-
2016 оны 10 сарын 03
амрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 20 гаруй хууль тогтоолын төсөл багтсан. Эдгээрээс хамгийн чухал нь 2017 оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогын тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслүүд байгаа юм. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлого боловсруулах гээд энэ намрын чуулганаас хүлээх зүйл олон байна. Олонхийн бүлгийн 65 гишүүн парламентаар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийг гацаж, түгжилгүй хэлэлцэх давуу талтай. Нөгөөтэйгүүр сөрөг хүчин гэгдэх АН болон бие даагчид нийлсэн 10 гишүүн байр сууриа хамгаалах хүч дутаж, нэг намын бодлого давамгайлах сөрөг талтай. Тиймээс ард түмэн бид эрх баригчдын гаргаж буй шийдвэрт хяналт тавьж бурууд нь хаалт болж өгөх ёстой юм.
-
2016 оны 10 сарын 03
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
-
2016 оны 10 сарын 02
- Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.
3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
- Хэлэлцэх асуудал:
- Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн
-
2016 оны 10 сарын 02
Хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны асуудлаар санал солилц
-
2016 оны 10 сарын 01
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нд эхэлж, 17-нд дуусах юм. Энэ удаа 21 аймгийн сумдын ИТХ-ын сонгуульд зургаан нам, нэг эвсэл, харин дүүргийн ИТХ-ын сонгуульд зургаан нам оролцоно.
Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй нэвтрүүлэх эрхтэй. Олон нийтийн радио,телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг бэлтгэн явуулах бөгөөд нэг нам, эвсэлд нэг өдөрт 10 минут олгожээ.
Аравдугаар сарын 19-нд болох сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд дараах намууд өрсөлдөж байна.
Монгол ардын нам,
Ардчилсан нам,
Иргэний Зориг Ногоон Нам,
Монголын ногоон нам,
Бүгд найрамдах нам,
Монгол ардын хувьсгалт нам,
Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын ”ТӨВ НУТАГ” эвсэл,
Эх орон нам,
Монгол үндэсний ардчилсан нам,
Хөдөлмөрийн үндэсний нам
-
2016 оны 9 сарын 30
Монгол Улсын Боловсролын их сургуулийг 65 жилийн ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,
Хүндэт багш, оюутнууд аа,
Монгол Улсын Боловсролын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн судлаачид, төгсөгчид, оюутнууд, ажилтан, албан хаагчид Та бүхэнд тус сургуулийн 65 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 7-р сарын 8-ны өдрийн 97 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд баяр хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсад дээд боловсролтой багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн өмчийн их сургууль-Монгол Улсын Боловсролын Их Сургууль өндөр үүдээ өргөөд 65 жилтэйгээ энэ жил золгож байна. Улсын багшийн институт анх 8 багш, 200 гаруй оюутан, 2 мянга орчим ном бүхий номын сантайгаар 1951 онд байгуулагдаж байсан бол өнөөдөр бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулдаг, 14 мянга орчим оюутан, магистрант, докторанттай, 1000–аад багш, ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 190 мянга гаруй номын фондтой үндэсний их сургууль болжээ. Энэ бүхнийг бүтээн цогцлоосон амжилтын эздэд гүн хүндэтгэл илэрхийлье.
Тус сургууль нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спортын хөгжилд их хувь нэмэр оруулж ирснийг мөн бахархан тэмдэглэж байна. Монголын хөгжлийн ирээдүй оюуны боловсролын хөгжлөөс шууд хамаарна. Тийм ч учраас Монголын төдийгүй дэлхийн хөгжлийн ирээдүйн гол хөдөлгөгч хүч нь өндөр боловсрол, бүтээлч сэтгэлгээтэй боловсон хүчин, тэднийг сурган хүмүүжүүлэгчид байх болно.
Оюун билиг, эрдэм ухаан бол хүн төрөлхтний оршин тогтнол, хөгжил дэвшлийн дархлаа билээ. Чухамхүү үүнийг дээдлэн шүтэж, төрийн бодлогын тулгуур болгосон улс үндэстэн, ард түмэн аль ч цаг үед аз жаргалтай амьдарч, хөгжил дэвшлийн манлайд явж байна. Та бүхнийг багш боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нийгмийн хэрэгцээ шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн иж бүрэн шинэчлэн хэрэгжүүлэхэд улам бүр анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Амжилтаа ахиулж, урагшаа тэмүүлээрэй.
Нэр төртэй, хариуцлагатай боловсон хүчин бэлтгэж байгаа МУБИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагч, ажилтан ажилчид Та бүхэнд аз жаргалтай, эрүүл энх байж оюун ухааны хишиг буян түгээх гэгээлэг, ариун үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Эрдмийн гэгээн үйлс ашид дэлгэрэх болтугай” гэлээ.
-
2016 оны 9 сарын 30
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 03-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 03-ны Даваа гарагт 10.00 цагаас:
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт.
ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: /Нээлтийн дараа/
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 03-ны Даваа гарагт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд.
10 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд.
ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт;
Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.
3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.
10 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Олон Улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт.
ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 06-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2016 оны 9 сарын 30
Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
-
2016 оны 9 сарын 30
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮЭ-ийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, эдийн засгийн хүндрэлийг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүйгээр давж болох ямар гарц, боломж байгааг хамтдаа эрэлхийлж, Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн МҮЭ-ийн гишүүн 36 байгууллагаас гаргасан саналын дагуу нийгмийн түншлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд хийж болох долоон багц саналыг Ерөнхий сайдад гардууллаа.
Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, эдийн засгаа сэргээх, хүндрэлийг давах нь иргэдээ ажилтай байлгахаас эхэлнэ гэдгийг онцлов. Иймд ажлын байраар хангах, ажлын байрыг нь хадгалах замаар иргэдийнхээ мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухайгаа танилцуулав. Түүнчлэн уулзалтад ирсэн МҮЭ-ийн холбоодын төлөөлөл тус бүрийн саналыг сонсч тодорхой хариулт өгөв. Тухайлбал:
-Цалин нэмэх эсэх тухайд:
-2017 онд цалин, тэтгэврийг нэмэх бодит боломж байхгүй. Өнөөдөр Монгол Улс цалинд 1.7 их наяд, тэтгэвэрт 2 их наяд төгрөг зарцуулдаг. Гэтэл өр, зээлийн зөвхөн хүүгийн төлбөртөө 1.4 их наяд төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, бид бодлого, тооцоогүй авсан өр, зээлийнхээ зөвхөн хүүнд бараг цалингийн сантайгаа тэнцэх мөнгө төлж байна. Тийм учраас Засгийн газар эхний ээлжинд өр, зээлийн өндөр хүүгийн дарамтаас гарах арга замыг эрэлхийлж байна. Удахгүй тодорхой шийдвэрүүд гаргана. Ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор төрийн болон төсвийн байгууллагуудад нэг боломж олгож байгаа. 2017 онд хэмнэгдсэн зардлыг нь, бас давсан орлогыг нь тухайн байгууллагад үлдээж байгаа. Үүнийгээ зөвхөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орлогыг нэмэгдүүлэхэд зориулах хатуу болзолтой. Ингэхдээ ажилчдын цалин хасах, орон тооо цомхотгох байдлаар орлогоо хэмнэхийг хориглож байгаа. Харин эдийн засгийг тогворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлснээр 2018 оноос цалин, тэтгэврийг нэмэх бололцоо гарч ирнэ гэж Засгийн газар тооцож байгаа.
-Тэтгэвэрт гарахад олгодог нэмэгдлийн тухайд:
-Хамгийн товчоор хэлэхэд он гараад, 2017 оноос тэтгэвэрт гарвал нэмэгдлийг урьдын адил 36 сараар тоцож өгнө. Тийм учраас байгууллагууд он гартал аль болох тэтгэвэрт гаргахгүй байх хэрэгтэй.
-Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын тухайд:
-Үйлдвэрийн 49 хувь нь Монголдоо, монголчуудын мэдэлд ирсэн нь сайн хэрэг. Харин хувьчлалын явцад хуулийн зөрчил байгаа эсэхийг Ажлын хэсэг шалгаж байгаа. Удахгүй олон нийтэд танилцуулж, шат шатандаа яригдах байх. Гэхдээ 49 хувь бол компанийн удирдлага биш. Тийм учраас төр 51 хувийн эрх мэдэлдээ эзэн болж удахгүй ТУЗ-өө томилж, удирдлагын эрхээ хэрэгжүүлнэ. Тэгэхээр жирийн ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл гарахгүй. Үйлдвэрийн 15 хувийг тус үйлдвэрийн ажилчид давуу эрхээр эзэмшинэ гэдэгтэй би санал нийлэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ашгийг монгол хүн бүр хүртэх ёстой. Тийм учраас цаашдаа “Эрдэнэс Монгол” компани төрийг төлөөлж стратегийн орд бүхий компаниудын хувьцааг эзэмшинэ, харин монгол хүн бүр “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаанаас эзэмших байдлаар явна.
-Цагийн тооллыг ухраах, урагшлуулах тухайд:
-Цагийн тооллыг хөдөлгөснөөр хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц төвшинд дээшилнэ гэдэгтэй би санал нийлдэггүй. Цаг урагшлууллаа гээд өглөө эрт босоод явж байгаа нь голдуу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, төрийн албаныхан, тэгээд үйлдвэрийн ээлжийн ажилчид л байх. Жилд хоёр удаа хүний биологийн цагт ингэж өөрчлөлт орохоор эрүүл мэндэд ч сайнгүй. Үүнээс гадна манай хоёр хөрш маань огт цагаа хөдөлгөдөггүй, гэтэл манайх хөдөлгөснөөс гадаад харилцаан дээр хүртэл ажлын цагийн тогтсон хэвшил алдагддаг. Одоо бол яг таарч байгаа. Манай улс цагийн нэг л бүстэй зэрэг энэ мэт байдлаа харвал цагийн тооллыг урагшлуулж хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар эргэж харах хэрэгтэй гэж би хувьдаа үзэж байгаа.
-Цахилгаан станцуудын хувьчлалын тухайд:
-Өнөөдөр техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийчихсэн эрчим хүний чиглэлийн 68 төсөл байна. Хэрвээ бүгдийг нь хэрэгжүүлье гэвэл Монгол Улс хэрэглээнээсээ 20 дахин давсан эрчим хүч үйлдвэрлэнэ. Ийм замбараагүй, өмнөх ажлаа дуусгаагүй байж дараагийнхыг нь эхлэх замаар цаасан дээр “ажил хийх”-ээ болих хэрэгтэй. Тийм учраас эрчим хүчний салбарын болон цахилгаан станцыг хувьчлал болохгүй гэх зэргээр Ерөнхий сайд хариуллаа. Уулзалтын төгсгөлд МҮЭ-ийн холбоодын төлөөллийн тавьсан зарим саналыг ажил хэрэг болгох, арга хэмжээ авах чиглэлээр ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 30
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.30/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд батлагдсанаар Монгол Улсын ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болох юм.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмуудыг мөрдлөг болгон боловсруулсан байна. Гадаад эдийн засгийн таагүй нөхцөл байдал, дотоод эдийн засгийн хүндрэл нь эдийн засгийн идэвхжилийг сулруулж, төсвийн орлогыг их хэмжээгээр бууруулах нөлөөллийг үзүүлж байгаа аж. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойрын жилүүдэд төдийлөн өсөхөөргүй байдал ажиглагдаж байгаагаас богино болон дунд хугацаанд төсвийн орлого огцом нэмэгдэхээргүй байгааг танилцуулгад дурдсан байна. Сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байгаатай холбогдуулан зарлагын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага үүсчээ.
Эдийн засгийн энэхүү хүндрэлээс шалтгаалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудын хүрэх хугацааг дахин сунгаж, шилжилтийн зохицуулалтыг дахин томьёолох шаардлагын үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016 онд 18.5 хувиас, 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас, 2020 оноос алдагдалгүй байхаар хуульчилсан юм. Дээрх зарчмуудыг тусган тооцоход Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болохоор байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан 15 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг өргөн мэдүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 30
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү нар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа.
Ажлын дэд хэсгийн бүрэлдхүүнд тус Байнгын хорооны Ажлын алба, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох ажилтнууд ажиллав.
Тус Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль, аймгийн 7 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тухайн цэцэрлэг, сургуулиудын багш, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа.
“Энэрэл” цогцолбор нь 1992 онд 500 сурагчийн суудалтай тусгай хэрэгцээт боловсрол олгохоор 1992 онд 500 сурагчийн суудалтай байгуулагдсан бөгөөд 1995 оноос эхлэн ердийн сургалттай ангиудад элсэлт авч ерөнхий эрдмийн суурь боловсрол эзэмшүүлж иржээ.
1998-1999 оны хичээлийн жилээс Дархан-Уул йймгийн Засаг даргын 51 тоот захирамжаар нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд асрамж халамж, үйлчилгээ үзүүлэх дотуур байртай ердийн ба тусгай хэрэгцээт сургалттай “Энэрэл” цогцолбор болж, сургалт, халамжийн үйлчилгээ үзүүлдэг болжээ. Түүнчлэн 2010-2011 оны хичээлийн жилээс аймгийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол олгох, Тусгай хэрэгцээт боловсрол олгох, Мэргэжлийн анхан шатны боловсрол олгох цогцолбор сургууль болгож өөрчлөн зохион байгуулсан байна.
Одоогоор тус сургуульд тусгай хэрэгцээт боловсрол олгох 3 ангид 37 хүүхэд хамруулан сургаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 18 хүүхдийг ердийн ангид хамруулан боловсрол эзэмшүүлж байна. Тус сургуулийн хувьд тусгай хэрэгцээт боловсрол олгох ангиудад хувьсах зардал ердийн сургуулиудын адил олгогддог, багшлах боловсон хүчин дутагдалтай, дохионы хэлний нэг багштай, багшийн цалин хөлс, туслах багш, эмч, сэргээн засалчийн орон тоо батлагдаагүй, төсөв хүндрэлтэй байгаа талаар цогцолборын захирал танилцууллаа. Ажлын хэсэг энэ асуудлыг 2017 оны улсын төсөвт тусгуулах талаар анхаарч танилцуулахаар боллоо. Мөн тус сургуулийн дотуур байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хараа хяналтгүй эмзэг бүлгийн хүүхдүүдийг нэг дор байрлуулан байлгаж байгаа нь хамгийн тулгамдсан асуудал тул Ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар аймгийн удирдлагад дээрх асуудлыг орон нутгийн хэмжээнд яаралтай шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллах талаар үүрэг өглөө.
Дараа нь Ажлын хэсгийн гишүүд Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус цэцэрлэг нь 1965 онд байгуулагдсан, 13 бүлэгтэй, үүнээс тусгай хэрэгцээт боловсрол олгох 2 бүлэгт 15 хүүхдийн хамруулан сургадаг байна. Тус цэцэрлэгийн хувьд цаашид төсөвт 7 орон тоо нэмэгдүүлэх шаардлагатай, цэцэрлэгийн агааржуулалтын асуудлыг шийдвэрлэх асуудал нэн тэргүүнд тулгамдаж байгаа талаар цэцэрлэгийн удирдлага ажлын хэсэгт танилцуулав.
Дархан-Уул аймагт нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй 473 хүүхэд байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судалгаа мэдээллийн санд тулгуурлан энгийн хүүхдийн дунд сурч боловсрох, хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа сайн туршлагуудтай Ажлын хэсэг танилцлаа.
Цаашид тусгай хэрэгцээт боловсрол олгох ангиудад шаардлагатай хувьсах зардал, багш, туслах багшийн цалин хөлстэй холбоотой зардлыг улсын төсөвт тусгуулах талаар анхаарч ажиллахаа Ажлын хэсгийн гишүүд илэрхийллээ. Мөн аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжлийн төв” нь нөхөрлөл хоршоо байгуулан үйлдвэрлэл эрхэлж байгаатай танилцаад энэ талаар дэмжиж ажиллахаар боллоо.
Байнгын хорооны Ажлын алба
-
2016 оны 9 сарын 30
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Арбитрын тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.09.30/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Д.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг Монгол орны онцлог, НҮБ-ын Загвар хуульд нийцүүлэн, бусад улсын шилдэг туршлагыг судалсны үндсэн дээр боловсруулсан бөгөөд шинэлэг зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, Арбитрын ажиллагааны харьяалалыг арбитрын хуралдаан болох газар гэсэн утгаар 2003 оны хуульд тусгагдсаныг өөрчилсөн байна. Түүнчлэн загвар хуульд шинээр тусгасан арбитрын бүрэлдэхүүн шийдвэрийнхээ биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болох нарийвчилсан зохицуулалтад нийцүүлэн “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, урьдчилсан тогтоол” гэсэн бүлгийг шинээр боловсруулан тусгажээ. Үүний зэрэгцээ арбитр, шүүхээс маргааны аль нэг талаас гаргуулсан хэрэгжих боломжтой үүрэг, амлалт, үүргийн гүйцэтгэлийг хангах тодорхой арга хэмжээг ойлгох санхүүгийн баталгааны талаар, зардал хохирол гаргуулахтай холбоотой шинэ зохицуулалт болон цахим хэлбэрээр хийх хэлэлцээр, дампуурлын талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Эдгээр шинэлэг зохицуулалтаас гадна хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн Загвар хуульд нийцэхгүй байгаа зарим зохицуулалтыг шинэчлэн найруулсан бөгөөд дэвшилтэт зохицуулалтыг хадгалсан болохыг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Арбитрын тухай хуулийн төслийг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцэж байгаа эсэх талаар НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын саналыг авсан бөгөөд уг төсөл Загвар хуульд нийцэж байгаа талаар урьдчилсан санал дүгнэлт ирүүлсэн байна. Уг төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, МХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндсэний арбитр, бусад хуульч, эрдэмтэн, арбитрч нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан бөгөөд төслийг боловсруулах явцад хэлэлцүүлэг, олон улсын бага хурал удаа дараа зохион байгуулж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн саналыг авч төсөлд тусгасан байнахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 30
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүллээ
-
2016 оны 9 сарын 30
Иргэн С.Одонтуяа, М.Анхбаяр нар Засгийн газраас ”Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгаа асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан талаар мэдээлэл хийнэ.
Жич: Хэвлэлийн хурал ”Залуучууд” зочид буудлын 3 давхрын хурлын зааланд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 12:30 цагт болно.
-
2016 оны 9 сарын 30
Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаанаар хуралдлаа. Тус хуралдаанд Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс есдүгээр сарын 27-28-нд зохион байгуулсан 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөн. Сонгон шалгаруулалтад орсон эдгээр иргэдийн дүнг нэг бүрчлэн сонсож хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан
-
2016 оны 9 сарын 29
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” нэгдэл худалдан авсан талаархи асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санал хүргүүлсэн байна. Тэрбээр энэ талаар өнөөдөр /2016.09.29/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, хувьчлалын асуудлаар ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөхийг хэвлэл мэдээллийнхнээс хүссэн юм.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурдын эхэнд “УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой. Энэ асуудлыг би шахаж ажиллах болно гэдгээ мэдэгдэж байсан. Энэ ч үүднээс асуудалд хандаж Ерөнхий сайдад санал хүргүүлэх болсон” гэдгээ онцлов.
Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу 6 дугаар сарын 28-нд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” нэгдэл худалдан авсан талаархи асуудлыг шалгаж дүнг танилцуулах чиглэл Засгийн газарт өгөгдсөн байна. Энэ талаар Ерөнхий сайдын захирамж гарч таван сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, наймдугаар сарын 05-ны дотор шалгалтын дүнг танилцуулах үүрэг өгөгдсөн боловч нааштай шийдвэр гарсангүй гэж үзэж байгаагаа тэрбээр энэ үеэр хэллээ.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар нөхцөл байдлыг судалж үзэхэд дээрх үйлдвэрүүдийг удирдах бүх эрх мэдэл нь 49 хувийг худалдаж авсан гэх “Монголиан коппер корпораци” болон Худалдаа хөгжлийн банкны удирдлагад шилжиж, төрийн эзэмшлийн 51 хувийг Засгийн газар бүрэн алдсан гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Учир нь дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийн бүрэлдэхүүний 50 хувийг болон ТУЗ-ийн даргаар нь цөөнхийн төлөөллийг томилж, төрийн мэдлийн 51 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Б.Шинэбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 07-нд өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилсныг Худалдаа хөгжлийн банк болон “Монголиан коппер корпораци”-ийн эрх ашгийг хамгаалагч болсон гэж үзэхэд хүргэж байна гэлээ. Иймээс тэрбээр УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад дараахь саналыг хүргүүлсэн байна.
Үүнд:
-Ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан дүнг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх,
-Сангийн сайд асан Б.Болорын 2016 оны 06 дугаар 27-ны өдрийн н/255, н/256 дугаар тушаалыг хүчингүй болгох,
-Дээрх үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин эхнээс нь зохион байгуулах,
-“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет нэгдэлд” төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийн шинээр томилж ажилд оруулах,
-Дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийг байгуулах, гүйцэтгэх удирдлагыг томилох, дүрмийг батлахдаа 51х49 гэсэн харьцааг хатуу баримтлах,
-Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монголиан коппер корпораци” ямар эх үүсвэрээр худалдаж авсан болон хууль ёсны байсан эсэхийг онцгойлон анхаарч шалгалтаа үргэлжлүүлэхийг хүссэн байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг шударга болгож, Монгол Улсын төрийн 51 хувийг үнэгүйдүүлэхгүй эзэнтэй байлгаж, ард түмний эрх ашгийн төлөө тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.
2016 оны эхний найман сарын байдлаар “Оюутолгой” ХХК нь 244.6 тэрбумын татвар төлсөн байхад “Эрдэнэт” үйлдвэр нь 20.3 тэрбум төгрөгийн татвар төлснийг харьцуулахад энэ үйлдвэр яаж ажиллаж байгаа нь харагдаж байна гэлээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 29
. “Нүүрсний хэрэг”-ээр Л.Гансүхийг хэрхэн хорьсоныг олон нийт тод санаж байгаа. Харин одоо Г.Дэнзэнг хорилоо. Г.Дэнзэнгийн дараа хоригдох хүнийг Э.Бат-Үүл гэх мэдээлэл ч гарч эхлэв. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны аллагад буруутган хэргийн газарт малгайгаа орхисон гэх үндэслэлээр ТЕГ-аас шалгаж буйг тэрбээр өөрөө мэдэгдсэн.
-
2016 оны 9 сарын 29
Ерөнхий сайдыг ес, сайд нарыг 24 хоногийн дараа томилжээ
-
2016 оны 9 сарын 29
Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос нэр бүхий гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ.
-
2016 оны 9 сарын 29
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр валютын ханшийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд тэрбээр Монголбанкийг валютын ханшийн өөрчлөлтөд ямар нэгэн оролцоогүй байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж байгаад тайлбар хийж байгаагаа онцлоод “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар вальютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” хэмээн мэдэгдэв.
Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан байна. Түүнчлэн цаашид их хэмжээний валют гаргаж интервенци хийх замаар ханшийг тогтворжуулах боломж манай улсын хувьд хомсдож байгаа аж. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн интервенци хийснээр гадаад валютын нөөц багассан. Бид цаашид интервенци хийх ч гэсэн гол зарчим болгон ажиллахгүй. Үүний хажуугаар мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргаа хэрэглэсэн. Энэ нь цаанаа хүмүүст хүнд тусах хэдий ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, импортын урсгал нэмэгдэх тусам Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.