Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5852 5853 5854 5855 5856 5857 5858
  • Дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    2015 оны 10 сарын 15
    ”Single ladies” энэ сарын 17-нд дэлгэцнээ
  • З.Энхболдын үед засаг нь ч унаж, нам нь ч задрах төлөвтэй
    2015 оны 10 сарын 15

    АН-ын Засаг нь ч унаж, нам нь ч задрах төлөвтэй
  • ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчид бараалхлаа
    2015 оны 10 сарын 15
    ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчид бараалхлаа
  • Х.Тэмүүжин АТГ-т ханджээ
    2015 оны 10 сарын 15
    ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Э.Зоригт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг хамаатан садандаа яамны нэрийн өмнөөс тушаал гаргуулж байр өгсөн хэмээн мэдээлсэн.
  • ”Шударга ёс” эвслийн бүлэг Өршөөлийн хуулиар завсарлага авав
    2015 оны 10 сарын 15
    Өршөөлийн хуулийн хоригтой холбоотой асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Үүнийг хаалттай хэлэлцэх шаардлагагүй. Тэртээ, тэргүй хориг хүлээж авах нь нээлттэй, хориг хүлээж авсантай холбогдуулаад байнгын хороонд ямар зүйл заалтыг нь авах уу, ямар зүйл заалтыг нь өршөөх үү, өршөөхгүй явах уу гэдэг асуудлууд нээлттэй яваад өнөөдөр Монгол Улс даяараа энэ өршөөгдөх, өршөөгдөхгүй юм байна гэдгийг мэдчихсэн. Хаалттай явуулах ямар ч шаардлага байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй. Нэмэлт өөрчлөлтөөр авлигал албан тушаалтай холбоотой хэргүүдийг өршөөх үү, өршөөхгүй юу гэсэн асуудлыг ярина. Тийм учраас нээлттэй ярих ёстой
  • Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэж эхэллээ
    2015 оны 10 сарын 15
    Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөх үү, эс өршөөх үү гэдэг нь УИХ-ын гишүүдийн саналаар шийдэгдэх гэж байна.
  • ЦЕГ: Талийгаачийн нөхрийг нь эрүүлжүүлээд маргааш нь сулласан
    2015 оны 10 сарын 15
    Налайх дүүрэгт өчигдөр нэгэн ноцтой хүн амины хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
    Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхөр нь эхнэрээ хөнөөсөн хэрэг гарч олныг сэртхийлгээд байгаа юм.
    Энэ талаар ЦЕГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад “ Налайх дүүрэгт ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ эхнэрээ алсан гэгдэж буй нөхрийн хувьд талийгаачийг нас барахын өмнөх өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж, танхайрсаны улмаас эрүүлжүүлэгдсэн байсан. Түүнд хуулийн дагуу арга хэмжээ аваад маргааш нь гаргасан ч тухайн өдөр нь эхнэр нь амиа хорлосон байдалтайгаар олдсон байгаа. Тэгэхээр талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан уу, амиа хорлосон уу гэдгийг Шүүх шинжилгээгээр тогтооно. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэв.
    Эх сурвалжуудын хэлж буйгаар талийгаач бүсгүй нөхрийнхөө дарамтанд олон жил амьдарсан бөгөөд амиа алдахынхаа өмнөх өдөр мөн нөхөртөө зодуулж, бэртсэн байдалтай байсан байна.
    Харин нөхрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн ч тухайн өдрөө суллагдсан гэх мэдээлэл гарч байгаа юм.

  • Хараагүй иргэдээ дэмжихээр боллоо
    2015 оны 10 сарын 15
    Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо
    Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.
    Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байна.
    Уг санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн тэргүүн М.Баясгалан гарын үсэг зурж баталгаажууллаа.
    Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дэргэд хараагүй оюутан, суралцагчийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байгуулагдаж байна” гэдгийг дуулгасан юм. Энэ үйл явдлыг “Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо” хэмээн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн тэргүүн М.Баясгалан онцолсон юм.
    Санамж бичгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 5 жилийн хугацаатай байгуулж байна. Санамж бичгийн хүрээнд:
     Тусгай хэрэгцээт боловсролын тухай хуулийн төсөл, төслийн танилцуулга, үзэл баримтлал боловсруулна.
     Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дэргэд хараагүй оюутан, суралцагчийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байгуулж ажиллуулна.
     Яамнаас тусгай сургуулиудын сургалтын орчинг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны хэвийн тогтвортой байдлыг ханган, эдгээр сургуулиудын харьяалалын асуудлыг шийдвэрлэнэ.
     Брайл бичгийн стандартыг боловсруулж батлуулна.
     Харааны бэрхшээлтэй суралцагчийн сурах бичгийг үе шаттай брайл, томруулсан үсгээр хослуулан хэвлүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна.
     Онлайн ярьдаг номын сангийн /www.talkingbooklibrary.mn/ веб сайтыг хөгжүүлэх, Windows , IOS , Android үйлдлийн системүүд дээр ажиллах программ хангамжуудыг зохион бүтээх, Онлайн ярьдаг номын сангийн /www.talkingbooklibrary.mn/ номын фондыг 82 нэр төрлийн номоор нэмэгдүүлнэ.
     Цэцэрлэг, сургуульд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, техник тоног төхөөрөмжийг олгох зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулах юм.
  • Ё.Отгонбаяр: Гончигдорж та Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд чуулган даргалж болохгүй
    2015 оны 10 сарын 15
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/-HL5wMlQWCc” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • ШӨХТГ усны сав худалдаалдаг газруудад ажиллав
    2015 оны 10 сарын 15
    ШӨХТГ-аас өнөөдөр хорт хавдар үүсгэх гол шалтгааны нэг болсон усны сав худалдаалдаг газруудаар явж танилцав.
  • Н.Алтанхуяг шинэ нам байгуулжээ
    2015 оны 10 сарын 15
    https://www.facebook.com/batulzii.osor
  • Д.Баттулга: Э.Бат-Үүлийг огцруулах хүсэлтийг хэлэлцэх боломжгүй
    2015 оны 10 сарын 15
    НИТХ дахь МАН-ын бүлгээс Хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах хүсэлтийг өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулгад өргөн мэдүүлсэн билээ.
  • ”Үүлэн үст” Б.Мишээл хуримаа хийлээ
    2015 оны 10 сарын 15
    Жүжигчин Б.Мишээл хуримаа хийлээ /фото/
    1 цаг 23 минутын өмнө

    “Үүлэн үст” жүжигчин Б.Мишээл өнөөдөр хуримаа хийж байна. Бүсгүй хүн бүхний хүсэн хүлээдэг хорвоогийн хосгүй мэт эл өдөр цав цагаан даашинзтай, хайрттайгаа хамт хөтлөлцөн амьдралын эрээн бараан, сайхан үйл бүхнийг хамтдаа туулахын төлөө бие биендээ тангараг өргөх нь хосуудын аз жаргалын эхлэл.

    Сүүлийн үеийн дэлгэцийн уран бүтээлд гол дүрээр шилэгдэх болсон Б.Мишээл “Орчлон” сургуулийг дүүргэсэн бөгөөд энэ жил СУИС-ийг амжилттай төгсөж өдгөө жүжигчний мэргэжлээр амжилттай ажиллаж, өөрийн карьераа ахиулж яваа залуу бүсгүй. Харин сүйт залууг М.Цэнгүүн гэдэг бөгөөд эх орондоо боловсрол эзэмшин хувиараа бизнес эрхэлж буй. Бид залуу хосуудын хуримын нандин агшныг гэрэл зургийн хальснаа буулгалаа. Намрын найртай сайхан өдөр ийн нэгэн шинэ өрх айл Монгол улсад нэмэгдлээ. Хосууддаа нийт уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсэн ерөөе.
  • Шинзо Абэ манай улсад айлчилна
    2015 оны 10 сарын 15
    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 22-нд манай улсад нэг өдрийн айлчлал хийгээд буцах аж.
  • Эболагаар халдварласан сувилагчийн өвчин дахин сэдэрсэн гэв
    2015 оны 10 сарын 15
    Эбола вирусаар халдварласан Паулин Каферкиг бүрэн эдгэсэн гэж үзээд 9 сарын өмнө Лондон хотын эмнэлэгээс гаргажээ. Гэвч түүний халдвар дахин сэдэрч, биеийн байдал нь мууджээ.



    Шотландын сувилагч Каферки нь Их Британид Эбола вурисаар өвчилсөн анхны хүн юм. Өчигдөр /X.14/ Лондон хотын “Royal Free” эмнэлэг “Каферкигийн биеийн байдал улам доройтсон. Тэрээр маш хүнд байдалд байгаа ба хүнд өвчтөний тасагт тусгаарлан эмчлүүлж байгаа” гэж мэдэгдсэн байна.

  • Жүдочид ”Их дуулга”-ыг зорилоо
    2015 оны 10 сарын 15
    Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох ”Их дуулга” тэмцээн энэ сарын 17-18-нд зохион байгуулагдах гэж байна.

    Тус тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр Парисыг зорьсон бөгөөд Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням баг тамирчдаа удирдан явж байгаа юм.
  • Ц.Элбэгдорж, И.Гаук нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    2015 оны 10 сарын 15

    Мэдээ
    Ярилцлага
    Нийтлэл
    Ерөнхийлөгч
    УИХ
    Засгийн газар
    VS
    76:1
    Гарц үг
    Намууд
    HOT news
    Гадаад харилцаа
    Хуулиуд

    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл
    Илгээх
    Хэвлэх


    Ц.Элбэгдорж, И.Гаук нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    18 минутын өмнө

    Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

    Албан ёсны хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэмсэг ноён холбооны Ерөнхийлөгч И.Гаук таныг Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэнд гүн талархал илэрхийлье. ХБНГУ бол Европ дахь манай гол түнш орон гэж үздэг. Таны айлчлал Монгол Улсад анх удаа ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой тохиосон жилд болж байна. Хоёр орны хоорондох дээд хэмжээний айлчлал хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, найрсаг уур амьсгалыг улам гүнзгийрүүлэхэд онцгой үүрэгтэй гэж үзэж байна. Таны энэ айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэгтэй юм” гэлээ.

    ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук хариу хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэндээ миний бие туйлын их баяртай байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сайн хөгжиж байгаад баяртай байдаг. Монгол Улс ардчиллын төлөө тууштай тэмцэж ирсэнд бид мөн талархаж байдаг” гээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

    Хоёр талын харилцаа соёл, боловсрол, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг олон талд суурилан амжилттай хөгжиж байгааг албан ёсны хэлэлцээний үеэр талууд тэмдэглэлээ.

    Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Сангийн дэд сайд С.Пүрэв, Германы талаас ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга Давид Гилл, Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Маттиас Махниг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал, Элчин сайд Лизелорэ Цюрус, Холбооны Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Иоханнес Штурм нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
  • Д.Ганбатыг улираан сонголоо
    2015 оны 10 сарын 15
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульзүйн байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
  • Олон, улсын байгууллагынхан чуулж байна
    2015 оны 10 сарын 15
    БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБХХ-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслүүд хамтран “Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Үндэсний Чуулган”-ыг дөрөв дэх удаагаа “Тусгай хамгаалалттай газар нутаг - Олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

    Чуулганы зорилго: Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх, түүний хамгаалалтын менежментийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг тодорхойлоход оршино.

    Чуулган 2 өдөр үргэлжлэх ба нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

    Нэгдсэн хуралдаанаар оролцогчид илтгэж тавьж туршлага хуваалцах бол, хэлэлцүүлгийн үеэр Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх талаар олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвийн хүрээнд харилцан санал солилцох юм.



    Уг чуулганаас дараах үр дүн гарахаар хүлээгдэж байна. Үүнд:

    1. Чуулганд оролцогчид Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, Ногоон хөгжлийн бодлого, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр болон “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн төсөлд хэрхэн тодорхойлсон талаар нэгдсэн мэдээлэл, ойлголттой болсон байна.

    2. Дээрх бодлого, хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөвшилцөн тохирсон байна.

    3. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх талаар олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл тодорхойлогдсон байна.

    Чуулганыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайд ноён Н.Батцэрэг нээж үг хэлсэн бөгөөд салбарынхандаа цаашид хийх болон хийж буй ажлынхаа талаар санал бодлоо хуваалцлаа.

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Монгол Улсын нийт газар нутгийн 17.4 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлж байгаа бөгөөд бид 30 хувь хүргэх зорилго, зорилт тавин ажиллаж байна.

    Энэ нь Төв Азийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөөтэй. Мөн бид тусгай хамгаалалттай газрынхаа тоог нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт 4 газрын нэр оруулахаар бэлтгэж байна.

    Байгаль хамгаалагчдын орон тоо, унаа машин, багаж хэрэгсэл гээд ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон асуудал байна.

    Байгалийн болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр байгаль орчин хэдийгээр доройтож байгаа ч цаг уур, орчны өөрчлөлтөд дасан зохицох шаардлага бий болсон тул бид олон улсаас хөрөнгө босгох асуудалд онцгой анхаарч байна.

    БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл:

    Бид Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, уг газарт аялал жуулчлалын бүс бий болгох, ингэхдээ биологи, амьтан, ургамлын төрөл зүйлийг авч үлдэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг дэмжих, шинжлэх ухааны суурь судалгааг сайн хийх хэрэгтэй байна гэлээ.

    Мөн ирэх оны 7 дугаар сард БНЧехУ-аас манай улсад 4 тахийг тээвэрлэн нутагшуулна. Эдгээр тахийг НҮБ-ийн энхийг сахиулагчдын онгоцоор Хустайн нуруунд тээвэрлэн авчрах бөгөөд уг онгоцоор Хустайн нуруунд нутагшиж буй 4 тахийг говийн дархан цаазат “Б” хэсэгт нутагшуулах ажлыг зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд манай 4 мэргэжилтэнг БНЧехУ-ын холбогдох албаны хүмүүс тээвэрлэлтийн чиглэлээр сургахаар боллоо.

    Чуулганд УИХ-ын БОХХААБХ, ЭЗБХ-ны гишүүд, холбогдох яамд, гадаад улсын элчин сайдын яамд, ОУ-ын байгууллагууд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл, Хамгаалалтын захиргаад, аймгийн БОАЖГ, Орчны бүсийн менежментийн зөвлөл, ТББ, хувийн хэвшил, судлаачдын төлөөллийн гээд нийт 280 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

    ЯлангуяаОХУ-ын Онон балжийн БЦГ-тай хиллэдэг Сохондын шим мандлын нөөц газар, Хөвсгөл нуурын БЦГ-тай хиллэдэг Тункены БЦГ, Сийлхэмийн БЦГ-тай хиллэдэг Салюгемын БЦГ, Монгол Дагуурын ДЦГ-тай хиллэдэг Даурский ДЦГ болон Мөнххайрханы БЦГ-тай хиллэдэг БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн ТХГН-ын төлөөлөл, БНЧехУ-ын Прагийн амьтаны хүрээлэнгээс захирал оролцож байна.
  • Танхимаас танхимын хооронд тар нь танигддаг уу
    2015 оны 10 сарын 15
    2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр МАН-ын сайдуудыг танхимаасаа хөөснөөр “ШИЙДЛИЙН” гэгдэх Засгийн газар шинээр “ШИВШГИЙН” гэх авах дөхөж, Ч.Сайханбилэг танхимаа дахин шинэчиллээ.
5852 5853 5854 5855 5856 5857 5858
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    6 цаг 13 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    6 цаг 20 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    16 цаг 7 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    16 цаг 19 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    16 цаг 29 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    16 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    16 цаг 51 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    16 цаг 51 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК