Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1034 1035 1036 1037 1038 1039 1040
  • Ерөнхийлөгч Х.Баттулга 50 хуудас илтгэл тавина
    2017 оны 12 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 15:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ.
  • Ил тавьсан шарилыг гэмт хэрэгт ашиглажээ
    2017 оны 12 сарын 15
    Төрийн ордноо Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ж. УИХ-ын гишүүн Б.Батзандан, Л. Оюун-Эрдэнэ, А.Сүхбат нарын зохион байгуулсан Нээлттэй сонсголын үеэр олон нийтэд “үнэн гэж үү, цагдаа хүчний байгууллага маань ингэж ажилладаг гэмээр баримтуудыг өмгөөлөгч нар, хохирогсдын ар гэрийнхэн баримттайгаар дэлгэлээ. Тодруулбал, өмнөд Солонгос улсад Элчин сайдаар томилогдсон ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлыг нээлттэйгээр хэлэлцэх үед талийгаач С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдоод байгаа гурван хүний нэг болох сэжигтэн Т.Чимгээгийн төрсөн ах Т. Хүрэлбат “ Миний дүүг гэмт хэрэгт холбогдуулахын тулд хашаанд нь цогцос аваачиж тавьсан байсан. Шүүхийн шинжилгээний газраас ирүүлсэн дүгнэлт “Энэ бол ил тавьсан цогцос болохыг тогтоов” гэж гарсан байтал хавтаст хэрэгт хэргийн материал болгож хавсаргасан. Мөн Эрдэнэт хотод ахуйн цахилгааны улмаас гал гарч гэр бүлийн дөрвөн хүний амь нас эрсэдсэн хэргийг ч миний дүүтэй холбосон. Онцгой байдлын газрын улсын шинжээчийн дүгнэлт ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн гарсан төдийгүй гэмт хэрэгт тооцохыг хориглосугай гэж гарсан. Энэ бүх зүйлд миний дүү буруугүй. Монголын хууль хүчний байгууллага ингэж хүнийг хилс тулгаж байж хэрэг хүлээлгэдэг юм байна гэсэн юм. Эл мэдээллийн дараа мөн л Б.Хурцын үед хэлмэгдэж, Хорих 461 дүгээр ангид 150 хоног хоригдсон Жаргал гэж эмэгтэй өөрийгөө хэрхэн хэлмэгдсэн тухайгаа, мөрдөн байцаах ажиллагаа яаж явагдаж байсан талаар ярьж, сонсголд оролцсон Хууль зүйн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүдийн асуусан асуултад хариулсан юм.
  • Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг нийгэмчилж болохгүй
    2017 оны 12 сарын 15
    Монгол Улсын Дээд шүүх Эрдэнэт үйлдвэр дэх Монгол зэс корпорацийн эзэмшлийн 49 хувийг нийгэмчлэхийг хориглосон шийдвэр гаргалаа.

    ОХУ-ын өндөр технологийн Ростех компанитай хийсэн Монгол зэс корпорацийн 400 сая ам.долларын хэлцлийг хууль тогтоогч байгууллагаас зөвшөөрөл аваагүй учир УИХ-ын гишүүд хууль бус гэж үзэж, хоёрдугаар сард санал хураан нийгэмчлэхээр болоод байсан юм.

    Reuters агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Монгол зэс корпораци Засгийн газрыг хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах олон улсын дүрэм журмыг зөрчсөн гэж үзэн хохирлоо барагдуулахаар олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргах юм байна.

    Эрдэнэт үйлдвэр жилдээ 530 мянган тонн хүдэр олборлодог Ази тивдээ зэс, молбиденийн олборлолтоор тэргүүлэгчдийн нэг бөгөөд улсын төсөвт 12 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлдэг ажээ.

    Тус үйлдвэрийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд уул уурхайн салбарын эрх зүйн орчинг хялбаршуулна гэж амлаад байгаа.

    БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг далайд гарцгүй Монгол Улс өнгөрсөн тавдугаар сард нийт нутаг дэвсгэрийнхээ тавны нэгт уул уурхайн хайгуул хийх лиценз олгоно гэж мэдэгдсэн. Энэ нь ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрийн дараа нэмэлт санхүүжилт татах зорилготой байгаагийн илэрхийлэл болсон.

    Монгол Улсын ДНБ-ий 25 хувийг, нийт экспортын 80 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байгаа учир хайгуулын үйл ажиллагааг дэмжих нь ДНБ болон эдийн засгийн аюулгүй байдалд сайнаар нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.
  • Танилц: Б.Хурцыг Монгол улсаас БНСУ-д суух ОББЭЭС-аар томилохыг дэмжсэн гишүүд
    2017 оны 12 сарын 15
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох
  • LIVE: Б.Хурцын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг болж байна
    2017 оны 12 сарын 15
    ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд нээлттэй хэлэлцүүлгийг эхлүүлээд байгаа билээ. Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл оролцож байна. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн фейсбүүк хуудсаараа шууд дамжуулж байгааг хүргэж байна.
  • Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Д.Сарангэрэл нар ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо
    2017 оны 12 сарын 15
    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 43 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.


    Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гишүүдийн талаарх саналаа Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус Байнгын хороонд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг чөлөөлөх, Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилох санал дэмжигдсэн гэж дурдлаа.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжив.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдаар эгүүлэн татах, тохоон томилох тухай саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Монгол Улсын нууцтай холбогдох олон асуудал яригдах тул хуралдааныг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттайгаар үргэлжлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжжээ
    2017 оны 12 сарын 15
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ.
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нар Б.Хурцын талаар гомдол гаргажээ
    2017 оны 12 сарын 15
    УИХ-ын 20 гаруй гишүүд нээлттэй сонсгол хийх санал гаргасан ч Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд уг нээлттэй хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
  • Тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлнэ гэв
    2017 оны 12 сарын 15
    Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж журмын төсөл, ирэх оны үйл ажиллагааны чиглэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.

    “Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүн хүч, цаг хугацаа хэмнэхээс гадна авлига, хүнд суртал үгүй болж, иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн дарга Г.Занданшатар үзэж байна.

    Тэрээр төрийн байгууллагуудад цахим засаг, мэдээллийн технологийн чиглэлээр улсын болон гадаадын зээл, тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, уялдаа холбоо хангалтгүй байгааг анхааруулав.

    Иймээс төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэдээлж, тайлангаа ирүүлэх, цаашид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бол дээрх байгууллагаас санал авч байхыг яам, агентлагуудад зөвлөмж болголоо.

    Цахим засгийн өнөөгийн байдлаас үзвэл Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем бий болсон байна.

    Цаашид цахим засгийн талаар гаргасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн онлайн, цахим харилцааг хөгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний төлбөр тооцоо, шимтгэлийг шийдэх, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хаягжилтын нэгдсэн тогтолцоо бий болгож, шуудангийн хүртээмжийг нэмэхийг зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Б.Хурцын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ
    2017 оны 12 сарын 15
    Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан билээ.


    Тус асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд харьяалуулсан. Тэгвэл тус байнгын хороо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран өнөөдөр хэлэлцүүлэг явуулна. Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулах юм байна.
  • Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ
    2017 оны 12 сарын 15
    Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар Элчин сайд чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх аж.

    Чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийнэ.
  • У.Хүрэлсүхийн халаа сэлгээнд Тагнуул, Татварын Ерөнхий газрын дарга нар өртөх үү
    2017 оны 12 сарын 14
    Ажилдаа хариуцлагагүй ханддаг, амин хувийн асуудлаа нэн тэргүүнд тавьдаг төрийн албан хаагчдыг “өршөөхгүй” хэмээн У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлыг авангуутаа мэдэгдсэн билээ. Сүүлийн өдрүүдэд Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нарт халгаатай байгаа.
  • С.Баярыг эгүүлэн татах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ
    2017 оны 12 сарын 14
    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын
  • Б.Хурцын талаар нээлттэй хэлэлцүүлгийг маргааш хийнэ
    2017 оны 12 сарын 14
    Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд буй ТЕГ-ын дарга асан
  • Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга ажлаасаа чөлөөлөгджээ
    2017 оны 12 сарын 14
    Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга
  • УИХ-ын чуулганаар хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 12 сарын 14


    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.





    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;



    Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;



    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;



    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;



    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;



    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;



    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Саранчимэг нар 2017.09.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;



    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;

  • Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа
    2017 оны 12 сарын 13
    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн
  • Төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнгийн тайланг хүлээлгэж өгөв
    2017 оны 12 сарын 13
    Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
  • Хамгийн их утаатай бүс дэх сургууль, цэцэрлэгүүдийг оноос өмнө агаар шүүгчээр хангана
    2017 оны 12 сарын 13
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд энэ онд хийсэн ажлаа хэлэлцэн, цаашид хийх ажлаа тодотгов.

    Хуралд бүх яамны дэд сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” болон “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагын удирдлага оролцлоо.

    Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс 147 тэрбум, гадаадын төсөл, хөтөлбөрөөс 60 орчим сая ам.доллар зарцуулсан ч тодорхой үр дүн гараагүй. Иймээс Засгийн газар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлан, нэгдсэн бодлогоор ажиллаж байна.

    Хүний эрүүл мэнд, амь нас, удам угсаа, генид сөргөөр нөлөөлж Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд очсон агаар, орчны бохирдол хэмээх дайсантай бүх нийтээрээ тэмцэх учиртай. Төсөвлөсөн хөрөнгийг зөвхөн бодит үр дүн гарах ажилд зарцуулах ёстой гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний хорооны гишүүдэд анхаарууллаа.

    Засгийн газар эхний ээлжинд уурын зуух, сургууль, цэцэрлэгүүдийг төвлөрсөн дулаанд холбох, гэр хороололд инженерийн шийдэл бүхий дэд төв байгуулах, цахилгаан, шугам сүлжээний чадлыг нэмэх, ногоон зээл, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэргээр боломжтой бүх арга хэмжээ авч байна. Харин иргэд гэр, байшингаа дулаалж, цахилгаан халаагуур, боловсруулсан түлш ашиглан утааг бууруулахад хувь нэмрээ оруулах шаардлага байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

    Тэрээр саяхан хамгийн их утаатай хэд хэдэн газарт ажилласны дараа бүх сургууль, цэцэрлэгт агаар шүүгч суурилуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу энэ сарын 20 гэхэд бохирдлын нэг, хоёрдугаар бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, үлдсэнийг нь оны дараа агаар шүүгчээр хангана гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэллээ. Чанар, стандартын шаардлага хангасан агаар шүүгч сонгох, үүнд шаардагдах дөрвөн тэрбум төгрөгийг хатуу хяналтын дор ил тод, нээлттэй зарцуулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа.

    Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, “Нэг хашаа-Нэг өрх” бодлого хэрэгжүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх нь зүйтэй гэж хотын дарга үзэж байна. Мөн хотын захиргаа болон харьяа агентлагуудыг хотоос гаргавал 20 мянга гаруй хүн үйлчилгээ авах гэж хотын төв рүү ирэх шаардлагагүй болно гэсэн судалгаа ч хийсэн байна.

    Агаар, орчны бохирдолттой дан ганц төр, засаг тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал байгаа талаар Үндэсний хорооны гишүүд хэллээ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг хариуцлага, сахилга бат, ёс зүйтэй болгох, хүлээх үүргийг нь таниулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, оюутнуудад сургалтын төлбөр, амьдралын боломж муутай хүмүүст гэр өгснөө нийгмийн хариуцлага гэж үздэг ойлголтыг ч хамтын хүчээр өөрчилье гэж төрийн бус байгууллагуудын төлөөлөл хэлэв.

    Цаашид уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлаа эрчимжүүлэх, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, төрийн өмчийн барилга, байгууламжид дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын чанарын суурин харуулын тоог нэмэх, зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, дулаан алдагдлаа бууруулах аяныг иргэдийн дунд өрнүүлэх нь зүйтэй гэж Үндэсний хороо үзэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа
    2017 оны 12 сарын 13
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, Стандартчилал, техникийн зохицуулалт,
1034 1035 1036 1037 1038 1039 1040
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    9 цаг 0 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    9 цаг 35 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    9 цаг 44 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    9 цаг 46 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    10 цаг 9 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    10 цаг 25 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    10 цаг 47 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    11 цаг 57 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    12 цаг 16 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    12 цаг 48 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    13 цаг 12 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    13 цаг 23 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    13 цаг 27 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    13 цаг 58 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    14 цаг 2 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    14 цаг 19 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    14 цаг 53 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    16 цаг 18 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    16 цаг 58 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    17 цаг 18 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК