Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрчид болох ч өдий байна даа, хөөрхийс

2017-12-28
0
ЖИРГЭХ

 
Улирч одох гэж буй 2017 он мэдээж хэрэг, олон сонин содон үйл явдлаар дүүрэн байсан. Ялангуяа улс төрийн амьдралд. Засаг төрөө шилгээж унагаснаас эхлээд ясли цэцэрлэгийн балчрууд шиг УИХ-ын багачуул нь янз бүр болоод л. Төрийн түшээ болж хөлөө олох нь бүү хэл, турсик бандааш, түмпэн жаазны нэр хочтой болцгоохов дээ. Түүх түүхээрээ л үлддэг хойно эргэн сануулахад юун нь буруу гэж. 
 
УИХ-ын гишүүн Л.Энхболд баяр наадмын үеэр өөрийн сонгогдсон Өмнийн говийнхондоо нэгэн сонирхолтой бэлэг тараажээ. Тэрбээр Залуу уяачдын холбооны гишүүдэд хурдан удмын дааганы жолоо атгуулахдаа гоёмсог жаазтай өөрийнхөө хөргийг хамт бэлэглэсэн нь тухайн үед цахим ертөнцөөр тарж олны нүдийг бүлтийлгээд авсан. Ямартаа л их аварга Асашёорюү өөрийн цахим хуудсандаа “Ёооё, ямар би биш дээ” хэмээн уулга алдаж байхав. Ингэж эрхэм гишүүн “Жааз Энхболд” хоч зүүсэн бөгөөд өмнөх УИХ-ын зарим гишүүн дөчийн бидон болон усны саван дээр зургаа буулган сонгогчдодоо тарааж байсан түүхийг давтсан юм. 
 
Харин УИХ-ын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж, сонгуулийн сунгаанд хэн ч танихгүй хүүхэд гүйж ороод гишүүн болон тодорч, аз од нь гийснээрээ гайхагдаж явсан Д.Гантулга идэр залуу насныхаа ид хавыг арай л өөрөөр харуулсан. Чуулганы танхимын нэгэн “ангийнхныхаа” уур цухлыг барсан үйлдлийнхээ талаар хэвлэлээр тайлбар  хийхдээ болчимгүй алдаа гаргасан нь түүнд хачир нэмэх шалтаг болсон юм. “Хүчингийн хэрэг”-т холбогдсоныхоо дараа хэсэг чимээгүй байсан тэрбээр өөрөөс нь үг унагахаар ээрсэн сэтгүүлчдэд “Би дотуур хувцсаа өмсөж гарна. Хэзээ ч тийм юм байхгүй” гэснээр яах аргагүй “бандааш” хочийг зүүсэн билээ. Товчхондоо “Тийм, үгүй” хоёрын аль нэгийг хэлбэл л болоо биш үү. Заавал дотуур хувцсаа өмсдөг өмсдөггүйгээ хэлэх шаардлага байв уу гэх төсөрхөн бодол улс төрч болох гэж улайран зүтгэх “тэнэгхэн” залууг харахаар өөрийн эрхгүй төрдөг юм. Түмэн олонд турсик бандаашаараа дуудуулсан төлөөллөө эргүүлэн татах гэж хан Хэнтийнхэн жагсаад ч бараагүй. Энэ жилийн турсик бандааш ирэх жилд зодог шуудаг болоосой доо, ядаж. 
 
Эдгээрээс гадна гомдомхой тунимхай нь дэндэж, чихрээ голсон хүүхэд шиг ааш гаргадаг “урвагар”-ууд бас байсаан. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өрөөгөө суллаад өөр өрөөнд суухыг санал болгосон байдаг. Энэ санал эрхэм гишүүнд огт таалагдаагүй. Тиймдээ ч О.Баасанхүү гишүүн "Энэ асуудал бол зүгээр нэг өрөөний асуудал биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-ыг юу ч биш болгож харагдуулах гэж байна. Би том өрөөнд суухдаа гол нь биш. Хаана ч суусан болно. Сүхбаатарын талбайд гэр бариад сууж ч болно" гэсэн сүржин мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацаж, хэдэн орой шоудсан. Нэгэнт тэгээд хэлчихсэндээ бантсан уу, яасан нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст албан бичиг илгээж Сүхбаатарын талбайд гэр барьж суух зөвшөөрөл хүсч байсан удаатай. Хууль батлалцах хариуцлагатай үүрэг хүлээсэн төрийн түшээ хүнд “...өөрийн албан өрөөгөө жанжин Д.Сүхбаатарын төв талбайд шилжүүлэх  болсонтой холбогдуулан монгол гэр барих зөвшөөрөл олгохыг хүсье” гэсэн албан тоот ийш тийш нь шидээд сууж байхаас өөр ажил байдаггүй хэрэг үү. Ингэж төрийн ордноос гарч талбайд гэр барьж суутлаа намаа өмгөөлж, Н.Энхбаяраа хамгаалж явсан эр наймхан сарын дараа нөгөө их хайр зарлан ширээ сандлаа нүүлгэхдээ хүрч байсан бүхнээсээ урваж орхисон нь өнөөгийн улс төрчдийн үнэн царайг харуулах шиг. Тэр бүү хэл, “Би намаа Н.Энхбаяраас салгаж чадлаа” хэмээн хээвнэг хэлж суух нь инээдэмтэй санагдах. Үнэндээ түүний нам ч гэж хаана байхав, Н.Энхбаяргүйгээр МАХН ч гэж  юу байхав. Чухам МАХН-ын сүүдэр дор, Н.Энхбаярын “суганы үс” болж явсандаа УИХ-д хөл тавьсныг нь  хэн бүхэн мэдэх л газар. Шуудхан хэлэхэд, МАХН-гүйгээр, Н.Энхбаяргүйгээр О.Баасанхүү улс төрд “нусанбуу” шүү дээ.  
 
Парламентын тогоон дахь нөгөө тунимхай нөхөр нь дээрх гурваа бодвол нам хийгээд аливаа улс төрийн хүчний дэмжлэг аваагүй, бор зүрхээрээ, зон олныхоо итгэлээр гарч ирсэн УИХ-ын гишүүн С.Жавхлан. Уур нь хүрэхээр төв талбай дээр үсээ хусчихдаг, дур нь хүрвэл сонгогдсон дүүрэгтээ очоод ард иргэдтэйгээ хамтраад хогоо цэвэрлэчихдэг энэ бие даагч, төрийн түшээ “Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлагад минь хариу өгөхгүй бол ажлынхаа өрөөнөөсөө  гарахгүй” гэсэн. Тэгээд ч зогсоогүй, “Та нар минь намайг Төрийн ордонд ирдэггүй, ажлаа хийдэггүй гэлээ. Тэгвэл би Төрийн ордноос гарахгүй, өрөөндөө амьдрахаар шийдлээ” хэмээн мэдэгдэж, 81 цагийн турш өрөөнөөсөө гаралгүй амьдарсан юм. Хэрэг тарьсан үл бүтэх нөхдийг цагдаагийнхан гавлаж авчраад камерт хийж, улмаар 72 цаг саатуулдаг тогтолцоо байдаг даа. Түүнийг санагдуулсан дээрх үйлдэл цагийн хувьд давж гарсан төдийгүй сайн дурын үндсэн дээр бас  төрийн түшээгийн өрөөнд болсноороо давуутай, бас давтагдашгүй юм даа. Хаврын чуулганы нээлт дээр ч тэр ирээгүй. “Та бүхнийгээ, монгол төрөө ч даатгаж, уул ус овоондоо үнэнийг өчих цаг ирсэн гэж мэдэрсэн учраас энэ сарын 5-нд Их хурлын чуулганы албан ёсны нээлтийн үеэр миний бие Бурхан халдун хайрхан дээр байх болно гэдгийг та бүхэнд сонордуулах гэсэн юм” хэмээн мэдэгдээд алга болсон. Уг чанартаа уул овоо тахиж явсан уу, улс төр хийж явсан уу, бүү мэд. 
 
 
Иймэрхүү л үйл явдлыг энэ онд онцлох байна. “Гахай хариулсан хүн уураа бардаг”  гэдэг дээ. Хусмаа чамласан хүүхэд шиг Монголын төрд хошуу унжуулан эрхэлсэн энэ хэдэн дэггүй “бацаан” хэзээ жинхэнэ утгаараа улс төрийн тогоонд чанагдсан, мэдлэгтэй, мэдрэмжтэй даацтай улс төрч болох бол. Улс төрд тэд үнэхээр балчирдаж байна. “Хүүхэд ийм насан дээрээ хөөрхөн шүү” гэдэг хэлц байдаг ч тэднийг насанд хүрэхийг хүлээтэл бас чиг зай байна даа. 
 
Н.Саран 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • zochin (49.175.57.199)
    Javhlan hevtert orchihsiimuu. Esvel medeh yumgui bolhoor hiih yumgui uruund hamgaalalttai hen ch orohgui gej hevtej bgaad nuuts kamert urtchihsiimu. Hunjil avchirch bolohgui Deeltei ireed sanaa anar numyrchihsun ineedtei anitan yuma.yaridag shigee hiiheer medleg hel bhgui
    2018 оны 12 сарын 31 | Хариулах
  • kkkkkk (91.182.146.19)
    uls turch ni tegeed deeremchin cv batbold aluurchin munhorgil. arhichin alkashuud . boov gudragch kkk
    2018 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (178.115.129.117)
    Bandaashiig Tsaazalya
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • m (154.20.17.222)
    bandaash........... mng-chuud yacan onovchtoi helne be
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.33.235)
    жорлондоржийн бөгсийг үнэрлэгч жорлонхүүг төрийн ордноос өшиглөж гаргах хэрэгтэй болжээ. жорлондорж ахынхаа алтан ордонд гэрийн үйлчлэгч хийгээд бөгсдүүлж байг.
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.31.59)
    Энэ саран гэх сэтгүүлч бандаашаасаа илүү гарах юм байна уу
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.182.39)
    Bandaash bol bishee. Bushuuhan arilaasai, shivshig chini. Harahaar unen oi gutah yumaa.
    2017 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.51)
    Хэхэ үнэн хэлжээ
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.21.96)
    ayursaikhan gej matar dutuu bn
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
    • иргэн
      Хар Пи Ар уу
      2017 оны 12 сарын 28
    • иргэн
      Наадах чинь харин үнэхээр инээдтэй сэтгэгдэл байна
      2017 оны 12 сарын 28
  • Ичиг ичиг (66.181.184.163)
    Монгол залуучууд хөдөлмөр хийж мөнгө олох балчир насан дээрээ улс төрд орж хулгай хийхийг илүүд үздэг. Ичиг ичиг.
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Даалуучин (66.181.178.112)
    Дандаа улаантан. Улаан бандааш Гантулга, улаан тэнэг Жавхлан, улаан хэрүүлч Баасанхүү ...... Ёо ёо ёстой ёоз дүүзээрээ ...гэдэг бна.
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • o (122.201.31.92)
    ene manan salaagyi tsagt mongol uruudsaar l baih bolno
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.38.94)
    октябрийн ЖОРЛОНХҮҮГ ХУТГАЛЖ АЛАХ ЭНГИЙН АРД ОЛОН БОЛСОН БАЙНАЛЭЭ.
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.76)
    Boxchuyd dyychid xaxa. Mongol yls dordoxoos yahav dee. Xyyl batalax tolgoigyi
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (77.119.129.19)
    Bandaashig hurdan zailuul harhaar buuljis tsutgaj bna
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.114.12)
    Иим хүмүүсээ өөрсдөө сонгочихоод одоо олон юм яриад яах юм анхнаасаа л ойлгомжтой бсан шүү дээ согнгогчид бид өөрсдөө сонгох боловсролоо дээшлүүлъе сэтгэлийн хөөрлөө дарж суръяа
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Estoi unen!
      2017 оны 12 сарын 28
  • Зочин (27.123.212.138)
    Ene setguulch uuruu bol bur ch suraggui shuu dee kkk
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    8 цаг 59 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    9 цаг 34 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    9 цаг 43 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    9 цаг 45 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    10 цаг 8 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    10 цаг 24 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    10 цаг 46 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    11 цаг 57 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    12 цаг 15 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    12 цаг 47 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    13 цаг 11 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    13 цаг 22 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    13 цаг 26 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    13 цаг 57 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    14 цаг 1 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    14 цаг 18 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    14 цаг 52 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    16 цаг 17 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    16 цаг 57 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    17 цаг 17 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК