2013 оны 11 сарын 25
Монголын компаниуд ам.долларын зээлээс татгалзаж эхэлсэн талаар яригдах боллоо. Доллар бол тэсрэх бөмбөгтэй адил аюултай алдагдалтай тоглоом гэх хүмүүс ч гарч ирсээр байна. Ер нь ард түмний амь амжиргаанд нөлөөлдөг үндэсний томоохон компаниуд урт хугацааны зээл авсан байдаг. Зээлийн хүү нь бага юм шиг боловч ханшийн өөрчлөлтөөс болоод их хэмжээний ам.долларын алдагдалд оруулдаг.