Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1061 1062 1063 1064 1065 1066 1067
  • Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа гадаа талбайд мод тарилаа
    2017 оны 10 сарын 14
    Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа гадаа талбайд мод тарилаа
  • Ерөнхийлөгч Тусгай олимпийн тамирчидтай уулзлаа
    2017 оны 10 сарын 14
    Ерөнхийлөгч Тусгай олимпийн тамирчидтай уулзлаа
  • Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тамирчин хүүхдүүдэд амжилт хүсч баяр хүргээд ямар бэрхшээл учирч буйг тодрууллаа.
  • О.Баасанхүү: УИХ-ын гишүүд өөр улсын давхар иргэншилтэй байж болзошгүй
    2017 оны 10 сарын 13
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын гишүүд өөр улсын давхар
  • Ерөнхийлөгч Х.Баттулга хариугаа хэзээ өгөх вэ
    2017 оны 10 сарын 13
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимд ажиллах сайд нарынхаа нэрийг
  • АН-ын удирдлагууд залуучуудаа мөнгө, санхүүгийн эрхшээлд оруулахаар шийдсэн үү
    2017 оны 10 сарын 13
    Ардчилсан нам энэ оны эхэнд бүх гишүүдийнхээ саналаар даргаа сонгосон билээ. С.Эрдэнэ түүхэнд анх удаагаа бүх гишүүдээсээ сонгогдсон АН-ын дарга болж чадсан.
  • Ерөнхийлөгч сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзав
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

    Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, Монголынсагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба, “3-ын эсрэг 3” дэлхийн лигийн тэмцээний шилдэг “Улаанбаатар Хангарьд” баг, Дэлхийн оюутны лигийн аварга залуучуудын шигшээ багийн тамирчид оролцлоо.

    Сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрөл нь 2020 оны Токиогийн олимпиос эхлэн олимпийн төрөлд багтаж байгаа бөгөөд үүнийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан огцом тэсрэлттэй гаргаж ирж буй амжилтуудад нь баяр хүргэсэн юм.

    Монголын сагсан бөмбөгчид сүүлийн 4-5 жилд бахархам олон амжилт гаргаж Ази тивдээ 5, дэлхийн 190 орноос богино хугацаанд 150 байраар огцом урагшилж 35 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

    Хэдийгээр Монголын сагсан бөмбөгийн тамирчид ийм өндөр амжилттай байгаа ч үндэсний шигшээ баг байхгүй, цалингүй явж ирснийг уулзалтад оролцогчид хэлж байлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бодлогоо зангидах үүднээс нэг холбоо байх ёстойг онцлоод “Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулдаг эрхтэй болох нь чухал. Тэндээс бид тамирчдаа таньж, амжилтыг нь үнэлдэг болно. Нэгэнт сагсан бөмбөгийн“3-ын эсрэг 3” төрөл олимпийн төрөл болсон тул үндэсний шигшээ багаа байгуулах ёстой. Цөөхөн хүн амтай орны тамирчид тив, дэлхийд ийм амжилт гаргаж байгааг дэмжих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд та бүхнийг дэмжиж ажиллана” гэлээ.

    FIBA “3-ын эсрэг 3” Азийн аваргын тэмцээн зохион байгуулах нэр хүндтэй үүргийг монголчууд анх удаа аваад байгааг уулзалтад оролцогчид энэ үеэр онцолж байлаа. Энэ аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатарт 2020 оны олимпийн эрхийн оноо олгох “3-ын эсрэг3” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна 3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм байна. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол зэрэг орны эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор болжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийг уг тэмцээнийг үзэж сонирхохыг дасгалжуулагч, тамирчид уулзалтын үеэр урьсан юм.

    Уулзалтын дараа дасгалжуулагч, тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Есөн хөлт цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулав.



  • Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно гэлээ.

    Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх бөгөөд зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнд л өөрчлөлт оруулж, ажлын хариуцлага, сахилга батыг бүх шатанд сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

    Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 600 сая ам.долларын зээл олгохоор болж эхний ээлжинд 250 саяын санхүүжилт хийсэнд талархал илэрхийллээ. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг ч тодотгов.

    Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллана гэлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саиед баяр хүргэж амжилт хүсэв.

    Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

    Мөн эдийн засгаа олон тулгууртай болгох Ерөнхий сайдын бодлоготой санал нэг байгаагаа илэрхийлж макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, төсвийн сахилга батыг хангах чиглэлээр олсон амжилтаа бататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

    Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлж эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 280 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
    2017 оны 10 сарын 13
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.13) хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох
  • АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхолын зөрчилгүй гэжээ
    2017 оны 10 сарын 13
    МАН-ынхан сайд нараа эцсийн байдлаар тодруулаад байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд
  • “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт хурал болж байна
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУТИС-ийн төв байранд болж байна.

    Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Номын гурван хүрдэн сан ТББ, ШУТИС, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, ХААИС, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Сан бизнесийн дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.

    Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан оролцож үг хэллээ.

    Эрдэм шинжилгээний бага хурлаар Мадхъямака ба Квант физик, Бурхны шашны бясалгал ба тархи судлалын шинжлэх ухаан, Уламжлалт ба орчин цагийн одон зурхай, анагаах ухаан, Орчин цагийн боловсрол ба Буддын ёс зүй зэрэг сэдвүүдийг хэлэлцэж эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.
  • Ерөнхийлөгч Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан.
  • Ерөнхий сайд НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ
    2017 оны 10 сарын 12
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэнд талархаад Монгол Улс, НҮБ-ын түншлэлийг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
  • Р.Бурмааг томилуулах асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав
    2017 оны 10 сарын 12
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн
  • Ө.Энхтүвшин хоёр хоногийн өмнө Засгийн газарт орж ажиллахгүй хэмээн мэдэгдэж байжээ
    2017 оны 10 сарын 12
    Ө.Энхтүвшин хоёр хоногийн өмнө Засгийн газарт орж ажиллахгүй хэмээн мэдэгдэж байжээ
  • З.Энхболд ОХУ-ын Екатеринбург хотын захирагчийг хүлээн авч уулзав
    2017 оны 10 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, тус хотын Думын дарга Е.В.Ройзманыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нь Екатеринбург, тухайн үеийн Свердловск хот дахь Уралын Политехникийн дээд сургуулийг Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгссөн, Уралын Холбооны их сургуулийн хүндэт доктор юм.

    Уралын Холбооны их сургуулийг бүрдүүлсэн Уралын Их сургууль, Уралын Политехникийн дээд сургууль болон Уралын консерваторийг олон монгол оюутан төгсч, улс орныхоо хөгжилд эрдэм ухаан, соёл, боловсрол, хичээл зүтгэлээрээ хувь нэмэр оруулсан байдаг. Эдгээр төгсөгчдийн төлөөлөл болгон ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, хотын Думын дарга Е.В.Ройзман Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Уралын Холбооны их сургуулийн хүндэт доктор З.Энхболдтой уулзсан юм.

    Тэд монгол оюутнууд хэрхэн сурч, зуны амралтаараа оюутны барилгын отрядад ажилладаг байсан талаар дурсан ярилцацгаав. Екатеринбург өнөөдөр Москва, Санкт-Петербургийн дараа ОХУ-ын гурав дахь том хот болтлоо хөгжсөн байна.

    ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, хотын Думын дарга Е.В.Ройзман Сэлэнгэ аймагтай гурван чиглэлээр хамтран ажиллах зорилгоор Монголд ирээд байгаа юм байна.

    Сэлэнгэ аймагтай хамтран аялал жуулчлал хөгжүүлэх, хаягдал хог боловсруулах туршлагаасаа хуваалцах, мөн өнөөдөр ховордоод байгаа нарийн мэргэжлийн токарьчин, слесарь бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тус аймгийн удирдлагуудтай уулзаж ярилцаж байгаа талаараа уулзалтын үеэр ярилаа.

    Тэрээр түүхч хүн бөгөөд гэргий нь Чингис хааны талаар сонирхон судалдаг, барималч хүн ажээ.
  • ”Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайдтай ажиллах байр суурьтай байгаа”
    2017 оны 10 сарын 12
    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийн дэмжиж эцэслэн баталгаажуулснаа мэдэгдсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
  • Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, АТГ-аас бичиг нь ирж амжвал өнөөдөр томилоход ч бэлэн байна
    2017 оны 10 сарын 12
    МАН-ын бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дэмжиж эцэслэн баталгаажуулсан талаар бид мэдээлсэн.
  • УИХ дахь МАН-ын бүлэг ЗГ-т орох сайдуудаа танилцууллаа
    2017 оны 10 сарын 12
    Төрийн ордонд МАН-ынхан Ардын Засгийн сайдуудаа эцсийн байдлаар тодруулаад байна.
  • У.Хүрэлсүх: Малчин, албан тушаалтан бүрийн хариуцлага, хандлагыг өөрчлөх нь чухал
    2017 оны 10 сарын 12
    “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.
1061 1062 1063 1064 1065 1066 1067
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    28 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    48 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    1 цаг 4 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    1 цаг 24 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    1 цаг 30 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    2 цаг 1 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    3 цаг 0 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    4 цаг 9 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    4 цаг 25 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    5 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    6 цаг 0 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    6 цаг 35 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 37 мин
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    16 цаг 52 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    16 цаг 55 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    22 цаг 8 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    23 цаг 13 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    23 цаг 33 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    23 цаг 52 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК