Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1037 1038 1039 1040 1041 1042 1043
  • Монгол Улс “Хар жагсаалт”-д багтаагүй, оффшор бүсэд бүр ч ороогүй
    2017 оны 12 сарын 07
    Оффшор бүсэд данстай, тэндээ нэлээд их хэмжээний хөрөнгөтэй гэгддэг нэр бүхий гишүүд энэ талаар банк санхүүгийн асуудал, хадгаламж зээлийн хоршоо, ломбард зэргийн мөнгөний эх үүсвэрт асуудал байхыг үгүйсгэхгүй, яагаад нууц мөнгөний хар дансны асуудалд багтсан эсэхийг лавлах хэрэгтэй хэмээн мэдэмхийрсэн нь эгээтэй л Амбий, Бооёог санагдуулчихсангүй. Үнэн хэрэгтээ оффшороо ч ялгахгүй байж, хөрөнгөө нууж, түүнийгээ хамгаалах хууль баталсан байна шүү дээ тэд чинь.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
    2017 оны 12 сарын 07
    12 дугаар сарын 07, 08-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлт;
    Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
  • 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг УИХ-аар шийдүүлнэ
    2017 оны 12 сарын 06
    “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Зээлийг батлавал макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах юм.

    32 тэрбум иений зээлийн хүү жилийн 0,8 хувь, урьдчилгаа шимтгэл 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс зургаан жил чөлөөлөгдөхөөр төсөлд тусгажээ.
  • Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
    2017 оны 12 сарын 06
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2017.12.06) 12 цаг 07 минутад гишүүдийн 52,6 ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын
  • Д.Эрдэнэбат: Оюу толгой манай эдийн засгийг өсгөж, тэлсэн ч Монголын хөгжилд садаа болсон
    2017 оны 12 сарын 06
    УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
  • Засгийн газар хуралдаж байна
    2017 оны 12 сарын 06
    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн
  • ХЗБХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй
    2017 оны 12 сарын 06
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.12.06) хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.
  • Ч.Хүрэлбаатар: Мэдээж, энэ бол таатай зүйл биш
    2017 оны 12 сарын 06
    Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Ерөнхий сайд ЖАЙКА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 12 сарын 06
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны
  • Монгол Улс оффшор бүсийн ”Хар жагсаалт”-д багтжээ
    2017 оны 12 сарын 06
    Европын холбооноос өчигдөр оффшор бүсүүдийн нэрсийг гаргасан хар жагсаалтыг зарлав. Дээрх жагсаалтад манай улс багтжээ. Эдгээр орнуудыг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын ил тод байдал, татварын хувь хэмжээ гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай төдийгүй Европын Холбооны татварын стандартай хэр нийцэх эсэхийг харгалзан үзсэн байна.

    Европын холбооноос зарласан хар жагсаалтад багтсан улсууд:


    Америкийн Самоа
    Бахрейн
    Гренада
    Барбадос
    Гуам
    Макао
    Өмнөд Солонгос
    Намиби
    Монгол
    Палау
    Панам
    Сэйнт Лусиа
    АНЭУ
    Тунис
    Самоа
    Тобаго
  • Б.Хурцыг талаар нээлттэй сонсгол явуулахгүй гэж үзжээ
    2017 оны 12 сарын 06
    Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ. Дараах байдлаар танилцуулья.

    Арванхоёрдугаар сард болох барилдаан

    12-р сарын 09-ний 14 цагаас Ардчилсан хувьсгал үүссэний 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.

    12-р сарын 16-ны 12 цагаас НМШ болон өсвөр бөхийн ээлжит барилаан.

    12-р сарын 17-ний 14 цагаас Богдхан хайрханы хишиг Улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан.

    12-р сарын 23-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 12-р сарын ээлжит барилдаан.

    12-р сарын 24-нд 14 цагаас Хан-Хэнтий аварга дэвжээний нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн ээлжит барилдаан.

    12-р сарын 29-нд 14 цагаас Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан тус тус болно.
  • УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 12 сарын 06
    1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

    2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Ажлын хэсэг байгуулах.

    3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тайланг сонсох.
  • Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай хэлэлцэнэ
    2017 оны 12 сарын 06
    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15.00 цагт Төрийн ордонд болно. Энэ удаагийн хуралдаанаар сайд нар 11 асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ. Хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулж байна.



    № Засгийн газрын гишүүн

    Хэлэлцэх асуудал
    1. Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай Г.ЗАНДАНШАТАР
    2. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
    3. Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн багц хүрээнд хэрэгжих “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн тухай Ч.ХҮРЭЛБААТАР
    4. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр, Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
    5. Төлөвлөгөө батлах тухай Ц.НЯМДОРЖ
    6. Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай С.ЧИНЗОРИГ
    7. Олон улсын спортын тэмцээн зохион байгуулах тухай Ц.ЦОГЗОЛМАА
    8. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Б.БАТЗОРИГ
    9. Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай Б.БАТЗОРИГ
    10. Жагсаалт батлах тухай Б.БАТЗОРИГ
    11. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ
    Танилцуулах асуудал
    12. Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Г.ЗАНДАНШАТАР
    13. Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар Г.ЗАНДАНШАТАР
    14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар Г.ЗАНДАНШАТАР
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ
    2017 оны 12 сарын 05
    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.05) хуралдаан 15 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
  • Б.Хурцыг талаар нээлттэй сонсгол явуулах эсэхийг шийдэх гэж байна
    2017 оны 12 сарын 05
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 20 гаруй гишүүн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй сонсгол явуулах санал гаргасан билээ.
  • Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд АТГ-ын үйл ажиллагаатай танилцав
    2017 оны 12 сарын 05
    УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан,
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 12 сарын 05
    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15.00 цагт Төрийн ордонд болно. Энэ удаагийн хуралдаанаар
  • Ерөнхийлөгч Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавилаа
    2017 оны 12 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигт:

    ”МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ТАНАА

    Хуульд хэсэгчлэн хориг тавих тухай

    Улсын Их Хурал 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг баталж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

    Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна.

    Өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн дүн, мэдээнээс үзэхэд Монгол Улсын төсвийн орлого 3.3-4.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 4.3-5.2 их наяд төгрөг байсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2012-2015 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байжээ. Харин Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна.

    2017 оны хувьд тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,727,288.6 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,420,601.4 сая төгрөг байхаар тооцож төсвийг 2,693,312.8 сая төгрөгийн алдагдалтайгаар баталсан бол нэгдсэн төсвийн алдагдал мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьтай тэнцсэн байна.

    Дээрх дүн мэдээнээс 2017, 2018 оны төсвийн зарлага болон алдагдал өмнөх жилүүдийнхээс ижил түвшинд, эрс өссөн байгааг харж болох бөгөөд эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан Улсын Их Хурал төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа нь онцгой анхаарал татаж байна.

    Тухайлбал эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурал 7 төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цалин болон түүнтэй адилтгах орлогоос 10-25 хувийн татвар авах хууль үйлчилж эхэлнэ.

    Тиймээс миний бие төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, засах боломжийг нь олгох үүднээс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихаас өөр аргагүй байдалд хүрч байна.

    Монгол Улс 2012-2016 оны хооронд төсвийн зарлагаа 5.2 их наяд төгрөгт багтаан баталж, алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь ба түүнээс доош хэмжээнд барьж ирснийг дээр дурдсан. Тэгвэл 2018 онд төсвийн орлого 5.2 их наяд төгрөгт хүрч 2012-2016 оны үеийн төсвийн зарлагын дээд хэмжээтэй тэнцсэн нь алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрэн бүрдүүлж байна.

    Боломж нэгэнт бүрдсэн тохиолдолд урсгал зардал болон нэн чухалд тооцогдохгүй, үр ашиг муутай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлаа танах, зайлшгүй зардлыг бодитой, үнэн зөвөөр тооцож төлөвлөх зэргээр төсвийн зардлыг багасгах асуудалд онцгой ач холбогдол өгч, төсвийн алдагдлыг 5.2 их наяд төгрөг хүртэл бууруулан алдагдалгүйгээр төсвөө батлах нь зүй ёсны шаардлага болно.

    Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан.

    Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт “УИХ-ын гишүүний 3 тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой.

    Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал зоригтойгоор авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байгаа юм.

    Харин бодитойгоор бий болсон боломжийг ашиглалгүй төсвийг алдагдалтай чигээр нь үлдээсэн тохиолдолд улс орны эдийн засаг төдийгүй ард иргэдийн амьдралд хохиролтойг анхаарах хэрэгтэй. Учир нь төсвийн алдагдлыг гадаадын буюу эсвэл дотоодын аль нэг эх сурвалжаас авсан өндөр хүүтэй өр зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс өөр гарц байдаггүй.

    Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газар дотоодын банкнаас зээл авах нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээлийг хумиж эдийн засгийн хориг болдог, харин дотоодын банкнаас зээл аваагүй тохиолдолд уг эх үүсвэр нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээлд зарцуулагдаж, зээлээ олгох гэсэн банкуудын өрсөлдөөнөөс зээлийн хүү ч буурах магадлалтай юм. Улсын төсөв өөрөө банкны хомс эх үүсвэр дээр өрсөлдөгч болохгүйгээр дотоодын хувийн хэвшилд тэлэх орон зай гаргаж өгөх нь давхар авч явах бодлого юм.

    Нөгөө талаас төсвийг алдагдалгүй баталсан тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих хүү багатай 2.5 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэр бий болж, хувийн хөрөнгө оруулалт өсч, ажлын байр нэмэгдэх сайн талтай. Эдийн засгаа тэлж ажлын байрыг нэмэхгүйгээр ядуурал буурахгүй.

    Эцэст нь төсөв батлах үйл ажиллагааг эрх зүйн талаас нь дүгнэвэл Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх”, 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байгаа бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимтай харшилж байна.

    Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж байна.

    Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.
  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжлээ
    2017 оны 12 сарын 05
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.05) хуралдаан 09 цаг 43 минутад 66.7 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
  • Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн орчны аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэгдлээ
    2017 оны 12 сарын 05
    2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 20 сургуулийн гуравдугаар ээлжинд 154 бүлэгт 6154 хүүхэд хичээллэж, 152 багш, 140 ажилтан, ажилчид илүү цагаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр сургуулийн нэг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд ажиллалаа. Ерөнхий сайдыг 18 цагийн үед очиход тус сургуулийн гуравдугаар ээлж хичээллэж байлаа. Тэрээр зарим анги танхимаар орж, хичээлийн явцтай танилцаж, багш, сурагчидтай уулзлаа.

    Тус сургууль 3516 сурагчтай, гуравдугаар ээлжинд гурав, дөрөвдүгээр ангийн 14 бүлгийн 493 сурагч хичээллэж байна. 19 цагт хичээл тарахад гэрэлтүүлэггүй харанхуй, согтуу хүмүүс, нохойноос айдаг гэж гуравдугаар ангийн сурагч охин хэллээ.

    Бага ангийн сурагчид гуравдугаар ээлжинд хичээллэж байгаагаас зам, тээврийн осол гэмтэл, эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Хүүхэд хөгжүүлэх дугуйлан, сонгон хичээллэх боломжгүй, хоцрогдолтой сурагчтай ажиллах цаг бага зэргээр сургалтын чанарт нөлөөлж байгааг багш нар хэллээ.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараа нь тус сургуулийн багш, ажилтнуудтай уулзалт хийхдээ,

    Хүүхэд хүмүүжүүлнэ, төлөвшүүлнэ, хөгжүүлнэ гэдэг багш хүнд л заяах хариуцлагатай алба. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед багшийнхаа цалингаар ажлаа нэр төртэй гүйцэтгэж, улс эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж үнэнч сэтгэлээр ажиллаж байгаа багш, ажилтуудад талархаж байна гэлээ.

    Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Гэсэн ч энэ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ард иргэдтэйгээ уулзаж тэдний амьдралд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна. Улаанбаатарын утаа, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламж, замын бөглөрөл зэрэг шийдвэрлэх олон асуудал бидэнд байна гэв.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажилласан. Маргааш өдөр нь Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ ажил энэ сарын 15-наас эхлэх учиртайг хэллээ.

    Тэргүүн ээлжинд бид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэж Ерөнхий сайд онцлов. Олон жил хүүхдүүд гурван ээлжээр хичээллэлээ. Цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдүүдээ сугалаагаар цэцэрлэгт оруулдаг боллоо. Ийм байдалтай явж болохгүй. Улаанбаатар хотод гурван ээлжээр ажиллаж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан, 2018-2019 онд хийж дуусгана.

    Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургууль баригдаж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. 65 дугаар сургуулийн хувьд, 640 хүүхдийн сургуулийн өргөтгөл 2019 оны намар гэхэд ашиглалтад орно гэдгийг тэмдэглэлээ.

    Мөн 100 цэцэрлэгийн барилга, 29 цэцэрлэгийн өргөтгөл шинээр барьж, бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэв.

    Тэрээр нийслэлийн гурван ээлжийн сургуулийн гуравдугаар ээлжинд ажиллаж байгаа багш, захиргааны болон үйлчилгээний ажилчдын илүү цагийн хөлсөнд шаардлагатай 574 сая төгрөгийг шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад үүрэг болголоо.

    Хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах учиртай гэдгийг Ерөнхий сайд хэлээд гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг хотын удирдлагуудад, эдгээр 20 сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах, эргүүлийн цагдаа нэмж ажиллуулахыг Нийслэлийн цагдаагийн газрын даргад Ерөнхий сайд үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1037 1038 1039 1040 1041 1042 1043
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    10 цаг 17 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    10 цаг 52 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    11 цаг 1 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    11 цаг 3 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    11 цаг 26 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    11 цаг 42 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    12 цаг 3 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 цаг 14 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    13 цаг 33 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    14 цаг 5 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    14 цаг 29 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    14 цаг 40 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    14 цаг 44 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 15 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    15 цаг 18 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    15 цаг 35 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    16 цаг 10 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    17 цаг 35 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    18 цаг 15 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    18 цаг 35 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК