Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1038 1039 1040 1041 1042 1043 1044
  • Швейцарьт эрүүгийн хэргээр шалгагдаж буй С.Баярцогтын 9,2 сая ам.долларыг АТГ-ынхан Монголд оруулж ирэх үү
    2017 оны 12 сарын 05
    УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл нараас эхлээд өнөөх алдарт С.Баярцогтыг ч нэлээд гүнзгий шалгаж эхэлжээ. Ингэхдээ “УИХ-ын гишүүн С.Баярцогттой баримтууд нэлээд гүнзгийрч байгаа. Нэлээд юмнууд тодорхой болж магадгүй” хэмээн тодотгосон нь баттай баримтын араас орсныг илтгэх мэт.
  • Ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдаантай
    2017 оны 12 сарын 05
    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
  • УИХ-ын гишүүн Н.Оюундарь Европын холбооны Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферриг хүлээн авч уулзав
    2017 оны 12 сарын 04
    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга
  • ”Оюутолгой эдийн засагт тэлэлт авч ирсэн ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн”
    2017 оны 12 сарын 04
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/ хуралдаж, УИХ -д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо.
  • МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа
    2017 оны 12 сарын 04
    Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан
  • Хөрөнгө оруулагчид манай улсаас гарах нь ихэссэн гэв
    2017 оны 12 сарын 04
    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралдаанаар Зөвлөлийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

    Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байна. Үүний тулд бодлого, шийдвэр ил тод байх, хөрөнгө оруулагчдыг сонсож, гомдол, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн хариу өгдөг хариуцлагатай, тогтвортой, тууштай байх ёстой гэж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үзэж байна. Дээрх зарчмуудад тулгуурлан мэдээллийн нэгдсэн нээлттэй систем бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв, Зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх бүтэц байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

    Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр боловсруулж байгаа санал, хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал гаргасан асуудалд хяналт тавьсан болон хуулийн зөрчил, давхардлыг арилгах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх мэдээлэл зэргийг сонсов.

    Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хурдацтай буурч, хууль эрх зүйн орчин тогтвортой бус байлаа. Дээд түвшинд хөрөнгө оруулалтын орчны нэгдсэн ажиглах тогтолцоогүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хөрөнгө оруулагчдад дарамт шахалт, хүнд суртал учруулдаг, гомдол, хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэдэггүй, тэднийг үндэслэлгүй хорьж, хилийн хориг тавьдаг зэргээс болж хөрөнгө оруулагчид манай улсаас гарах нь ихэссэн байна.

    Үүнээс гадна холбогдох агентлагийн тавьж байгаа шаардлагыг яамд нь үл тоомсорлож, яам хоорондоо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж ажилладаг жишиг тогтсон байсныг засч залруулахыг олон улсын байгууллагууд зөвлөсөөр ирсэн юм.

    Энэ бүхнээс үүдэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан бөгөөд энэ Засгийн газар бодлого, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдаж байна
    2017 оны 12 сарын 04
    Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаар дараах гурван
  • ”Алмаз-Антей” концерний ерөнхий захирал А.А.Петренко захидал ирүүлжээ
    2017 оны 12 сарын 04
    Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга асан “диско” хэмээх Батсайхан, хошууч генерал Сосорбарам нарын төлөөлөгчид ОХУ-ын “ Алмаз Антей” концернд албан ёсны айлчлал хийж, хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж байсан цаг хэдхэн сарын өмнө.
  • Нэр зээлдсэн бус жинхэнэ төрийн банкийг бий болгоё
    2017 оны 12 сарын 04
    Эрх баригчдад албан тушаалын сэнтийдээ удаан суух асуудал чухал болохоос улс орноо эдийн засгийн хямарлаа гарз хохирол багатайгаа авч гарах талаар тархиа гашилгах сонирхол байдаггүй бололтой. Амьдрал дунд үүнийг шийдэх гарцууд бишгүй байдаг юм байна.
  • У.Хүрэлсүхийн ЗГ юу хийх, ямар үр дүнд хүрэх талаар эмх цэгцтэй ойлголтыг өгч чадсангүй
    2017 оны 12 сарын 04
    Гадаад бодлогын хэрэгжилтийн талаар УИХ дахь АН-ын бүлэг санал дүгнэлт хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд
  • Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2017 оны 12 сарын 04
    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Ирэх долоо хоногт УИХ, байнгын хороогоор юу хэлэлцэх вэ
    2017 оны 12 сарын 02
    12 дугаар сарын 04-ний Даваа гарагт:
    - Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • У.Хүрэлсүх: Монголын 15000 гаруй цэнхэр дуулгатан дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна
    2017 оны 12 сарын 02
    Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганы өнөөдрийн (2017.12.01) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 06 минутад эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх
  • Д.Цогтбаатар сайд БНХАУ-ыг зорино
    2017 оны 12 сарын 02
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн
  • У.Хүрэлсүх: Гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө Засгийн газар ажиллах болно
    2017 оны 12 сарын 01
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын Гадаад бодлого, гадаад харилцаа үндсэндээ амжилттай явж ирсэн, амжилттай явж ч байгаа, улсын минь нэр хүнд дэлхийн тавцанд өндөр, гадаадад дүр төрх нь нааштай эерэг байгаа гэдгийг би өнөөдрийн хийх мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

    Гэхдээ өнөөдөр гадаад харилцаанд бүх зүйл ямар ч асуудалгүй сайн сайхан байна уу гэвэл бас үгүй байна. Зарим газар, зарим асуудлаар нөхцөл байдал амаргүй байна. Нүүрс ачсан автомашины 100 гаруй км урт цуваа асуудал байгааг илэрхийлж, өмнөд хилийг чиглэн зурайж байна.

    Төр, засгийн ямар ч бодлого, түүний дотор гадаад бодлого доголдоход эцсийн бүлэгт үр дагавар нь энгийн иргэдэд очиж тусдаг. Гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт багассанаар ажлын байр хумигдана, авдаг цалин нь багасна. Харин бид зөв, эрүүл гадаад бодлого явуулбал улс орны хөгжил, дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болж өгнө.

    Гадаад бодлогын асуудал дотоод угшилтай. Гадаад харилцаа ярихын тулд дотоод байдал, дотоод зохицуулалт руугаа өнгийж харах хэрэгтэй. Гадаад бодлого, харилцаанд гаргасан алдааны төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Эдгээр нь манай улсын нэр хүндэд муугаар нөлөөлөх, бидэнд итгэх итгэл үнэмшлийг алдруулахад хүргэж, бусад улсад үндэслэлгүй хүлээлт үүсгэх, буруу зөрүү ойлголт төрөхөд хүргэж байна. Гадаад харилцааны асуудлаар мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байна. Энэ бүхний эцэст Монгол Улсын том эрх ашиг хохирч байна.

    Миний бие шинэ байгуулагдсан Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн албаны сахилга, хариуцлагыг чангатгаж, төрийн албаны өндөр ёс зүйг чандлан баримтлах тухай Албан даалгавар гаргасан нь гадаад харилцаатай мөн салшгүй холбоотой. Гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал байна. Гадаад талдаа асуудлаа тавихаасаа өмнө дотооддоо байр сууриа нэгтгэдэг байх, энэ зохицуулалтыг нь хангах үүргийг Гадаад харилцааны яам хариуцах учиртай. Энэ үүргээ биелүүлэхэд нь төр, засгийн бусад обьект дэмжлэг үзүүлэх ёстой. Ингэж гэмээнэ бидний гадаад бодлогын зорилтууд илүү үр дүнтэй, амжилттай хэрэгжинэ.

    Дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, улс орныхоо хөгжил, дэвшлийг урагшлуулах замаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө манай Засгийн газар ажиллах болно.

    Энэ зорилгын хүрээнд бид юун түрүүнд хоёр хөрштэйгээ харилцах харилцаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Хөрш хоёр оронтойгоо харилцан хүндэтгэлтэй, харилцан тэнцвэртэй, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарыг хамарсан харилцаа, хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын комисс, тодорхой асуудлаарх хамтарсан Ажлын хэсгүүд болон бусад яриа хэлэлцээний олон механизмыг ашиглан өргөжүүлж ирлээ.

    Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийн, уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2016 онд байгуулсан “Монгол, Оросын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс болон тээвэр, газрын хэвлий, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарыг хамарсан ажлын хэсгүүд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тогтмол санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж ирсэн.

    Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа онцгой байр суурийг эзэлдэг тул уг салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад нэн тааламжтай эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай юм. Энэ хүрээнд “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.

    Монгол, Оросын худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсэг байгуулах манай саналыг тус холбооны гишүүн таван орноос ОХУ, Киргиз Улс дэмжээд байна.

    Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, бодит ажил хэрэг болгох зорилт тавин ажиллаж байна.

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдгээр механизмуудын хүрээнд хятадын талтай хэрэгжүүлэх томоохон төслүүдийн хамтын ажиллагаа, хятадын талаас олгосон зээл, тусламжийн ашиглалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаад буй бусад асуудлыг зөв зохистой шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

    Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг эхлүүлэх, уул уурхай, эрчим хүч, барилга орон сууц, хөдөө аж ахуй, зам тээвэр, хилийн боомт зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулахад чиглэсэн яриа хэлэлцээг хятадын талтай идэвхтэй явуулж, тодорхой үр дүнд хүрч байна.

    Монголын Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хятадын талаас дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулах явцад үүсэн гарах хамтын ажиллагааны боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах зорилт тавьж байна.

    Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаанд манай тал онцгой ач холбогдол өгч ирсэн. Өнгөрсөн хугацаанд гурван талт уулзалт өндөр, дээд хэмжээнд гурван удаа болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглалыг баталж, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, 2016 онд гарын үсэг зурсан.

    Гурван талт хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн коридор, тээвэр, гаалийн салбараар хязгаарлагдахгүй. Өөр олон ирээдүйтэй салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий. Харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

    Түүнчлэн АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо бид тууштай хэрэгжүүлж байна.

    АНУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түвшинд хүргэх зорилтоо бататгах хүрээнд улс төрийн харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх, Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар тус орны эдийн засгийн бодит ашиг сонирхлыг Монголд бий болгохыг зорьж байна.

    АНУ-тай улс төр, аюулгүй байдлын талаар болон бүс нутгийн асуудлаар яриа, хэлэлцээ хийдэг зөвлөлдөх механизмтай болсон нь харилцаа улам гүнзгийрч буйн нотолгоо юм.

    Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нэгдсэн үнэт зүйлстэй Монгол Улс, АНУ-ын харилцаа идэвхтэй хөгжиж буйн бас нэг илрэл бол манай Засгийн газарт АНУ-ын Мянганы сорилтын корпораци хоёрдахь компакт гэрээгээрээ 350 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон явдал юм. Энэ тусламж орж ирснээр манай хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг урт хугацаанд тогтвортой хадгалах боломж бүрдэх юм.

    Монгол Улс Ази, Номхон далайн улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирлээ. Уламжлалт харилцаатай түнш улс орнуудтай харилцааг өргөжүүлэх чиглэлд ахиц гарч, хамтын ажиллагааны цар хүрээ тэлсээр байна. Тухайлбал, Япон, БНЭУ-тай Стратегийн түншлэл, БНСУ-тай Иж бүрэн түншлэл, Австрали Улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа хөгжүүлж байна.

    Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 оны зургаадугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж байна. Хэлэлцээр байгуулагдсаны хоёр улсын худалдаа 18.0 хувиар нэмэгдсэн байна.

    БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг жилийн хугацаанд хийж дуусаад байна. Энэ нь худалдааг либералчлах төдийгүй, эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хамрах учраас БНСУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд солилцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг ирэх онд эхлүүлнэ.

    Бидний оршин буй Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн бүс нутгийн байдал түгшүүртэй байна. Манай улсын 40 шахам мянган иргэн БНСУ-д оршин сууж байна. Энэ бүс нутагт өрнөж буй үйл явдал манай улсын аюулгүй байдалд шууд хамаатай. Нөхцөл байдал ноцтой болсон тохиолдолд иргэдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт урьдчилан бэлтгэж, анхаарал тавьж байгаа.

    Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Хоёр орны батлан хамгаалах, аюулгүй байдлын харилцаа, хамтын ажиллагаа бэхжихийн сацуу эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-аар соёрхон батлуулж, эдүгээ “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг бэлтгэж байна.

    Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай түншлэлийн харилцаа хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ирэв.

    Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрэлдэж байна. Энэ хэлэлцээр Европын Холбооны 28 гишүүн оронд үйлчлэх тул тэдэнтэй хөгжүүлж буй хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлнэ.

    Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газар байгуулагдсан нь тус холбооны зүгээс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд ач холбогдол өгч байгаагийн илрэл, манай гадаад харилцаанд тохиож буй түүхэн үйл явдал хэмээн зүй ёсоор үнэлэх учиртай.

    Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагад тус улсын идэвхтэй оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг тодорхой чиглэлүүдээр идэвхжүүлэх зорилт тавин хэрэгжүүлж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна. Түүнчлэн Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 73 дугаар чуулганд идэвхтэй оролцож, олон улсын холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг урагшлуулах, Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд түүний үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг хэрэгжүүлэх, НҮБ-ын энхийг сахих ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

    Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын 15000 гаруй цэнхэр дуулгатан дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаа хандивлагч эхний 30 улсын нэг боллоо. Засгийн газрын зүгээс цаашид энхийг сахиулах ажиллагаанд инженерийн болон тусгай үүрэгт рот илгээхээр бэлтгэлээ хангаж байна.

    НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаагийн хувьд бид хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахаар зорьж, жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүний наймаатай тэмцэх, арьс өнгө, хүйсээр алагчилахгүй байх үзэл санааг дэмжих, цаазын ялыг халах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна.

    Эрхэм гишүүд ээ,

    Манай Засгийн газар эдийн засгийн байдал амаргүй, хямралтай үед үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ч бидэнд эерэг, нааштай үзүүлэлтүүд, өөдрөг төсөөлөл байна.

    Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 9 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 33.5 хувиар өсч, 7.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Экспорт 37.5 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллараар, импорт 27.9 хувиар буюу 682.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс 567.7 сая ам.доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум ам.долларт хүрлээ.

    Хөрш орнууд болон гол түнш орнуудтай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч нийт бараа эргэлтийн 64.2 хувь буюу 5.0 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12.3 хувь буюу 950 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн бөгөөд БНХАУ-тай хийсэн худалдаа 2016 оны мөн үеэс 40.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 44.1 хувиар тус тус өсчээ.

    Бид өнгөрсөн хугацаанд олсон амжилтуудыг бататган гадаад харилцааны үйл ажиллагаа, дипломат нөөц бололцоогоо хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглүүлж, эдийн засгийн хямралт байдлыг аль болох бага хугацаанд даван туулахад гол анхаарлаа хандуулж байна.

    Бүс нутгийн худалдаа, эдийн засгийн томоохон арга хэмжээнд Монгол Улсын оролцоог хангах, гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлж байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон 100 дахь орон болсноор далайд гарцгүй хөгжиж байгаа орны хувьд хөгжлийн түншүүдээс дэмжлэг, туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажиж, худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хил, гаалийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж бүрдэж байна. Энэ ажлын хүрээнд “Гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээ”-г ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно.

    Манай улс 1990 оноос хойш БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнээс 38 нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээрийн ихэнх нь 2010 оноос өмнө байгуулагдсан тул загвар хэлэлцээрийн шинэ төслийг тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн боловсруулахаар Ажлын хэсэг байгуулсан.

    Ингэснээр манай дотоодын баялаг бүтээгчид, аж ахуй эрхлэгч, бизнесмэнүүдэд үйл ажиллагаагаа явуулах илүү таатай орчин бүрдэж, бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл манай Засгийн газар гадаад бодлогын хэрэгжилт, гадаад харилцааны үр өгөөж нь иргэн, хувь хүнд хэрхэн хүрч, наалдаж байгаад анхаарах болно.

    Мөн хөрөнгө оруулах боломж, шинэ санаачлага, технологийн мэдээлэл, хөнгөлөлттэй зээл олох болон бусад шаардлагатай дэмжлэг, тусламжийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх талаар гадаадад суугаа 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газар тэдний гадаад дахь төлөөлөгчийн газар мэт ажиллах ёстой.

    Орчин үеийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инноваци, олон улсын сайн туршлага, гадаад зах зээл, бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар Монгол Улсын хилийн чинад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаар судлуулж, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдээллийг түгээх ажлыг гардан хариуцахТехнологи, инновацийн судалгаа, мэдээллийн байнгын зөвлөлийг Гадаад харилцааны яаманд байгуулахаар төлөвлөөд байна.

    Хилийн чинадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтоос гадна Засгийн газрын онцгой үүрэг мөн. Өнөөдрийн байдлаар манай улсын 144 гаруй мянган иргэн гадаадын улс орнуудад оршин сууж байгаа бөгөөд эрх ашиг нь зөрчигдсөн иргэн бүрийнхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

    Засгийн газрын зүгээс гадаадад түр хугацаагаар зорчиж буй болон эх орноосоо алс хол оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Консулын албыг бэхжүүлэх, цахим үйлчилгээ нэвтрүүлэх зорьж тодорхой үр дүнд хүрээд байна. Энэ ажлаа цааш үргэлжлүүлэх болно.

    Монгол иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визгүй зорчдог гадаад улсын тоог нэмэгдүүлэх, виз мэдүүлэхэд тавигддаг шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлж, шат дараатай арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар энгийн паспорттай иргэд 19 улсад, дипломат, албан паспорттай иргэд 29 улсад визгүй зорчиж байна. Манай Засгийн газрын зүгээс иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаа амжилттай болоход манай иргэдийн оролцоо нэн чухал юм. Манай иргэд гадаадад зорчихдоо тухайн улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, хариуцлагатай байх нь иргэд зорчих нөхцлийн талаа тохиролцоонд хүрэхэд хялбар болгодог. Энэ нь дипломат, албан паспорт эзэмшигчдэд ч мөн хамаатай. Цаашид дипломат, албан паспорт олгох, эзэмших журмыг шинэчилж, паспорт мэдүүлэгч болон эзэмшигчид хариуцлага тооцдог тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг энэ дашрамд тэмдэглэе.

    Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, улс эх орноо гадаадад сурталчлан таниулахад хилийн чанад дахь монголчуудын холбоод болон төрийн бус байгууллагууд бас нэгэн бодит гүүр болж байгааг энд мөн онцолж байна.

    Эрхэм гишүүд ээ,

    Олон улсын харилцаа хурдацтай өөрчлөгдөж, том гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн нэмэгдэн, тэдний хоорондын үзэл бодол, байр суурийн зөрүүтэй байдал даамжирч, олон улсын харилцааны шинэ дэг журам, тогтолцоо төлөвшиж чадаагүй байгаагийн улмаас олон улсын ерөнхий нөхцөл байдалд шинэ шинэ сорилт тулгарсаар байна. Олон улсын харилцааны тогтворгүй байдал олон орны дотоодод ч нөлөөлж, засаглалын хямрал нүүрлэж байгаагаас гадна дэлхийн эдийн засгийн хямралт байдалд ч нэрмээс болж байна. Бүс нутагт бий болж буй мөргөлдөөн, зөрчил, уламжлалт болон уламжлалт бус аюул занал нөхцөл байдлыг даамжруулж, энэ нь манайд ч нөлөөлж байна. Таамгаар, аясаар ажилладаг цаг хугацаа биш болоод байна.

    Танилтай бол талын чинээ гэдэг. Олон улсын байдал ээдрээ, адармаатай байгаа нөхцөл байдалд бид том, жижиг улс түмнүүдтэй эв найртай харилцах бодлогыг тууштай баримталснаар улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэх гадаад таатай орчныг буй болгож, ард олныхоо амар жимэр, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлийг бүү сүйтгэ гэдэг үгийг ч бид хаа хаанаа санаж явахад илүүдэхгүй биз ээ. Миний дурдсан зарим хүндрэлтэй асуудлыг зохицуулан түвшитгэхийн төлөө Засгийн газар бүх талын хүчин чармайлт гарган ажиллаж байна.

    Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататгах эрхэм үйлсийг бид төрийн алтан аргамж гэж нэрлэгдэх элчин харилцаа, улс төр яриа хэлцээний замаар хэрэгжүүлж ирсэн билээ. Бидний анд нөхөд, түншүүд маань манай хөгжил, дэвшлийг дэмжих хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Гагцхүү бид дотооддоо хариуцлага, сахилга баттай, зохион байгуулалттай, нэгдмэл бодлоготой байж, гадагш найрсаг сэтгэлтэй, зөв ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Царцсан орон сууцнуудыг гэр хорооллын иргэдэд хүргэх гарцыг судална
    2017 оны 12 сарын 01
    ЗГ-ын ээлжит бус хурлаар бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн
  • УИХ-ын дарга ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ
    2017 оны 12 сарын 01
    Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол (ХДХВ, ДОХ)-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож
  • Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авлаа
    2017 оны 12 сарын 01
    Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
  • ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчийн талаар юу хэлэв
    2017 оны 12 сарын 01
    Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг гаргасан талаар ХЗДХ-ийн сайд
  • Ерөнхий сайд утааны эсрэг бүх нийтээр тэмцэхийг уриаллаа
    2017 оны 12 сарын 01
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм.

    Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өвлийн улиралд нэг сая тонн нүүрс түлдэг гэсэн судалгаа байдаг.



    Ерөнхий сайдын эхэлж очсон Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль 10 гаруй жил хөөцөлдсөний эцэст төвлөрсөн дулаанд холбогдсоноор нүүрс хэрэглэхээ больсон байна. Үүний дүнд дулаанд 24-27 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо 3-4 сая төгрөг болж бууран зардал хэмнэж байгаа тухай танилцууллаа.

    Засгийн газар, холбогдох яам, хотын захиргаа, бусад байгууллага хамтран өмнө нь 45 уурын зуух, одоо 68-ыг төвийн эрчим хүчинд холбож байна. Ингэснээр 113 зуух 60 орчим мянган тонн нүүрс түлж 135 мянган тонн хорт бодис ялгаруулахаа болино. Мөн 20 гаруй мянган айл цахилгаан халаагуур хэрэглэж байгаа нь шөнөдөө 30-50 мянган тонн түүхий нүүрс түлэхгүй байна гэсэн үг юм.





    “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 200 орчим айл “Дулаалгын аян”-д хамрагдсан байна. Тэдний нэг нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийнх юм. Эднийх өмнө нь өвөлдөө гурван Портер нүүрс түлдэг байсан бол байшингаа дулаалснаар нэг Портер нүүрс л хэрэглэдэг болсон гэлээ. Өөрөөр хэлбэл өдөртөө 2-3 удаа гал түлдэг байсан бол одоо өдөрт нэг удаа галлаж, шөнөдөө цахилгааны тарифын хөнгөлөлт давхар эдэлж байна.

    Орон байраа дулаалж нүүрс авах мөнгөө хэмнэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхий сайд талархаад гэр хорооллын иргэд энэ сайн жишээг дор бүрнээ ахуй амьдралдаа нэвтрүүлэх шаардлагатай байна гэлээ.



    Ерөнхий сайдын очсон Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэгийн хувьд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулснаар дотоод орчны бохирдол 3.2 дахин буурсан байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 91 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид 550 цэцэрлэгийг ийм төхөөрөмжөөр хангах юм. Мөн гэр хорооллын дөрвөн цэцэрлэгийн дулаалж алдагдлыг нь бууруулсан байна.



    Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаарын чанарын харуулын 11 цэгийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошуу орчмын агаарын чанарыг хэмждэг харуулын цэгт очлоо. 19.00 цагийн үед агаарын чанарын индекс Баянхошуу орчимд стандартаас их бохирдолттой байгаа тухай Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан танилцуулав.





    Агаарын бохирдлын голомт бүхий бүсэд ажилласны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг бүх нийтээрээ тэмцэхийг уриаллаа. Төр, засгаас агаар, орчны бохирдлын эсрэг боломжтой бүх арга хэмжээг авч байгаагийн адил төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дуу хоолой нэгтэй зүтгэе гэлээ.

    Иргэд гэр, байшингаа дулаалбал дулаан алдагдал 50 хувь буурч, нүүрс, түлээнд зарцуулах мөнгөө хэмнэн, агаарын бохирдол ч тэр хэрээр багасна. 220 мянган өрх дулаалгаа сайн хийчихвэл утаа одоогийнхоос 50 хувь буурах боломжтой. Утааны эсрэг тэмцэлд ямар нэгэн улс төржилт байх ёсгүй гэдгийг тэмдэглэв.

    Ирэх жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум, ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлж, гэр хорооллыг барилгажуулан, найдвартай эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахыг зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв. Үүний зэрэгцээ иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс бохирдлыг 70-90 хувь шүүдэг амны хаалт /маск/ зүүж хэвшихийг уриаллаа. Мөн бүх сургууль, цэцэрлэгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангахаар тооцоо, судалгаа хийж байна гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1038 1039 1040 1041 1042 1043 1044
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    10 цаг 17 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    10 цаг 52 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    11 цаг 1 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    11 цаг 3 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    11 цаг 26 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    11 цаг 42 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    12 цаг 3 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 цаг 14 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    13 цаг 33 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    14 цаг 5 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    14 цаг 29 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    14 цаг 40 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    14 цаг 44 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 15 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    15 цаг 18 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    15 цаг 35 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    16 цаг 10 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    17 цаг 35 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    18 цаг 15 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    18 цаг 35 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК