Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр (2025.09.10) хуралдаж, Мөрөн болон Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тарваган тахал өвчний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тандалт судалгаа, хяналт шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн чиглэл, саналын дагуу ьус шийдвэрийг гаргасан байна.
Түүнчлэн тарваган тахлын голомтод бүс нутагт зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм сахиж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриаллаа.