Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1039 1040 1041 1042 1043 1044 1045
  • Махны экспортыг дэмжих 10 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа гэв
    2017 оны 10 сарын 31
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галтыг бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Монголд ажилласан хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.

    Өнгөрсөн долдугаар сард Элчин сайд Женнифер Зимдал Галттай уулзахдаа Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох талаар санал дэвшүүлж байсан тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад үүнийг Конгрессоор оруулж дэмжүүлж өгөхийг хүслээ. Монголын талаас хуульчид АНУ-ын лобби бүлгийн хүмүүстэй энэ талаар ажиллаж байгаа бөгөөд ирэх 12 дугаар сарын эхээр тэдгээр хүмүүсийг Монголд ирүүлэхээр урьсан байна.

    Элчин сайд Женнифер Зимдал Галт хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг бэхжүүлэх чиглэлд хийгдэж буй хоёр ажлын талаар ярилаа.

    Нэгд, Мерси Кор олон улсын байгууллагаас Монголын махны экспортыг дэмжих 10 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд малын өвчнөөс шалтгаалан мах экспортлоход хүндрэл учирч байгаа тул АНУ-ын ХААЯ-ны Амьтан, ургамлын эрүүл мэндийн хяналтын албатай хамтран монгол малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнийг оношлох, тодруулах чиглэлд хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Монгол Улсад зөвхөн хоёр хөршдөө төдийгүй бусад олон улс оронд мах экспортлох өргөн нөөц боломж байгааг тэрээр мөн онцоллоо.

    Хоёрт, Мянганы сорилтын сангаас Монголд хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэхэд 700 сая ам.долларын өртөг бүхий Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөл ихээхэн хөшүүрэг болох талаар дурдлаа. Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг 350 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжүүлэх зөвшөөрөл олгогдсон байна. Хэдийгээр Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд хөрөнгө оруулахгүй гэж шийдсэн боловч бусад донор байгууллагуудтай хамтран цогцоор шийдэх ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлд мөн анхаарах ажээ.

    Элчин сайд саяхан Монголын 120 манлайлагч залуусыг хүлээн авч уулзсан байна. Тэдний дундаас ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрнө гэдэгт итгэж байна гэлээ.

    Элчин сайд Женнифер Зимдал Галт Монголын энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буйг АНУ-ын зүгээсс өндрөөр үнэлдгийг мөн тэмдэглэн хэлж байв.
  • Словакийн Шадар сайд айлчилна
    2017 оны 10 сарын 31
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Душан Беллаг хүлээн авч уулзав.

    Монгол Улс Европын холбоо болон гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Европын холбоотой байгуулсан Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа нь Словак Улстай харилцах харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байгааг Шадар сайд тэмдэглэв.

    Хоёр орны улс төрийн харилцаа хэвийн ч эдийн засгийн салбарт анхаарал хандуулж, өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. 12 дугаар сарын эхээр Словак Улсын Шадар сайд П.Пелегрини тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлал үүнд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв.

    Айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, бизнес форум зохиохоор төлөвлөсөн байна. Айлчлалын бэлтгэлийг хангаж, үр дүнд хүргэхийн тулд Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ын чуулганы хуралдаантай
    2017 оны 10 сарын 31
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогджээ. Хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
  • Катар Улс Монголд хөрөнгө оруулалт хийх өргөн боломжтой гэв
    2017 оны 10 сарын 30
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг өнөөдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

    Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас хүслээ.

    Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, Катарын тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэлээ.

    Катар Улстай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Санхүүгийн чадавхитай Катар улс Монголд хөрөнгө оруулалт хийх өргөн боломжтой гэж үзэж байна. Катарын тал Монголд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа хэллээ.

    Катар Улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүхий л салбарт хамтран ажиллахад Элчин сайдаас шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр, дээд түвшний айлчлал чухал гэдгийг Элчин сайд тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Катар Улсад айлчлахыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монгол Үндэсний Ардчилсан намын даргаар Б.Цогтгэрэлийг бүртгэв
    2017 оны 10 сарын 30
    Монгол Үндэсний Ардчилсан Намын шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.
  • Ч.Хүрэлбаатар уул уурхайн лиценз эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримтаа дэлгэлээ
    2017 оны 10 сарын 30
    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гэр бүлийнхнийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид зарсан талаар цахим хуудснаа бичсэн байсан.
  • ОУВС-гийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ
    2017 оны 10 сарын 30
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзав.

    Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб баяр хүргээд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх болсныг дуулгалаа.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидлыг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагердад илгээсэн нь цаг үеэ олсон алхам болсон. Үүний дүнд өнгөрсөн зургаадугаар сараас хойш зогсонги байдалд орсон хөтөлбөр хэвийн үргэлжилж, донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсныг тодотгов.

    ОУВС-гийн энэ шийдвэрт талархаж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлээд цаашид төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулан, Засгийн газрын бонд гаргахаас зайлсхийж, аль болох давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгахыг зорьж байгааг тэмдэглэв.

    Мөн уулзалтаар тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцын талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авчээ
    2017 оны 10 сарын 30
    ​Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд хуралдаж байна. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч суухаас 27 төлөөлөгч буюу 57.8 хувийн ирцтэй эхэлсэн.
  • Д.Эрдэнэбат: Энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд дөрвөн их наядын өр тавих нь
    2017 оны 10 сарын 30
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.30/ хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг,
  • Бэлэн мөнгө тараах амлалтаа эргэн харах нь зүйтэй гэж Дэлхийн банк үзэв
    2017 оны 10 сарын 30
    Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

    ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ.

    Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны товыг урагшлуулах Ерөнхий сайдын хүсэлтийг судалж, эргэн танилцуулах болно гэдгээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч хэллээ.

    Дэлхийн банк цаашид ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэв.

    Монгол Улсын Засгийн газар бага орлоготой болон ядуу иргэддээ чиглэсэн тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг хүсч, бэлэн мөнгө тараах, тэтгэврийн хэмжээг нэмэх амлалтаа эргэн харах нь зүйтэй гэж Дэлхийн банк үзэж байна.

    Дэлхийн банк өнгөрсөн 25 жилийн хугацаанд 817,2 сая ам. долларын санхүүжилт бүхий 134 хөнгөлөлттөй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • БНХАУ-тай хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
    2017 оны 10 сарын 30
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хайминг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Шадар сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргээд бүх салбарт нягт хамтран ажиллаж, тодорхой салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн Монголын хэсгийн даргын хувьд харилцаа, хамтын ажиллагаанд онцгой анхаарна гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.

    Талууд БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр шинээр барих төсөл” зэргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

    Ганц модны боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хил дээр үүсээд байгаа автомашины дарааллыг хэвийн болгох, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Шадар сайд илэрхийлэв.

    Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хоёр орны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

    Мөн уулзалтаар Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг агентлагууд болон БНХАУ-ын холбогдох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлын тов зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • АЗХ-ны тэргүүний сунгаа эхэллээ
    2017 оны 10 сарын 30
    Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ)-ны ерөнхийлөгчид өрсөлдөх С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар АН-ын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авлаа.
  • Х.Баттулга аврах ажиллагаанд оролцсон уулчидтай уулзана
    2017 оны 10 сарын 30

    Отгонтэнгэрт хайрханд 17 хүн осолдсон харамсалтай явдал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Талийгаачдыг ОБЕГ-ын авргачид
  • УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
    2017 оны 10 сарын 30
    Яг одоо Төрийн ордонд УИХ дахь АН болон МАН-ын бүлэг хуралдаж байна. АН-ын бүлгийн хуралдаанаар 2018 оны төсвийн төсөл
  • О.Мөнхсайхан: Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч ЗГ-ын бүрэлдэхүүнийг мэддэг байх ёсгүй
    2017 оны 10 сарын 30
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017.10.26-ны өдөр Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон УИХ-ын 2017.10.20-ны өдрийн 58-р тогтоолын холбогдох заалтад хэсэгчлэн хориг тавьсан билээ. ”Үндэсний Шуудан” сонины сэтгүүлч С.Ононтуул МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай энэхүү хоригийн талаар ярилцсаныг хүргэж байна. Энэхүү ярилцлага нь 2017.10.30-ны өдрийн Үндэсний шуудан сонинд адил гарчигтайгаар нийтлэгдсэн.

    -Улс төрийн хүрээн дэх маргаан дагуулсан халуун сэдэв сайдыг томилсон УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг байна. Үндсэн хууль судлаачийн хувьд таны байр суурийг сонсох гэсэн юм?

    -Энэ асуудал манай ардчилсан тогтолцооны амин сүнс болсон засаглалын хэлбэрт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учраас ярихгүй байхын аргагүй сэдэв болоод байна. Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1.1-д Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу заримд нь хориг тавих бүрэн эрхтэй гэсэн заалт дээр тулгуурлаж зарим хүн сайдын томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй гэж байна.

    Ерөнхийлөгч ч ингэж уншиж байгаа бололтой. Үндсэн хууль судлаачийн хувьд миний байр суурь өөр. Яагаад гэхээр Үндсэн хуулийг зөвхөн нэг заалтаар нь тайлбарладаггүй. Тухайн заалтаас гадна тухайн асуудлаарх Үндсэн хууль тогтоогчдын хүсэл зориг юу байсан юм бэ, Үндсэн хууль хэрэгжсэн, өөрчлөгдсөн түүх ямар байсан вэ гэдгийг цогцоор нь харах ёстой. Тэгэхийн тулд Үндсэн хууль анх ямар зохицуулалттай байсан, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт юу байсан гэдгийг бүхэлд нь ярих хэрэгтэй.

    -Нөгөө долоон нэмэлт өөрчлөлт үү?

    -Тийм. Хэдийгээр энэ долоон нэмэлт өөрчлөлтийг дордуулсан долоо гэж цоллодог ч миний хувьд дөрвөн өөрчлөлтийг нь зөв байсан боловч бусад гурван өөрчлөлт нь ноцтой алдаа болсон гэж боддог. Энэ дөрвөн зөв өөрчлөлтийн хоёр нь өнгөрсөн долоо хоногт тавьсан Ерөнхийлөгчийн хориг дээр хөндөгдөж байна. Юу вэ гэхээр, анх 1992 оны Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1.2-т Ерөнхийлөгч “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхын суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” бүрэн эрхтэй гэсэн байсан.

    Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч УИХ дахь олонхтой зөвшилцөнө, ингэж зөвшилцсөн хүнийг л УИХ-д оруулна гэсэн заалт үйлчилж байв. Энэ заалт бол үндсэн хуулийн хямрал үүсэхэд нөлөөлсөн. Та бүхэн санаж байгаа бол 1996-2000 оны хооронд УИХ-ын 50 суудлыг Ардчилсан холбоо эвсэл авчихсан байсан. Дээрх заалтаас болоод олонх болсон эвсэл Ерөнхий сайдаа томилж чаддаггүй байсан.

    Уг эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Г.Ганхуяг, Д.Ганболд зэрэг хүнийг Ерөнхийлөгч Н.Багабанди удаа дараа буцаасан. Нэг ёсондоо олонх Засгийн газраа байгуулж чадахгүй байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингээд ерөнхийдөө УИХ дахь олонхын нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ руу оруулдаг болсон. Ингэснээр Ерөнхийлөгч УИХ-д олонх болсон нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг л УИХ руу оруулдаг болсон бөгөөд олонхтой зөвшилцөх бүрэн эрхээ хасуулсан.

    -1992 оны Үндсэн хуулиар сайд нарыг томилоход Ерөнхийлөгч ямар оролцоотой байсан бэ?

    - 1992 оны Үндсэн хуулийн 39-р зүйлийн 2-т зөвхөн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасан байв. Энэ заалтаас болж Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн зөвшөөрөөгүй хүнийг сайдаар томилуулахаар УИХ руу өргөн мэдүүлж чаддаггүй байсан.

    Нэг жишээ дурдахад 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдоод Батлан хамгаалахын болон Боловсролын сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг нь Ерөнхийлөгч Н.Багабанди дэмжээгүй тул өөр хүмүүсийг нэр дэвшүүлж байв. Энэ байдлыг арилгахын тулд 2000 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 39-р зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн шинэ заалт нэмсэн.

    Энэ заалтын дагуу Ерөнхий сайд эхлээд Ерөнхийлөгчтэй Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг зөвшилцөхийг хичээх, тэгээд тав хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Ерөнхий сайд өөрөө мэдээд УИХ руу оруулах боломжтой болсон.

    -Тэгэхээр 1992 оны Үндсэн хуулиар Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг эсхүл сайдыг томилсон УИХ-ын шийдвэр дээр хориг тавих бүрэн эрхтэй байсан уу?

    -Ерөнхий сайдын болон сайдын томилгоо дээр Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхгүй. Тэгэхээр анх Үндсэн хуульд хоригийн асуудлыг ямар агуулгаар оруулсан юм, түүнийг нь 2000 онд яаж өөрчилсөн бэ гэдгийг нь харж байж хоригийн хүрээг тодорхойлно. Анх 1992 оны Үндсэн хууль дээр Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг Ерөнхийлөгч болон УИХ дахь олонх, сайд хэн байх вэ гэдгийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ зөвшилцөөд шийддэг байв.

    Иймд, 1992 оны Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид хориг тавих бүрэн эрх энэ томилгоонд хэрэгждэггүй байсан. Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг олонхтой зөвшилцөөд Ерөнхийлөгч нэрийг нь УИХ руу оруулдаг, Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нь хэн байх вэ гэдгийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ руу оруулдаг байсан учраас ерөөсөө үүн дээр хориг тавих нь утгагүй. Угаасаа л Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүй бол Ерөнхий сайд, сайд болохгүй байдаг байсан учир хориг тавих тухай асуудал байдаггүй байсан.

    2000 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг УИХ, сайд нар хэн байх вэ гэдгийг Ерөнхий сайд болон УИХ л шийддэг болсон бөгөөд энэ нь уг өөрчлөлтийн нэг гол зорилго байсан. Энэ нэмэлт, өөрчлөлт баталсан хүмүүс УИХ дахь олонх Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг дангаараа шийддэг, Ерөнхий сайд хэнийг танхимын гишүүдээрээ өргөн мэдүүлэхээ өөрөө мэддэг болохыг хүссэн боловч энэ асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавихгүй байх тухай 1992 оны Үндсэн хууль тогтоогчдын хүсэл зоригийг өөрчлөөгүй.

    -2000 онд Засгийн газрыг байгуулах тал дээр Ерөнхийлөгчийн эрх хэмжээг ингэж хумьсан нь хэр оновчтой байсан бэ?

    -Монгол Улс парламентын засаглалыг сонгосон. Учир нь, Үндсэн хуулийн 20-р зүйлд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн өгүүлбэр бий. Үүнийг парламентын засаглалыг илэрхийлж байгаа гэж тайлбарладаг, үүнтэй санал нэг байдаг. 2000 оны нэмэлт өөрчлөлт Монгол Улсыг парламентын засаглалтай болгоход хувь нэмэр оруулсан.

    Үнэндээ 1992 оны Үндсэн хуулиар хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байсан юм. Засгийн газрыг байгуулахад болон Засгийн газар оршин байхад парламент дахь олонхын төдийгүй Ерөнхийлөгчийн зөвшөөрөл, итгэл шаарддаг байх нь хагас Ерөнхийлөгчийн засаглалын гол шинж. Харин, 2000 оноос хойш Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлаж парламентын олонх Ерөнхий сайд хэн байхыг дангаар шийдэх, Ерөнхий сайдын саналаар сайд нарыг томилох болсон.
    Ингэснээр Монгол парламентын засаглалын үндсэн шинж рүүгээ дөхсөн. Парламентын засаглалтай улсад Ерөнхий сайдаа парламент сонгодог бөгөөд олонх Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй бол Засгийн газар огцордог. ХБНГУ, Эстон, Финланд зэрэг улсын жишээнээс үүнийг харж болно. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс заавал итгэл хүлээсэн байхыг шаарддаггүй. 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн энэ хоёр хэсэг бол парламентын засаглал тал руу Монголын тогтолцоог нэг алхам ойртуулсан. Гэхдээ, цааш бас хийх ёстой зүйл бий. Жишээ нь, Ерөнхий сайд сайд нараа хэн байх вэ гэдгийг УИХ дахь олонхоос хамааралгүйгээр шийдэх, Засгийн газар тогтвортой байх механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнийг одоо яригдаж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд зарим талаар тусгасан байна лээ.

    -Тэгэхээр Ерөнхийлөгч өөрт байхгүй бүрэн эрхийг эдлээд хориг тавилаа гэсэн үг үү?

    -Тийм. Монгол Улсад одоогийн Ерөнхийлөгчөөс өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн үед, өөрөөр хэлбэл, 1994-2016 оны хооронд нийт 53 хориг тавьсны 37-г нь буюу 72.3 хувийг нь УИХ хүлээн авсан гэсэн судалгаа байдаг. Энэ хугацаанд бол миний мэдэж байгаагаар Ерөнхий сайдын эсвэл Засгийн газрын гишүүний томилгоо дээр хориг тавьж байсан тохиолдол үгүй. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавьдаг болчихвол 1994-2000 оны хооронд үүсэж байсан шиг хямрал үүснэ.

    Яагаад гэхээр, тэр үед УИХ-д 50 суудал авчихсан эвсэл Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр Ерөнхий сайдаа ч, Засгийн газрын гишүүдээ ч томилуулж чаддаггүй байсан. Үүнийг засаж 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэрэв Ерөнхий сайдын эсвэл сайдын томилгоо дээр Ерөнхийлөгч хориг тавихыг зөвшөөрчихвөл 2000 оны өмнөх рүү буцаж орно.

    Яагаад гэхээр Үндсэн хуулийн 33.1-д зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж байгаа юм. Энэ бол маш өндөр босго. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүн цөм хуралдаанд суусан гэж бодъё. Энэ тохиолдолд ерөөсөө 26 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжчихвэл Ерөнхий сайд, сайд нарыг томилж чадахгүй гэсэн үг.

    Одоо бол зөвхөн сайдын томилгоо дээр хориг тавих тухай боловч цаашилбал Ерөнхий сайдын томилгоо дээр хориг тавина гэнэ. Тэгээд ирэхээр УИХ дахь олонх хэн Ерөнхий сайд байх вэ, хэн сайд байх вэ гэдгийг шийдэж чадахгүй, харин цөөнх болон Ерөнхийлөгч шийддэг болно гэсэн үг. Энэ бол парламентын засаглалтай улсад байж болохгүй зүйл. Тиймээс, энэ бол аль нэг намд ашигтай вэ гэдгээр хандах асуудал биш. АН ч өнөөдрийн МАН-ын оронд УИХ-д олонх суудал авч болох учраас энэ буруу хоригийг дэмжиж болохгүй.

    -Үүнийг тодорхой тайлбарлана уу?

    -Монгол Улсад дөрвөн жил тутам УИХ-ын сонгууль явуулж иргэд аль намд олонхын суудал өгөх вэ гэдгээ шийддэг. Тэр сонгуульд ялсан нам, эвслийн мөрийн хөтөлбөр бол тэдний ерөнхий бодлогын чигийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөртөө тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргаад, тухайн эрх барьж байгаа нам түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраа байгуулдаг, Засгийн газар нь бодлого боловсруулж, УИХ түүнийг нь хэлэлцэж батлаад нэгдмэл бодлого хэрэгжиж ёстой.

    Хэдийгээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн ч бас мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгуульд оролцсон байдаг ч парламентын засаглалтай учраас УИХ-ын олонх болсон нам, эвслийн бодлого, мөрийн хөтөлбөрийг Засгийн газар голлон хэрэгжүүлэх ёстой. Гэтэл, Ерөнхийлөгчийн хориг тавьсан бичиг уншихаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлж байгааг сонсохоор Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт заасан зүйлийг хэрэгжүүлэх шаардлагыг Ч.Хүрэлбаатар хангахгүй гэдэг шалтгаан харагдаад байгаа юм.

    Тэгэхээр энэ маань Засгийн газар өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бус, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг давхар хэрэгжүүлэх, энэ шалгуураар танхимыг бүрдүүлдэг болчих юм бол тодорхойгүй байдал үүснэ. Засгийн газар тэлээ хурга шиг хоёрдмол, зөрчилдсөн үүрэгтэй болчихно. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хоорондоо тэр бүр тохирдоггүй.

    Ялангуяа, нэг намаас Ерөнхийлөгч байхад нөгөө нам УИХ-д олонх байдаг тохиолдол бий.Ийм тохиолдолд энэ хоёрын хөтөлбөрүүдийг хамтад нь хэрэгжүүлэх боломжгүй л дээ. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд засгийн газар үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэж, хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болно.

    -Хоригийн үндэслэлийг та юу гэж үнэлж байна?

    -Ерөнхийлөгчийн хоригийг уншихаар гурван янзын үндэслэл байгаа юм. Нэгд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй асуудлыг шийдэх хэрэгтэй, хоёрт, уул уурхай, дэд бүтцийн салбарыг 30 гэр бүл хянаж, Монгол улсыг дарангуйлдаг бөгөөд үүнд Ч.Хүрэлбаатар сайдын гэр бүл багтдаг, гуравт, төрийн албан хаагчдад 300,000 төгрөг өгөх асуудлыг дурдсан байгаа юм. Энэ бол нэлээд улс төрийн шинжтэй үндэслэлүүд.

    Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад ямар бодлого баримтлах вэ гэдгийг УИХ дахь олонх болон Засгийн газар голлон шийдвэрлэх ёстой бөгөөд хэр амжилттай байсныг нь 2020 онд сонгогчид дүгнэнэ. Мөн, хэн нь мэдэгдэхгүй 30 гэр бүлийг шүүхийн шийдвэргүйгээр ”буруутгах, яллах” яриа газар авбал их аюултай. Үндсэн хуулийн 16-р зүйлд ”Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.

    Социализмын үeийн хядлага, хэлмэгдүүлэлтийг давтахгүйн тулд 1992 онд Үндсэн хууль тогтоогчид ийм заалт оруулсан гэдгийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань бодоосой. Түүнчлэн, төрийн алба хаагчдад 300,000 өгөх асуудал байна. Энэ нь эдийн засгийн хувьд тийм ч ухаалаг бодлого биш. Гэхдээ, үүнийг дурдсан нь Сангийн сайдыг огцруулах гээд ч байгаа мэт. Анх томилох гэж байхад нь хориг тавих гэж байгаа юм шиг хэр нь томилогдчихсон сайдыг огцруулах үндэслэл ч юм шиг.

    Гэтэл Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн санаачилгаар сайдыг огцруулах боломжгүй, зөвхөн Ерөнхий сайдын саналаар УИХ огцруулж болно. Уг нь, төрийн албан хаагчдад 300,000 төгрөг өгөх асуудлыг УИХ баталлаа гэхэд 2018 оны Төсвийн тухай хуулийн тухайн хэсэг дээр хориг тавих бүрэн эрх Ерөнхийлөгчид бол бий, үүнийгээ ашиглах хэрэгтэй.
  • ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар асуулга хүргүүлэв
    2017 оны 10 сарын 30
    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Хууль зүй, дотоод хэргийн сайдтай холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газраас хийсэн хэвлэлийн хуралд дурьдсан зарим асуудлын талаар тавьсан асуулга
  • ТЕГ, АТГ-ын дарга нарын халааг хэн авах вэ
    2017 оны 10 сарын 30
    Өнгөрсөн долоо хоногт улс төрийн томилгоог түргэтгэж, цагийн дотор халаа сэлгээг яаж хийдгийг яруу тодоор харуулаад авсан Хууль зүйн сайд болоод Ц.Нямдорж болон түүний нөхөд энэ долоо хоногт мөн л томилгоо хийж магадгүй нь. Учир нь Тагнуулын Ерөнхий газрын дарга нь салбарын сайдтайгаа “дайн” зарлачихав.
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 10 сарын 30
    УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
  • МАХН-ын бага чуулган ирэх даваа гарагт болно
    2017 оны 10 сарын 28
    МАХН-ын бага чуулган ирэх даваа гараг буюу аравдугаар сарын 30-нд болно.
  • Х.Баттулга: Шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүйдэж байна
    2017 оны 10 сарын 28
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хуралд оролцогчдод илгээлт явууллаа.

1039 1040 1041 1042 1043 1044 1045
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    23 цаг 20 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    23 цаг 28 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК