Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5844 5845 5846 5847 5848 5849 5850
  • ”Шударга ёс” эвслийн бүлэг Төсвийн асуудлыг хэлэлцжээ
    2015 оны 10 сарын 19
    -Сонгуулийн тухай хуульд ажлын хэсгийн гишүүд 2-3 асуудалд санал нэгдэж чадахгүй байгаа учраас өргөн барих боломжгүй гэж Р.Бурмаа гишүүн хэлж байсан. Та Сонгуулийн тухай хуульд ямар байр суурьтай байна вэ?
    -УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн ахалсан том ажлын хэсэг. Энэ ажлын хэсэг дхолимог системд өөрчлөлт оруулах уу, намын жагсаалтаар сонгох бол ямар байх вэ гэдэг дээр өөрчлөлт оруулахаар ярьсан. Бидний хувьд сонгогч ямар ч тохиолдолд хүнээ сонгоно гэсэн байр суурьтай байгаа. Сонгогч намын рейтэнгийг тодорхойлно гэдэг байр суурин дээр байгаа. Засгийн газраас санал авахаар өргөн барьсан Сонгуулийн хуульд найман зүйл заалт хүргүүлсэн. Хяналтын тооллого хийх, төрийн байгууллагуудын ажиллах эрх хэмжээ, нэр дэвшүүлэх тухай, төрийн албан хаагчийн оролцооны тухай нийт найман зүйл заалтад өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн. Нэр бүхий гишүүд энэ төслийг өргөн барьсан.
  • “Бөөсөнд хутга” буюу ШЕЗ VS өмгөөлөгч
    2015 оны 10 сарын 19
    “Муу муудаа дээрэлхүү. Мухар үхэр гадсандаа дээрэлхүү” гэх зүйл болж байна, цаана чинь. Шүүхийн ерөнхий зөвлөл гэх Монгол Улсын хамгийн их эрх мэдэлтэй байгууллагын гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

    Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгчийг гэмт хэрэгтэн болгож, торны цаана суулгах гэж улайрч байгаа дүр зураг сүүлийн үед тод харагдаж эхлэв. Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгч Ц.Баасандоржийг гарах гарцгүй болгожээ гэдгийг “Өдрийн сонин”-ы 2015 оны 10.19-ний даваа гаригийн 5206 дугаартай сонины VI нүүрт хэвлэгдэн гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нөлөөллийн мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан референт Ж.Түвшинжаргалын өгсөн ярилцлагаас олж мэдлээ.

    Ж.Түвшинжаргалын өгсөн ярилцлагад Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг юуны учир буруутган, цагдаад шалгуулах болсон талаар тодорхой ярьжээ.

    “Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржийг шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзэн, нөлөөлийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Нөлөөллийн мэдүүлэгт “Өмгөөлөгч Ц.Баасандорж Л.Гансүхийн хэргийг шүүж байгаа шүүгч Х.Идэрийн ах Х.Тамир прокурор хүн. Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Хэргийг нь АТГ-т ахлан шалгаж байна. АТГ юу ч хийж магадгүй байгууллага. Тийм учраас шүүгчийг барьцаалсан байж магадгүй” гэж зэрэг үндэслэлээр шүүхээс татгалзсан. Шүүх хурлаас гарч ирээд сэтгүүлчдийн шүүхээс татгалзсан үндэслэлээ тайлбарлаж хариулсан.

    Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандорж надаас татгалзсан үндэслэлээ хэвлэл мэдээллээр ярьсан учраас шалгаж өгнө үү” гэсэн нөлөөллийн мэдүүлэг ирүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандоржийг буруутай гэж үзээд цагдаад шалгуулж байгаа” гэж ярьжээ. Шүүгч Х.Идэр Ц.Баасандорж өмгөөлөгчид их гомдсон бололтой. Гомдсон гомдлоо аавдаа эрхэлж байгаа хүүхэд шиг л Шүүхийн ерөнхий зөвлөлд нөлөөллийн мэдүүлэг нэрээр “ховлоод” авчээ.

    Шүүхийн ерөнхий зөвлөл ч эрх танхил хүүхдээ бусдаас өмөөрч байгаа аав, ээж шиг асуудалд хандаж, өмгөөлөгчийг гарах гарцгүй болтол нь шахаж байгаа юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандоржийг буруутай, хууль зөрчсөн гэж үзэж байгаа гол шалтгаан нь ийм учиртай аж. Л.Гансүхийн шүүх хурлын үеэр Ц.Баасандорж шүүх болон шүүгчээс хэд хэдэн үндэслэлээр татгалзсан байдаг.

    Шүүх хурлын үеэр сэтгүүлчид Ц.Баасандоржоос шүүх, шүүгч нараас татгалзаж байгаа үндэслэлүүдийг нь асуусан гэнэ. Сэтгүүлч нарын тавьсан асуултад хариулснаас болж буруутан болжээ. Ердөө л ийм зүйлээс болоод буруутан болжээ. Сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан нь гэмт хэрэгтэн болгох гол үндэслэл болсон байна.

    Цагдаад шалгуулж байгаа Ц.Баасандорж буруутан болох уу гэдэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нөлөөллийн мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан референт Ж.Түвшинжаргал “Цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэх юм бол хуулийн дагуу хэргийг прокурор хянаад шүүхэд шилжүүлнэ. Шүүх гэм буруутай эсэхийг шийдвэрлэнэ” гэж хариулжээ.

    Үүнээс цагдаа, прокурор Ц.Баасандоржийн хэрэг гэх зүйлийг шүүхэд шилжүүлчих юм бол шууд гэмт хэрэгтэн болохоор харагдаж байна. Удирдлага байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан гомдлыг шүүгч нар хэлэлцэнэ. Мэдээж даргынхаа эсрэг цэрэг нь ажилладаггүй байгалийн хууль бий. Тиймээс Ц.Баасандоржийг шууд гэмт хэрэгтэн болгож торны цаана суулгах нь 100 хувийн магадлалтай байна.

    Цагдаа, прокурор Ц.Баасандоржид холбоотой хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзвэл яах вэ. Үүнд Ж.Түвшинжаргал ингэж хариулсан байна.

    -Гэм буруугүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзвэл?

    -Өмгөөлөгч Ц.Баасандоржтой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсоор мэдэгдэх учиртай. Энэ нөхцөлд Ц. Баасандоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Гэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Ц.Баасандоржийг шүүгчийн хараат бус байдалд халдсан эсэхийг ерөнхий зөвлөл харьяаллын дагуу шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх бүрэн нээлтэй байгаа. Шүүх өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгчийн хараат бус байдалд халдсан байна гэж үзвэл хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн торгуулиар торгох юм уу, албан тушаалаас нь огцруулах хүртэлх арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэж болно” гэж ярьжээ.

    Цагдаа, прокурор энэ хүн гэмт хэрэгтэн биш. Гэмт хэрэг үйлдээгүй байна гэж гэм буруугүйг нь тогтоогдчихоод байхад Шүүхийн ерөнхий зөвлөл заавал буруутан болгох юм байна. Гэм буруугүй байсан ч гэсэн хамаа байхгүй юм байна. Гэм буруугүй хүнийг шүүхээр дахин шүүж мөнгөн торгуулиар торгох эсвэл өмгөлөгчөөр ажиллах эрхгүй болгох аж. Ц.Баасандорж ажлаа хийж хүн өмгөөлснийхөө төлөө, сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа төлөө шоронд суух. Аз нь таарвал ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж дахиж хүн өмгөөлж, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болоод гудамжинд лааз өшиглөөд алхах ийм л хоёр зам дурайтал хүлээж байна.

    Ц.Баасандорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хорхойтой араанд гарах гарцгүй болтлоо зуугджээ. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй болно гэдэг нь энэ буюу. Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд хийлгэхгүй, шүүх хурлыг телевизээр шууд дамжуулаад, өмгөөлөгч хүнд байдаг шүүх, шүүгчээс татгалзах ганц эрхээ шал дэмий эдлэх гэж оролдсон юм. Бусад өмгөөлөгч нар шиг загас шиг л дуугүй, номхон тэмээ шиг хүлцэнгүй байсан бол өнөөдөр шоронд орох уу, эсвэл ажилгүй болж, хэдэн сая төгрөгөөр торгуулах уу гэдэг дээрээ тулж хүнд байдалд орохгүй байлаа. “Гарьд магнай” кинон дээр гардаг шиг энэ нийгэм чинь харцын хүүхэд түрүүлж болдоггүй наадам шүү дээ. Ажлаа сайн хийж, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах гэж оролдсныхоо горыг ингэж л амсаж байгаа юм. Таван сая төгрөгний цалинтай, Тахарын албаар хамгаалуулсан. Төрөөс байр орон сууцаа бүрэн хангуулчихсан, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог “тэнгэрийн амьтад”-ыг газрын “амьтан” өт хорхой шиг өмгөөлөгч шал дэмий оролджээ. Үхлээ эрсэн оготно муурын сахлаар оролдвол зажлахгүй залгилуулдаг юм шүү дээ. Бусад өмгөөлөгч та бүхэн үүнийг мэдэж аваг гэсэндээ үүнийг бичив. Шүүгч нараас татгалзаж болохгүй, муухай харж болохгүй шүү. Аль сайхнаараа инээмсэглээд л хэлсэн үгийг нь бурханы сургаалиас ч илүү хүлээж ав. Буруу тогтолцоо, эрх мэдэлтнүүдийн гарт хувь тавилан нь хэрчигдсэн хэн ч мэдэхгүй өмгөөлөгч Ц.Баасандорж хөөрхий.
  • Бие даагчид: Халх гол замбараагүй газар болж хувирчээ
    2015 оны 10 сарын 19
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга, Х.Болорчулуун нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Халхголд очиж ажилласан байна. Тиймээс тэдгээр гишүүд бие даагч гишүүдийн мэдээллийн цагаар Халх голд ажилласан томилолтдоо тулгуурлан тус бус нутагт байдал ямар байгааг сэтгүүлчдэд мэдээллээ.
    Мэдээллийн эхэнд Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ, “Халх голд Монголын төр байна уу гэмээр нөхцөл байдал үүссэн байна билээ. Өнөөдөр тэнд хэн дуртай нь орж ирж хадлангаа хаддаг, байгаа баялагийг нь аваад явдаг, хил гаалийнхнийг нь янз бүрийн аргаар аргачихсан ийм л дүр зураг харагдаж байна” гээд тухайн бүс нутгийг дэлхийн малын эрүүл бүс болгоод, түүнийгээ дэлхий нийтэд зарлаад, малаа экспортод гаргадаг чиглэл рүү анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн тэрбээр цааш хэлэхдээ, “Халх гол гэдэг чинь Нидерландын газар нутгаас 2-3 дахин том. Нидерланд улс гэхэд Европ тив битгий хэл дэлхийн ХАА-н бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч орон. Тийм том боломж бидний өмнө байхад харийнхний амьдрах нутаг болгож байгааг орон нутгийн иргэд эрс эсэргүүцэж байна. Энэ талаар биднийг ярихаар популист гэдэг. Тиймээс хэвлэлийнхэн Халх гол очиж ажиллаж хэрэгтэй байна” гэсэн юм.
    Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр цалин тэтгэвэр нэмэх тал дээр эх үүсвэр цөөнгүй байгаа гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Тухайлбал, Оюутолгойн төсөл дээр зөвлөгөө авах нэрээр төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг танах, Онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасах замаар цалинг нэмэх бололцоотой. Архи тамхи, бензин шатахуунд оногдуулж буй онцгой албан татварын хэмжээг өнөөдрийн үйлчилж буй 1450 төгрөгөөс 2000 болгож нэмэгдүүлвэл 80 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олох бололцоотой. Энэ саналаа холбогдох ажлын хэсгүүдэд хүргүүлнэ. гэв.

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Салбарын яамныхан Халх голд хоёр ч удаа очиж ажиллана гэсэн ч хойшлуулсан. Үнэнтэй нүүр тулах болохоор тэнд очиж ажиллахгүй байна. Чөлөөт бүс гэдэг бол улс доторх улс. 500 мянган га-г хашаалсан чөлөөт бүс гэж дэлхийн хаа ч байхгүй. Чөлөөт бүсийн талаарх тогтоолоо цуцлахгүй юм бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэв.

    УИХ-ын Г.Уянгыг Халх голд ажиллах үеэр хятадууд малчдын өвөлжөөний өвсийг хадчихсан, зам зуур газрын тоос ачсан машины тоос тасрахгүй, зогсоогоод зам асуух гэхээр хятад дугаартай хятад жолооч нар тааралдаж байсан аж. Тэнд монгол айл тааралдахгүй, тааралдсан иргэд нь “Бид зээл зээр хоёроор амьдарч байна. Гэтэл зээр ч үгүй боллоо” хэмээн халаглаж, Засгийн газрын гишүүдийг орон нутагт ирж ажиллаач ээ хэмээн хэл дуулгасан байна. Иргэдэд УИХ-ын гишүүд байдлыг эерэгээр тайлбарлахыг оролдож байсан ч иргэд өмнө нь газрын тосноос ашиг хүртэж чадаагүй. Үүнээс ч ашиг хүртэх боломж харагдахгүй байна. Энэ асуудлыг хүчингүй болгож өгөөч гэж байсан гэж Г.Уянга гишүүн ярьлаа.
  • Нохойд уруулсан шархтай цогцос олджээ
    2015 оны 10 сарын 19
    Энэ сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сайхан” нэртэй пабд үйлчлүүлэхээр орж явсан 47 настай эмэгтэйг тус газрын тэжээвэр хоёр нохой дайрч баруун хөлийнх нь шилбэ, булчин тус газарт ноцтой гэмтэл учруулсан талаар бид мэдээлсэн.
  • “Улаанбаатар автобус нэгтгэл”: “Экологбус” ХХК-ийг АТГ-т шалгуулна
    2015 оны 10 сарын 19
    “Улаанбаатар автобус нэгтгэл”-ээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлын хүрээнд хууль бус үйл ажиллагаа өрнөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
  • Хорих ангийн эмэгтэйчүүд өлсгөлөн зарлаагүй
    2015 оны 10 сарын 19
    Залруулга: Хорих ангийн эмэгтэйчүүд өлсгөлөн зарлаагүй
  • АН тарж хоёр, гурван нам болж задраагүй
    2015 оны 10 сарын 19
    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар төсөв тойрсон асуудлуудыг ярилцсан байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Төсөвтэй холбоотойгоор АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн ахлагч мэдээлэл хийжээ. Мөн Тариалангийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Засгийн газар Гацууртын ордтой холбоотой гэрээ хэлцлийн талаар Синтерра Гоулд компанитай тохиролцоонд хүрсэн тухай Ерөнхий сайд мэдээлсэн байна. АН-ын бүлгээс Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төслийг өргөн барихдаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барихыг үүрэг болгожээ.
    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АН-ын бүлгийн даргын хувьд АН задраагүй, өөр нам, эвсэл байгуулагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Нам байгуулж, АН-аас гарч байгаа гэх нэр нь яригдаж байгаа гишүүдээс бүлгийн даргын хувьд тодруулахад тийм асуудал огт байхгүй гэсэн мэдээлэл надад өгсөн.
    Төсвийн ажлын хэсгээс Төрийн захиргааны албан хаагдчын цалинг хасах асуудал нэлээд маргаан дагуулж байгаа тухай мэдээлэлдээ дурьдсан. АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь батлахад анхаарах болно. Төсөв хувийн хэвшлийн татвараас бүрддэг. Төрийн захиргааны албан хаагдчын цалинг 10 хувиар хасах нь хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээж байгаа юм. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. АН эдгээр хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. МАН өмнө нь төрийн албан хаагчийн тоо өссөн талаар шүүмжилж байсан бол өнөөдөр 3000 мянган хүнийг ажилгүй болголоо хэмээн улс төрийн суртал, ухуулга хийж байна. Бүтцийн асуудлыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ асуудал 2015 оны төсвийн тодотголтой давхар өргөн мэдүүлсэн. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Тодотголтой хамт өргөн мэдүүлснээр 2016 оны төсөвт хүндрэл учруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс АН-ын бүлэг үүнд өөрчлөлт оруулахгүйгээр анх өргөн мэдүүлсэн төслөөр нь дэмжих хэрэгтэй” хэмээн тайлбарласан. Үүнд бүлэг санал нэгдсэн.
    Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
    -Бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болох 3000 хүнийг сургалтад хамруулна гэхээр дахин зардал гарахын биш үү. Нөгөө талаар хувийн хэвшлийхэн ажилчдаа цөөлж байхад шинэ ажилтан авч чадах уу?
    -Төсвийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Бүтцийн өөрчлөлтөд зайлшгүй 3000 орчим хүн хамрагдана гэсэн тооцоо гарсантай холбоотойгоор ийм асуудал ярьж байгаа юм. Шийдлийн Засгийн газар, үүний өмнөх Засгийн газрыг байгуулж байхад төсөв хэтрүүллээ, маш олон хүнийг ажилд авч байна, яам тамгын газруудад танил талаа харж олон хүнийг ажилд авч байна, энэ нь төсөв хүндрүүлээд байна гэж сөрөг хүчингүүд ярьж байсан. Энэ нь алдаа байгаад, үүнийгээ засч залруулъя, бүтцийн өөрчлөлт хийе гэхээр 3000 хүнийг ажилгүй болголоо гэх юм. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтөд хамрагдах эдгээр хүнийг зүгээр ажилаас нь чөлөөлөөд орхих биш, давтан сургалтад хамруулах юм. Үүнд төсвөөс мөнгө гарахгүй. Хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг нь эдгээр хүн зах зээлийн жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломж бий гэсэн саналыг хэлж байгаа юм.
    -Яг ямар албан тушаалтан цомхотголд орж байгаа вэ?
    -Төрийн захиргааны албан хаагчидын асуудал яригдаж байгаа. Мөн давхардсан албан тушаалууд орж байна. Улс төрийн албан тушаалтангуудын цалинг 30 хувиар хасч байгаа.
    -Төсөв хүнд байна, таналт хийх ёстой гэж 3000 төрийн албан хаагчийг цомхотгоно гэж ярьж байна. Тэгсэн хэрнээ, Оюутолгойн гэрээнд зөвөлгөө авахах төлбөрийг төсвийн тодотголд оруулж ирсэн байна. Энэ төлбөрийн мөнгийг яагаад ингээд дахин дахин оруулж ирээд байгаа юм бэ?
    -Оюутолгойн асуудлыг өнөөдрийн бүлгийн хурал дээр ярьсангүй. Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайд өгсөн нь илүү дээр байх. Ямар ч байсан Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Аль аль тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тэр хуулийн хүрээнд л явж байгаа.
    -Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал дээр танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
    -ХХАА-ын яам өнгөрсөн долоо хоногт Халх голоор тусгайлан хэлэлцүүлэг явуулсан. Тэрэн дээр илүү тодорхой мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Өнөөдөр бүлэг дээр Халх голтой холбоотой асуудал яриагүй.
    -Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр танай намын бүлгийн гишүүдээ зурсан хүн байгаа юу
    -надад байгаа мэдээллээр 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. АН-аас нэг гишүүн гарын үсэг зурсан байгаа.
    -Танай намын зарим гишүүд нам байгуулж тусдаа гарсан гэсэн асуудал яригдаад байна. Энэ үнэн үү?
    -Хэвлэлээр Ардчилсан намыг гурав задарчихсан гээд бичээд байна. Өнөөдрийн байдлаар нэр заагдсан хүмүүстэй бүлгийн даргын хувиар уулзсан. Ямар нэгэн өөр нам байгуулж, зохион байгуулалтад орсон зүйл байхгүй. Тийм учраас АН-д ямар нэгэн задрал явагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.
    -Гацууртын ордын асуудал Их хурал дээр хоёр, гурван удаа орж ирээд буцаагдсан. Засгийн газраас дахин өргөн барих гэж байгаа юм байна. Үүнийг бүлэг дэмжиж байгаа юу. Дахин, дахин өргөн барих гээд байгаа шалтгаан юу юм бол. Ард нь ямар нэгэн ашиг сонирхол яваад байгаа юм биш үү.
    -гацууртын орд байнгын хардлага явж байдаг. Гацууртын түрүүчийн УИХ-ын чуулганаар батлах гэж байхад нь сэтгүүлчид Гацуурт руу бүгд явсан. Түүнээс хойш ямар түвшинд байгааг сэтгүүлчид хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гаргасан. Энэ асуудлыг дахиад эдийн засгийн хүнд байдал руу шилжүүлэхгүйн тулд зайлшгүй ашиглах ёстой гэдэг нь тодорхой байгаа юм. Засгийн газар, Бороо гоулд компанитай УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу гэрээ хэлцэлд ороод асуудал нь тохиролцоонд хүрсэн гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тиймээс УИХ-д энэ асуудлыг эргэж оруулж ирэх шаардлагатай болсон гэсэн. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Нэг ёсондоо Гацууртын уурхайг ашиглахыг дэмжиж байна. Үүнтэй хамтраад Ноён уулыг тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг хамт оруулж ирэх шаардлага тавьсан.
    -Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээр оруулж ирж чадахгүй байгаа юм бэ. Наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэхээр дараагийн Засгийн газрын үйл ажиллагааны эрхэнд халдсан үйлдэл болохгүй юу?
    -Нэг ёсондоо дараагийн Засгийн газрын үйл ажиллагаанд халдаж байна гэсэн шүүмжлэлийг нэг талааараа хүлээж авах боломжтой. Нөгөө талаар хүлээж авахгүй байх нөхцөл бүрдсэн байна. 2016 оны төсвийн төсөл дээр бүтцийн асуудал яригдаагүй. Саяын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өгч байгаа мэдээлэлээр 2015 оны төсвийн тодотголыг дагаж бүтцийн өөрчлөлт орж ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдээд явчихвал өөр бүтцээр ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж тайлбарлаж байна. Нэгдүгээр сарын 1-нээс өөрчөлж болох эсэх асуудлыг Ардын нам яриад эхэлчихсэн. Энэ бол цэвэр тоглолт явагдаж байгаа. Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр бид энэ хуулийг батлан гаргасны дараагаар хэрэгжих хугацаа болтол зохион байгуулалтын зайлшгүй цаг хугацааг шаардаж байна гэсэн. Үүнтэй холбогдуулан наймдугаар сараас хэрэгжиж эхэлбэл илүү боломжтой юм гэсэн тайлбарыг өгсөн.

  • Аналоги, тоон телевизийн станц шатжээ
    2015 оны 10 сарын 19
    Энэ сарын 10-ны ноцтой гал түймэр гарч их хэмжээний хохирол учруулжээ.
    Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 17-р хороо Чингэлтэй ууланд байрлах Дахин дамжуулан станцад гал гарлаа гэсэн мэдээлэл цагдаа байгууллага болоод НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад, МОҮНРТ-ийн дахин дамжуулах станцын байшинд цахилгаан халаагуураас нь гал гарч “Аналоги телевизийн станц”, “Тоон телевизийн станц”, ОБЕГ-ын холбооны станц, “Стар” телевизийн дамжуулах станц шатсан байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
  • Зам тээврийн осолд 3 хүүхэд өртжээ
    2015 оны 10 сарын 19
    Амралтын өдрүүдэд буюу 2015 оны аравдугаар сарын 17, 18-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 676 авснаас зам тээврийн ослын 527 дуудлага бүртгэгджээ.
  • Нохойд хазуулсан иргэн хөл дээрээ зогсож чадахгүй байна
    2015 оны 10 сарын 19
    Энэ сарын 9-нд Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сайхан” нэртэй паабд үйлчлүүлэхээр орж явсан 47 настай эмэгтэйг тус газрын тэжээвэр хоёр нохой дайрч баруун хөлийнх нь шилбэ, булчин тус газарт ноцтой гэмтэл учруулжээ.

    Хохирогч эмэгтэй одоо болтол хөл дээрээ зогсож чадахгүй хэвтрийн байдалд байгаа бөгөөд хөлийнх нь үхэжсэн махнаас тайрч эмчилгээ хийсэн байна.
    Хүн рүү дайрсан нохдыг тусгаарлах ёстой гэдэг ч одоо болтол тухайн газар ямар ч арга хэмжээ аваагүй байна.
  • С вирус тоолох шинжилгээг авч эхэлжээ
    2015 оны 10 сарын 19
    Гурван сая хүнтэй Монгол Улсад 400-аад мянган хүн элэгний А, В, С, Д вирусийн өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ.
  • Дүүргийн хэмжээнд 660 тонн хог цэвэрлэлээ
    2015 оны 10 сарын 19
    Нийслэлийн 376 жилийн ойг угтаж, дүүргийн Засаг даргын 2015 оны аравдугаар сарын 14-ний өдрийн А/440 дугаар захирамж гарган нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, хороодтой хамтран өнгөрөгч бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээнд нийтдээ 1520 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан гаднах орчных нь цэвэрлэгээг хийлгэжээ. Тодруулбал, ерөнхий боловсролын 15 сургуулийн 2100 гаруй ахлах ангийн сурагч, 160 гаруй багш, улсын болон хувийн 11 их, дээд сургуулийн 1900 гаруй оюутан, багш нар цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцож, хуваарилсан гудамж талбайн хог хаягдал, унасан навчийг бүрэн цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээний ажилд Сүхбаатар тохижилт ХХК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Улаанбаатар шинэчлэл ХХК, Алтан дорнын хүч ХХК, Цүзүки-Юмэ ХХК-ийн хог тээврийн нийт 42 машин ажиллаж, нийт 140 удаагийн рейсээр 660 тонн хог хаягдал, шарилж, навчийг тээвэрлэж зайлууллаа. - See more at: http://zasag.mn/m/sbd/view/11197#sthash.a6EfeP2t.dpuf
  • ОХУ-д зорчих иргэдийн эрхийг хамгаална
    2015 оны 10 сарын 19
    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хот дахь ОХУ-н Монополийн эсрэг холбооны алба болон Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албанд ажлын айлчлал хийжээ. Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш хойд хөршид зорчих манай улсын иргэд, бизнес эрхлэгчдийн урсгал нэмэгдсэн билээ. Тэгвэл хойд хөршид зорчих иргэд, бизнес эрхлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, шударгаар бизнес эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэх асуудлыг Т.Аюурсайхан холбогдох байгууллагуудын удирдлагуудтай ярилцаж тохиролцсон байна. Хойд хөршид зорчиж буй иргэд эрх нь зөрчигдвөл ОХУ-ын Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албаны тухайн орон нутаг дахь салбарт хандаж, тус байгуулагын зүгээс манай улсын иргэдийн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж байхаар болжээ. Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчид маань ОХУ-ын хилийг нэвтрэхдээ хүнд суртал, чирэгдэлгүй түргэн шуурхай нэвтэрч байх нөхцөлийг бүрдүүлэх талаар ШӨХТГ-аас холбогдох албаныхантай ярилцаж, уг ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ ШӨХТГ нь ОХУ-ын Монополийн эсрэг холбооны албатай хяналт шалгалтын ажлын туршлага болон мэдээлэл солилцох ажлаа бодит үр дүнтэй үргэлжлүүлэхэд талууд санал нэгджээ.
  • Ц.Содномдорж түрүүллээ
    2015 оны 10 сарын 19
    Энэ намрын анхны хишиг барилдаан Хан-Уул дүүргийн 50 жилийн ойд зориулж өнгөрсөн ням гарагт болж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.

    Залуу арслангууд магнайлсан энэ барилдаанд уран, хурц, дайчин барилдаан олон болж үзэгч олныг цөсийг хөөргөн өндөлзүүлэв. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын заан Д.Баасандорж нар шалгарсан юм. Харин дунд шөвөгт улсын шинэ харцага Б.Одгэрэл, улсын начин Ч.Цогбаяр, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Чимэдвандан нар үлдэв.

    Хоёрын давааны төгсгөлд аймгийн цолтнууд хоорондоо нугарч барилдсанаас мэдрэмжтэй гавшгай, эрч хүчтэй аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл нарын барилдаан хамгийн сонирхолтой нь байв. Түмэндэмбэрэл заан алсын шуудаг аван барьцаа лавшруулан өргөж цацан давснаар үзэгчдийн уухайн дор туг тойрсон юм.

    Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас энэ барилдааны дундуур олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа АПУ ХК, Атар-Өргөө ХК, МҮБХ, Өмнөговь аймгийн ЗДТГ зэрэг байгууллага, хамт олонд дурсгалын зүйл гардуулав.
  • Таван иргэнийг хайж байна
    2015 оны 10 сарын 19
    Таван иргэнийг хайж байна
  • МАН-ын бүлэг мэдээлэл хийхгүй
    2015 оны 10 сарын 19
    ххх
  • “Оюу толгой” компани цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүллээ
    2015 оны 10 сарын 19
    “Оюу толгой”
  • Оюутнууд өлсгөлөн зарлана
    2015 оны 10 сарын 19
    Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй цахим картыг эсэргүүцсэн оюутнууд өлсгөлөн зарлахаар боллоо.
  • Үр тарианы хураалт 75.8 хувьтай байна
    2015 оны 10 сарын 19
    үр тариа
  • БНХАУ-ын Дарга Си Зиньпиний Их Британи улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын эргэн тойронд
    2015 оны 10 сарын 19
    БНХАУ-ын Дарга Си Зиньпиний Их Британи улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын эргэн тойронд
5844 5845 5846 5847 5848 5849 5850
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    2 цаг 1 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    2 цаг 7 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 54 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    12 цаг 7 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    12 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 38 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 38 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК