-
2017 оны 10 сарын 28
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ.
-
2017 оны 10 сарын 28
Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ
-
2017 оны 10 сарын 27
Улсын Их Хурлаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн
-
2017 оны 10 сарын 27
Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр илгээсэн.
-
2017 оны 10 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гардуулан өгөв.
Монгол Улсын Ардын багш цолоор Үндэсний бөх болон самбо, жудо бөхийн спортын төрөлд эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан шилдэг тамирчдыг бэлтгэх, монгол цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг нь ахиулах, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж үндэсний бөхийн Харцага, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн “Алдар” спорт хорооны ахмад багш, дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүү,
Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд нэгэн жарны турш тасралтгүй хөдөлмөрлөхдөө эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвиж, сургалт, судалгааны чиглэлийг хөгжүүлэн физикийн шинжлэх ухааны салбарын өнөөгийн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг нь үнэлж МУИС-ийн зөвлөх профессор, физикч Голиминсээгийн Шилагарди нарыг,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний Мегаватт ХХК-ийн ерөнхий захирал Чимэдийн Зундуй-Осор, Гутал, арьс шир, ноосны үйлдвэрүүдийн холбооны ахмад ажилтан Бадамгаравын Цэнд-Аюуш нарыг,
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Цэндийн Бадрахыг,
Монгол Улсын гавьяат агрономич цолоор Төв аймгийн газар тариалангийн Дэвших түвшин ХХК-ийн зөвлөх агрономич Цэрэндоржийн Ширчинжавыг,
Монгол Улсын гавьяат багш цолоор Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн ахмад багш Лувсандоржийн Ваанжил, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн профессорын багийн ахлагч Чүлтэмдоржийн Цолмон, Монгол Улсын их сургуулийн Математикийн тэнхмийн эрхлэгч, профессор Аюушийн Хашбаатар, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн захирал Гомбодоржийн Хоролсүрэн, АШУҮИС-ийн захирал Гүнчингийн Батбаатар, ШУТИС-ийн зөвлөх профессор Хадын Пүрэвдагва нарыг,
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Бадарчийн Дамбыг,
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Пүрэвдоржийн Орхон, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг , Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаяр нарыг,
Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрийн хэлтсийн ерөнхий баяжуулагч Жамсранжавын Баатархүүг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын Үндэсний олон нийтийн телевизийн ахмад ажилтан, кино зураглаач Чойжилын Баяраа, Монголын Урчуудын эвлэлийн уран бүтээлч Сэрээтэрийн Дагвадорж, Үндэсний урлагийн их театрын захирал Гончигийн Цоггэрэл нарыг,
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Жамсрангийн Урангуа, Этүгэн их сургуулийн магистр, докторантын эрдэм шинжилгээний албаны эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Мятавын Туул нарыг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хорооны өндөр настан Жигмэдийн Цэцэгмаа, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Батхишигийн Ганбаатар нарыг,
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Гаалийн Ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга Сүхээгийн Цэцгээ, Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ахмад ажилтан Гомбодоржийн Адъяа , Нийслэлийн БЗД-ийн Засаг даргын зөвлөх Сособарамын Майнбаяр, Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Лувсангомбын Сүхбаатар , Орхон аймгийн Аудитын газрын аудитор Должингийн Цогбадрах , МҮОНРТ-ийн ахмад ажилтан Цэрэвийн Хурцбилэг нарыг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Пүрвээгийн Бат-Очир, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн нярайн зөвлөх эмч Загдын Гэрэлмаа, Нийслэлийн БГД-ийн Эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч Баатарбалын Кума нарыг,
Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Монгол дээвэр ХХК-ийн захирал Дагвын Алтангэрэл, Баянхонгор аймгийн Дулаан бор ХХК-ийн захирал Дуламын Найдан, Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын ахмад ажилтан Дурангийн Оюунчимэг, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Цогтоожавын Эрдэнэбат нарыг,
Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Уян-Унд ХХК-ийн захирал Дуламсүрэнгийн Лхамсүрэн, ХУД-ийн 9-р хорооны өндөр настан Магваны Сүрэнхүү нарыг,
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Бодь цамхаг ХХК-ийн ТУЗ-ийн дарга Лувсанвандангийн Болдхуягийг,
Монгол Улсын Малын гавьяат эмч цолоор Завхан аймгийн Завханмандал сумын Бор азарга хоршооны малын их эмч Түмбаярын Дэлгэрсайханыг,
Сүхбаатарын одонгоор Дэлхийн Монгол туургатны өв соёлыг хамгаалах Их Голомт сангийн тэргүүн Гэндэнпилийн Явгааныг,
Цэргийн гавьяаны одонгоор ЗХЖШ-ын Хуурай замын командлалын ахлах мэргэжилтэн Батсуурийн Энхбаяр, ХХЕГ-ын Хилийн албаны дарга, хурандаа Цэндсүрэнгийн Батбаатар нарыг,
Алтан гадас одонгоор Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн багш Мөнхөөгийн Батмөнх, Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн ахмад багш Доржготовын Хишигбаяр нарыг,
Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Онцгой Байдлын газрын харъяа Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч Лосолын Оюунчимэгийг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн багш Цэдэнсодномын Отгонбаярыг тус тус шагналаа.
Шагнагдагсдад хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:
“Монгол Улсынхаа өмнө гавьяа байгуулсан залуучууд, ахмад үеийнхэн, спортынхон, соёл, урлагийнхан, бусад салбарынхныг төрийн одон медалиар шагнаж байна. Хийсэн бүтээсэн хүмүүсээ ингэж шагнадаг төрийн уламжлалтай.
Саяхан манай улсын томоохон байгууллага, салбарууд болох Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжих түүхэн замналыг эхлүүлж, Монголын Үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ой, улс орны гал голомт, хөгжил дэвшлийн мөнхийн хөдөлгүүр болсон Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага, эрдэм номын гэгээн өргөө болсон Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны болон эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлж ирсэн Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн үндэс суурь тавигдсаны 75 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахтай зэрэгцэн Гаалийн алба үүсэж хөгжсөний 105 жилийн ой гэсэн түүхэн ойнууд тохиосны зэрэгцээ Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, монгол түмнээ мялаан, эх оронч үзлээр үлгэрлэсэн бахдам амжилтууд мөн гарлаа.
Ой тохиож буй эдгээр салбарын түүхийг тодоор бичилцэн, улс эх орныхоо өнөөгийн хөгжил дэвшил, нэр хүндэд онцгой хувь нэмэр оруулж, бахархам амжилт гавьяа байгуулсан иргэдийнхээ хөдөлмөр алдрыг Монголын төр үнэлж, ард түмнийхээ нэрийн өмнөөс төрийн дээд цол хүртээж байна.
Монгол Улсын Их сургуулийн хөгжлийн 75 жил, түүхийн 60 жилд нь тасралтгүйгээр багшилж буй Гавьяат багш, физикийн шинжлэх ухааны гарамгай эрдэмтэн, профессор Г.Шилагарди, эрчим хүчний салбарын анхны хувийн хэвшлийг байгуулан, үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн Ч.Зундуй-Осор, сагсан бөмбөгийн спортын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэж байгаа “Сагсны Дамба” гэж алдаршсан, олон жил төвийн тоглогч хийж байсан, Токиогийн 2020 оны олимпод ороод байгаа өнөөгийн 3х3 төрлөөр монголчууд дэлхийд 190 дугаарт байсныг 35 дугаар байрт хүргэж огцом өсгөсөн алдартай багш, дасгалжуулагч Б.Дамба, манай залуу үеийн төлөөлөл болсон, эх оронч үзлийг залууст хүргэж байгаа бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон, хүүхдийн анагаах, нярай судлалаар улсдаа тэргүүлдэг, “Нярайн” хэмээх тодотголтой З.Гэрэлмаа эмч нарын зэрэг алдар хүндийн эздэдээ Ардын болон Гавьяат цол хүртээлээ. Хамт олондоо баяр хүргээрэй.
Улс орны нийгэм, эдийн засгийн ямар ч үед эдгээр гавьяатууд нийгмээ оройлон тэргүүлж, өнгөлөн гэрэлтүүлж явсан хийгээд цаашид ч үлгэрлэл манлайллыг үзүүлсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.
Энд Монгол Улсын Ардын багш Чойдорын Өвгөнхүү багшийн гавьяаг тодотгон тэмдэглэхийг хүсэж байна. Намайг хүүхэд байхад багшийн ажлаа хийж л байсан, одоог хүртэл багшийнхаа ажлыг хийж л байгаа Монгол үндэсний бөхийн жудаг төгс энэ харцага дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэх, элгэн ардынхаа сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэх ховор хувь заяанд төржээ. Алдарт Ч.Өвгөнхүү багш маань гар дээрээсээ маш олон олимп, дэлхийн аваргууд, үндэсний бөхийн дархан аваргууд, улс, аймгийн цолтон, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдыг төрүүлж, улс түмнийхээ золбоо хийморийг өргөж, одоо хүртэл багшилж яваа жинхэнэ Ардын багш юм. Багшдаа баяр хүргэе.
Цаашид ч энэ эрхэм хүмүүн олон олон шавь-бахархлыг бүтээж, алдраа олимп, дэлхийн тэнгэрт мандах төрийн далбаа лугаа адил улам тод, өндөрт мандаан мөнхөлнө гэж итгэж байна.
Монгол Улсын иргэн болж төрсний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хөдөлмөрийн амт хишигт шимтэн, хүн ард, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр, жинтэй гавьяаг байгуулж байгаа хүндэт эрхмүүд Та бүхнээр төр маань бахархаж байна.
Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.
-
2017 оны 10 сарын 27
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн
-
2017 оны 10 сарын 27
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Засгийн газрын сайд нарын зарим томилгоонд хориг тавьсан билээ. Тус асуудлаар өнөөдөр УИх дахь
-
2017 оны 10 сарын 27
Ц.Сандуйг чөлөөлж, С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгожээ
-
2017 оны 10 сарын 27
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.27) хуралдаан 09 цаг 35 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Ингээд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг төсөлд “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан заалтыг “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэж өөрчлөхөөр санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох” гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив. Иймд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 27
УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ
-
2017 оны 10 сарын 27
Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар сахилга, хариуцлага, дэг журмыг бүх шатанд чангатгах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
-
2017 оны 10 сарын 26
Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нарын томилгоонд хэсэгчлэн хориг тавив
-
2017 оны 10 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Хан-Уул дүүрэгт очиж ”Аж үйлдвэрээ аварч ажлын байраа баталгаажуулъя” сэдэвт уулзалтад оролцон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй харилцан ярилцсан юм.
-
2017 оны 10 сарын 26
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Беларусь Улсын “МАЗ” компанийн ерөнхий захирал Д.С.Катеринич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Беларусийн тал Онцгой байдлын ерөнхий газарт гамшигтай тэмцэх тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Энэ хүрээнд гал унтраах, аврах ажиллагаанд зориулсан 12 төрлийн 39 автомашин нийлүүлэхээр хоёр улсын холбогдох яам, агентлаг, компани урьдчилан тохиролцсон байна. Монгол, Беларусийн Засгийн газар хооронд энэ тухай хэлэлцээр байгуулснаар 10 хүртэл жилийн хугацаатай, 15 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэх юм.
Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийг сайжруулж чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ. Тэрээр жил гаруй хугацаанд яригдаж байгаа дээрх төслийг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэлээ.
Төслийг хэрэгжүүлснээр онцгой байдлын албанд ашиглаж байгаа автомашины чанар сайжирч, энэ хэрээр аюулт үзэгдэл, гал түймрийн голомт зэрэгт түргэн шуурхай очих, иргэдийн амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах илүү боломж бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 26
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.26/ нэгдсэн хуралдаан 10.30 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийлж үг хэлсэн. Тэрбээр, “Энэ сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авиралт хийж явсан 17 уулчин амь насаа алдсан харамсалтай явдал тохиолоо.
Осолдож амь эрсэдсэн уулчдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, танил дотно бүх хүнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ. Мөн эрхэм гишүүд суудлаасаа босож тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай байлаа.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 5.3 хувьд хүрэн сэргэж байна хэмээн Сангийн сайд хэллээ. Тэрбээр, нүүрсний экспорт эрчимтэй нэмэгдэж, голлох ашигт малтмалын үнэ харьцангуй өндөр түвшинд хүрсэн нь уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарт өсөлт бий болж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт нэмэгдсэн зэрэг нь 2017 онд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давж биелэхэд нөлөөлсөн байна.
ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг 2017 оны долдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын хоёрны өдрийн хооронд ажлын хэсгийн түвшинд хийж зорилтот үзүүлэлтүүдийг шинэчлэн тохирсон. Хөтөлбөрийн хүрээнд тохирсны дагуу төсвийн давсан орлогын тодорхой хэсгийг дараахь үндэслэл, шаардлагын дагуу зарцуулах шаардлагатай байна гэлээ. Тухайлбал, хүүхдийн мөнгө хөтөлбөрийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах зардлыг төсөвт тусгах, өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах, 2018 он болон түүний дараагийн жилүүдэд төсөвт дарамт үзүүлэхгүй, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий нэг удаагийн шинжтэй зардлыг тусган хэрэгжүүлэх зэрэг зайлшгүй шаардлага үүссэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Төсвийн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэллээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр макро эдийн засгийг тогтворжуулан эдийн засгийн өсөлтийг хангаж, инфляцийг нам түвшинд барих замаар монгол төгрөгийг үнэгүйдлийг багасгах, мөн арилжааны банкуудад бага хүүтэй зээл өгч, буцаад өндөр хүүтэйгээр Засгийн газрын бонд гаргаснаас болж төсвийн алдагдал гардаг явдлыг зогсоох хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.
Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ц.Даваасүрэн, М.Билэгт, З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд, 2018-2019 оны төсвийн төсөөлөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тусгаж өгсөн үү, төсвийн орлогыг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хэрхэн тусгасан, төсвийн алдагдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх санхүүжилтийг тусгасан эсэхийг лавлаж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2018-2019 оны төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Эдийн засагт байгаа нөөц боломжийг бүрэн ашиглах талаар ярилцсан. Төсөв дэх цалингийн сан 1.8 их наяд, тэтгэврийн сан 1.4 их наяд төгрөг байгаа. Гэтэл тэтгэврийн сантай тэнцэх хэмжээний мөнгийг авсан зээлийн хүүд төлж байгаа. Юуны түрүүнд өндөр хүүтэй зээлийн хүү төлж буй хамгийн үр ашиггүй зардлын суудалд анхаарал хандуулж, Засгийн газрын хөрөнгийг зөв менежментээр зарцуулахаар төлөвлөж байгаа гэлээ.
Тэрбээр, 2017 онд төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөг байгаа гээд 2018 онд төсвийн алдагдлыг 300 тэрбумаар бууруулахаар тусгасан хэмээн онцолсон. Түүнчлэн 2018 оны төсөвт бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох, гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох санхүүжилтийг тусгасан гэж Сангийн сайд хэлсэн. Энэ арга хэмжээнд 380 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэмээн тайлбарлалаа.
Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.8 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Дараа нь Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж буй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн. Ингээд уг тогтоолоор УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар, Цэдэнбалын Цогзолмаа нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Жадамбын Бат-Эрдэнэ нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Батжаргалын Батзоригийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Цэрэнпилийн Даваасүрэн нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Нямтайширын Номтойбаяр, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Дамдины Цогтбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Янгугийн Содбаатар нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн юм. Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлт болон УИХ-ын гишүүд, аж ахуйн нэгж байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг судлан үзэж, зарчмын зөрүүтэй санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Тус ажлын хэсгээс гаргасан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгох 72.6 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас хасч, 2017 оны төсвийн орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотойгоор урсгал зардлыг 55.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт өөрчлөлт оруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.
Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 16.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас, аудитын дүгнэлт гараагүй 32.6 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй дөрвөн төсөл, арга хэмжээний жагсаалтаас тус тус хасаж, Үндэсний аудитын газрын дүгнэлтийн дагуу хоёр төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 1.2 сая төгрөгөөр бууруулах саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжжээ.
Ингээд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй санал тус бүрээр санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 26
С.Баатаржавыг Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томиллоо
-
2017 оны 10 сарын 26
Ц.Нямдорж: Б.Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байна
-
2017 оны 10 сарын 26
Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц мэдээлэл хийж, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар хэд хэдэн ноцтой зүйл ярив. Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар юу хэлэв гэдгийг ишлэлээр хүргэж байна.
-
2017 оны 10 сарын 26
Уулчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийллээ
-
2017 оны 10 сарын 26
Хамгийн олон буюу 89 сая 447 мянган гишүүнтэй Хятадын Коммунист намын XIX их хурал энэ сарын 18-25-ны өдрүүдэд Бээжин хот болж өнгөрсөн. Уг хурлын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тус намын 19 дэх Төв хорооны хурал дээр 18 дахь Төв хорооны нэрийн өмнөөс илтгэл тавьсныг онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр БНХАУ 2050 он гэхэд Хятадын онцлогтой социализм бүтээн байгуулах зорилтыг энэ удаагийн их хурлаас дэвшүүлсэн болохыг хэллээ.