Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5883 5884 5885 5886 5887 5888 5889
  • Хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    2015 оны 10 сарын 02
    зурхай
  • Цаг агаар: Улаанбаатарт 13 хэм дулаан
    2015 оны 10 сарын 02
    цаг агаар
  • 2016 оны төсвийн төслийг өргөн барилаа
    2015 оны 10 сарын 01

    Сангийн сайд Б.Болор хуулийн төслүүд өргөн барив
  • Мал, амьтны эрхтнийг түүхийгээр нь хэрэглэхгүй байхыг анхааруулав
    2015 оны 10 сарын 01
    Мал, амьтны эрхтнийг түүхийгээр нь хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
  • Хятадад дараалсан дэлбэрэлтүүд боллоо
    2015 оны 10 сарын 01
    Хятадын Гуань Сид дэлбэрэлт болжээ
  • Төрийн байгуулалтын байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээн авав
    2015 оны 10 сарын 01
    Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2015.10.01/ үдээс хойш хийлээ.

    Байнгын хорооны хуралдаан 14 цаг 25 минутад 56.3 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны дарга А.Бакей энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай; Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөж буйг танилцуулсан юм.

    Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан тул энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцээс эцсийн шийдвэр гарах хүртэл Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Ч.Сайханбилэг нар саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь горимын саналыг дэмжив.

    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг ёс зүйн шаардлага хангахгүй байна, хариуцсан салбараа удирдах чадваргүй байна, мөн Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн зэрэг үндэслэлээр огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан энэ оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өргөн барьсан юм.

    Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

    Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний”... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 11 тоот дүгнэлт гаргажээ.

    Цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийнЗасгийн газрыг удирдаж, төрийн хууль биөлүүлэх ажпыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзжээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлий 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэж заасны ”... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

    Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Су.Батболд, М.Энхболд, М.Батчимэг, Л.Цог, Ч.Сайханбилэг, Н.Батцэрэг, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

    Мөн энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоор ахлуулан байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • ”Амгалан” амаржих газар нээлтээ хийв
    2015 оны 10 сарын 01
    Ж.Батзандан, Д.Ганхуяг, Д.Оюунхорол, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс оролцов
  • З.Энхболд: Төсвийн хөрөнгийг үрэн, таран хийсэн нөхдүүдэд арга хэмжээ ав
    2015 оны 10 сарын 01
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/Y1J95g_EL0s” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • “Халхгол” чөлөөт бүсийн тогтоолыг цуцлах тухай тогтоолын төсөл боловсруулжээ
    2015 оны 10 сарын 01

    “Халхгол” чөлөөт бүсийн тогтоолыг цуцлах тухай тогтоолын төсөл боловсруулжээ
  • Хөдөлмөрийн Үндэсний намд ахмад настангууд элслээ
    2015 оны 10 сарын 01
    Хөдөлмөрийн Үндэсний намд ахмад настангууд элслээ
  • Монголбанк 3.95 сая ам.доллар нийлүүлэв
    2015 оны 10 сарын 01
    монгол банк
  • Цахим картаа аваагүй бол автобусанд зорчуулахгүй байх санал гаргажээ
    2015 оны 10 сарын 01
    Цахим картаа аваагүй бол автобусанд зорчуулахгүй байх санал гаргажээ
  • С.Баярцогтыг огцруулах асуудлыг хойшлууллаа
    2015 оны 10 сарын 01
    онгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт,
  • Б.Болор: Төсвөө танаж, дэд сайдын орон тоог хассан
    2015 оны 10 сарын 01
    Ирэх оны төсвийн маргааш өргөн барих гэж байна. 2016 оны төсөвт дэд сайдгүй мөн зарим яамдыг нэгтгэж, агентлагуудыг татан буулгахаар тусгажээ. Энэ талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.
  • Сумдад өвчлөл бага, аймгийн төвд их байна
    2015 оны 10 сарын 01
    Сумдад өвчлөл бага, аймгийн төвд их байна
  • АН: Яамдыг дэд сайдгүй болгохыг 100 хувь дэмжиж байна
    2015 оны 10 сарын 01
    АН: Яамдыг дэд сайдгүй болгохыг дэмжиж байна
  • С.Оюун Ази, Номхон далайн парламентчдын уулзалтад оролцож байна
    2015 оны 10 сарын 01
    УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч С.Оюун энэ өдрүүдэд Токио хотноо болж буй Ази, Номхон далайн парламентчдын “GLOBE” байгаль орчны уулзалтад оролцож байна.
  • Н.Батцэрэг: Ажил нь эхлээгүй тендерийг цуцална
    2015 оны 10 сарын 01
    Ажил нь эхлээгүй тендерийг цуцална
  • Фото: Шүүдрийн гайхамшиг
    2015 оны 10 сарын 01
    Фото: Шүүдрийн гайхамшиг
  • МАН: Хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй
    2015 оны 10 сарын 01
    УИХ дахь МАН-ын бүлэг 2015 оны намрын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг хэлэлцэж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.
    Сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн өргөн барихыг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн учир Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж МАН-ын бүлэг үзлээ. Учир нь УИХ-ын нэг гишүүн нь Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах санаачлага гаргах эрх нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн утгатай дүгнэлтийг Цэц гаргаад байгаа юм.
    Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ ”Бүлгийн гишүүд ярилцаад Цэц хуульд агуулгаар нь хориг тавьж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Хоригийг тухайн хуулийн зүйл, заалт нэг бүрчлэн тавих ёстой гэж үзсэн. Цэцийн дүгнэлтээр хариуцлагагүй, муу ажиллаж байгаа сайдыг огцруулж болохгүй болно. Харин түүний өмнөөс танхимын сайн ажиллаж байгаа сайд нар, Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг жишиг тогтоох гэж байгаа нь буруу. Хэрвээ Цэцийн дүгнэлтийн дагуу нэг сайдад хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байхгүй болонгуут Засгийн газрыг бүхэлд нь огцруулах жишиг тогтоно. Цаашид ийм байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна. Нэг сайдын халхавчин дор бусад сайд нар танхимаараа хариуцлага тооцуулах нь буруу гэж үзэж байна. Нөгөө талаар УИХ сайдыг томилдог мөртлөө эргээд хариуцлага тооцож чадахгүй болох нь. УИХ-аас зөвхөн сайд бус Монголбанкны ерөнхийлөгч, СЕХ-ны дарга, АТГ-ын дарга гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудыг томилдог. Хэрвээ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал эдгээр албан тушаалтанд УИХ эргээд хариуцлага тооцох тогтолцоо алга болно” гэлээ.
    МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг шийдсэний дараа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэхээр болсон байна.
    Мөн намрын чуулганаар төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгууллаа.
    Н.Номтойбаяр: Цалин, тэтгэврийг нэмэх зарчим баримтална
    УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр цалин, тэтгэврийн асуудлаар мэдээл хийлээ. Тэрээр хэлэхдээ ”УИХ дахь МАН-ын бүлгээс 2015 оны улсын төсвийг батлах үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 90 тэрбум төгрөг суулгасан. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газар энэхүү 90 тэрбумыг 2016 оны төсөвт шилжүүлэх чиглэлийг сайд нарт өгсөн. Хямралтай үед цалин тэтгэврийг бууруулах бус нэмэх зарчим баримтлах ёстой. 2009 оны эдийн засгийн хямралын үед цалин тэтгэврийг нэмж иргэдийн худалдан авах чадварыг хэвээр хадгалж байсан. МАН-ын бүлгийн хувьд цалин, тэтгэврийг хямралтай үед нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа төсвийн тодотголын үеэр илэрхийлнэ. Тодорхой тооцоо судалгаа ч бий” гэв.
    Д.Хаянхярваа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна
    Ерөнхий сайдыг огцруулах Г.Уянга гишүүний санаачилсан тогтоолын төсөлд гарын үсэг зурсан эсэх талаарх сэтгүүлчийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хариуллаа. Тэрээр ”Дархан-Уул аймгийн удирдлагуудыг ИТХ нь огцруулсан асуудлаар захиргааны хэргийн шүүхээс үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх захирамж гарсан. Ерөнхий сайд ИТХ-ын хууль бус тогтоолыг үндэслэж аймгийн Засаг даргыг батламжлах шийдвэр гаргасан. Шүүгчийн захирамж гарсан учраас хууль бус шийдвэрээ эргэн харах байх гэж найдаж байгаа. Алдаагаа засах боломж Ерөнхий сайдад бий. Гэхдээ би Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна” гэлээ.
5883 5884 5885 5886 5887 5888 5889
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 59 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    6 цаг 7 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    6 цаг 17 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    6 цаг 28 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    20 цаг 58 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    21 цаг 5 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК