
Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "2026 оны төсвийн тодотгол бол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдал доголдлоос ард түмнээ хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх шинжлэх ухаанч тооцоолол юм. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгцээ шаардлагыг төсвийн тодотголд тусгалаа. Төр бүсээ чангалсан шиг чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна. Ингэснээр 49,5 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэж байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулсан. Сайд нар зөвхөн цалингаа тавиад, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулна. Нөгөө талдаа ирэх арваннэгдүгээр сараас эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, спорт, төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах зорилгоор стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна" гэв.





















































