-
2015 оны 5 сарын 04
Монгол Улсын тэргүүлж буй “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын V дугаар бага хурал өнөөдөр Төрийн ордонд болж байгаа билээ.
Бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Уг бага хурлаар “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх юм.
“Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын бага хурлын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
-
-Өнгөрсөн жил Истонид болсон дөрөв дэх бага хурлаас хойш манай улс энэ эвслийг тэргүүлж эхэлсэн. Нэг жилийн хугацаанд нилээн сайн идэвхитэй ажилласан гэж хэлж болно. Энэ утгаараа тав дахь бага хурал амжилттай болж байна. Хуралд нийтдээ 60 гаруй орны 240 гаруй төлөөлөгчид оролцож байна. Энэ хурал анх удаа Азид болж байгаа гэдгээрээ онцлог. Манай улс 1990 оноос хойш Ази тивд Ардчилалын төлөө, хүний эрхийн төлөө явж байгаа манлайлагч тэргүүлэгч улсуудын нэг, үүнийгээ хадгалж явж чадна гэдэгтээ итгэж байна. Эвсэлд Өнгөрсөн 4-5 жилийн дотор 20 гишүүн шинээр элссэн бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс гурван шинэ гишүүн орон элсүүлсэн. Гадаад хэргийг сайдын хувиар олон орны сайд нартай уулзаж, яриа хэлэлцээ хийсний үр дүнд Австрали, Норвеги, Литви гэсэн улсууд шинээр элссэн байгаа. Цаашдаа ч гэсэн бид тодорхой хугацаанд энэ эвслийг даргална. Тийм учраас бид энэ эвслийг өргөн дэлгэр болгож олон орнууд элсүүлэх талаар ажиллана. Өнөөдөр энэ хуралд эвсэлд элсээгүй орны төлөөлөгчид ч мөн ирсэн байгаа тэгэхээр энэ эвслийг ихээр сонирхож байгаа нь харагдаж байгаа юм.
-Сошиал ертөнцөд х
-Манай улсад сүүлийн хэдэн жил бол цахим хэвлэл мэдээлэл их идэвхитэй хөгжсөн. Дэлхийн аль ч улсад энэ цахим хэвлэл мэдээлэлд шууд бэлэн биш байгаа. Эрх чөлөөний хамгийн том бэлгэдэл болсон АНУ-д ч гэсэн контентийн асуудалд анхаарал тавьж байна. Тэгэхээр дэлхийн аль ч улс орнууд энэ асуудалд шийдлээ бүрэн олоогүй байгаа. Харин энэ хурлын гол зорилго бол энэ асуудлыг яаж зөв чигт нь оруулах вэ гэдэгт байгаа юм. Бүх зүйлийг чөлөөтэй гээд тавиад байхаар нь түүнийг нь дагааа цахим ертөнцийн олон сөрөг зүйлүүд нь илэрч байна. Жишээ нь хүүхдийн хүмүүжлийн эсрэг асуудлууд байна, хувь хүний нууцад халдаж байгаа асуудлууд байна. Үүний шийдлийг л олох гэж жил болгон мэргэжилтнүүдийн хурал зохион байгуулдаг юм. Манай энэ жилийн хуралд зөвхөн гишүүн орнуудаас гадна UNESCO зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байгаа. Мөн мэргэжлийн олон улсын болон дотооддын хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Үүнээс гадна Google, Twitter, Facebook, Mozilla гээд технологийн салбарын дотоод гадаадын олон төлөөлөгчид ирсэн байна.
Тендэрт ямар үнэлгээний компани оруулахгүй. Их хурлын гишүүднь зг-ын
-
2015 оны 5 сарын 04
Манай цэргүүд парадын бэлтгэлээ Улаан талбайд хийлээ
-
2015 оны 5 сарын 04
Сэлэнгэ аймгийн прокурор Г.Чагдаа тус аймгийн цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газрын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан ажлын хэсгийг ахлаж 2015 оны 04 дүгээр сарын 07-ноос 09-ны өдрүүдэд гэмт хэргийн гаралт өндөртэйд тооцогддог Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Сайхан, Хушаат зэрэг сумдад ажиллажээ.
-
2015 оны 5 сарын 04
Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгалт хийжээ
-
2015 оны 5 сарын 04
Монголд дахин нэг шинэ нам төрөв. ”Хөгжил-Хүн Клуб” нэртэйгээр иргэдэд танигдсан тус улс төрийн хүчин саяхан их хурлаа хуралдуулж ”Хөдөлмөрийн үндэсний нам” нэртэй намыг байгуулах шийвэрийг гаргажээ.
-
2015 оны 5 сарын 04
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчиллаа. Айлчлалын хоёр дахь өдөр/05.02/-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Сөүл хотод байрлах Монгол сургуульд очин сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.
-
2015 оны 5 сарын 04
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж, Сөүл хотын дарга Пак Вон Сун тэргүүтэй албаныхантай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд харилцаагаа улам бэхжүүлэн өргөжүүлэх хэлэлцээрүүдийг хийсэн юм. Айлчлалын багт нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал тэргүүтэй холбогдох албаныхан байлцлаа. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг улам хурдацтай өргөн хүрээнд хөгжүүлэх чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд Сөүл хотын төв талбайд “Улаанбаатарын өдөр” болон “Сөүл Фрэндшип Фэйр” наадмын хэмжээ, урлагийн тоглолтыг зохион байгуулсан юм. Энэхүү тоглолтыг төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж, тоглолтод МУГЖ Н.Амгалан, Ж.Алтанцэцэг, Ө.Уянга, Г.Ариунбаатар, дуучин С.Наран, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, хөгжмийн зохиолч, продюссер Б.Чинбат зэрэг дуучид болоод Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга,Улсын филармони, “Домог”, “Арга билиг” зэрэг хамтлаг тэргүүтэй урлагийнхан оролцлоо.
-
2015 оны 5 сарын 04
Энэ сарын 25-нд Балбад аймшигт газар хөдлөлт болсноос хойш долоон өдрийн дараа нуранги дороос нэгэн эрэгтэйг аварчээ. Хамгийн сонирхолтой нь аврагдсан хүн 101 настай өвөө байсан аж.
-
2015 оны 5 сарын 04
Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ. Хуралд УЕПГ болоод ШШГЕГ-ын холбогдох хүмүүс оролцсон бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг хэлэлцэхэд санал нийлэхгүй олон асуудал гарсан байна.
-
2015 оны 5 сарын 04
Л.Эрдэнчимэг: Их өртэй компанийг уг төсөлд оруулж болох уу, үгүй юу гэдгийг шалгаж байна
-
2015 оны 5 сарын 04
Террорист “Исламын улс” бүлэглэл Иракын Таль Афарт олзлогдсон олон арван язиди шашинтай хүмүүсийг цаазаллаа хэмээн “CNN” мэдээлжээ.
-
2015 оны 5 сарын 04
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэх байсан боловч заримыг нь хойшлуулж үдээс хойш 14:00 цагт дахин хуралдахаар болсон байна.
-
2015 оны 5 сарын 04
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнесийн хяналтын шинэтгэл” төсөл, Хүнсчдийн холбоо, Орхон аймгийн МХГ-тай хамтран Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 02-ны өдрүүдэд “Эрсдэлд суурилсан хяналт-хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
-
2015 оны 5 сарын 04
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
-
2015 оны 5 сарын 04
Халагдсан цэргүүдийг мэргэжлийн үнэмлэхтэй болгоно гэв
-
2015 оны 5 сарын 04
УДЭТ-ын уран бүтээлчид түүхт Ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр тавдугаар сарын нээлтээ хийнэ.
-
2015 оны 5 сарын 04
Энэ сарын 25-нд Балбад асар хүчтэй буюу 7.8 магнитуд хүчтэй газар хөдөлснөөс Эверест уулын өндөр 2.54 см-ээр багассан тухай “Guardian” агетлаг мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 04
БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө Өргөө кино театрын урд замд Нийслэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 19 настай эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна.
-
2015 оны 5 сарын 04
2015 оны 5 дугаар сарын 04,05-ны өдөр буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 650 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 432 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2015 оны 5 сарын 04
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын Агуу их ялалтын 70 жилийн ойн баярын талаар мэдэгдэл хийлээ.