад бичигтэй хантааз өмссөн цагдаагийн албан хаагчийн зураг олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Монголын төрийн цагдааг доромжиллоо гэж иргэд харж байна. Энэ яг ямар учиртай хувцас юм бэ. Үнэхээр цагдаагийн албан хаагчдад ийм хангамж олгоо юу?
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Хянган аймгийн цагдаагийн газраас Дорнод аймгийн цагдаагийн газарт 10 ширхэг иж бүрдэл хувцас өгсөн. Уг хувцсыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэж болох стандартад шаардлага хангах эсэхийг тодруулах ажлыг цагдаагийн байгууллагаас хийж байна. Болно гэвэл хэрэглээд явна гэсэн үг.
-Тэгэхээр хятад бичигтэй цагдаагийн хувцас хэрэглэж болзошгүй гэсэн үг үү?
-Үгүй. Огт тийм зүйл болохгүй.
-Тэгээд юуг хэрэглэх эсэхийг шийдэх гээд байгаа юм бэ?
-Хантаазны асуудал яригдаагүй. Цагдаагийн агсамж буюу гав, бороохой, гар чийдэн гэх мэт агсамжийг хэрэглэж болох эсэхийг шийднэ.
-Тэгвэл хятад бичигтэй хантааз өмссөн цагдаагийн зураг ямар учиртай юм бэ?
-Энэ бол цагдаагийн байгууллагатай холбоотой биш хувь хүнтэй холбоотой асуудал. Тухайн хувь хүнтэй холбоотой асуудалд Дорнод аймгийн цагдаагийн газраас албаны шалгалт хийж, албан үүрэгтээ хайнга хандсан. Цагдаагийн байгууллагад сөргөөр нөлөөлөх мэдээллийг өөрийн фэйсбүүктэй дур мэдэн байрлуулсан гэж арга хэмжээ авагдаад явж байна.
-Яг ямар арга хэмжээ авагдсан бэ?
-Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авагдаж байна.
-Зураг нийтэлсэн иргэн цагдаагийн албан хаагч биз дээ?
-Тийм. Дорнод аймгийн замын цагдаагийн газрын алба хаагч. Өөрөө дур мэдэн хятад бичигтэй хантааз өмсөн зургаа авахуулж нийтэлсэн байна лээ.
-
2015 оны 10 сарын 16
Халхгол аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулж байгаа нь хууль зөрчиж байгаа гэдгийг өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдэж, нутгийн иргэдийн хамт тэмцэл өрнүүлж буй. Энэ хүрээнд өмгөөлөгч Г.Батбаяр ХХАА-н сайд Р.Бурмааг халз мэтгэлцээн, хэлэлцүүлэгт өнгөрсөн сарын 30-ны өдөр дуудаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл Р.Бурмаа сайд халз мэтгэлцэх бус хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаярт урилга илгээжээ. Тодруулбал өнөөдөр 14 цагт Төрийн ордоны “Б” танхимд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААЯ хамтран зохион байгуулж буй “Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн гол чөлөөт бүсийн талаарх” уулзалт ярилцлагад урьжээ.
-
2015 оны 10 сарын 16
Одоо Монголын Засгийн газар үүрэггүй. Цэвэр “Рио Тинто”-гийн үүрэг л үлдсэн. Тэд үүргээ гүйцэтгээд хурдан далд уурхайгаа ажилд оруулах хэрэгтэй. Өртөг нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Үүнээс болж манай ногдол ашиг авах хугацаа дахиад 10 гаруй жилээр хойшилж байгаа.
-
2015 оны 10 сарын 16
Иргэн Б.Цогтгэрэл Шилэн данс хөтөлдөггүй албан тушаалтнуудын нэрсийг АТГ-т хүргүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тэрбээр “Шилэн дансны тухай хууль хэрэгжээд 10 сарын нүүр үзэж байна. Энэ хооронд дээрх хуулийг огт хэрэгжүүлдэггүй, хэрэглэдэггүй компани болон дарга нар байна. Тиймээс эдгээр хүнийг олонд илчилж, АТГ-т нэрсийг нь хүргүүлж байна” гэсэн юм.
Энэ үеэр Б.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодруулав.
-Шилэн данас хөтөлдөггүй албан тушаалтны нэрсийг зарлаж болох уу?
-МУ-ын Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу иргэний хяналт гэдэг үүргээ бид биелүүлж нэр дурдсан 7 хүнийг АТГ болон Аудитын газарт шалгуулахаар өгч байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. МУ-ын Ерөнхий сайдын зардлын шилэн данс МУ-ын Засгийн газрын Нөөц сангийн шилэн дансыг хөтлөөгүй. Мөн Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба. Түүнчлэн н.Даваасүрэн захиралтай Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Пүрэвбаатар даргатай УБТЗ-ын хамт олон, Х.Болор-Эрдэнэ захиралтай “Монголросцветмет” компани, Д.Батжавхлан захиралтай Дарханын төмөрлөгийн үйлдвэр, Ц.Оюундарь захиралтай МҮОНТ мөн шилэн дансаа хөтлөөгүй байна. Эдгээр хүмүүс бүгдээрээ шилэн дансны сайт дээр орлого зарлагынхаа тэмдэглэгээг хийх ёстой. Гэтэл огтоос хийгээгүй нь илэрлээ. Хууль хэрэгжээд 10 сар болсон байна. Энэ хугацаанд эл хүмүүс шилэн данс хөтлөхгүй байна. Тийм учраас эхний ээлжинд бид холбогдох хууль хяналтын байгууллага болох АТГ-т шалгуулахаар өгч байгаа юм.
-Хэрэв цаашид ч хөтлөхгүй байвал таны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Шилэн дансны гүйлгээрээ их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийсэн ноцтой асуудлыг дэлгэхээр баримтыг цуглуулж мөн холбогдох байгууллагад нь өгнө. Төсвийн мөнгийг зориудаар бусаар зарцуулсан, ашигласан. Мөн улсын мөнгө хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлүүдийг дараагийн ээлжинд гаргах болно. Тухайлбал, 200 орчим тэрбумын сэжиг бүхий гүйлгээ, мөн улсын хөрөнгийг үргүй зүйлд зарцуулсан, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн гэх материалыг цуглуулсан байгаа. Бид нарт одоогийн байдлаар бичгийн цаасан дээр жагсаагаад бичихэд 83 хуудас материал болж байна.
- See more at: http://www.unen.mn/content/54880.shtml#sthash.q4CcOfbl.dpuf
-
2015 оны 10 сарын 16
Хэсэг иргэд хогийн уутнаас нярай хүүхэд олж байгаа бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байна.
-
2015 оны 10 сарын 16
Дэд дарга нар даргыгаа байхгүйд л даналзахаас бус түүнд хэн нэгнийг ажилд авах, ямар нэг асуудлыг шийдэх, мөнгө төгрөг зарцуулах өчүүхэн ч эрх байдаггүй.