зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5900 5901 5902 5903 5904 5905 5906
  • Аймгууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэх хуваарь
    2015 оны 6 сарын 26
    Үндэсний их баяр наадмаа аймгууд хэзээ тэмдэглэх хуваарийг хүргэж байна.
  • Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган үргэлжилж байна
    2015 оны 6 сарын 26
    Сүүлийн хоёр жил баруун бүстээ өрсөлдөх чадвараараа тэргүүлж, өнгөрөгч онд Улсын шилдэг аймгаар шалгарсан Увс аймагт ”Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган” эхний өдрөө үргэлжилж байна.
  • “Монгол адуучин-2015” гэрэл зургийн уралдаан зарлажээ
    2015 оны 6 сарын 26
    Ирэх долоодугаар сарын 14-нд зохион байгуулагдах “Адуучин 2015” наадмын хүрээнд энэ сарын 23-наас долоодугаар сарын 10-ныг хүртэл “Монгол адуучин-2015” гэрэл зургийн уралдаан зарлажээ.
  • ”Алтанбулаг-2015” эдийн засгийн чуулга уулзалт болно
    2015 оны 6 сарын 26
    Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран ”Алтанбулаг-2015, Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг өнөөдөр 10:00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна.
  • Ерөнхий сайд АНУ-ын Сенатор Жон Маккэйнтэй уулзлаа
    2015 оны 6 сарын 26
    АНУ-ын нөлөө бүхий улс төрч Жон Маккэйн тус улсын Сенатын танхимын гишүүнээр 1986 оноос дөрөв дэх удаагаа сонгогдоод байна.
  • Цаг агаар: Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
    2015 оны 6 сарын 26
    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
  • Өдрийн зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ирнэ
    2015 оны 6 сарын 26
    2015.6.26, Баасан гараг / Билгийн тооллын: 10Зуны дунд хар морь сарТэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр
  • Дуулиан: Хятадад 45 жил хадгалсан мах худалдаалж байжээ
    2015 оны 6 сарын 25
    Хятадын эрх баригчид их хэмжээний стандартын бус махыг хүнсэнд ашиглаж байсныг илчилсэн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Нууцаар худалдаж байсан 800 тонн хөлдөөсөн махны дунд 1970 оны мах байсныг барууны хэвлэлүүд онцолж байна.
  • “Үүлэн хээтэй орчлон” дахин хэвлэгдэж худалдаанд гарлаа
    2015 оны 6 сарын 25
    Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл “Үүлэн хээтэй орчлон” роман хэвлэгдэж, Интерном их дэлгүүрт нээлтээ хийлээ. Энэ нь 2010 онд хэвлүүлсэн “Домогт Ану хатан”-ы дараа хэвлэгдэж буй томоохон бүтээл, зохиогчийн хоёр дахь роман нь юм.


  • Сүмо олимпийн хөтөлбөрөөс ”жийгдэв”
    2015 оны 6 сарын 25
    Японы сүмо бөхийг олимпийн хөтөлбөрт оруулсангүй.



    Тодруулбал 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 22-нд хуралдаж, нэмэлт спортын төрлийн талаар авч хэлэлцсэн байна.
  • “Үндсэн хууль-Үндэсний зөвшилцөл” иргэдийн тайван жагсаал
    2015 оны 6 сарын 25
    “ҮНДСЭН ХУУЛЬ – ҮНДЭСНИЙ ЗӨВШИЛЦӨЛ” иргэдийн тайван жагсаал
  • Шуурхай: Наадмын хөтөлбөр эцсийн байдлаар
    2015 оны 6 сарын 25
    Б А Т Л А В.
    МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД,
    ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ
    ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ
    ДАРГА У.ХҮРЭЛСҮХ


    ТУЛГАР ТӨРИЙН 2224, ИХ МОНГОЛ УЛСЫН 809, АРДЫН ХУВЬСГАЛЫН
    94 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

    07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд

    10:00-22:00 “Монголын сайхан орон” Уран зургийн үзэсгэлэн
    Монголын Уран зургийн галерейд
    7 дугаар сарын 7. Мягмар

    9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд

    7 дугаар сарын 8. Лхагва

    9. 00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд

    7 дугаар сарын 9. Пүрэв

    9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд

    7 дугаар сарын 10. Баасан

    8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

    08.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт

    10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

    10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

    12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
    Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

    14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт
    14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

    15.00 Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

    19.00 Дээлтэй Монгол наадам Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

    21.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол
    Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

    22.00 “Учиртай гурван толгой” дуурь
    Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

    7 дугаар сарын 11. Бямба

    8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт

    10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

    10.00 Монгол Улсын төрийн тугийг ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

    11.00 Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
    11.10 Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
    Төв цэнгэлдэх хүрээлэнд

    11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа
    /тусгай хөтөлбөрөөр / Төв цэнгэлдэх хүрээлэнд
    11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа
    Шагайн асарт

    12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

    13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

    13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа
    /тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт

    14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

    14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

    15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

    21.00-23.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя“” урлагийн тоглолт
    Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
    23.00 Баяр наадмын ёслолын буудлага
    Их эзэн Чингис хааны талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

    7 дугаар сарын 12. Ням

    07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт

    08.00 Шагайн харвааны шигшээ харваа. Шагайн асарт

    08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд

    9.30-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт

    11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд

    12.30. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт

    13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа
    Сурын талбайд
    14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
    Төв цэнгэлдэх хүрээлэнд

    15.20-16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол
    Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
    Төв цэнгэлдэх хүрээлэнд

    16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    17.25-17.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
    Төв цэнгэлдэх хүрээлэнд
    17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    18.35-19.05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    18.45-19.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
    Төв цэнгэлдэх хүрээлэнд
    19.05-19.35 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

    19.40-19.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
    Төв цэнгэлдэх хүрээлэнд
    19.55 Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
    Төв цэнгэлдэх хүрээлэнд
    20.00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол.
    /тусгай хөтөлбөрөөр/







    УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

    7 дугаар сарын 13. Даваа. Хүй долоон худаг
    7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан

    10.30-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан

    13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уяачдын наадмыг нээнэ.

    12.00-15.00 Жороо морины тойргийн уралдаан

    13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

    13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

    14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

    14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

    14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

    15.20-15.30 Урлагийн тоглолт

    15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

    16.30-16.40 Урлагийн тоглолт

    16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

    17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

    17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

    17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

    18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

    18.40 Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.








    ТУЛГАР ТӨРИЙН 2224, ИХ МОНГОЛ УЛСЫН 809, АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

    07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
    10.00-18.00 Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

    07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
    09.00-17.00 Монгол хуушуур-2015 фестиваль

    Хүй долоон худаг

    07 дугаар сарын 11-нд
    16.00-19.00 Холч морьдын уралдаан

    07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд
    10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/

    07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
    09.00-17.00 Монгол хуушуур-2015 фестиваль

    07 дугаар сарын 11-нд
    14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

    07 дугаар сарын 11-нд
    14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

    07 дугаар сарын 12-нд
    07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

    07 дугаар сарын 12-нд
    08.30-09.00 Шүхрийн буултын үзүүлбэр

    07 дугаар сарын 13-нд
    11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

    07 дугаар сарын 13-нд
    07.00-18.40 “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/

    07 дугаар сарын 14-нд
    10.00-17.00 “Монгол адуучин баяр” /тусгай хөтөлбөрөөр/



    Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

    07 дугаар сарын 04-нд
    22:00 “Best of Classics” Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн

    07 дугаар сарын 10-нд
    19:00 “Дээлтэй монгол” наадам

    07 дугаар сарын 10-нд
    22:00 “Учиртай гурван толгой” дуурь

    07 дугаар сарын 11-нд
    21:00 “Улаанбаатарын үдэш-Эх орноо хамтдаа дуулъя” рок попын урлагийн тоглолт

    07 дугаар сарын 12-нд
    21:00 “Талын бүжиг” Монгол үндэсний бүжгийн наадам

    07 дугаар сарын 13-нд
    20:00 “Морин хуур” Олон улсын фестиваль

    07 дугаар сарын 14-нд
    21:00 “Ulaanbaatar swing night” фестиваль

    Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга

    07 дугаар сарын 09-15-нд
    18:00 “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт

    Монголын хүүхдийн ордон

    07 дугаар сарын 09-нд
    11.00 Наадмын хүүхдийн гала концерт

    Нийслэлийн “Улаанбаатар” чуулга

    07 дугаар сарын 10-нд
    19.00 “Ариун хаврын тахилга” этно балет

    07 дугаар сарын 11-нд
    19.00 “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл

    07 дугаар сарын 12-нд
    19.00 “Colors of Mongolia” ардын урлагийн тоглолт

    Цэрэндоржийн гудамжинд

    07 дугаар сарын 05-нд
    16.00 “Их талын жазз” фестиваль


    Үндэсний соёл, амралтын хүрээлэн

    07 дугаар сарын 12-нд
    22.00 “Silence White” дижи урлагийн шоу

    Улаанбаатар хотын музей

    07 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд
    10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

    Монголын Уран зургийн галерей

    07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд
    10:00-22:00 “Монголын сайхан орон” Уран зургийн үзэсгэлэн

    Монголын үндэсний музей

    07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
    08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

    Дүрслэх урлагийн музей

    07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
    08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

    Чойжин ламын сүм музей

    07 дугаар сарын 09-нд
    22:00-00:00 “Шөнийн музейд Хөсөгтөн” үзэсгэлэн

    Тэнгис кино театр
    Өдөр бүр
    Made in Ulaanbaatar МУСК 10:30, 12:30, 15:10, 17:00, 21:30,23:00 цагаас
    Юрийн галавын ертөнц УСК 11:20, 18:00 цагаас
    Зангараг МУСК 13:50, 20:25 цагаас
    Хуримын сюрприз МУСК 11:00, 12:50, 14:20, 16:50, 18:50, 23:10 цагаас
    Эр хүн болгож өгөөч МУСК 16:10, 20:30 VIP цагаас
    Tomorrow land УСК 11:40 цагаас
    Дийлдэшгүй 108 баатар 10:30, 12:40 цагаас
    Ар хударга МУСК 14:40, 18:20 VIP,20:50, 22:30 VIP цагаас
    AvengersУСК 11:10 цагаас
    Хар сувдны нууц МУСК 12:00 цагаас
    Гурван найз МУСК 10:30 цагаас
    Анчид МУСК 11:40 цагаас
    Өргөө кино театр
    Өдөр бүр
    Ар хударга МУСК Өргөө 1. 11:30, 13:50, 16:10, 20:40, 23:00 цагаас
    Өргөө 2. 15:50, 18:10, 20:30, 22:50 цагаас
    We’re back pitches УСК Өргөө 1. 12:40, 15:00 цагаас
    Өргөө 2. 11:10, 13:30 цагаас
    Юрийн галавын ертөнц УСК Өргөө 1. 11:10, 13:25, 15:50, 18:15 цагаас
    Өргөө 2. 10:50, 13:15, 16:50, 18:50, 20:40, 23:10 цагаас
    Хуримын сюрприз МУСК Өргөө 1. 11:00, 14:50, 16:50, 18:50, 20:50, 22:50 цагаас
    Өргөө 2. 11:00, 15:00, 19:00 цагаас
    Зангараг МУСК Өргөө 1. 18:30, 23:00 цагаас
    Өргөө 2. 23:00 цагаас
    Made in Ulaanbaatar МУСК Өргөө 1. 10:50, 13:00, 17:20, 19:10, 21:10 цагаас
    Өргөө 2. 13:00, 17:00, 21:00 цагаас

    Соёмбо кино театр
    Өдөр бүр
    Эр хүн болгож өгөөч МУСК 13:50, 17:20 цагаас
    Хуримын сюрприз МУСК 13:00, 15:40, 19:00, 21:00, 21:50 цагаас
    Содура МУСК 17:50, 19:20 цагаас
    Хар сувдны нууц МУСК 12:20, 14:00, 16:00 цагаас
    Ар хударга МУСК 12:00, 15:00, 17:00, 21:30 цагаас
    Зангараг МУСК 20:00 цагаас


    -------------о0о----------
  • Аймгуудын наадмын тов гарчээ
    2015 оны 6 сарын 25
    Аймгуудын наадмын тов гарчээ

    Пүрэв, 6 сарын 25 2015
    Бичсэн Д.Өлзийсайхан

    Хэвлэх
    Email
    Аймгуудын наадмын тов гарчээ

    Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдлээ. Наадмын өдрүүдэд ажил албанаасаа холдож, дэлгэр Монголынхоо дэнжийг хотойтол нааддаг наадамчин олондоо аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.

    Энэ жилийн хувьд Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тус аймгийн зургаан сум мөн түүхт ойгоо тэмдэглэх бол Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгийн зарим сумд наадамчдын хөлд дарагдаж, түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ.
    Архангай аймаг
    Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долдугаар сарын 10-11-нд тохиох юм. Мөн Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 15-17-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
    Баян-Өлгий аймаг
    Баян-Өлгий аймгийн баяр наадам ирэх долдугаар сарын 10-11-нд тохиох бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа юм.
    Баянхонгор аймаг
    Хонгор нутгийнхны наадам долдугаар сарын 8-10-нд зохион байгуулах бол Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох аж.
    Булган аймаг
    Булган аймгийн тухайд баяр наадмаа долдугаар сарын 9-10-нд зохион байгуулна. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долоодугаар сарын 18-19-нд 4 түмэн адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долдугаар сарын 29-31-нд болох юм.
    Говь-Алтай аймаг
    2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долдугаар сарын 7-9-нд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй бөгөөд аймгийн ихэнх сум өнгөрсөн жил түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
    Говьсүмбэр аймаг
    Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-нд зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ойтой сум байхгүй аж.
    Дархан-Уул аймаг
    Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долдугаар сарын 9-11-нд зохион байгуулна.
    Дорноговь аймаг
    Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 10-11-нд болох бол Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-17-нд зохион байгуулахаар болжээ.
    Дорнод аймаг
    Дорнод аймгийн хувьд энэ жил наадамчдын хөлд дарагдана. Учир нь тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойгоо тэмдэглэх юм. Ойтой сумдын наадам долдугаар сарын 15-17-нд тохиох бөгөөд аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-нд болно.
    Дундговь аймаг
    Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон ирэх сарын 26-27-нд наадна. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-нд зохион байгуулах юм. Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байна.
    Завхан аймаг
    Завхан аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-нд зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд аймагт ойтой сум байхгүй юм.
    Орхон аймаг
    2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд өнөө жил ирэх сарын 10-11-нд наадамлана.
    Өвөрхангай аймаг
    Өвөрхангай аймгийнхан долдугаар сарын 10-11-нд баяр наадмаа тэмдэглэнэ. Мөн Хархорин суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм.
    Өмнөговь аймаг
    Өмнийн говийнхон ирэх долдугаар сарын 25-26-нд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадахаар болжээ.
    Сүхбаатар аймаг
    Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-нд ойгоо тэмдэглэх аж. Мөн тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон ирэх сарын 25-26-нд бүсийн хурдаар наадамлах ажээ.
    Сэлэнгэ аймаг
    Сэлэнгэ аймгийн наадам долдугаар сарын 9-11-нд зохион байгуулах бөгөөд Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой долоодугаар сарын 4-6-нд тохионо.
    Төв аймаг
    Төв аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.
    Увс аймаг
    Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долдугаар сарын 22-25-нд болно.
    Ховд аймаг
    Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож байгаа бөгөөд тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-нд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-нд наадамлана.
    Хөвсгөл аймаг
    Хөвсгөлийнхөн ирэх сарын 10-11-нд наадмаа хийнэ. Энэ жилийн хувьд тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойтоо бөгөөд ойн наадам долоодугаар сарын 19-20-нд болно. Мөн Цагааннуур сум 30 жилийн ойгоо долдугаар сарын 10-11-нд тэмдэглэх юм.
    Хэнтий аймаг
    Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ойн наадмууд долдугаар сарын 8-9-нд тохиож байна.
  • Ази Номхон Далайн бүс нутгийн хуралдаанд оролцов
    2015 оны 6 сарын 25
    Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад Харилцаа Эрх Зүйн туслалцааны хэлтэсийн дарга Г.Ганзориг Ази Номхон Далайн бүс нутгийн “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг илрүүлэх, хураах” сэдэвт ээлжит 3 дахь хуралдаанд оролцлоо.

  • Хөдлөх эд хөрөнгийн анхны хэлэлцүүлгийг хийв
    2015 оны 6 сарын 25
    Хөдлөх эд хөрөнгийн анхны хэлэлцүүлгийг хийв
  • Ирэх сарын 20-ноос нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлнэ
    2015 оны 6 сарын 25
    Ирэх сарын 20-ноос нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлнэ
  • JP Моргон банкны төлөөлөгчидтэй уулзлаа
    2015 оны 6 сарын 25
    АНУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Жи Пи Морган” банкны Засгийн газартай хамтын ажиллагаа хариуцсан захирал Дайнел Силиконтой уулзлаа. “Жи Пи Морган” банк бол АНУ-ын анхны томоохон арилжааны банкуудын нэг юм.
  • Ази, Европыг холбосон замын ажилд Хятадын тэргүүлэгч компани оролцохоор болжээ
    2015 оны 6 сарын 25
    БНХАУ-ын урьдаа барьдаг, дэлхийд бүтээн байгуулалтаараа эхний 5 байрт жагссан СССС компанитай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Яг одоогоор 50 гаруй салбар компанитай 97 оронд 175 орчим салбар нэгжтэй болж чадсан СССС компани “Чингисийн зам” –ын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа нь дэвшил бас боломж юм. Үндэсний хэмжээний хамгийн том бүтээн байгуулалт болох хурдны зам нь хоёр урсгал, зургаан эгнээ бүхий байх юм. Энэ замын хучилтын хийц, чанар, даац гээд бүхнийг нарийвчлан тооцож, мэргэжлийн болон аргазүйн зөвлөгөө өгөх компани нь СССС компани байх нь мэргэжилтнүүдэд итгэл найдвар төрүүлж байгааг хэлэх байна. Ер нь бол ийм чадварлаг, улс орондоо төдийгүй дэлхийн тавцанд нэрээ гаргаж чадсан компани мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа өгснөөр Монгол инженерүүдийн ур чадвар дээшилж, туршлагажих нь гарцаагүй. Ингэж байж бид цааш цаашдын томоохон бүтээн байгуулалтаа олон улсын стандартад нийцүүлж, зам, замын байгууламжийг чанартай барих ур чадварт суралцах юм.
  • Автобусны хулгайчийг үйлдэл дээр нь барьсан бичлэг
    2015 оны 6 сарын 25
    Автобусны хулгайчийг үйлдэл дээр нь бичжээ
  • Нью-Йоркын шүүх хилсээр 24 жил хоригдсон эрэгтэйд 6.2 сая доллар олгоно
    2015 оны 6 сарын 25
    Америкийн Нью-Йорк хотын 52 настай Жонатан Флемингийг 24 жилийн өмнө Брүклинд хүн алсан хэмээн баривчилжээ.
5900 5901 5902 5903 5904 5905 5906
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    3 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
    15 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
    49 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
    55 мин
  • Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө
    1 цаг 0 мин
  • Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
    1 цаг 5 мин
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    16 цаг 14 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    16 цаг 31 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    17 цаг 7 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 7 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    17 цаг 31 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    18 цаг 16 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    18 цаг 25 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    18 цаг 37 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    19 цаг 1 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    20 цаг 19 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    20 цаг 24 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    20 цаг 34 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    20 цаг 54 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    20 цаг 57 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК