Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Машинаас татгалзаж унадаг дугуйг сонгосон Говь-Алтайчуудын бүтээн байгуулалт

2015-9-23
0
ЖИРГЭХ

Эрүүл усны найман цэгтэй

70 жилийн дараах зөв шийдэл


Говь-Алтай аймаг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хүн амаа бүрэн хангажээ. Тус аймаг 2014 онд “Эрүүл ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт хүн амын дунд тулгамдаад байсан цэвэр усны асуудлаа шийдсэн байна.


Эл хөтөлбөрийг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Ингэхдээ Тайшир сумын иргэдийн дунд усны хайгуулын судалгаа явуулж, үйлдвэрлэлийн хоёр гүний цооног гарган, ус түгээх цэгүүдийг байгуулсан байна. Мөн гэр хорооллын иргэдэд ус түгээх 6 ширхэг усны машиныг худалдан авчээ.


Түүнчлэн 50 килломерт усны үйлдвэр байгуулж, 20 летрээр савлан нэг сав усыг 500 төгрөгөөр хотын иргэдэд түгээдэг байна.  Өөрөөр хэлбэл, Алтай хотын нэг өрх жилд 90 орчим мянган төгрөгийг ундны усанд зарцуулах боломжийг олгожээ.


Ийнхүү Алтай хотын нийт хүн амыг ундны цэвэр усаар хангаснаар олон жилийн турш хотын нийт иргэдийн 90.6 хувь нь УСТ 900-92  шаардлага хангахгүй магни ихтэй ус хэрэглэдэг байсан асуудал шийдэгдсэн байна.


Төслийн хэрэгжүүлэгчээр “Говь-Алтай” аймгийн эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ажилласан байна.

Алтай хотод бүтээн байгуулалт ид өрнөж байна

Хадан толгойн замыг засч зам болгожээ


“I Love Mongolia 2015” түншлэлийн баг Монгол орноо нар зөв тойрон аялсаар эх орныхоо баруун хязгаарт ирээд байна. Бид өчигдөр Монгол орны хамгийн өндөрлөг бүсэд орших Говь-Алтай аймагт ажиллаа.


Уламжлал ёсоор тус аймгийн бүтээн байгуулалттай танилцаж, хөгжил дэвшлийг тольдон сурвалжлага бэлтгэсэн юм.


Говь-Алтай аймгийн төв болох Алтай хотод бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тус аймаг 2014-2015 онд нийт 80 орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийсэн нь нутгийн хөгжилд ахиц авчирчээ.


Тухайлбал, захын гэр хорооллуудыг төвтэй холбосон хатуу хучилттай автозам, эмнэлэг, орон сууцны барилгуудаас гадна шинэ суурьшлын бүс байгуулж дэд бүтцийн асуудлыг шийдсэн байна.

 

"Солонго" хорооллын дэд бүтцийг шийджээ

80 тэрбумын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийжээ

 

Алтай хот баруун талруугаа тэлэх төлөвлөлт хийж Баянхайрхан багт барих “Солонго” хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Тус хороололд 3600 өрх амьдрах боломжтой ба 1000 айлын орон сууц барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гаргасан байна. Одоогоор 250 айлын орон сууцны шавийг тавьж, 3.8 км хатуу хучилттай автозамын ажил өрнөж байна.


Мөн соёл, амралтын хүрээлэн цогцолбор байгууламжийн суурийг тавьжээ. Эл цогцолборт иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннис, хоккей, сурын талбайгаас гадна хөгшид нарлах амралтын хэсгийг ч төлөвлөжээ.

 

"Алтай" чуулгын барилга аймагтаа өнгө нэмнэ

1962-1963 онд хийгдсэн "Учиртай гурван толгой" дуурийн Балган ноёны дээл. Дээлнийхээ материал дээр гар аргаар зурж байгаад шаглаж оёж байсан. Дээрх зурган дээр байгаа эхнэрийн эдлэл бол 18-р зуунд хийгдсэн дээл.


Ардын дуу бүжгийн Алтай чуулгын будаг нь ханхалсан танхимаар ороход бэлтгэлээ базааж байсан уран бүтээлчдийн “Сэтэрт тал” хөгжмийн аялгуу эгшиглэн угтлаа. Эл чуулгын барилга аймагтаа өнгө нэмэх бүтээн байгуулалтын нэгд зүй ёсоор багтах бөгөөд тайз, шийдлийн хувьд ч гологдохооргүй барилга аж. Тухайлбал, драм анги, стандарт бүхий бэлтгэлийн тусгай өрөөнүүд, 800 гаруй сая төгрөгийн өртөгтэй эргэдэг тайз зэрэг нь тэр бүр аймгуудад ховор юм.


Эл чуулгын барилгын ажил 2008 онд эхэлсэн ч санхүүжилт шийдэгдээгүйн улмаас 2015 оныг хүртэл царцаад байж. Аймаг, орон нутгийн зүгээс эл асуудлыг холбогдох газарт уламжилснаар улсын төсвийн 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр энэ онд барьж, ашиглалтад оруулсан байна.
Аймагтаа үнэгүй оношлуулах боломжтой болжээ.

 

Оношлогооны төв, царцаагдсан эмнэлгийн барилга "гэссэн" явдал аймгийн чухал асуудал

Зүрхний оношлогооны ЭХО: Зүрхний оношлогоо, эмчилгээгээр гурван эмч мэргэшжээ.

Царцаагдсан эмнэлгийн барилга "гэсчээ"

Эмнэлгийн аюултай хог хаягдлын тусгай цэг


Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тэр бүр оношлогооны төхөөрөмж байдаггүйн улмаас иргэд хотыг зорих нь олонтаа. Тэгвэл алслагдмал нутаг гэгддэг Говь-Алтай аймгийн иргэд өвчнөө орон нутагтаа үнэ төлбөргүй оношлуулах боломжтой болжээ.


Тус аймгийн нэгдсэн эмнэлэг 14 төрлийн дурангийн болон оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж бүхий “Оношлогооны төв”-тэй болсон байна. Ингэснээр иргэдийн нийслэл болон гадаадыг зорих зардлыг хэмнэж, цаг хугацаа алдалгүй өвчнөө оношлуулж, эмчлүүлэх боломжийг олгожээ.

 

Нийгмийн даатгалын хэлтэс шинэ байранд оржээ


Төрийн үйлчилгээ болон нийгмийн даатгалын үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэхэд ажлын байрны хүртээмж чухал. Тэр ч утгаараа Алтай хотын Нийгмийн даатгалын хэлтэс  1.1 тэрбум төгрөгөөр шинэ байраа барьж, энэ онд хүлээн авсан байна.


 Дээрх бүтээн байгуулалтаас гадна тус аймаг дэд бүтцийн асуудлаа шийдэж, хүн амаа орон сууцжуулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн хуучирч муудсан барилгуудыг сэргээн засварлах, газрыг өмчлөх, царцсан барилгуудыг ашиглалтад оруулах, зам талбайг гэрэлтүүлэх, өргөтгөж, засварлах, хашлага, гүүр шинээр барих зэрэг ажлыг хийжээ. Алтай хотод шинээр барьсан автозамууд нь стандартын дагуу явган хүний болон дугуйн замтай нь орон нутагтаа анхдагч болсныг онцлох нь зүйтэй болов уу.

Аймгийн тамгын газрын ажилчид хорт хий ялгаруулдаг машинаас татгалзаж нэгнээ уриалж бүгд унадаг дугуйтай болжээ. Бүх замыг дагаад дугуйн зам хийгдэж байна


Түүнчлэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор багийн дарга нарт мотоциколь олгож, өрхийн эмнэлэг шинээр нэмж, 4 жилийн турш царцаад байсан 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг ч үргэлжлүүлсэн байна.


Энэ талаар аймгийн удирдлагууд болон иргэд ярихдаа сүүлийн 20 жилийн турш хийгээгүй бүтээн байгуулалтын ажил хэмээн олзуурхаж байсан юм.

Хуучин орон сууцнуудаа хувийн хөрөнгө оруулалтаар будаж, сэргээжээ


Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • НАРМАНДАХ (103.242.44.166)
    хойт толгойд засмал тавигдсан юм уу бас их бүтээн байгуулалт шүү
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • nutag mini saihan hogjijeee (103.242.44.166)
    nutag mini saihan hogjijeee
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • ok (103.242.44.166)
    ok
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    6 цаг 32 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    6 цаг 39 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    16 цаг 25 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    16 цаг 38 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    16 цаг 47 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    17 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    17 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    17 цаг 10 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    17 цаг 10 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК