Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1036 1037 1038 1039 1040 1041 1042
  • Шадар сайдын Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо
    2017 оны 11 сарын 07
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын тушаалаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо.

  • Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ
    2017 оны 11 сарын 07
    Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс энэ онд хуралдана
    2017 оны 11 сарын 07
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

    Монгол, Оросын Засгийн газар хоорондын монголын хэсгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ Шадар сайд илэрхийлэв.

    Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааныг энэ онд багтаан хийх, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны болон Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Дэд комиссыг ч ойрын үед хуралдуулах шаардлагатайг тэмдэглэв.

    ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой ч Оросын талын гааль, татварын асуудлаас болж ахиц гардаггүй. Иймээс цаашид тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтарч ажиллая гэж Шадар сайд хэллээ. Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг ОХУ хүлээн авч хамтарсан судалгааны баг байгуулах болсонд тэрээр талархал илэрхийлэв.

    Уулзалтаар ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээл, төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Б.Хурцын хувь заяаг тодорхойлох Ерөнхийлөгчийн шийдвэрт Ж.Батзандангийн мэдэгдэл нөлөөлөх үү
    2017 оны 11 сарын 07
    ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хувь заяаг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдэхээр шийдлээ хүлээж, басхүү олны анхаарлыг татсан сэдэв болоод байна. Хууль зүй дотоод хэргийн сайдтайгаа “дайн” зарлаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдөөд буй Б.Хурцыг Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилуулахаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлээд буй.
  • С.Чинзориг: Шинэ Засгийн газар нийгмийн түншүүдийнхээ саналд хүндэтгэлтэй хандаж байгаа
    2017 оны 11 сарын 07
    УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

    -Засгийн газраас, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой гурван талт хэлэлцээр хийж төрийн албан хаагчдын цалингийн урамшуулалд энэ жил 55.4 тэрбум, ирэх жил дахин 56.2 тэрбум төгрөг олгох тохиролцоонд хүрлээ. Гэхдээ үүнийг зөв, буруу гэсэн байр суурь гарч байна. Таны тайлбар?

    -Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж чадаагүй. Энэ хугацаанд нийлбэрээрээ инфляцийн төвшин 20 орчим хувиар нэмэгдсэн. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн дундаж цалин хөлс нь хувийн хэвшилд ажиллаж буй ажиллагсдын дундаж цалингаас таван хувийн хэлбэлзэлтэй болох юм бол нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна” гэсэн заалт байдаг. Одоо төрийн албан хаагчдын цалингийн дундаж нь хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн дунджаас тав битгий хэл 17.3 хувиар бага байна. Тийм учраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий.

    -Гэхдээ цалин нэмэхгүйгээр нэг удаагийн урамшуулал олгохоор болж байна шүү дээ?

    -Олон улсын валютын сантай гэрээ байгуулахдаа 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй гэж тусгасан. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Ер нь бол олон улсын донор байгууллагуудын санхүүжилтийг авч байж богино хугацаанд эдийн засгаа эрчимжүүлэх, хямралаас гарна. Тиймээс Засгийн газар гэрээгээ зөрчихгүйгээр төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу ажлын хэсэг ОУВС-гийнхантай уулзахдаа инфляцийн төвшинтэй уялдуулж багш нарын цалинг нэмэх шаардлага байна, хуульд зааснаас нэлээд зөрүүтэй явж байна гэдгийг ярилцсан. Ингээд ОУВС-гийн зүгээс үндсэн цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжихгүй, харин үр дүнгийн урамшуулал олгож болно гэсэн тохиролцоонд хүрсэн. Тэр дагуу урамшуулал олгохоор болсон.

    -Төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж маягаар мөнгө тараах нь хэр зөв шийдэл вэ?

    -Хувийн хэвшилд ажиллагсад ажил олгогч байгууллагатайгаа хөдөлмө­рийн гэрээ байгуулдаг. Төрийн захиргааны албан хаагчид бол үр дүнгийн гэрээ байгуулдаг шүү дээ. Тийм учраас үр дүнгийн гэрээгээ дүгнээд урамшуулал олгоё л гэж байгаа хэрэг. Энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш. Цаашдаа авч явах зүйл. Нөгөө талаас хүн болгонд тэгшитгэж 300 мянган төгрөг олгох асуудал байхгүй. Ажлынх нь үр дүнгээс хамаараад ялгамжтай урамшуулал олгох асуудал бий. Ер нь бол урамшуулал нь цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг гэдгийг иргэд маш сайн мэдэж байгаа байх.

    -Ялгамжтай олгоно гэдгээ тодруулахгүй юу. Эхлээд бол төрийн албан хаагч бүр 300 мянган төгрөг авах юм байна гэсэн ойлголттой байсан шүү дээ. Хэн ялгамжийг нь тогтоох юм?

    -Засгийн газар урамшуулал олгох ерөнхий журмыг нь батална. Гурван талт улсын хэлэлцээр байгуулахдаа бид “Эрүүл мэнд болоод боловсролын салбарт ажлыг нь дүгнэж урамшуулал олгох журмаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтайгаа хамтарч ярь, салбарынхаа хамтын гэрээ хэлэлцээрээр энэ асуудлуудаа зохицуулаад явах нь зүйтэй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл ажилтны эрх ашгийг хамгаалж ажилладаг үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг ажил дүгнэх, урамшуулал тогтооход оролцуулахаар гурван талт хэлэлцээрээр ойлголцсон.

    -Гурван талт хэлэлцээр хийсний дараа цалин хөлс нэмүүлэх шаардлага тавьсан жагсаал, цуглааны асуудал цэгцрэх байх гэж бодож байлаа. Гэвч Монголын үйлдвэрчний эвлэлийн багш нарын холбоо нь ажил хаяна, нэг удаагийн тэтгэмжийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэл хийсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

    -Ер нь бол гурван талт хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар богино хугацаанд шийдсэн. Шинэ Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүн батлагдсаны маргааш нь л өргөтгөсөн хуралдаанаараа нийгмийн түншүүдийнхээ саналд хүндэтгэлтэй хандах ёстой гээд Засгийн газар төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, удирдамжийг нь батлаад нэмэлт хэлэлцээрт ороод явсан. Хэлэлцээр тав, зургаан өдөр үргэлжилж талууд харилцан ойлголцоод, зөвшилцөлд хүрч гэрээнд гарын үсэг зурсан. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэрээнд орж байгаа гурван талын нэг нь шүү дээ. Нэг хэсэг нь зурчихаад нөгөө нь зураагүй бол гэрээ хүчинтэй байхгүй. Үйлдвэрчний эвлэл дэмжээд гарын үсэг зурсан учраас энэ гэрээ хүчин төгөлдөр гэж би ойлгож байгаа. Тиймээс хэлэлцээр байгуулагдсан болон хэлэлцээ явагдаж байгаа шатанд Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаяхыг хориглодог. Хэлэлцээр байгуулагдсан учраас ажил хаях хууль эрх зүйн үндэс байхгүй гэж би харж байгаа.

    -Тэгэхээр Боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлээс ажил хаялт зохион байгуулахаар зэхэж байгаа нь хууль бус байх нь ээ?

    -Салбарын үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарлаж буйг би бүрэн хууль зүйн үндэстэй гэж үзэхгүй байгаа. Салбарын үйлдвэрчний эвлэл салбарынхаа яамтай хамтын гэрээ байгуулж ажилладаг. Би боловсролын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын яамтайгаа байгуулсан 2017, 2018 оны гэрээг нь үзсэн. Тэр гэрээнд нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг боловсронгуй болгох талаар яам, үйлдвэрчний эвлэл хамтран ажиллана гэсэн байсан. Харин цалинг тэдэн хувиар нэмэгдүүлнэ гэдэг нь салбарынхаа гэрээ хэлэлцээрт тусаагүй юм билээ. Тэгэхээр салбарын хамтын гэрээ хэлэлцээрт тусгаагүй асуудлаар шаардлага тавьж ажил хаях нь бас хуулийн хувьд хязгаарлагдсан асуудал. Тиймээс өдөөгийн Хөдөлмөрийн хуулиар аваад үзэх юм бол ажил хаялт хийх хууль эрх зүйн үндэс байхгүй гэж миний хувьд үзэж байгаа. Мэдээж, ажил хаях гэж байгаа хүмүүс өөр өнцгөөс нь ярьж байгааг үгүйсгэхгүй.

    -Гурван талт гэрээ байгуулахдаа боловсролын салбарынхныг оролцуулсан биз дээ?

    -Ер нь бол бид боловсролын байгууллагын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхонтой уулзаад хоёр асуудал дээр хамтарч ажиллая гэж тохирсон шүү дээ. Нэгдэх нь, багш нарын цалин хөлсний тогтолцоо, системийг боловсронгуй болгох талаар хамтарч ажиллах юм. Ялангуяа багш нарын цалинг ажлын үр дүн, ачаалал, ур чадвар, ажлын байрныхаа нөхцлөөс хамаарч ялгамжтай болгоё гэж байгаа. Үүнийг хийхэд багш нар хамтарч ажиллая гэсэн. Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайдын хамтарсан сайдын тушаал гараад багш нарын төлөөллийг оруулаад цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгохоор ажиллаж байна. Хоёрдугаарт, багш нарт нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал олгож байгаа тогтолцоог бас боловсронгуй болгоё гэдэг санал тавьж байгаа. Би үүнийг дэмжиж байгаа. Би ажлаа хүлээж аваад боловсролын салбарт нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгож байгаа журмуудыг авч үзсэн. Бас жаахан нүсэр, хэт олон журмаар нэмэгдэл хөлсийг зохицуулж байгаа асуудал байгаа юм билээ.

    -Тухайлбал?

    -Засгийн газрын долоон тогтоол, БСШУС-ын сайдын дангаараа болоод бусад сайд нартай хамтран баталсан таван журам нийтдээ 12 журмаар багшид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал олгох асуудлыг зохицуулж байгаа юм байна лээ. Ийм олон журмаар зохицуулна гэдэг багш нарт маш их дарамт үүсгэж байгаа хэрэг. Нөгөө талаасаа захирал, менежерүүдэд үзэмжээрээ асуудлыг шийдэх боломж бололцоог олгож байна гэж бид үзэж байгаа. Тийм учраас багш нарынхаа саналыг хүлээж аваад эдгээр нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал олгох асуудлыг боловсронгуй болгоё, цэгцлэе, хүнд чирэгдэлгүй байх тогтолцоог бий болгоё гээд гурван сайдын тушаал гаргаад ажлын хэсэг байгуулсан. Тэгэхээр дүгнээд хэлэхэд ажил хаяхтай холбоотой хуулийн гарц гаргалгаа бүрхэг асуудлууд бий. Мөн ийм нөхцөлд ажил хаяна гэж байгаа нь хэлж ярьснаасаа өөр зүйл хараад яваад байна уу гэж бодож байна.

    -Та өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар чамгүй хугацаанд ажилласан. Мөн Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан энэ салбартаа шинэ хүн биш. Одоо ямар чиглэлд анхаарч ажиллаж байна вэ?

    -Ажлаа аваад бид ирэх оны төсвийн төсөл боловсруулах ажилд нэлээд анхаарал хандуулж ажиллалаа. Ялангуяа ирэх оны төсөв дээр нийгмийн хамгааллын асуудлыг нэлээд эрчимжүүлэх, төсвийг эдийн засгийн багахан өсөлтийг хүн рүүгээ чиглэсэн төсөв болгоход анхаарч ажилласан. Сангийн яам, ОУВС-гийнхантай хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд ирэх жилд сонгуулийн мөрийн хөтөлбөрт амлаж байсан хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогууд хэрэгжихээр төсөвт тусч байгаа.

    -Жишээлбэл?

    -Багш нарын бодит орлогыг нь нэмэгдүүлж урамшуулал олгохын зэрэгцээ ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар төсөв дээр тусгаж өглөө. Хүүхдээ гурван нас хүртэл харж асарч байгаа ээжүүдэд сар тутам 50 мянган төгрөгийн тэтгэмж өгөхөөр ирэх оны төсөвт оруулсан. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгож байх асуудал ч багтаад байгаа. Мөн амьжиргааны төвшин доогуур орлоготой өрхүүдэд хүнсний нэмэлт дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж 120 орчим мянган хүн хүнсний нэмэлт дэмжлэгт хамрагддаг байсан бол 240 мянган өрх болгож нэмэгдүүлэх гэж байна. Малчдын хөдөлмөр цаг наргүй, байгалийн хатуу ширүүн нөхцөлд явагддаг тул тэдний тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан хууль тогтоомжийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэх гэж байгаа. Үндсэндээ нийгмийн хамгааллын бодлого дээр өмнөх жилүүдээс жаахан ухарсан, дордуулсан юмнуудыг засч хүн рүүгээ чиглэсэн ажлаа түлхүү явуулахаар нэлээд анхаарал хандууллаа.

    -Нийгмийн халамжийн чиглэлээр нэлээд зүйл нэмэгдсэн харагдаж байна л даа. ОУВС-тай үүнийгээ тохирсон уу?

    -Миний сая ярьсан нийгмийн хамгааллын чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүдийг ирэх оны төсөвт тусгахдаа бүгдийг нь ОУВС-гийн манай улсад ирж ажилласан ажлын хэсэгтэй уулзаж, зөвшилцсөн. Хамгийн гол нь улс орныхоо өнөөгийн бодит байдлаа зөв ойлгуулж таниулснаар ОУВС-гийн зүгээс дээрх чиглэлээр зардал өсгөхийг дэмжихээс өөр арга алга гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

    -Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ямар зүйлсийг төлөвлөж байна вэ?

    -Хөдөлмөрийн насны хүн бүрийг ажлын байртай болгож өрхийн амьжиргааг дэмжих, ядуурлын төвшинг бууруулах зайлшгүй шаардлага байна. Хөдөлмөрийн бодлого гэдэг бол ганцхан ХНХЯ-ны асуудал биш. Салбар хоорондын уялдаа холбоо маш их шаарддаг. Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, татвар санхүүгийн оновчтой зөв бодлого явуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг макро эдийн засгийн төвшинд ажлын байр олноор бий болгохоор Засгийн газар­тайгаа, холбогдох яамдууд­тайгаа хамтарч ажиллаж эхэлсэн. Мөн ажлын байртай байгаа иргэдийн ажлын байрыг хадгалах нь зайлшгүй чухал байна. Тийм учраас Ажилгүйдлийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах хүрээнд ажилтай байгаа иргэдийн ажлын байрыг нь хадгалах, ажилгүй болсон тохиолдолд шинэ ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулдаг байх ийм чиглэлээр бодлого явуулах шаардлагатай гэж үзэж байгаа.

    -Ялангуяа орон нутагт ажлын байрны асуудал нэлээд тулгамдсан сэдэв болдог л доо?

    -Тийм. Орон нутагт байгаа ажилгүй байгаа залуусын нөхөрлөл, хоршоолол байгуулах үүсгэл санаачилгыг нь дэмжих, хөдөлмөрийн зохион байгуулалтыг нь боловсронгуй болгож өгөх замаар зохион байгуулалттай ажлын байр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, нөхөрлөл, хоршоолол байгуулах улмаар аж ахуй, үйлдвэрлэл явуулахад нь шаардлагатай байгаа эргэлтийн зээлийг нь олгох, багаж, тоног төхөөрөмжийг нь урт хугацаатай лизингээр өгөх зэргээр дэмжих бодлого барина. Ингэж чадвал сум орон нутагт ажлын байр бий болно. Мөн орон нутагт их, дээд сургууль төгссөн болоод МСҮТ төгссөн тодорхой хэмжээгээр өөртөө ур чадвар эзэмшсэн залуучуудын нэлээд хэсэг нь ажлын байртай болж чадахгүй байна. Тиймээс тэднийг өөрт бий болгосон ур чадвартаа түшиглээд хувиараа аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх бодлого явуулах хэрэгтэй байна.

    -Саяхан баталсан төсвийн тодотгол дээрээс Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн санхүүжилтийн 72.4 тэрбум төгрөгийг хасчихсан. Тэгэхээр хөдөө орон нутагт хувиараа ажил хийх сонирхолтой байгаа иргэддээ зориулах мөнгөө хасчихсан юм биш үү?

    -Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиглэлд 72 тэрбум төгрөг байсныг хасчихсан, өөр зүйлд зарцуулчихсан юм бий. Гэхдээ жижиг дунд үйлдвэрт ерөөсөө мөнгө өгөхгүй гэж байгаа юм биш. 2018 оны төсөв дээр эргээд 70-аад тэрбум төгрөг тусгаж өгч байгаа шүү дээ. Нөгөө талаасаа жижиг дунд үйлдвэрийн сан дээр эргэлдэж байгаа, аж ахуй эрхлэгч нарт зээлээр гаргачихсан 200 гаруй тэрбум төгрөг байгаа юм байна лээ. Тэр чинь эргэн төлөлтөөрөө эргээд орж ирж байх ёстой. Ийм мөнгөнүүд бий. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд орон нутагт ажлын байр бий болгох зорилготой манай яамны харъяа сан байдаг. Иргэнд 10 сая, аж ахуйн нэгж байгууллагуудад 30 сая төгрөгийн зээл олгох сан л даа. Жилийн 8.4 хувийн хүүтэй зээл өгдөг. Энэ зээлийн хүртээмжийг сайжруулах үүднээс цаашдаа анхаарч ажиллана. Нөгөө талаас зөвхөн төсвөөс биш, олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүд байна шүү дээ. Тухайлбал, манай яаман дээр энэ жилээс эхэлж хэрэгжих Дэлхийн банкны төсөл бий. Ирэх онд 20 тэрбум төгрөгийг Дэлхийн банкны ажлын байр бий болгох төслийн хүрээнд шийдвэрлэж, миний сая дурдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжиж жижиг зээл олгох үйлчилгээнүүдийн хүрээг нэмэгдүүлэхээр явж байгаа. Ийм гадна дотор эх үүсвэрүүд байна. Бүгдийг нь хамруулан тооцох юм бол багагүй хөрөнгө болно.

    Эх сурвалж “Улс төрийн тойм” сонин
  • УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна
    2017 оны 11 сарын 07
    УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, 2017 оны төсвийн тодотголд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй
  • Танилц: Байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 11 сарын 07
    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
  • МУ-ын 34 иргэн эх орондоо ял эдлэх хүсэлт гаргасан ч БНХАУ-аас гурвыг нь шилжүүлжээ
    2017 оны 11 сарын 06
    Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь энэ сарын 6-8-ны өдрүүдэд манай Улсад ажлын айлчлал хийж байна.
  • ”Б.Хурцтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээс нааш дараагийн томилгоог хийж болохгүй” гэв
    2017 оны 11 сарын 06
    Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлж, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилохоор Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн.

  • МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ
    2017 оны 11 сарын 06
    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Тус намын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаараа мэдээлэл хийв.

  • У.Хүрэлсүх БНХАУ-ын Хууль зүйн сайдыг хүлээн авч уулзав
    2017 оны 11 сарын 06
    БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жань Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх бодлогыг тууштай баримтлаж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байдаг гэж Ерөнхий сайд уулзалтын өмнө хэллээ.

    Монгол Улс, БНХАУ хооронд стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, тэр дундаа хоёр улсын хууль эрх зүйн салбарын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч, өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд тус улсад гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдээ шилжүүлэн авах асуудалд онцгой анхаарч ажиллана гэлээ.

    Хоёр улсын Хууль зүйн яам ч мөн энэ асуудалд анхаарч ажиллан, үр дүн гаргана гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийлээд хоёр сайд өнөөдөр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болгож ажиллахыг хүслээ.

    Ялтан шилжүүлэх тухай болон өнөөдөр үзэглэсэн хөтөлбөр, мөн хоёр орны хооронд хэрэгжүүлэх “Бүс ба зам” санаачилгыг ажил хэрэг болгоход хуулийн талаас өөрийн хувь нэмрээ оруулж ажиллана гэдгээ БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь уулзалтын үеэр илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ЕТГ: Ерөнхийлөгч хятадуудад хориг тавиагүй
    2017 оны 11 сарын 06
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын иргэдийг албадан гаргах шийдвэр гаргасан.
  • МАН бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
    2017 оны 11 сарын 06
    УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
  • Хориг “хордуулж” мэднэ
    2017 оны 11 сарын 06
    Хэнд нь хориг тавиад хэнд нь тавьдаггүй юм бэ гэх алагчилсан шийдвэр гаргалаа, өөрийн үзэмжээр эрхээ эдэлж байна, хууль бус гээд л олон маргаан дагуулсан эхний хориг улс төрийн бараг л хямралд оруулах шахсан. Ерөнхийлөгчийн шидсэн чулууны араас нэг хэсэгтээ л үймсэн МАН-ынхан буруугаа цөөнх рүүгээ нэг чихэж үзсэн ч УИХ-ын чуулганы танхимд өрнөсөн эрхэм сайдуудын хэрүүл учир явдлыг тайлаад өгсөн
  • УИХ дахь намын бүлгүүд хуралдана
    2017 оны 11 сарын 06
    Х дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдах товтой. Мөн дараах ажлын хэсгүүд өнөөдөр Төрийн ордонд хуралдах юм.
  • Бүх нийтээрээ амрах эсэхийг Засгийн газар шийднэ
    2017 оны 11 сарын 06
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр бүх нийтээр амардаг хуулийн зохицуулалттай. Энэ жил тус өдөр арваннэгдүгээр сарын 19-нд тохиож буй.
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ, байнгын хороод ямар асуудлууд хэлэлцэх вэ
    2017 оны 11 сарын 06
    УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

  • УИХ-ын эмэгтэй гишүүд бүлэг байгуулжээ
    2017 оны 11 сарын 05
    УИХ-ын 13 эмэгтэй гишүүн нэгдэж “Эмэгтэй гишүүдийн бүлэг” байгуулжээ.
  • А.Гансүх ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилогджээ
    2017 оны 11 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.
  • Зургаан байнгын хорооны даргыг шинээр томиллоо
    2017 оны 11 сарын 03
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2017.11.03/ 17.30 цагт үргэлжлэн хуралдаж Зарим Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
1036 1037 1038 1039 1040 1041 1042
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    23 цаг 8 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    23 цаг 16 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК