Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэд дарга нарыг дэглэх хэрэгтэй байна, Ерөнхий сайд аа!

2015-10-16
0
ЖИРГЭХ

Азтай хүн гэж байдаг. Зүв зүгээр явж байгаад сугалаагаар машин хожих, зүв зүгээр явж байтал гэв гэнэт МУ-ын баатар болох ч гэдэг юм уу. Тэгвэл энэ бүгдээс хамгийн азтай хүмүүс нь яамдын дэд сайд, агентлагуудын дэд дарга нар гэе.

 

Тэд хэн нэгний өмнө ямар нэг хариуцлага хүлээдэггүй.  Намаа л төлөөлнө. Бас ямар нэг онцгой эрх үүрэг гэж тэдэнд юу ч байхгүй. Даргыгаа байхгүйд л даналзахаас бус түүнд хэн нэгнийг ажилд авах, ямар нэг асуудлыг шийдэх, мөнгө төгрөг зарцуулах өчүүхэн ч эрх байдаггүй. Эрхгүй юм чинь үүрэггүй байхаас яахав дээ. Гэхдээ өндөр цалинтай. Машин унана. Зодоон цохион хийнэ.

 

Агсам тавиад цанынхаа таягаар хамт гулгаж явсан нэгнийхээ зузаан гуяыг нэвт сүлбээд хаячихдаг дэд байлаа. Намаасаа УИХ-д орсон гишүүнийхээ өрөөний хаалгыг хэмх өшиглөөд орчихдог дэд ч бий.  Ер нь дэдүүдийн зүгээс авгай хүүхний хормой хотноос чангаасан, архи дарсны улмаас өрөөндөө тасраад уначихсан байсан, ажлаа таслаад ор сураггүй алга болчихдог гэх зэргийн хэл ам өнгөрсөн хугацаанд огтхон ч тасарсангүй.

 

Даргыгаа байхгүйд “даам” гардаг дэдүүд бий гэж дээр хэлсэн шүү дээ. Түүний нэг нь ИХШХЕГ-ын дэд дарга Л.Баатарчулуун. Дарга нь хэл аманд орооцолдон хусагдсанаас хойш үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “даам” л даа. Төсөв хүндэрч, Ерөнхий сайд нь мөнгөний эрэлд хатаж байхад энэ нөхөр  сая саяаар нь наадаж байна гэвэл та үнэмших үү?

 

Даргыгаа байхгүйд л даналзахаас бус түүнд хэн нэгнийг ажилд авах, ямар нэг асуудлыг шийдэх, мөнгө төгрөг зарцуулах өчүүхэн ч эрх байдаггүй.

 

Тэрбээр байгууллагынхаа аварга шалгаруулах нэрээр Ховд,  Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ, Замын-Үүд дэхь газруудаасаа 100 гаруй ажилтнуудыг Улаанбаатарт авчран сагс, гар бөмбөгөөр наадуулаад дараа нь Ерөнхий газрынхантайгаа нийлүүлэн Тэрэлжид хонон өнжин найрлуулжээ.

 

Ингээд уг тэмцээний шагнал, наадам зугаалгын зардал гээд 40 орчим сая төгрөгийг идэж уугаад л дуусгасан байгаа юм. Ерөнхий сайд нь бүс, тэлээ хоёроо зэрэг чангал, цалин цавуугаа багасга, наадам зугаагаа зогсоо гээд л өдөр шөнөгүй үглээд байхад ийм их гарын драп байна шүү дээ, цаана чинь.

 

Энэ нь дэдүүдийн орон тоог хасна гээд Ерөнхий сайд нь ирэх төсөвт тусган оруулж ирсэнд барьж буй эхний бэлэг. Ирэх жил яагаа ч билээ гэж бодсон дэдүүд  нүхээ бөглүүлсэн хулгана шиг яахаас ч буцахаа байж буйн хамгийн тод жишээ энэ.

 

Өнөөдөр зөвхөн нэг л агентлагийн дэд дарга “даам” гарахдаа хоёрхон хоногийн дотор 40 сая төгрөгөөр наргиж байгаа юм чинь 15 яамны 17 дэд сайд, 42 агентлагийн 42 дэд дарга  ирэх хоёр сарын хугацаанд улсынхаа төсөвт энэ байтугай цоорхой гаргахаа юманд чинээ бодохооргүй болсон байна. Тиймээс шийдсэн шилийн хулгайч шиг л харагдах болж, наадуул чинь. Болж өгвөл асуудлыг нь гялс манас шийдээд, болохгүй бол маш хатуу хяналт тавихгүй бол захаасаа хөлөөрөө толгой хийгээд эхэллээ шүү.

 

Ер нь ингэхэд яамны сайд, агентлагийн дарга нар заавал дэдүүдтэй байх шаардлага бий юу гэж асуумаар санагддаг юм. Эдүгээ улс орныхоо төлөө нойргүй хоносоор байгаад хэрзийтлээ турсан сайд байна уу? Байхгүй. Тиймээс ийм ачаалалгүй сайд нарт намынхаа  тохиролцоогоор томилогдсон дэд хэмээх орон тооны бөглөөснөөс тууз хайчлах ганц сайн хурц хайч байхад л хаваасаг шүү дээ.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • HYANALT (180.149.78.27)
    ZA MANAI BAIGUULGAD 1 ONIGOONII EZEN IREED HEDEN SAR BOLLOO.DARGA TSEREGGUI BUGD ENE BAATARCHULUUNIIG SHOOLOOL SUUTSGAADAG.UURUU UNSHDAG BOL ICHEECHEE AJILAA CH MEDEHGUI YASAN SURDAGGUI YUM.UURIIGUU GOLOHGUI GAIHMAAR YUM.SAID AHIIGAA HARHAAS UMNU AJILAA UGUU.CHI UNHEER DENDUU TAARUU ER SHUUDEE.DAANCH TAARUUHAN ER.BAIGUULGA BUHELDEE CHAMAIG UDUR BUR GOLJ SHOOLJ BNA.YUM OILGODOG BOL ICHEECH
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • hudalch (202.179.8.134)
    Yagaad iim hudlaa niitlel gargadag bn aa Humuus hedii udaan amidrah gj neg negnee semleh ym boldoo
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • DED (112.72.13.209)
    AN ajil hiideggui tejeever DED-uus salaasai.
    2015 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН засагт байгаад л байвал энэ орон уруудаад л байна даа, өрөнд бариулж, эдийн засаг унагаасанаа их зүйл хийлээ гээд ярих болждээ, энэ АН-ын маанагууд
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    хамаг хүнд хүчир ажлыг нь хийдэг хүмүүс дээ уг нь дэд дарга нар. ажилсаг дэд даргыг нь том дарга болгоод ажил муутай хамраа ухсан том даргыг хусах нь зөв шүү.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 39 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 3 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 17 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 24 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 31 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 46 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 48 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 10 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 27 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 30 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 45 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 54 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 5 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 34 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 46 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 54 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 5 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК