Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1033 1034 1035 1036 1037 1038 1039
  • Хүүхдээ асарч байгаа ээжүүд цалин авахаар боллоо
    2017 оны 11 сарын 14
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа.
  • Танилц: Сайд нар ирэх онд хэдэн төгрөгийн төсөв захиран зарцуулах вэ
    2017 оны 11 сарын 14
    Танилц: Сайд нар ирэх онд хэдэн төгрөгийн төсөв захиран зарцуулах вэ
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх уу
    2017 оны 11 сарын 14
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх уу
  • 2018 оны улсын төсвийг баталлаа
    2017 оны 11 сарын 14
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийг баталлаа. Ирэх оны төсвийн нийт зарлага 9.6 их наяд, орлого 7.2 их наяд, алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар төсөөлжээ.
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа
    2017 оны 11 сарын 14
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.14) хуралдаан 09 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.




    Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, З.Нарантуяа, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар ажилласан бөгөөд хоёр удаа хуралдсан байна. Энэ хүрээнд зарим асуудлыг нягтлан үзэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэжээ.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, С.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм. Засгийн газар болон Монголбанк хоорондын өр, авлагын талаар тодруулсан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн асуултад 2017 оны гуравдугаар улирлын байдлаар Монголбанкны Засгийн газраас авах авлага 601 тэрбум төгрөг бол Засгийн газраас Монголбанкинд байрлуулсан харилцах хадгаламжийн хэмжээ 614 тэрбум төгрөг болохыг хэллээ. Банкны салбарын эрх зүйн орчныг өөрчлөх ажлын явцын талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан тодруулахад Монголбанк одоогоор 11 хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраар дамжуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар эдийн засгийн нөхцөл хүнд байсан, цаашид Төв банкнаас эдийн засгийн тэлэлтийг дэмжих үүднээс бодлогын хүүгээ бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Мөн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар ажил хийж буйг лавлав.



    Үндсэн чиглэлийн төсөлд Монголбанк зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан, хэрэгжүүлэх заалтыг тусгасан. Зээлийн хүү өндөр байгаа гэдэг үндэслэлээр олон нийтээс арилжааны банкууд руу сөрөг хандлага нэмэгдэж буй учраас арилжааны банкууд энэ асуудлаар санал гарган, Төв банк руу хандан санал тавьснаар зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Үргэлжлүүлэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг иргэдэд бодитоор хүргэх чиглэлээр Төв банкнаас хийж хэрэгжүүлэх ажлын талаар гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсэг мэдээлэл өглөө.

    Дараа нь ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой гомдлыг Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлжээ
    2017 оны 11 сарын 14
    Элчин сайдтай холбоотой гомдлыг Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлжээ
  • Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ ирэх онд бэлэн болно
    2017 оны 11 сарын 14
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.


  • 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2017 оны 11 сарын 14
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.14) хуралдаан 09 цаг 38 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
  • УИХ дахь шинэ “хэрүүлч”
    2017 оны 11 сарын 14
    УИХ-ын улаан хэрүүлчийг нэрлэнэ үү гэсэн санал асуулга явуулбал аягүй бол иргэд 76-гаа бүгдийг нь нэрлэх биз. Зурагт асаах болгонд л бие бие рүүгээ дайрч давшилсан, танайх идсэн манайх хийсэн гэх явган хэрүүлээс эхлээд бие биенийгээ новш, хулгайч, бацаанаараа дуудалцдаг тэдний энэ үйлдэл нь сүүлдээ энгийн үзэгдэл мэт болж.
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдана
    2017 оны 11 сарын 14
    Өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийнэ.

    Мөн өнөөдөр зарим ажлын хэсэг хуралдах юм байна.

    Хүүхэд хамгаалах, аюулгүй байдлын талаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг сонсгох 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
    Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчин хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 15.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
  • П.Алтан-Од: Улс төрд шинэ давалгааг, нийгэмд залуусаа хүлээсэн хүлээлт бий болсон байна
    2017 оны 11 сарын 13
    АН-ын шинэчлэлийн хүрээнд АЗХ-ны Ерөнхийлөгчийн болон тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг
  • Цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрмүүдийг баталлаа
    2017 оны 11 сарын 13
    Цөмийн энергийн комиссын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж “Суурин болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

    Суурин цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой юм.

    Харин зөөврийнх нь автозам, барилгын салбарт зөөврийн цөмийн хэмжүүр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, ажилчдыг нь үндэслэлгүй шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болзошгүй осол, хэвийн бус нөхцөл, байдал үүсэхээс сэргийлэх зорилго агуулжээ.

    Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахтай холбоотой дүрмийг баталснаар багажны хэрэглээнээс үүдэлтэй цацрагийн тунгийн хэмжээг аль болох бага хэмжээнд байлгах, ажиллагсдын цацрагийн шарлагын тунг стандартад заасан хязгаараас хэтрүүлэхгүй байх хамгаалалтын тусгай шаардлагуудыг тогтоолоо.

    Дүрмүүдийн биелэлтийг хангуулж ажиллахыг геологи, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, зам, барилга болон хяналт шалгалт хариуцсан байгууллагуудад Цөмийн энергийн комиссын хурлаас үүрэг болголоо.

    Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, судалгаа, шинжилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрийн нэр төрөл, загвар, тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр цацрагтай харьцдаг ажиллагсдын тоо гурав дахин өссөн судалгаа гарчээ.

    Мөн хуралдаанаар Цөмийн энергийн комисс, ОХУ-ын “РосАтом” хооронд “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв” байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулахыг зөвшөөрөв.

    Төв байгуулснаар цөмийн суурь болон хавсарга судалгаа хийх, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт өндөр технологи нэвтрүүлж дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.

    Мөн уул уурхайн түүхий эд боловсруулах, чанар, агуулгыг нь өндөр нарийвчлалтай тогтоох, татварын орлогыг нэмэгдүүлэх, малын халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх, үр тарианы гарц нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, боловсон хүчин сургаж бэлтгэхэд чухал нэмэр болно гэж Цөмийн энергийн комисс үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга С.Ф.Брилкаг хүлээн авч уулзлаа
    2017 оны 11 сарын 13
    Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга С.Ф.Брилкаг хүлээн авч уулзлаа
  • Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв өнөөдрийг болтол батлагдаагүй байна
    2017 оны 11 сарын 13
    -Намрын чуулганы хүрээнд УИХ ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй-
  • Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж 10 дахин нэмэгджээ
    2017 оны 11 сарын 13
    “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдлаа. Хуралдаанаар тус зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэж, оны эхний 10 сарын байдлаар явуулж буй үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээлэлтэй танилцлаа.

    2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт.Тухайлбал 2010 онд 200 гаруй бүртгэгдэж байж.

    Энэ нь “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатайг илтгэж байгааг зөвлөлийн дарга Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд оролцогчдод онцлон анхааруулав.

    Шадар сайд Засгийн газрын хуралдаанд газар хөдлөлтийн эрсдэл мэдээлэл, улс орон даяар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах төсөв зэргийн талаар танилцуулна гэв.

    Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг дүгнэж аймаг орон нутаг дахь асуудал хариуцсан мэргэжилтнүүд төсвөө дахин боловсруулах, нэн тэргүүнд улсын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэрлэлгүй цэцэрлэг, сургууль, эмнэлэг ,музейн барилгуудын жагсаалтыг шинэчлэн гаргах, бүх барилга байгууламжуудыг паспортжуулах ажлыг эрчимжүүлэх, зарим аймагт онцгой байдлын албаны барилгыг барих, нэр бүхий 4 аймагт барилгын чанарын лаборатори байгуулах, гамшгийн үед зарлан мэдээллэх тусгай дуут дохио, түр орогнох байр, цуглах талбайг аймаг сум бүрт байгуулах зэрэг асуудлыг 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгахаар боллоо.

    Улмаар ирэх сарын тавны дотор 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төлөвлөгөөний төслөө нэгтгэн ирүүлэхийг үүрэг болгон албан даалгавар өгч “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурлыг 12 дугаар сарын 18-нд зарлав. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
  • УИХ дахь МАН-ын бүлэг Б.Хурцын албан тушаалыг хэлэлцсэн үү
    2017 оны 11 сарын 13
    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар цаг үеин асуудлаар хуралдана гэсэн мэдээтэй байсан. Тэгвэл
  • АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчид дахин мэтгэлцэнэ
    2017 оны 11 сарын 13
    Ардчилсан залуучуудын холбооны /АЗХ/ ерөнхийлөгчид С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа бол нийслэлийн АЗХ-ны тэргүүнд Ж. Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар өрсөлдөж байна.
  • АН-ын бүлэг зээлийн хүүний асуудлаар хуралдаж байна
    2017 оны 11 сарын 13
    УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Зээлийн хүүний хувийн
  • Ерөнхийлөгч Х.Баттулгын дараагийн хориг юу вэ
    2017 оны 11 сарын 13
    Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих нь улс төржилт болох уу гэх асуулт өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдэв байлаа. Уг нь төрийн өндөрлөгүүд гар нийлж байж гэмээнэ улс орны ажил урагш явна. Харин өөр хоорондоо зөрчилдөх ававаас гацаанд ордогийн бодит жишээ бид өөрсдөө болов.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдах эрхмийг энэ долоо хоногт тодруулна
    2017 оны 11 сарын 13
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр энэ жил ирэх ням гарагт буюу 19-нд тохионо
1033 1034 1035 1036 1037 1038 1039
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    22 цаг 57 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    23 цаг 5 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК