Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1186 1187 1188 1189 1190 1191 1192
  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй
    2016 оны 10 сарын 04
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.04/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

    Цэцийн энэхүү дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувьд дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзлээ.

    Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна.

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэсэн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоох харилцааны нэг гол зүйл нь шүүгч өөрийн үүргийг гүйцэтгэсний төлөө олон нийт болон хэргийн оролцогчоос үзүүлэх зүй бус нөлөөллөөс хамгаалагдах ёстой. Гэтэл хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч би тусгай саналтай байна гээд түүнийг олон нийтэд ил тод болгоод байвал шүүхэд хэн итгэх вэ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр таалагдаагүй тал шүүгчийг ялгаварлан үзэх улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд нь халдах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд шүүгч болон шүүхийн нэр хүндийг унагах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн дурджээ.

    Харин Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа, “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч бүр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, зөвлөлдөн санал нийлсний үндсэн дээр шийдвэр гаргадаг ба бусад шүүгчтэй санал нийлээгүй бол тусгай саналаа бичгээр гаргадаг. Энэхүү шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулж, хэвлэн нийтэлж байгаа нь шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцэж шийдвэр гаргасны дараа хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй, шүүхийн захиргааны байгууллагын зүгээс явуулж байгаа олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахад чиглэсэн ажлын нэг хэлбэр юм.

    Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч тусгай санал гаргаснаар хэн нэгэн этгээд шүүх, шүүгчийн нэр төрд халдана гэх асуудлыг хуулиар хамгаалсан бөгөөд энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулж өгсөн” хэмээжээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбарынхаа талаар мөн хуралдаанд мэдээлсэн.

    Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзсэн байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзлээ.

    Мөн өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллаж байна
    2016 оны 10 сарын 04
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.04/ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрээр хоёр өдөр үргэлжлэх орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна.
    Улсын Их Хурлын даргыг аймгийн төв талбайд ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуул угтан авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн удирдлагууд болон иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм.
    Үүний дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Баянхонгор аймгийн Номун далай цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сургуульд 2400 гаруй сурагч, 105 багш, 50 гаруй ажилтан, ажилчид болохыг сургуулийн захирал Ц.Алтангэрэл танилцуулав.
    Нийт багш нарын 84 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 30 гаруй хувь нь магистр, магистрантур юм байна. Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын төлөвлөгөө уян хатан болсонтой холбогдуулан ахлах ангийн сурагчдад хичээл сонголтын хувьд олон бүлэгтэй, суралцагч олонтой, шилдэг арга зүйтэй багш нартай, сургалтын техник хэрэгсэл сайтай, эцэг эх олон нийтийг үйл ажиллагаанд татан оролцуулж, хамтын ажиллагаа сайжирсан, сурагч нэг бүрийн өөрийн сонголтоор анги бүлгийн зохион байгуулалт хийгдэж байгаа учир сүүлийн гурван жилийн хугацаанд суралцагчийн тоо 160-200-аар нэмэгдэж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Мөн энэ үеэр сургуулийн барилгыг шинэчлэх шаардлагын талаар танилцуулж, 2017 оны улсын төсөвт 1500 хүүхэд суралцах шинэ сургууль, сурагчдын дотуур байрны зураг төслийг хийж, барих хөрөнийг шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжлав.
    Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар төгсөх ангийн хичээлийн явцтай танилцаж, сурагчдад сурлагын өндөр амжилт хүссэн юм. Улсын Их Хурал, Засгийн гишүүд Номун далай цогцолбор сургуулийн сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхов.
    Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт үргэлжилж байна. Тэрээр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, ээлжит бус чуулганаар баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулна. Үргэлжлүүлэн Өвөрхангай, Архангай аймагт ажиллахаар төлөвлөөд байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Унгарт тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмжээ
    2016 оны 10 сарын 04
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Акош Мадариг хүлээн авч уулзлаа.

  • Төсвийн байнгын хороо хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 10 сарын 04
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2016.10.04/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.

    Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймээс бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг дэд сайд танилцуулгадаа дурдав.

    Монгол Улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид юм. Иймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

    Уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.

    Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах хэдий ч улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаа гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ.

    “Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэнэ” гэж Засгийн газар үзэж байна.

    Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, О.Батнасан. З.Нарантуяа, Ж.Батзандан нар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулахдаа дөрөвхөн салбарыг онцолсныг өрөөсгөл бөгөөд бусад салбарыг ч хамруулахаар судлах хэрэгтэй гэж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа, гэхдээ ирэх оны төсөвтэй уялдуулж ярилцах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ.

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ц.Нямдорж БНИУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзав
    2016 оны 10 сарын 04
    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр /2016.10.04/ Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн А.Ундраа томилогдсоныг дуулгав.

    Мөн Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад шинээр нээгдсэн нь хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсныг онцлоод хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, соёл урлаг зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг төлөөлөгчдөөс хүсэв.

    Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти УИХ-ын дэд даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрбээр “2016 он бол манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн чухал үйл явдлууд болсон онцлог жил байлаа. Тухайлбал, Монгол Улс АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж, Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо, Төлөөлөгчдийн танхимын Дэд Ерөнхийлөгч Марина Серена нар Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцааг гүнгийрүүлэхэд чухал ач холбогдол үзүүллээ. Мөн өнгөрөгч 7 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад нээгдсэн нь манай хоёр улсын харилцаа хэрхэн хөгжиж байгааг илтгэсэн үйл явдлын нэг болсон” хэмээн онцлоод Италийн Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лаура Болдринигийн халуун дотно мэндчилгээг уламжлав.

    Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, соёл урлаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчинг сайжруулах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

    Уг уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Нарантуяа, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Паоло Петрини, Жузеппе Романини, Микеле Пелилло нар болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 10 сарын 04
    ИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Харин өнөөдрөөс хуваарийн дагуу байнгын хороод хуралдана.

    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
    10 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:
    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;
    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт;
    Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.

    3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.
  • УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана
    2016 оны 10 сарын 04
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 04-05-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллана.

    Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлэх бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзан, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцан, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах юм. Түүнчлэн Баянхонгор аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллан, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар аймгийн иргэдэд танилцуулах юм. Мөн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ажлын хэсгийг Я.Содбаатар, Б.Жавхлан нар ахлана
    2016 оны 10 сарын 03
    Ажлын хэсгийг Я.Содбаатар, Б.Жавхлан нар ахлана
  • МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар томилогдсон Н.Энхтайван гэж хэн бэ
    2016 оны 10 сарын 03
    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар эдийн засагч Н.Энхтайваныг томилжээ. Тэрбээр төрийн албанд эдийн засаг, гадаад худалдаа, гадаад харилцааны чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.

  • М.Энхболд БНТУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
    2016 оны 10 сарын 03
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.03/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Карагөзийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.
    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Туркийн харилцааг өргөжүүлэхэд гүйцэтгэсэн түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа хэлсэн юм. Ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Улсын Их Хурал байгуулагдан, Засгийн газраа шинээр эмхэлж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, чиглэлээ батлаад байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Турк Улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа тодорхой үүрэг, оролцоотой байна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлэв. Түүнчлэн хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, нөөц боломжийг ашиглах нь чухал болохыг Улсын Их Хурлын дарга дурдаад буцалтгүй тусламжийн хүрээнд ТИКА-тай хамтран Монголын эдийн засагт ач холбогдол бүхий томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.
    Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Карагөз Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын даргад уламжиллаа. Турк, Монгол хоёр орны харилцаа нь олон зууны түүхтэй бөгөөд амжилттай хэрэгжиж буй өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байдгийг Элчин сайд М.Карагөз тэмдэглэн хэлсэн юм.

    Хоёр улсын хооронд олон тооны гэрээ, хэлэлцээ байгуулагдсан ба ялангуяа 1990 оноос хойш 100 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Турк, Монгол орны улс төр, батлан хамгаалах болон боловсролын салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд үргэлжилж байгааг Элчин сайд дурдаад “Хоёр улсын эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын талаас шаардлагатай дараагийн алхамуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байна” хэмээлээ. Мөн тэрээр өнгөрсөн 07 дугаар сард Бүгд Найрамдах Турк Улсад хүнд үйл явдал болсон бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн юм.
    Улсын Их Хурлын дарга М.Энхболд, төр засгийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилжсэн хэдий ч Монгол Улс гадаад бодлогын хувьд залгамж чанараа хадгалж, Бүгд Найрамдах Турк Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжүүлнэ гэдгийг тэмдэглэн хэллээ. Элчин сайд М.Карагөз 2016 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр хэлсэнчлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд монголчууд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Турк Улс ч үүнтэй адил хүнд нөхцөл байдлыг даван туулсан туршлагатай болохыг тэрээр онцлоод “Өнөөдөр бид эдийн засгаараа Европт 6 дугаарт, дэлхийд 17 дугаарт бичигдэж байна. Манай улсын банк санхүүгийн салбарын тогтолцоо бат бэх болсон. Турк Улс ОУВС-ийн гишүүн болоод 69 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд манай улс 19 удаа “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж, 50 орчим тэрбум ам.долларын зээл авсан. Үүнээс 35 тэрбум ам.долларыг сүүлийн гурван Засгийн газар зээлсэн. 2016 он гэхэд Турк Улс бүгдийг эргүүлэн төлсөн төдийгүй ОУВС-д зээл өгөх улсын тоонд багтах түвшинд хүрээд байна. Энэ нь Бүгд Найрамдах Турк Улсын хувьд сайн туршлага бөгөөд Монгол Улстай хуваалцахад бэлэн байна” гэв. Үргэлжлүүлэн талууд хоёр орны эдийн засгийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
    Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, ноён Элчин сайдын цаашдын томилолт, албан ажилд нь амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • М.Энхболд: Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж байна
    2016 оны 10 сарын 03
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.03/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Т.Шимизү Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын сонгуульд ялалт байгуулж, парламентын тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр Улсын Их Хурлын даргыг хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа дурдаад зарим асуудлын талаар санал солилцохоор ирснээ уламжлав.

    Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, “Миний бие Монгол Улсад Элчин сайдаар 5 жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө багагүй ажлыг хийсэн гэж бодож байна. Тухайлбал, Хөшигийн хөндийн Олон Улсын нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлгийн барилга, 1000 инженерийг Япон Улсад сургах зэрэг олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг хэлэхэд таатай байна” хэмээгээд хоёр улсын стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болон ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Элчид сайд Т.Шимизүтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжиж, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байдгаа онцлов. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд нарын үүрэг оролцоо хамгийн чухал болохыг хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд, “Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байна. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад өнгөрөгч 7 дугаар сард айлчилсан. 09 дүгээр сарын 27-28-ны өрүүдэд манай Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсад айлчиллаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад айлчилна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн гадаад улс оронд хийх анхны айлчлалаа Япон Улсаас эхлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улс, Япон Улстай харилцах асуудалд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” гээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал тохирч байгуулах асуудалд Улсын Их Хурал анхаарал тавьж, бүхий л талаар дэмжиж ажиллана гэв.

    Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын Сангийн хамтын ажиллагаа, “Дулааны цахилгаан станц 5” төслийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 10 сарын 03
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 37 дахь дугаарт Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

    ”Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүнгийн талаархи чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт”, ”Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, ”Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх векселиэр төлбөр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх ”Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хуулийн хамт хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн байна.

    Түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт батлагдсан бусад хуулиудыг мөн нийтэлсэн байна.

    Мөн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолоор даалгасан байна.

    Тухайлбал, төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх, төмөр зам, авто зам, уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн бусад салбарыг дэмжих, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, мал аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухаан болон био технологийн салбаруудад хөрөнгө оруулалтыг татах, татварын бааз суурийг өргөжүүлж, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр татварын бүртгэл, хураалт, хяналтын системийн өөрчлөлт, шинэчлэлийг эрчимжүүлэхийг даалгасан байна.

    Түүнчлэн албан ажлын зайлшгүй шаардлага гарч, дээд шатны удирдах байгууллага, албан тушаалтны албан ёсоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд гадаад томилолтын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байх, албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байх, тавилга шинээр худалдан авахгүй байх, эмнэлэг, цэцэрлэг, сургуульд зайлшгүй урсгал засвар хийхээс бусад тохиолдолд төсвийн байгууллагын албан контор, ажлын байранд урсгал засвар хийхгүй байхаар уг тогтоолд тусгасан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас сургалт явуулав
    2016 оны 10 сарын 03
    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас УИХ-ын 65 гишүүний зөвлөх, туслахуудын дунд ”Хууль тогтоомж, бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх нь” сэдэвт сургалт зохион байгуулав.

    Энэ удаагийн сургалт нь бүлгийн ажлын алба, гишүүдийн зөвлөх, туслахуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван сургалтын эхэнд онцолж, намрын чуулганаар хэлэлцэх асуудал, бүлгийн ажлын албанаас баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр ”УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгчид өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой. УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж байгаа энэ үед бид харилцан мэдээллээ солилцож, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна” гэв.

    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба нь бүтэц, зохион байгуулалтын хувьд Хууль зүй, Эдийн засаг, Нийгмийн бодлого, Хэвлэл мэдээлэл, Дотоод ажлын хэсгээс бүрддэг. Бүлгийн ажлын албаны асуудал хариуцсан зөвлөхүүд хууль тогтоомж, бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх, сошиал маркетингийн талаар УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөд сургалт хийж, харилцан мэдээлэл солилцлоо.
  • М.Энхболд, Б.Транкман нар баримт бичигт гарын үсэг зурав
    2016 оны 10 сарын 03
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биатэ Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли нар өнөөдөр /2016.10.03/ Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилт дэмжлэгтэй 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнд нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон ИТХ-ын зохион байгуулалтын чадавхыг сайжруулах, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болгох мөн УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм байна.

    Гарын үсэг зурсны дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Г.Спирли нар мэдээлэл хийсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй
    2016 оны 10 сарын 03
    АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй
  • Намын бүлгүүд хуралдаж байна
    2016 оны 10 сарын 03
    УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Харин одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Ардчилсан намын бүлэг А танхимд хуралдаж байгаа бол Монгол Ардын намын бүлэг Б танхимд дөнгөж сая хуралдаж эхэллээ. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэх юм. Тодруулбал, 2017 оны төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ.
  • М.Энхболд: Гацаанд ороод байгаа томоохон төслүүдийг хөдөлгөх цаг болсон
    2016 оны 10 сарын 03
    Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
    Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
    Хүндэт зочид оо,
    Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаагаа эхэлж байна.
    Та бид анхдугаар чуулганаар ард түмний сонгуулийн үр дүнг баталгаажуулан Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулсан бол ээлжит бус чуулганаар улс орны санхүү, эдийн засгийн тулгамдаж буй асуудлаар хэд хэдэн чухал шийдвэрийг батлан гаргасан.
    Улсын Их Хурлын чуулганы энэ удаагийн завсарлагааны үеэр гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, ард иргэдийнхээ санаа бодлыг сонсон, бодит байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт хийж ирсэн байгаа. Олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, ард иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр улс орны эдийн засаг, санхүүгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлсээр байна.
    Та бид улстөржилгүйгээр бодит байдалд шударгаар хандаж чадвал бүгд ижил төстэй дүгнэлтэд хүрэх биз ээ. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засгийн өсөлт 2012 оноос улирал дараалан буурсаар 2016 онд 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг Олон улсын санхүүгийн байгууллагуудаас анхааруулсан. Ажлын байр хомсдож, ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд шилжлээ.
    Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсны зэрэгцээ зарим барааны үнэ унаж, эдийн засагт үнийн өсөлт биш, дефляц бий болсныг мэргэжлийн байгууллагаас зарлалаа. Энэ нь Монгол Улсын эдийн засаг огцом агшиж байгааг илт харуулж байгаа юм. Сангийн яам, Монголбанкны зүгээс мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал байгаа нь хэнд ч ойлгомжтой байна.
    Ийм нөхцөлд макро эдийн засгийн зохицуулалтаа оновчтой болгон, хувийн хэвшлийг бүх талаар дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн хүндрэлээс гарах нь чухал юм.
    Тамын тогооны үлгэр хэлэлцэхээ хойш тавьж, гацаанд ороод олон жил болж байгаа томоохон төслүүдийг хөдөлгөх цаг нь одоо болсон.
    Улстөржсөн хоосон хэрүүл тэмцлээ зогсоож, ажлаа эхлүүл гэдэг үүрэг, даалгаврыг ард түмэн сонгуулиар бидэнд өгсөн. Дөрвөн жил өнгөрсний дараа хийж амжаагүйдээ халаглан, харамсаж суухгүйн тулд хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газарт аль алинд нь тавигдаж байна.
    Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа Улсын Их Хуралд оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя. Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
    УИХ-ын сонгуулиар парламентад нэг нам үнэмлэхүй олонхи болсон. Хяналт тавих боломжгүй боллоо гэж шүүмжлэх өнгө аяс ч сонсогдож байна. УИХ аливаа алдаанаас ангид биш гэдгээ мартаж болохгүй. Анхдугаар чуулганаар бид УИХ-ын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. УИХ-ын бүтцийн байгууллага-Байнгын хороодод цөөнхийн төлөөллийг аль болох хүртээмжтэй оруулах бодлого баримталсан гэдгийг ард түмэн харсан, ойлгосон байх.
    Цөөнхийн үгийг тэвчээртэй сонсож, гаргах шийдвэртээ тэдний санал, үндэслэлийг аль болох тусгах нь алдаа гаргахаас сэргийлэх чухал хөшүүрэг мөн. Олонхиороо түрээ барьж, хүчээр асуудлыг шийвэрлэх нь улс оронд ямар хор уршигтайг өнгөрсөн УИХ-ын жишээн дээрээс бид харсан.
    Монгол Улсаа хөгжүүлэхэд Ардын намын зам, Ардчилсан намын арга гэж тэс өөр зүйл байх ёсгүй, харин зөвхөн “Зөв арга зам” л байх ёстой гэдэгт итгэлтэй байна. Бидний монголчуудад XXI зууны гараан дээр олон улсын тавцанд улс төр, эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсох үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж олдоод байгааг ухамсарлаж, үндэсний ашиг, сонирхлоо тэргүүн зэрэгт тавьж, Монголоо гэсэн чин сэтгэлээр ажиллаасай гэж улстөрчдөөс хүсэж байна.
    Бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна.
    Үе үеийн эрх баригчид хөрөнгө оруулалтын орчныг засаж сайжруулахыг эрмэлзэж, тодорхой хүчин чармайлт гаргадаг хэдий ч үр дүн чамлалттай байсаар байна. Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болжээ.
    Иргэдийн оролцоо хяналт нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад нэн чухал билээ.
    Төр засгаас авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд олон нийтийн хяналтыг бий болгож, бэхжүүлэх асуудлыг анхаарах нь зүйтэй байна.
    Албан тушаалтны баталж буй тушаал, шийдвэр, байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогод иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ намрын чуулганааар батлах нь зүйтэй байна.
    Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй. Харин хуулийг хэрэгжүүлэх механизм, хүний нөөц, хөрөнгө санхүү зэрэг хүчин зүйлүүдээ сайтар тооцон, амьдралын шаардлагаас урган төлжсөн хуулийг УИХ батлан гаргах шаардлагатай байна. Сүүлийн үед батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн шийдвэрээр тогтоогдох нь энгийн үзэгдэл боллоо.
    Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төслүүд шаардлага хангахгүй байгааг нуух хэрэггүй. Тухайлбал саяхан УИХ-аас Засгийн газарт буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд анхны болон эцсийн хэлэлцүүлгийн шатанд нийт 536, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг хэлэлцүүлэхэд 252 зарчмын зөрүүтэй болон найруулгын санал гарч байсан байна.
    Энэ нь Засгийн газраас боловсруулж оруулж ирсэн хуулийн төслийн анхны үзэл баримтлал үндсэндээ байхгүй болсон гэсэн үг юм. Энэ чуулганаар урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг дэмжсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хэлэлцэж батална.
    Засгийн газар хууль санаачлагчдаас санаачлан хэлэлцүүлэх хуулийн төслүүдийг бодлогын хувьд нэгтгэн, ингэхдээ бодлогын уламжлалыг хадгалах, аль болох тогтвортой байх зарчмыг баримтлахын сацуу шинэчлэлийг нийгмийн харилцааны ямар салбарт түлхүү авч үзэх шаардлагатайг тодорхойлно.
    Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудынх нь нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшил хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон.
    Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа 2017 оны төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр УИХ-ын гишүүд бид бүхэн оюун бодлоо уралдуулан, аливаа улстөржилт, субъектив хүчин зүйлээс ангид байж, асуудалд бодитой хандаж шийдвэр гаргахыг улс орны нөхцөл байдал, улс үндэсний эрх ашиг зүй ёсоор шаардаж байна.
    Гаргах шийдвэрүүд амаргүй, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгч, ирээдүйн хөгжлийн суурийг тавих шийдэл дээр харилцан ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах учиртай.
    Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
    Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцад амьдралд нийцэхгүй асуудлууд гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулахаар хуульчилсныг дахин авч үзэх, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Сонгуулийн хуулийг өөрчлөн найруулахаар төлөвлөөд байна.

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
    Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль удахгүй болно. Энэ сонгуульд улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчээ өрсөлдүүлнэ.
    Ажлын арвин туршлагатай, мэдлэг боловсролтой, шударга, өндөр ёс суртахуунтай, олондоо танигдаж хүндлэгдсэн хүмүүс сонгогдон ажиллана гэдэгт итгэлтэй байна.
    Сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулах нь Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн байгууллагын эрхэм үүрэг мөн.
    Энэ жил бичин жил. Өвөл хаяанд ирлээ. Өмнө тохиож байсан бичин жилүүдийн хатуухан сорилтыг байнга санаж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайтар базаах талаар малчин, тариаланчид, орон нутгийн иргэд хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаад эргэлзэхгүй байна.
    Төр, орон нутгийн бүх шатны байгууллагууд энэ чиглэлээр өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийж, цаг тухайд нь шуурхай зохицуулалтаар хангах нь нэн чухал гэдгийг сануулъя.
    Нийслэлийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод удаж байгаа хотын утааны асуудалд Засгийн газар, хотын захиргаа хамтран ажиллаж бодитой үр дүн гаргахыг иргэд хүсэн хүлээсээр байгаа гэдгийг сануулан хэлье.

    Эрхэм гишүүд ээ,
    Намрын чуулган өмнөө тавьсан зорилтоо амжилттай шийдвэрлэж, улс орны хөгжил дэвшилд түүхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
    Чуулганы болон Байнгын хорооны ажиллагаанд идэвхтэй оролцон, үр бүтээлтэй ажиллахыг эрхэм гишүүд та бүхнээс хүсье.
    Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
  • Намрын ээлжит чуулган үйл ажиллагаагаа эхэллээ
    2016 оны 10 сарын 03
    Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2016.10.03/ 10 цаг 10 минутад 67 хувийн ирцтэй эхэллээ.

    Ээлжит чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагууд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар болон гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газар, Олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцов.

    Намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна. Үе үеийн эрх баригчид хөрөнгө оруулалтын орчныг засаж сайжруулахыг эрмэлзэж, тодорхой хүчин чармайлт гаргадаг хэдий ч үр дүн чамлалттай байсаар байна. Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болж буйг онцоллоо.

    Иргэдийн оролцоо хяналт нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад нэн чухал билээ.

    Төр, засгаас авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд олон нийтийн хяналтыг бий болгож, бэхжүүлэх асуудлыг анхаарах нь зүйтэй байна. Албан тушаалтны баталж буй тушаал, шийдвэр, байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогод иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ намрын чуулганааар батлах нь зүйтэй байна. Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй. Харин хуулийг хэрэгжүүлэх механизм, хүний нөөц, хөрөнгө санхүү зэрэг хүчин зүйлүүдээ сайтар тооцон, амьдралын шаардлагаас урган төлжсөн хуулийг УИХ батлан гаргах шаардлагатай байна гэдгийг хэллээ.

    Мөн өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудынх нь нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшил хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсныг онцлов.

    Түүнчлэн намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа 2017 оны төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр УИХ-ын гишүүд оюун бодлоо уралдуулан, аливаа улстөржилт, субьектив хүчин зүйлээс ангид байж, асуудалд бодитой хандаж шийдвэр гаргахыг улс орны нөхцөл байдал, улс үндэсний эрх ашиг зүй ёсоор шаардаж байна. Гаргах шийдвэрүүд амаргүй, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгч, ирээдүйн хөгжлийн суурийг тавих шийдэл дээр харилцан ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах учиртайг санууллаа.

    Улсын Их Хурлын дарга намрын ээлжит чуулганыг нээсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, зочид төлөөлөгчид босч хүндэтгэв.

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолын үндэслэн Улсын Их Хурлын дарга 2016 оны 09 дүгээр сарын 26-н ы өдөр “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргасан юм. Уг зарирамжид заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр дараалал тогтоосон. Үүнд:

    1/Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;

    2/Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;

    3/Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;

    4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    5/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    6/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;

    7/Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл;

    8/Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл;

    9/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

    10/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;

    11/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    12/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    13/Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;

    14/“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    15/Сонгуулийн тухай хуулийн төсөл;

    16/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    17/Ач санах тухай хуулийн төсөл;

    18/Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    19/Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл;

    20/Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

    Мөн уг захирамжид зааснааас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцлоо
    2016 оны 10 сарын 03


    УИХ-ын 2016 оны ээлжит намрын чуулганы нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм.

    Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул ийнхүү намрын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцлоо.
  • С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөв
    2016 оны 10 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв.

    Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцов.

    Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү
1186 1187 1188 1189 1190 1191 1192
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК