Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1031 1032 1033 1034 1035 1036 1037
  • Улс төрчид болох ч өдий байна даа, хөөрхийс
    2017 оны 12 сарын 28
    Улирч одох гэж буй 2017 он мэдээж хэрэг, олон сонин содон үйл явдлаар дүүрэн байсан. Ялангуяа улс төрийн амьдралд. Засаг төрөө шилгээж унагаснаас эхлээд ясли цэцэрлэгийн балчрууд шиг УИХ-ын багачуул нь янз бүр болоод л. Төрийн түшээ болж хөлөө олох нь бүү хэл, турсик бандааш, түмпэн жаазны нэр хочтой болцгоохов дээ. Түүх түүхээрээ л үлддэг хойно эргэн сануулахад юун нь буруу гэж.
  • Ерөнхийлөгч тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ
    2017 оны 12 сарын 28
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцож, хуралдааны эхэнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ.

    Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Эрхэм УИХ-ын дарга, гишүүд ээ,

    Монгол Улсын нийт иргэд ээ, даян дэлхийд амьдарч ажиллаж буй Монгол ахан дүүс ээ,

    Элгэн садан, өлмий нэгт Монгол туургатан ахан дүү нар аа,

    Олон газрын Монгол судлаач нар аа,

    Өвөл цагийн идэр ес тачигнах энэ өдөр Монголчууд бидний түүхэнд хэзээ ч үл мартах нэгэн түүх бүтээгдсэн өдөр юм. Нэгэн үе дэлхийг эзэгнэн, хүн төрөлхтөнийг хөл хөсөр, гар газар тавиулж энх амгаланг тогтоож явсан бидний өвөг дээдэс цагийн эрхээр бусдын эрхшээлд орж, бараг мартагдах шахам 200 жилийг туулах гашуун тавиланг эдэлсэн байдаг юм.

    Харин тэр гашуун түүхийг туулж, хожмын үр хойчис бидэндээ туурга тусгаар төр улсаа дахин сэргээн үлдээсэн гайхамшигтай түүхэн үйл явдал 1911 оны 12 дугаар сарын 29-нд өнөөгийн бидний зогсож буй Хан уул, хатан Туулын хөндийд болж байжээ. 1911 оны өвлийн тачигнасан тэр өдрүүдэд Чингис эзэн Богдын угсаа залгамжилсан ноёд язгууртнууд, шашин номын мэргэдийн онч мэргэн шийдэл, үл цөхрөх зүтгэл нь биелэхэд нэн хэцүү түүхэн нөхцөлд Монголчууд туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулсан байдаг. Тухайн үед Ази-Европын олон улс орнуудаас хамгийн магнайд эрх чөлөө, төр, улсын язгуур соёл, уламжлалтай бидний дээдэс цагийн тохиол, олон улсын хандлагыг нэн тэргүүнд мэдэрч, тусгаар тогтнолын үйл хэргээ хэрэгжүүлж чадсаныг түүхч эрдэмтэд нотолдог.

    Монголчуудыг дэлхийн их гүрнүүд, бусад Ази, Европын улс түмэн “мартагдсан монгол” хэмээн мөхөж буй үндэстэн гэж харж байхад харин тэд өөрсдөө их эзэн хааныхаа удам, цус, мэргэн төрийн хэзээ ч үл тасрах өвийг хадгалсаар байжээ. Тийм учир Чингис хааны угсааны язгууртнууд язгуурын ёсоо журамлан шашин буюу үзэл санаагаа, үндэс буюу тасралтгүй явж ирсэн угсаа залгамжлалаа хамгаалахын тулд тэмцлийг эхлүүлэх үзэл санааны үндэс нь болсон байдаг. Тэр бэрх хүнд цагт эцсийн тэмцлээ хийж Монгол улсаа уугуул газар нутагт нь дахин мэндлүүлснийг та бид өнөөдөр хүндэтгэн дурсаж, маргааш ёслон тэмдэглэх гэж байна.

    Эзэн хаанаараа шашин, соёлын нэгдлийн билэгдэл Богд Жибзундамба хутагтыг залж, эрхт төрөө Ар, Өвөр, Шинжиан, Тува Урианхай, Буриад, Хөхнуур, Алашаагийн зэрэг олон газрын монголчууд сэтгэл зүрхээрээ нэгэн цул нэгдэл болж, Их хүрээний зүгт залбиран мөргөж байсан, ийм түүхтэй. Ийнхүү Монгол нутгийн минь голомтод тусгаар тогтнолын гал дүрэлзэж эхэлсэн.

    Шинээр Монгол төрөө сэргээн тунхаглаж төр, ёсоо мандан бадруулахдаа эртний Их төрт Чингис хаан болон Хубилай хааны байгуулсан Их төрийн ёс журмыг чандлан баримталж эмхлэн зохион байгуулсан байдаг. Хаан нь төр, шашин хослон барих, Улсын нэрийг Монгол Улс, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээн нэрийтгэж Монгол төрийн ёс ёслол, удам гарлын эрэмбэ дарааллыг төр, ёсны үүднээс нягтлан баримталж, ягштал мөрдөж байжээ. Богд Жибзундамба хэдийгээр түвд хүмүүн боловч монголчууд түүнийг Чингис хааны үр, Абатай хааны угсааны Өндөр гэгээн Жибзундамбын хувилгаан дүр хэмээн үзэж, хаанчлах эрхийг олгосон нь Их Эзэн Богд Чингис хааныхаа алтан төрийн цулбуурыг түүнд атгуулсан түүхэн хувьтай.

    106 жилийн өмнө Монгол төрөө сэргээн тунхагласан тэр үед олон газрын монголчууд, төр, шашны зүтгэлтнүүд эрх мэдлийн эрэмбэ, улс төрийн соёл, төр улсынхаа төлөө нэгэн биеийг үл харамлаж, үр удам, ах дүүгээ ч алдахаас айгаагүйг Монгол Улсад дагаар орсон бусад хошуу нутгийнхан, нийт монгол түмэн бид үеийн үед машид хүндэтгэн явах ёстой бөгөөд бидний хувьд хэзээ ч үл мартах түүх юм аа.

    Тухайн үеийн Монгол төрийн сайд, зүтгэлтнүүдийн тангаргийн үгэнд “Улсын сүрийг бадруулан, хаан эзний өмнө шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй байгуулсан төрийн төлөө батлан тогтоосон тангараг, сахилгаа нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” хэмээх энэ үгийг өнөөгийн Монгол төрийг авч, Монгол төрд зүтгэж буй хүн бүр санаандаа санаж, бодолдоо тээж, өглөө бүр маань мэгзэм мэт бодож, шүншиг мэт санаж байх хэрэгтэй юм. Хожмын та бидэнд энэ төр улсыг сэргээн байгуулж өгсөн өвгөдийнхөө үйл хэрэг төр улсаа нүдний цөцгий, зүрхний тольтоос өөр юутай зүйрлэн сануулах буй за. Та бүхэн сайн тунгаана буй за.

    Шинээр байгуулсан Монгол Улсаас гадна ижил цаг хугацаанд Манж Чин улсаас салан гарсан Дундад иргэн улстай харилцан ойлголцох, Хаант Оросын засаг төртэй эртний сайхан уламжлалаар харилцах, гэрээ бичиг байгуулах, дэлхийн томоохон улс орнуудад мөн элчин сайдаа суулгах, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн байдаг.

    Хэдий тийм ч олон улсын байдал ээдрээ төвөгтэй, их улс бага улсаа мэрэн идэхийн төлөөх үймээн самуун үл ойлголцол олон газарт болж байсан цөвүүн цаг байлаа. Гэвч шинэ мандсан Монголын төрөөс дотоодын эдийн засгаа боломжоороо өөд татах, уул уурхай байгалийн баялгаа зөв хуваарилах, хуучин татвар төлөлгүй цөлмөн байсан гадаадын уул уурхайн концессуудыг цуцлах, тэднээс авах татвараа нэмэгдүүлж хүн ардаа өөд татах, өрнө дорнын эрдэм соёлд шүтүүлэн сургах, өөрийн ард олныг дэлхий дахинтай танилцуулах арвин их ажлыг эхлүүлж тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн байдаг.

    Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж эрх мэдэлд шунах, авилга, хээл хахууль гаргах, хууль зөрчин дураар авирлагсадыг чангалан шийтгэж байсан баримтууд түүхийн шар хуудсанд үлджээ. Эмх замбараатай, эрэмбэ журамтай тийм улсыг сэргээн эхлүүлсэн гэдгийг бид бүхэн санаж, сэрж, хүндэтгэн дурсан баярлах ёстой. Түүх бол алдаа онооны оньс юм аа. Түүх бол өнгөрснөөс эдүгээг дайрч ирээдүйд одох галт тэрэг.

    Гэвч Монгол Улсын төрийн зүтгэлтнүүдийг дотоодод нь хагаралдуулж, өөр өөрийн эрх ашигт урвуулах, бусад улс орнуудын далд хуйвалдаан, хавсран хуурах, зайлан бултах, үл ойлгож хүндэтгэн олон шалтгаанаар санасан хэрэг сэтгэлчилэн бүтсэн үйл явдал 1915 оны Хиагтын гэрээгээр тасалдсан байдаг. Хиагтын гэрээнээс хойш монголчуудын итгэл эвдэрч, улсын эрх ашгаас хувийн амиа хичээсэн байдалтай, олон газрын монголчууд Нийслэл хүрээнээс буцсан, энэ хэдэн жилийн түүхийг бид бас мартаж болохгүй. Тийм гашуун түүх өнөөдрийн цаг үетэй ижил байгааг бас санах хэрэгтэй. Улс нь үнэгүйдэж, хүн бүр хувиа хичээж, улс оронд нэгдсэн үнэт зүйлгүй болохын аюул тэр хэдэн жилд байсан юм шүү. Бид бас санагтун.

    Харин цагийн тохиол, Орос оронд өрнөсөн шинэ цагийн нөлөө, монголын сэхээтэн, худалдаачин голдуу хүмүүс улс орноо дахин мандуулах их хувьсгалыг эхлүүлсэн нь 1921 оны Ардын хувьсгал байсныг та бид сайн мэднэ. 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалууд нь 1911 оны их үйл хэргийн тасралтгүй үргэлжлэл, үзэл санааны өв залгамжлал нь байсан билээ. Эдгээр хувьсгалуудын их үйл хэрэг, ХХ зууны Монгол төр улсынхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бидний ахмад үеийнхний чин сэтгэл, үнэт зүйлийнх нь цөм өнөөгийн Монгол Улс юм.

    Туурга тусгаар Монгол Улсаа сэргээн тунхагласны 106 жилийн энэ баярын өдөр та бид олон түмэн ардынхаа төлөө, Монгол түмнийхээ төлөө, Монголын хувь заяа, үнэ цэнийхээ төлөө юу хийж чадаж байгаа, юу хийх вэ? Тусгаар тогтнолоо яаж авч явах вэ гэдгээ жил бүрийн энэ өдөр санаж, тухайн жилдээ хийсэн үйл хэргээ дүгнэж байвал энэ жил шинэ жил тэмдэглэхээс илүү үнэтэй бас онцлогтой байх болно.

    Алдсан нь алдаагаа ухаарч, умартсан нь санаж сэрж, залхуу нь ажиллаж, зүтгэлтэй нь үр дүнгээ гаргаж байгаасай гэж хүсэж байна.

    Монгол төрийг Мөнх хөх тэнгэр ивээж байх болтугай.

    Монголын тусгаар тогтнол мөнхөд оршиг ээ.

    Баярлалаа, та бүхэнд” гэлээ.
  • Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч үг хэлнэ
    2017 оны 12 сарын 28
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдана. Өнөөдрийн чуулганы Ерөнхийлөгч оролцож, үг хэлнэ. Мөн өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон байна.

    - Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    - “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэв
    2017 оны 12 сарын 28
    Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсооно
  • Х.Баттулга Япон Улсын эмч нарт талархал илэрхийлэв
    2017 оны 12 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ 12 дугаар сарын 24-ний өдөр ажиллах үеэрээ тус төвд хүүхдийн мэс засал хийж буй Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн амь насыг аварсан. Монголд зуун хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай гэсэн судалгаа бий. Утаа, агаар, орчны бохирдлоос болж энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Ашгийн төлөө бус, хүүхдийн эрүүл мэндийн төлөө төсөл тул би УИХ-ын гишүүн байх үеэсээ олон жил хамтран ажилласан. Цаашдаа ч дэмжиж ажиллана” хэмээлээ.

    Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 2001 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгаар тойрч ажиллан 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж амь насыг нь аварчээ.

    “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ынхан Монгол Улсын 21 аймгийг тойрч дуусгасан бөгөөд энэ 2017 онд л гэхэд Хөвсгөл, Ховд аймагт ажиллаж, одоо Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэхүү ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
  • Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр явуулсан ажлын тайланг хэлэлцэв
    2017 оны 12 сарын 27
    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газраас 10 аймаг, нийслэлийн 3 дүүргийн ЗДТГ, түүний асуудал хариуцсан хэлтсийн удирдлагуудтай цахим хурал хийж, ”Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.



    Швейцарийн хөгжлийн агентлаг Дэлхийн банкнаас хамтран нийт гурван сая ам.долларын санхүүжилтээр Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Говьсүмбэр, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт энэхүү төслийг 2015 оноос хэрэгжүүлж байна.

    Тухайн орон нутгийн иргэдийн оролцоог удирдах төвшинд хангах, иргэд болоод төрийн бус байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудыг иргэдийнхээ санал дээр үндэслэн удирдлагын баг нь гаргаж, шийдвэрлэх гарцыг олж байх тогтолцоог бий болгож хэвшүүлэх нь энэхүү төслийн эцсийн зорилго юм. Ингэснээр засаг захиргааны нэгж бүрт удирдлага нь иргэдээ сонсдог, иргэд нь орон нутгийнхаа хөгжилд шууд бусаар оролцдог болох явдал.

    Энэ онд Дархан-Уул, Булган аймгууд иргэдийнхээ дунд тандалт хийж төрийн бус байгууллагуудын тусламжтайгаар санал асуулга явуулсан байна. Тайлангийн хурлаар судалгааны дүнгээ танилцууллаа. Аймгийн төв, алслагдсан сум, хөдөө багийн малчид гэх мэт нийгмийн бүх давхаргын төлөөллөө хамруулахыг зорьжээ. Нийт 12 салбарыг хамруулсан 84 үзүүлэлттэй 32 асуулт бүхий судалгаанд аймаг тус бүрт 800 гаруй өрх хамрагдсан байна. Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагааны хүртээмж чанарт иргэдийн 50 гаруй хувь нь сэтгэл ханамжтай гэсэн хариулт өгчээ. Харин уул уурхай, зам тээвэр, хил гаалийн үйл ажиллагаатай холбоотой асуултуудад ихэвчлэн мэдэхгүй гэсэн хариулт ирүүлжээ.

    Иргэдийн нийгмийн боловсролыг нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлагаас явуулж буй үйл ажиллагааг байнга сурталчлах, үнэн бодит мэдээллээр тогтмол хангаж байх нь чухал гэж судалгааны байгууллага зөвлөжээ.

    Булган аймгийн ЗДТГ-аас энэхүү иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн ирэх оны ажлын төлөвлөгөөндөө 8 асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
  • Ерөнхий сайд оны шилдэг хүүхдүүдэд баяр хүргэж, шагнал гардуулав
    2017 оны 12 сарын 27
    Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.

    Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж,

    -Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц боломжоо бүрэн дайчилж, шинэ нээлт, шинжлэх ухааны сорилтыг даван гарч, алсын хараатай, эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, шаргуу хөдөлмөрч, зөв иргэн болон төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.

    Бид бахархах түүх соёл, өв уламжлалтай ард түмэн. Энэ ч утгаараа Засгийн газар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үндэсний өв соёл, түүхт уламжлалаа хүүхэд, багачууддаа сурталчлан таниулах, өвлүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хийж байна.

    2018 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, хүүхдийн зуслан, хүүхдийн ордон, хөгжлийн төв, дотуур байр, өдөр өнжүүлэх төвүүдээр дамжуулан хүүхэд бүрт хүргэхээр зорьж байна.

    Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмийн бүх орчинд хориглож, хуульчилсан. Цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үүрэг хүлээгч талуудын идэвхтэй оролцоог хангах, хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

    Бид бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгохыг эрхэмлэж байна гэлээ.

    Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд онцгой анхаарч ирсэн. Та бүгдийн амжилтаар эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон даджуулсан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.











    2017 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД

    1.”СУРЛАГЫН АМЖИЛТ” НОМИНАЦИ

    1. Бямбаагийн Мэндсайхан. 16 настай. Увс аймгийн Улсын тэрүүний ерөнхий боловсролын лаборатори 1-р цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч. Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит химийн улсын анхдугаар олимпиадын алт, аймгийн Химийн олимпиадын 2016, 2017 оны хошой алт, “Ирээдүйн мянгат-2017” улсын математикийн уралдааны мөнгөн медалийн эзэн.

    2. Ганбаатарын Цолмон-Од. 16настай. Хэнтий аймгийн Дадал сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч. Вьетнам улсын Ханой хотод болсон “Ази номхон далайн бүсийн мэдээллийн технологийн олимпиад”-д компьютерийн программ хангамжийн төрөлд тэргүүн байр эзлэн алтан медаль, англи хэл дээр хайлт хийх чадвараар дэд аварга болж мөнгөн медаль, компьютер тоглоом зохиож англи хэл дээр танилцуулах төрлийн тусгай байрын эзэн.

    3. Нямсамбуугийн Янжинлхам. 16 настай. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хүмүүн” нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч. П.Энхболдын нэрэмжит Улсын математикийн 14-р олимпиадын хүрэл, Улсын геометрийн анхдугаар олимпиадын хүрэл, Төвийн бүсийн 17-р олимпиадын алт, хүрэл, Их сунгаа улсын 20-р олимпиадын хүрэл, “Шидэт квадрат стандартын улсын олимпиад”-ын хошой алтан медалийн эзэн болсон шилдэг сурагч юм.

    2.УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ НОМИНАЦИ

    1. Цацралтын Мичидмаа. 8настай. Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 3в ангийн сурагч. Гүрж улсын Батуми хотод болсон “Best princes of the word-2017” олон улсын миссийн тэмцээний алтан титмийн эзэн , “Best Grace” номинацийн эзэн, “Little miss world-2017” тэмцээний үндэсний ялагч. “Хайр”, “Он цагийн эрэлчид”, “Том дөрвөн толгой”, “Хөхөө”, “Үзэсгэлэнт 12 сар”, “Монголжин” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон.

    3.БИЕИЙН ТАМИР, СПОРТ БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ НОМИНАЦИ

    1. Энхтуяагийн Лхагвадулам.15настай, Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн 12а ангийн сурагч. Индонез улсын Жакартад болсон Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангиллын олон багц, зураг, тоон марафон 5 минут, тоон марафон 60 минут, хийсвэр зураг төрөлд тус бүр алт, хурдны хөзөр, хоёртын тоолол, түүхэн үйл явдал, олон багц хөзөр цээжлэх төрлүүдэд дэлхийн рекордыг шинэчилж насандаа 1-р байранд орж Өсвөрийн дэлхийн аварга болсон. Ой тогтоолтын олон улсын их мастер.

    2. Батдаваагийн Есүй. 9 настай. Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуулийн 5-р ангийн сурагч. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд нас өгсөн оролцож “Хүрэл медаль”, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртсэн. Турк улсын Измир хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, Польш улсын Давки хотод болсон даамын Өсвөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтаараа 2017 онд Ази тивийн хошой аварга, өсвөрийн дэлхийн аварга босон.

    3. Доржсүрэнгийн Цэлмүүн. 7настай. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р сургуулийн 3б ангийн сурагч. Румын улсын Яйши хотод болсон “Сурагчдын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс 7 насны эмэгтэй ангиллын алтан медаль, дэлхийн аваргын цом, БНХАУ-ын Панжин хотод болсон “Сурагчдын Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнээс 7насны эмэгтэй ангиллын алтан медаль, Ази тивийн аваргын цом, мөн тэмцээний 7 насны эмэгтэй ангиллын Рапид төрлийн 4-р байрын шагналыг эх орондоо авчирсан. Дэлхийн шатрын холбооны дэд мастер.

    4. Батбаярын Оюунбилэг.15 настай. Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургуулийн сурагч. Австри улсад болсон Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн пара олимпийн Цасны гуталтай гүйлтийн 100, 200 метрийн төрөлд тус тус мөнгөн медаль хүртсэн. Монгол Улсын паралимпийн хорооны “Алтан нар” одонт шилдэг хүүхэд юм.

    5. Цэрэндуламын Энхчимэг. 17настай. Төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн 12б ангийн сурагч. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр самбо бөхийн төрлөөр алт, Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр жудо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Серби улсад болсон Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Ташкент улсад болсон Самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, Киргиз улсад болсон Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “Хүрэл медал”-ийн эзэн.

    4.ЭХ ОРНЫ ТҮҮХ, ӨВ УЛАМЖЛАЛ

    1. Өлзийдэмбэрэлийн Уранчимэг.17настай. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн 10-р ангийн сурагч. “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн тэмцээний мөнгө, “Ганга мөрний уянга” энэтхэг бүжгийн улсын уралдааны алт, мөнгөн медалийн эзэн, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн хүүхдийн урлагийн Их наадамд бүжгийн төрлөөр алтан медаль авсан.

    2. Дамбийгийн Шаравдорж. 4 настай. Архангай аймгийн Цэнхэр сумын Хүүхдийн цэцэрлэгт сурдаг. Оскарын шагналын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрхийг анх удаа авсан уран бүтээлч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны “Улаанаа”-ийн дүрд тоглож үндэсний уламжлал, эх түүхээ олон улсад таниулсан.

    3. Дамбийгийн Доржсамбуу. 10настай. Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуулийн 5-р ангийн сурагч. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны “Бямбаа”-ийн дүрд тоглож үндэсний уламжлал, эх түүхээ олон улсад таниулсан.

    4. Дамбийгийн Дорж. 13настай. Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуулийн 6-р ангийн сурагч. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны “Дорж”-ийн дүрд тоглож үндэсний уламжлал, эх түүхээ олон улсад таниулсан.

    5.ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА

    1. Байгалмаагийн Анхбаяр. 17 настай, Нийслэлийн лаборатори 117-р сургуулийн 12а ангийн сурагч. Нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн. “Хөгжлийн харандаа экспо”-г санаачлан зохион байгуулагч. Нийслэлийн машингүй өдрөөр Багшийн дээдээс Залуучуудын холбоо дахь урд талын машины зам дээр хүүхдүүд зураг зурах үйл ажиллагаа болон “Бид дэлхийн ирээдүй” илтгэлийн тэмцээн зохион байгуулсан. Нийслэлийн шилдэг хүүхэд.

    2. Цэндбаатарын Нарангэрэл. 16 настай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч. Сурагчдын оролцооны байгууллага, Аймгийн өсвөрийн аврагч бүлгэм, Аймгийн онцгой байдлын газарт зохион байгуулагч- сурагчаар ажилладаг. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” 5 жилийн аяны нээлтийн ажиллагаанд Швейцар улсын Женевт болсон чуулганд оролцож “Хүүхдийн бие махбодийн шийтгэлийг зогсооё” нэртэй илтгэлээ хэлэлцүүлсэн.

    6.БҮТЭЭЛЧ АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА

    1. Жадамбын Жанлав-Ойдов.18 настай. Техник технологийн политехник коллежийн 3-р ангийн оюутан. “Монгол ур чадвар-2017” улсын уралдаан, Монгол ур чадвар гагнуурын уралдааны “Тэргүүн байрын эзэн. БНХАУ-ын Шанхай хотод болсон “World Skills China-2017” олон улсын гагнуурын уралдааны 4-р байр, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод болсон “WorldSkills-2017” олон улсын гагнуурын уралдааны шагналт байрын эзэн.

    7. ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС

    1. Дэлгэрцэцэгийн Хандсүрэн. 16 настай. Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. 2017.05.17-ны өдөр гал түймэр гарч байсан айлаас 4 настай Цэнгүүн хүүг гэрээс нь гарган амийг нь аварсан. Мөн “Алтан намар” спортын наадмын 10 метрийн гүйлтийн 2 дугаар байрны эзэн.

    2. Жамсранжавын Тэгшжаргал.9 настай. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 4б ангийн сурагч. “Өсвөрийн номын санч”, “Өсвөрийн эмч”, “Ангийн дарга” нарын зөвлөл зэрэг хүүхдийн оролцооны байгууллагын гишүүний хувьд сургуулийнхаа эмч, номын санчтай хамтран ажилладаг. Найз нөхөд, насанд хүрэгчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг уриалан гамшигт өртсөн 85 айлд 3.545.640 төгрөгийн, бусад ажилд 1.517.900 төгрөгийн, нийт 5.063.540 туслалцаа үзүүлэн сайн дурын ажлыг удирдан зохион байгуулж ажилласан. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн “Тусч хүүхэд” медальтай.

    8.ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНИЙГ СЭДЭХ, САНАХ САНААЧИЛГА

    1. Хишигжаргалын Тамир. 14настай, Сонгинохайрхан дүүргийн “Гэрэлт ирээдүй” сургуулийн 9а ангийн сурагч. Монгол Улсад шинэхэн хөгжиж байгаа радио пилингацын спортоор хичээллэдэг. Энэ нь хэдэн арван км-ийн цаана нуусан төхөөрөмжийг түүнээс цацрах долгионы тусламжтайгаар олж илрүүлдэг спорт бөгөөд “Үнэг агналт” гэсэн тэмцээн олон улсад болдог юм. 2017 оны Азийн аваргын “Үнэг агналт”-ын тэмцээнд багаараа нэг алт, нэг мөнгө, 2 хүрэл, хувиараа 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн болсон.

    9. БАЙГАЛ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН

    1. Өлзийбаатарын Мөнхцэцэг.17настай. Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч. “Их нартын хадны аргал” төслийн хүрээнд клубээ төлөөлөн АНУ-ын Денвер хотоос ирсэн америк хүүхдүүдтэй хамтран аргалын судалгаа, тас шувууны идэш тэжээл, мэрэгч, шавжийн судалгаа хийсэн. “Хог хаягдлыг багасгах, хаягдал материалыг дахин ашиглах, гялгар уутны хэрэглээг багасгах, эрүүл мэндэд тустай, байгаль орчинд ээлтэй экологийн боловсрол хүмүүжил олгох зэрэг ажлуудыг хийсэн. Абу Дабид болсон Шувуулахуйн наадамд оролцож шонхор шувууны талаар мэдээлэл хийсэн.
  • Хүүхдийн мөнгө олгох журмыг хэлэлцэнэ
    2017 оны 12 сарын 27
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ өдрийн хуралдаанаар 2018 онд хүүхдийн мөнгийг олгох журмыг хэлэлцэх юм байна.







    №



    Хэлэлцэх асуудал

    ,

    Засгийн газрын гишүүн

    1.

    Дунд хугацааны стратеги батлах тухай

    Ө.ЭНХТҮВШИН

    2.

    Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай

    Г.ЗАНДАНШАТАР

    3.

    2018 оны энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах, олон улсын хамтарсан сургалт дадлага зохион байгуулах тухай

    Н.ЭНХБОЛД

    4.

    Ерөнхийлөгч чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийсний мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тухай

    Д.ЦОГТБААТАР

    5.

    Олон улсын хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан дахь хувь хэмжээг нэмэгдүүлэх болон Монгол Улсыг төлөөлөх төлөөлөгч томилох тухай

    Ч.ХҮРЭЛБААТАР

    6.

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2018 оны хэмжээг тогтоох тухай

    С.ЧИНЗОРИГ

    7.

    Хүүхдийн мөнгө олгох арга хэмжээний тухай

    С.ЧИНЗОРИГ

    8.

    “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

    Ж.БАТ-ЭРДЭНЭ

    9.

    Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зарим төсөл хэрэгжүүлэх тухай

    Ц.ДАВААСҮРЭН

    10.

    Бусад асуудал*

    У.ХҮРЭЛСҮХ



    Танилцуулах асуудал



    11.

    Словак Улсын Шадар сайдын айлчлалын дүнгийн талаар

    Ө.ЭНХТҮВШИН

    12.

    Албан даалгаврын биелэлтийн талаар*

    Ө.ЭНХТҮВШИН

    13.

    Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар

    Г.ЗАНДАНШАТАР

    14.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналын талаар*

    Г.ЗАНДАНШАТАР

    15.

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

    Н.ЦЭРЭНБАТ

  • Хямрал хийгээд гажуудал...
    2017 оны 12 сарын 26
    Монголын нийгэмд ардчилсан өөрчлөлт өрнөж, нэг нийгмээс нөгөөд шилжсэнээр бид даруй 27 жилийн нүүртэй золгожээ. Манай орны хувьд энэ хугацаанд зах зээлийн нийгмийн эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн ардчилсан тогтолцоог бий болгох, өөрөөр хэлбэл олон намын тогтолцоог төлөвшүүлэх, сонгуулийн болон парламентын ардчиллыг зүгшрүүлэх, эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг түргэтгэх, хүн амын боловсрол, соёл, хүмүүжил, сэтгэлгээг шинэ нөхцөл байдалд төлөвшүүлэх зэрэг нэг дор, нэг цаг хугацаанд шийдвэрлэхэд амаргүй, олон түвэгтэй асуудлуудтай тулгарсан.
  • УИХ дахь ажлын хэсэг болон намын бүлгүүд хуралдана
    2017 оны 12 сарын 26
    УИХ дахь ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.



    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН



    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;
    Улсын Их Хурлын даргын 2017 оны 188 дугаар захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл урлагын салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сүүлийн 5 жилийн хугацаанд соёлын салбарт болон соёлын өвийг хамгаалах хүрээнд хийсэн хяналт шалгалтын дүн”-ийн талаар хэлэлцэх 15.00 цагаас “Г” танхимд.


    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН



    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
    Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
    Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
    Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.


    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Бусад.
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
    2017 оны 12 сарын 25
    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болжээ. Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар
  • Барилга, хот байгуулалтын САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
    2017 оны 12 сарын 25
    Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын нийт ажилтан, ажиллагсад Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Засгийн газар ард иргэд Та бүхэнтэйгээ хамт амжилт ололт, дурсамж, сургамж дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна.
    Улиран одож буй 2017 он ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан олон чухал үйл явдлаар баялаг байлаа. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээр нийтдээ 4.1 их наяд төгрөгийн зээлээр 92 мянган хүн орон сууцтай болж, манай иргэдийн амьдрал ахуйн нөхцөл сайжирсан сайн мэдээтэй байна. Ирж байгаа 2018 оны хувьд Барилга, хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг бодит ажил хэрэг болгох, гэр хороололд бичил төвүүд байгуулах замаар инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бүрдүүлэх, хотын шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч гол бодлогоо болгож ажиллаж байна.

    Он солигдож байгаа мөчид бидэнтэй хамтран ажилладаг их барилгын салбарын үе үеийн ахмадууд, өнөөдөр ажиллаж буй нийт ажилтан, мэргэжилтэй ажилчид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, ард иргэдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, энэ зуунд дуурсагдах их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсье.
    Та бүхэн минь шинэ ондоо, шинэ шинэ амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.

    Монгол Улсын Их Хурлын гишүүн,
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн,
    Барилга, хот байгуулалтын Сайд Х.БАДЕЛХАН
  • Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулав
    2017 оны 12 сарын 25
    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа.

    Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна.

    Дэд хороог Үндэсний хөгжлийн дарга ахлах бөгөөд дэд даргаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга ажиллах юм. Хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оржээ.
  • УИХ дахь намын бүлгүүд хуралдана
    2017 оны 12 сарын 25
    УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар”-ын талбайд хуралдах бол, АН-ын бүлэг “Их Эзэн Чингис Хаан”-д хуралдана.



    АН-ын бүлэг ”Төв банк”-ны асуудлаар ажлын хэсэг байгуулаад буй бөгөөд өнөөдрийн хурлаар чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх аж. Мөн МАН-ын бүлэг ч мөн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэхээр болжээ.
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 12 сарын 25
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 25-НААС 28- НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ



    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:



    05 дугаар сарын 15-ны Даваа гарагт:



    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.


    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:



    12 дугаар сарын 25-ны Даваа гарагт:



    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “В” танхимд;
    “Дээд боловсролын шинэчлэл: Судалгааны их сургууль” сэдэвт төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн уулзалт, 14.00 цагаас МУИС-ийн 1 дүгээр байрны 320 тоот танхимд;
    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.


    12 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:



    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;
    Улсын Их Хурлын даргын 2017 оны 188 дугаар захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл урлагын салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сүүлийн 5 жилийн хугацаанд соёлын салбарт болон соёлын өвийг хамгаалах хүрээнд хийсэн хяналт шалгалтын дүн”-ийн талаар хэлэлцэх 15.00 цагаас “Г” танхимд.


    12 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:



    Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.


    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:



    12 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:



    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
    Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
    Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
    Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.


    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Бусад.


    12 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:



    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.


    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:



    12 дугаар сарын 28-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:



    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Бусад.
  • Цэргийн госпитал эмнэлгийг ханиад томууны улиралд хүүхдүүдэд зориулах боломжтой
    2017 оны 12 сарын 25
    Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна. Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, жил бүр л энэ байдал давтагддаг учраас урьчилан сэргийлэх, өвчлөл эрс нэмэгдэхэд ямар арга хэмжээ авах боломж байгаа зэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орж тус эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүдийн эцэг эх болон, ням гаригт ажиллаж байгаа жижүүрийн эмч нартай уулзаж ярилцахыг зорьсон юм.

    Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт өдөрт дунджаар 200-300 орчим хүүхэд хандан үзүүлж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн 10-20 хүүхдийг л хүлээн авч, бусдыг нь гэрээр эмчлүүлэхээр буцааж байгаа талаар эмч нар ярьж байлаа. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэгт гэхэд үүдний коридорт 1-2 хоног хэвтүүлэн, эмчилж байгаад ор гарахаар тасагт шилжүүлэх арга хэмжээ авч байгаа талаар танилцуулсан юм. Амралтын өдрөөр дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг, мэргэшсэн хүүхдийн эмчийн хүрэлцээ хангалтгүй зэргээс шалтгаалан эмчид үзүүлэх дараалал хүлээсээр 3 цаг болж байна хэмээн эцэг эхчүүд ярьж байна. Хүүхдүүдийг нэг өрөөнд олноор сахиурын хамт хэвтүүлсэн буюу өрөөндөө 10-14 хүн байгаа хэдий ч зориулалтын агааржуулагчгүй, эмнэлгийн үүдний хонгилд хаалганы салхинд суун хүүхдээ үзүүлэхээр удаан хугацаагаар хүлээх зэрэг нь халдвар дамжих, халуунтай хүүхдийн өвчин хүндрэхэд нөлөөлж байгааг ч мөн тэд ярьсан юм.

    Нийслэлийн хэмжээнд хүүхэд хүлээн авдаг эмнэлгүүдийн орны тоо 870 орчим, ачаалал ихэссэн үед 200 орчим эвхдэг ор нэмж тавин өвчтөн хүлээн авдаг гэтэл ханиад томуу ихэссэн оргил ачааллын үед үүнээс хоёр дахин илүү тооны хүүхдийг хэвтүүлэн эмчлэх шаардлага тулгардаг байна. Тэгэхээр энэхүү оргил ачааллын үед буюу цаг агаар хүйтэрч ханиад томуу ихэссэн үед 1600-1700 хүүхэд хүлээн авч хэвтүүлэн эмчлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхдийн эмнэлгүүдэд ажиллах явцдаа Цэргийн госпитал буюу Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр орж тус эмнэлгүүдэд өвлийн улиралд томуу, томуу төст өвчний тархалтын үед хүүхэд хүлээн авах боломж байгаа эсэхийг ярилцлаа. Цэргийн госпиталын хувьд 70 орчим сул ор байгаа, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд 240 өвчтөнийг нэгэн зэрэг хэвтүүлэн эмчлэх боломжтой юм байна.






    Цэргийн госпитал

  • Концессын гэрээг цуцалсан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгов
    2017 оны 12 сарын 22
    Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн “Концессын гэрээ цуцлах тухай” Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар тогтоолыг хүчингүйд тооцов.

    Цаашид “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” түншлэлтэй байгуулсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүд биелсэн эсэхийг дүгнэн, гаргасан санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

    Дээрх чиглэлийн 630 км хурдны замын төслийг “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй хэрэгжүүлэхээр болж 2011 онд уралдаант шалгаруулалт зарласан байна. “Алтанбулаг-Улаанбаатар” чиглэлд “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” шалгарсан бол “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд оролцогч тодроогүй юм. Иймээс хоёр төслийг нэгтгэн дээрх компаниар гүйцэтгүүлэхээр 2013 онд тухайн үеийн Засгийн газар зөвшөөрчээ.

    Концесс эзэмшигч компани гэрээнд гарын үсэг зурснаас хойш есөн сарын хугацаанд болон гэрээ цуцлах шийдвэр гаргасан 2015 оны тавдугаар сар хүртэл нэг ч үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан байна. Үүнийг “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” хүлээн зөвшөөрөхөөс татгалзан шүүхэд хандаад байжээ.

    Товч мэдээ

    - БНХАУ-аас Монгол Улсад суугаа Ерөнхий консулын газарт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

    - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 10 сая төгрөг, Эрүүл мэндийн яам таван сая төгрөг хандивлахаар болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчин сайдаар томилох боломжгүй гэж үзэв
    2017 оны 12 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу гэсэн байна.

    Мөн сүүлийн үед олны анхаарал татаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзсэн байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн уг албан бичигт :

    “Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна.

    Түүнчлэн Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хандсан байгаа. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг өнөөг хүртэл эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээгүй байна. Иймд эл асуудалд анхаарахын сацуу дээр дурдагдсан дөрвөн улсад суух Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу” гэжээ.
  • Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг батлав
    2017 оны 12 сарын 22
    Тогтоолын төслийг хэлэлцсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

    Тэрбээр, УИХ-аас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын 3 дахь заалтаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, түүний дүрэм, гишүүдэд тавигдах шаардлага, томилох журмыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг Төсвийн байнгын хороонд даалгасан билээ.

    Төсвийн байнгын хороо “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр нэгдсэн хуралдаанд танилцуулж байна гэлээ.

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах юм байна.

    Зөвлөлийн хийх ажлын чиг үүрэг, дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг дүрмийн төсөлд тусгасан бөгөөд Зөвлөл нь Зөвлөлийн дарга, орон тооны бус найман гишүүнтэй, мөн ажлын албатай байх, алба нь хоёроос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Баделхан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжин тогтоолыг баталлаа.

    Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.




    “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас 2021 оны 01 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл чөлөөлөхөөр тусгасан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн байна.

    Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан асуулт асуусан. Тэрбээр, Баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч аваад их удаж байгаа. Гэтэл бидэнд дотооддоо эрчим хүчний үйлдвэр байгуулах боломж бий. Ховд гол дээр УЦС байгуулах хоёр ч төсөл боловсруулагдсан. Тодорхой шийдвэрүүд гарсан ч төслүүдийн аль нь ч хэрэгжиж эхлээгүй байгаа. Ховд голд хэд хэдэн УЦС барих боломжтой. Хүчтэй урсгалтай энэ голд 90 мгв хүчин чадалтай УЦС барих боломжтой бөгөөд ингэвэл дотоодоо эрчим хүчээр хангаад зогсохгүй гадагшаа экспортолно. Түүнчлэн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхдээ нийслэл, орон нутагт өөр хувь тогтоосон. Ингэж ялгаварлаж болох уу хэмээн тодруулсан.

    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Баруун бүсэд эрчим хүчний хэрэглээ цаашид өсөх тооцоо бий. Тиймээс хоёр УЦС-ыг барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. УЦС баригдсанаар эрчим хүчний бие даасан байлыг хангахад маш их үүрэг гүйцэтгэнэ. УЦС барихаар өмнө нь хийгдэж байсан ТЭЗҮ болоод бусад баримт бичгийг судлан үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

    Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн тухайд хэлэхэд, Улаанбаатар хотын захын гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь, орон нутгийн хэрэглэгчдийнхийг 50 хувиар хөнгөлж байгаа. Нийслэлийн хувьд хэт төвлөрсөн, түүнээс үүдээд агаарын бохирол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Мөн эх үүсвэрээсээ шалтгаалан ийм зохицуулалт хийж байна. Аймаг орон нутгийн эрчим хүчний хөнгөлөлтийг 100 хувь болговол эх үүсвэр маань хүрэлцэхгүй болно. Гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь хөнгөлснөөр утаа буурахад бодитой нөлөө үзүүлж байгаа гэсэн хариултыг өгсөн.

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжиж байгаа. Бид нүүрсний, нарны болон салхины энергийн асар их нөөцтэй улс. УЦС барих асуудлыг мөн дэмжих ёстой юм. Ийм их нөөцтэй байж гаднаас цахилгаан авах явдлыг багасгахад онцгой анхаарах шаардлагатай. Хаана нөөц их байна, түүнийгээ ашиглах чиглэлээр Засгийн газар, салбарын сайд онцгойлон анхаарч ажиллах байх. Өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспортлох боломж байгааг анхаараарай гэж хэлсэн.

    Ингээд санал хураалт явуулахад дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Байнгын хорооны санал олонхийн дэмжлэг авч хуулиуд батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Оффшорын тухай хуулийн төслөө өргөн бариач, Ерөнхийлөгч өө...
    2017 оны 12 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч оффшор данстнуудыг сайн дураараа хөрөнгөө оруулж ирвэл эхний арван хүнийг өршөөнө гэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хүн хөрөнгө мөнгөө оруулж ирсэнгүй гэх гомдол хөвөрсөөр..
1031 1032 1033 1034 1035 1036 1037
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    7 цаг 41 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    8 цаг 16 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    8 цаг 24 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    8 цаг 27 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    8 цаг 50 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    9 цаг 6 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    9 цаг 27 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    10 цаг 38 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    10 цаг 56 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    11 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    11 цаг 53 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    12 цаг 3 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    12 цаг 8 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    12 цаг 39 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    12 цаг 42 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    12 цаг 59 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    13 цаг 34 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    14 цаг 58 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    15 цаг 39 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    15 цаг 59 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК