-
2015 оны 7 сарын 31
УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төслөө бэлэн болгосон.
-
2015 оны 7 сарын 31
Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр /2015.07.31/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чой Донг Ик, БНСУ-ын Хараагүйчүүдийн Силоам төвийн захирал Ким Ми Кионг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сангийн зохицуулагч Лий Юу Ри нарыг хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 7 сарын 31
Монгол Улсад төмөр зам байгуулагдсаны 77 жил, Монгол-Оросын хамтарсан ”УБТЗ” ХНН-ийн 66 жилийн ой өнөөдөр тохиож байна.
-
2015 оны 7 сарын 31
Нэмүү өртгийн албан татварын тухайн хуулийн дагуу ”Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан. Ингэснээр экспортод гаргасан нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд татварын тэг хувь хэмжээг хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөнийг салбарын яамнаас онцолж байна.
-
2015 оны 7 сарын 31
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун бүсийн аймгуудад ажиллаж байна. Тэрээр энэ сарын 27-нд Ховд аймагт ажиллажээ.
-
2015 оны 7 сарын 31
Он гарсаар согтуугаар автомашин жолоодсон 24 мянга гаруй жолоочийг Замын цагдаагийн газраас саатуулжээ.
-
2015 оны 7 сарын 31
Йерусалем хотод болсон Ижил хүйстнүүдийн жагсаалын үеэр зургаан хүнийг хутгалж шархдуулсан этгээдийг баривчилсан тухай Израйлийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Сэжигтэй этгээд нь 2005 оны жагсаалын үеэр гурван хүнийг хутгалсан гэмт хэрэгтэн мөн болохыг цагдаа нар тогтоожээ.
-
2015 оны 7 сарын 31
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр БНСУ-ын Уул урхайн нөхөн сэргээлтийн корпораци /Миреко/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Пэг Син Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
-
2015 оны 7 сарын 31
Жил гаруйн өмнө сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн MH370 онгоцных байж болохоор далавчны сэг Энэтхэгийн далай дахь La Reuntion арал дээрээс олдсон.
-
2015 оны 7 сарын 31
Монголын залуучуудын холбооныхон залуу гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааагаа эрчимжүүлжээ.
-
2015 оны 7 сарын 31
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлаар тогтоолын төслөө өргөн мэдүүлэхээр болжээ.
-
2015 оны 7 сарын 31
Хот хооронд болон зарим улс хоорондын автобусны тасалбарыг онлайнаар захиалдаг болсон билээ.
-
2015 оны 7 сарын 31
Сүхбаатар аймаг байгуулагдсаны 73 жилийн ой, Зүүн бүсийн “Их хурд” наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 128 бөх зодоглосноос аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, аймгийн арслан Б.Номиндалай үзүүрлэлээ. Мөнххаан сумын харьяат Улсын начин Б.Батжаргал, Улсын начин н.Гансүх нар шөвгийн 4-т үлдэж шөвгөрсөн байна.
-
2015 оны 7 сарын 31
Улиастай Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг өнөөдрөөс эхлэн хаажээ.
-
2015 оны 7 сарын 31
Хүн төрөлхтөний спортын их наадам буюу зуны 31-р зуны олимпийн наадам ирэх онд хөлбөмбөгийн эх орон Бразилийн Рио Де Жанеро хотод болно.
-
2015 оны 7 сарын 31
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 30-нд болж, хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
-
2015 оны 7 сарын 31
Залуу насны илэрхийлэл болсон булбарай зөөлөн арьсаа урт хугацаанд хадгалж үлдэх хамгийн шилдэг арга бол ус юм. Тиймээс усан спортоор хичээллэж эрүүлжин гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэх боломжийг Усны гүнж Ука олгож байгаа билээ. Aqua fitness клубын 2+1=бонус урамшууллын сүүлийн хугацаа өнөөдөр тул амжиж бүртгүүлээрэй. Хоёр сараар төлбөрөө төлж бүртгүүлсэн тохиолдолд нэг сарын бонусыг олгож байна.
Холбоо барих:99099789
-
2015 оны 7 сарын 31
Хятад улсын төмс тариалалт сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, ургацын хэмжээгээр дэлхийд тэргүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Хятадад нийт 5.57 сая га талбайд төмс тариалж, 95 сая тонн ургац хураан авсан байна.
-
2015 оны 7 сарын 31
Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөс энэ сарын 28-нд Сэлэнгэ мөрөнд барих Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талаар хэлэлцжээ.
-
2015 оны 7 сарын 31
Нийслэлийн Тээврийн газрын мэдээлж буйгаар оюутны карт ирэх сарын 15-наас олгохоор болжээ. Оюутнууд картаа Монголын оюутны холбоогоор дамжуулан авах юм.