зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5896 5897 5898 5899 5900 5901 5902
  • Улаанбаатар өдөртөө 22-24 градус дулаан байна
    2015 оны 6 сарын 27
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно.
  • Багахангай, Баян, Баянцагаан, Баянжаргалан суманд цахилгаан түр тасарна
    2015 оны 6 сарын 26
    Энэ амралтын өдрүүдэд Багахангай чиглэлийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил өрнөх юм.
  • С.Одонтуяа: Эмнэлгүүдийг яаран хувьчлах хэрэггүй гэдэг дээр АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа
    2015 оны 6 сарын 26
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/V1lvBJzhb24” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • ”Р.Бурмаа сайдаа бодлого чинь авах юм алга”
    2015 оны 6 сарын 26
    Хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах
  • Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэнэ
    2015 оны 6 сарын 26
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан ирэх даваа гараг буюу 06 дугаар сарын 29-ний 09:00 цагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.
  • Өнгөрсөн 10 хоногт ГССҮТ-д хандагсдын 13 хувь нь согтуу байхдаа осолджээ
    2015 оны 6 сарын 26
    2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд:
  • Иргэн бүрт газар өмчлүүлэх асуудлаар Д.Цогтбаатар сайд ийм мэдээлэл өгөв
    2015 оны 6 сарын 26
    Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон нийслэлийн гэр хорооллуудыг дахин төлөвлөж, орон сууц барих ажлын явц байдлын талаар Ерөнхий сайдад хандаж асуулга хүргүүлээд байсан юм.

    Гишүүдийн асуулгад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хариулт өглөө.

    Тухайлахад, 2012 онд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээгээр хийгдэх 17 авто зам, барилга байгууламжууд тусгагдсанаас 9 нь бүрэн биелэгдэж, 5 нь хагас биелэлттэй, 3 нь биелэгдээгүй, төлөвлөгөөний гүйцэтгэл 72.9 хувийн биелэлттэй гарсан. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт 2012 оны байдлаар 241.73 га газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээс 159.66 га газрыг өмчлүүлсэн. Нийт 211 байршил бүхий газарт газар эзэмшүүлж, ашиглуулахаар тусгаснаас 115 байршилд бүрэн хэрэгжиж, 64 байршилд хагас, 32 байршилд хэрэгжээгүйгээс төлөвлөгөөний гүйцэтгэл 73.5 хувьтай гарсан байна. 2013 онд газрын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 41 ажлаас 81-100 хувийн гүйцэтгэлтэй 22, 31-80 хувийн гүйцэтгэлтэй 18 ажил, үйлчилгээ байна. Мөн иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээний хувьд төлөвлөгөөнд тусгагдсанаар 2013 онд Багахангай, Баянзүрх, Хан-Уул, Багануур, Чингэлтэй, Налайх дүүргийн эзэмшлийн 68.75 га газрыг 1,021 иргэнд өмчлүүлэхээр тусгаснаас 26.11 га газрыг 400 иргэнд өмчлүүлж газар өмчлөлийн ажил 72.7 хувьтай явагдсан байна. Харин дахин төлөвлөлт хийсний дараа Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргийн нийт 34.2 га газрыг 512 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөснөөс 2013 оны байдлаар 29.3 га газрыг 425 иргэнд өмчлүүлж газар өмчлөл 54.2 хувьтай, дээрх 2 чиглэлийн ажлын хүрээнд өмчлүүлэх ажлын гүйцэтгэл нэгдсэн дүнгээр 63.4 хувьтай байсан. Газар өмчлөлийн ажлын хувь бага байгаагийн шалтгаан нь шинээр олгосон газарт иргэд суурьшаагүйтэй тухайлбал, Сүхбаатар дүүрэгт шинээр газар өмчлүүлэх ажил хийгдээгүй холбоотой байна.

    2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар өмчлөлийн хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 100, 101, 180, 181 дүгээр тогтоолоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх болон зуслангийн бүсийн нийт 76 байршилд хаягийн зургийг баталж, шинээр газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг хэрэгжүүлсэн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээр олгогдсон газраас илүү талбай ашигласан, инженерийн шугам сүлжээ түүний хамгаалалтын бүсэд хууль зөрчиж газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн судалгааг гарган зөрчлийг арилгах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нийт 295 газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг нийслэлийн Засаг даргын 82 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна.

    Монгол Улсын газрын нэгдмэл санд 2014 оны жилийн эцсийн байдлаар хөдөө аж ахуйн газар 115,008.6 мянган га буюу 73.53 хувь, хот, тосгон бусад суурин газар 712.1 мянган га буюу 0.46 хувь, зам, шугам сүлжээний газар 454.8 мянган га буюу 0.29 хувь, ойн сан бүхий газар 14.320.5 мянган га буюу 9.16 хувь, усны сан бүхий газар 686.7 мянган га буюу 0.44 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 25.228.9 мянган га буюу 16.13 хувийг тус тус эзэлж байна.

    Нийслэлийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар 200,161 газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөгч иргэн 102,800, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшигч 87,789, газар эзэмшигч аж ахуйн нэгж 6,197, төрийн байгууллага 3,119, бусдын эзэмшиж буй газрыг ашиглагч Монгол Улсын аж ахуйн нэгж 41, газар ашиглагч гадаадын иргэн 14, газар ашиглагч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд 201 тус тус бүртгэлтэй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд 168 айлын орон сууц, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчимд 288 йлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан. Ашиглалтад оруулсан орон сууцны 1мкв-ыг дунджаар 1.677.500 төгрөгөөр борлуулсан.

    2015 онд 27,435 айлын орон сууц зэх зээлд нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2014 онд ашиглалтад орсон 24,744 айлын орон сууцны 7,000 айлын орон сууц борлуулагдаагүй байгаагаас орон нутгийн хэмжээнд нийт 844 байна.”

    Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Л.Болд, Ц.Дашдорж, А.Бакей, Д.Ганхуяг, Л.Энх-Амгалан, Ц.Оюунгэрэл, Д.Хаянхярваа, Г.Уянга, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, З.Баянсэлэнгэ нар асуулт асууж тодруулав.

    Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Монгол Улсын иргэд газар эзэмших эрхтэй. Ялангуяа хот хоорондын зам, аймгуудыг холбосон замын дагуу худалдаа, үйлчилгээний цогцолбор барих боломжийг тухайн зам дайран өнгөрч байгаа нутгийн иргэдэд түлхүү олгох хэрэгтэй гэж үздэг. Ингэхдээ стандартын дагуу барих, замаасаа орж гарах гарц, ялангуяа хурдны замыг барихад тооцоо судалгаатай барих хэрэгтэй. Мөн аялал жуулчлал хөгжиж байгаа энэ үед замын дагуух “00”-ын асуудал огт шийдэгдээгүй. Өмнө нь зам дагуух шатахуун түгээх газар байгуулахад түүнийг түшиглэн “00”, үйлчилгээний газруудыг цогцоор нь шийдэх эхний оролдлогуудыг хийж байсан. Энэ чиглэлээр төлөвлөж байгаа зүйл бий юу. Түүнчлэн Монгол Улсын иргэдэд 0,05-0,07 га газар өмчлүүлж байгаа. Одоо газар олголтын байдлыг харахад цөөхөн хувьтай байгаа. Газар олголтын хуулийн хугацааг хоёр ч удаа сунгасан. Газар олголтыг цааш нь нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байгаа талаар тодруулав.

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өгсөн тайлбартаа, хот хоорондын замын стандартын асуудал чухал байгаа. Үүнтэй санал нэг байна. Замын дагуу байрлах шатахуун түгээх газрын стандарт, түүний дотор заавал “00”-той байх, эсвэл замын дагуу жолооч нар амрах цэгтэй байх асуудлууд зураг төсөлд тусаад явж байгаа юм билээ. Энэ асуудлыг цаашид илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллая. Иргэдэд 0,07 га газрыг өмчлүүлж байгаа. Хугацааг нь 2018 он хүртэл сунгасан. Газар олголтыг цаашид нэмэгдүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ хот төлөвлөлтийнхөө ажлыг онцгой анхаарахгүй бол боловсронгуй бус төлөвлөгөөтэй байгаа газруудыг хувьчилсан тохиолдолд дараагийн хотыг дахин төлөвлөхөд хүндрэлтэй асуудлууд гарна. Иймд хот төлөвлөлтийн асуудлыг анхаарч, газар төлөвлөлтөө зөв явуулж байгаа шинэ дагуул хотууд руу хүмүүсийг байршуулж газар ололтыг хийх нь оновчтой болно гэж үзэж байна гэлээ.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, аймгуудын хэмжээнд газар өмчлөлийн асуудал ямар байгаа болон гадаадын иргэдэд газраа худалдсан, урт хугацаагаар гэрээлэх, эзэмшүүлэх зөрчил хэр байдаг болон энэ асуудал аль дүүрэгт илүү байдаг талаар асуусан юм.

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, аймгийн хэмжээнд 19 хувь , нийслэлийн хэмжээнд хүн амын 8 хувь нь газраа өмчилж авсан. Энэ нь нийт хүн амын 13 хувь нь газраа өмчилж авсан үзүүлэлт юм. Аймгуудын хувьд авч үзвэл, жишээ нь Дархан-Уул аймагт 2013 онд нийт хүн амын 11 хувь нь газар өмчилсөн байна. 2014 онд энэ үзүүлэлт 11.59 хувь болсон байна. Гадаадын иргэд хуулиараа газар өмчлөх эрхгүй. Гадаадын иргэд зөвхөн газар ашиглаж байгаа. Ингэхдээ газар эзэмшигчтэй газар ашиглалтын гэрээ хийх зохицуулалтаар явж байгаа гэсэн тайлбар өглөө.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг хэлэхдээ, 2008-2012 он, 2012-2015, 2004-2008 оныг харьцуулсан байдлаар газар хувьчлал, дэд бүтэц, орон сууцжуулалтын санхүүжилтийн талаар хариулт авахыг хүсэлт гаргасан ч эдгээр асуултад сайн хариулт өгч чадсангүй. Мэдээлэл байхгүй, мэдээллээ боловсруулж чадахгүй байгаадаа анхаарах хэрэгтэй. Одоо дарга гэхээр л сайн шийдвэр гаргадаг гэж ойлгож болохгүй. Хот төлөвлөлтийн асуудал том салбар, том шинжлэх ухаан болсон. Барилга хот байгуулалтын яам, Засгийн газар, хот мэдээллээ нэгтгэж ажиллахыг хүсмээр байна. Нэгдсэн мэдээлэлтэй байх юм бол маш ухаалаг шийдвэр гаргаж чадна. Дэд бүтэцтэй болсноор иргэдийн худалдаж авсан газар үнэ цэнэтэй болж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөрөнгө хуримтлалын хэмжээ нэмэгдэж байна гэж ойлгож болно. Иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй, орон сууцтай болгох, дэд бүтцийг нь төрөөс шийдэх асуудал төрийн анхааралд байх ёстой гэв.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариу сонссоны дараа чуулганы хуралдаан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлаж, засвар хийнэ
    2015 оны 6 сарын 26
    Улаанбаатар хотын “Их тойруу” 110 кв-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын хүрээнд анкер босгох, цахилгааны утас татах ажил хийгдэх гэж байна. Ингэснээр АШ -205, 206-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг хүчдлээс бүрэн таслах юм. Тиймээс хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд 110/35/10 кв-ын “Сэлбэ” дэд станцыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 06:00-21.00 цаг хүртэл хугацаанд таслаж цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаар боллоо.


  • Монголын ахмадын спортын анхдугаар наадам эхэллээ
    2015 оны 6 сарын 26
    Өнөөдөр Спортын төв ордоны А зааланд Монголын ахмадын спортын анхдугаар наадам эхэллээ.
  • Ч.САЙХАНБИЛЭГ: Монгол Улс бизнесийн найдвартай түнш байх болно
    2015 оны 6 сарын 26
    Ч.САЙХАНБИЛЭГ: Монгол Улс бизнесийн найдвартай түнш байх болно
  • Ерөнхий сайд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэнтэй уулзлаа
    2015 оны 6 сарын 26
    Ерөнхий сайд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэнтэй уулзлаа
  • УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгчээ
    2015 оны 6 сарын 26
    Монгол Улсын Их сургуулий доктор, профессор Шагдарын Ганхуяг гэж хүн, хуулиар 20 жил багшилж байгаа иргэн хүн УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна.
    УИХ-ын даргыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хэлэлцүүлгийн шатьанд байсан хуулийг зогсоосон зэрэг үндэслэлэээр
  • Хачит хазуулж нас баржээ
    2015 оны 6 сарын 26
    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат 66 настай иргэн хачигт хазуулж нас баржээ.
  • Хачигт хазуулж нас баржээ
    2015 оны 6 сарын 26
    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат 66 настай иргэн хачигт хазуулж нас баржээ.
  • “Airbus A380” онгоц ослын буулт хийжээ
    2015 оны 6 сарын 26
    “Emirates” агаарын тээврийн компанийн онгоц өнөө өглөө Шри-Ланкад ослын буулт хийжээ.



    500 гаруй хүнтэй “Airbus A380” онгоцонд техникийн доголдол үүссэнээс яаралтай ослын буулт хийсэн байна.


  • Ардчилсан намын даргаар З.Энхболдыг бүртгэлээ
    2015 оны 6 сарын 26
    Улсын Дээд шүүх Ардчилсан намаас ирүүлсэн З.Энхболдыг тус намын даргаар сонгогдсоныг бүртгүүлэх хүсэлтийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцлээ.
  • Мэргэжлийн хяналтынхан радиогоор зөвлөнө
    2015 оны 6 сарын 26
    “Бид хянаж шалгана, торгоно, зогсооно гэхээсээ илүүтэй иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дэмжин, тэдэнд зөвлөн туслаж, соён гэгээрүүлэх чиглэлийг түлхүү барьж ажиллана” гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд зарласан.
  • ”Сарны саруултайд” клипжүүлэх уралдааны сонирхолтой бүтээл
    2015 оны 6 сарын 26
    ”Сарны саруултайд” дууны клипийн дүрсжлүүлэх уралдаан зарласан. Уралдаанд хөдөө орон нутгаас эхлээд нийслэлчүүд идэвхтэй оролцож байна. Сонирхогч, мэргэжлийнхнээс эхлээд уралдаанд бүтээлээ ирүүлэх хүн цөөнгүй байгааг уралдааны зохион байгуулагчид онцолж байна. Мөн маргааш Д.Намсрайноров уралдаанд оролцсон иргэд хийгээд фенүүдтэйгээ өдрийн аялалд явж, уралдааны шилгүүдээ ч тодруулах гэж байгаа юм. Ингээд манай сайтын зүгээс уралдаанд ирүүлсэн сонирхолтой бүтээлүүдээс дэлгэж байна.
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ
    2015 оны 6 сарын 26
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын хэлтсээс аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ.

  • Бичлэг: Төмсийг хурдан хальслах супер арга
    2015 оны 6 сарын 26
    Тэмдэглэлт баяруудын үеэр их хэмжээний төмс арилгаж хоол, салат хийх хэрэг гардаг. Тэгвэл төмсийг асар хурдан, хялбар аргаар арилгаж цаг хэмнэх аргыг танилцуулж байна.
5896 5897 5898 5899 5900 5901 5902
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    11 цаг 12 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    11 цаг 30 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    12 цаг 6 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 6 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    12 цаг 30 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    13 цаг 15 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    13 цаг 24 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    13 цаг 35 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    14 цаг 0 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    15 цаг 18 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    15 цаг 22 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    15 цаг 33 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    15 цаг 52 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    15 цаг 56 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    16 цаг 25 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    16 цаг 31 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    16 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    16 цаг 58 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    17 цаг 22 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    17 цаг 38 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК