-
2016 оны 8 сарын 03
УИХ-ын анхдугаар чуулган дөнгөж сая хаалтаа хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг 58 гишүүнээс 21 ги шшүүн нь дэвжин 87.9 хувийн саналаар, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэн Б.Баатарзоригыг 58 гишүүнээс 51 нь дэмжиж 87.9 хувийн саналаар, С.Цэдэндамбыг 58 гишүүнээс 50 нь дэмжиж 86.2 хувийн саналаар тус тус Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо.
Анхдугаар чуулганыг хаахын өмнө УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр ”УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламент нь 2000 оноос хойш хамгийн богино хугацаанд хуралдаж шинэ Засгийн газрыг байгуулсан байна. Засгийн газар шуурхай ажиллаж, мөрийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.
ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлсэн асуудлаар иргэдээс санал гомдол их ирж байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан, яаралтай УИХ-д тайлагнах ёстой. УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлж байна” гэлээ.
-
2016 оны 8 сарын 03
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
Мөн дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.
-
2016 оны 8 сарын 03
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулсан. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.
-
2016 оны 8 сарын 03
Өнөөдөр байнгын хороо хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийн тухай;
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
6.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
7.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай.
-
2016 оны 8 сарын 03
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
11.00 цагаас:
Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай /үргэлжилнэ/;
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хаалт.
-
2016 оны 8 сарын 02
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулжээ.
-
2016 оны 8 сарын 02
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 11.00 цагт зарлалаа. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм.
-
2016 оны 8 сарын 02
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэхүү хуралдаанаард маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж томилох дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа аж.
-
2016 оны 8 сарын 02
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын гишүүн Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн төсөл боловсруулсан байна.
-
2016 оны 8 сарын 02
Аймгуудын ИТХ-аас Засаг дарга нараа тодруулж, Ерөнхий сайд зарим томилгоогоо хийж зарим Засаг дарга нарыг өнгөрсөн сарын сүүлчээр батламжилсан.
-
2016 оны 8 сарын 02
Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуулийг ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуультай хамтатган явуулах шийдвэр гарчээ.
-
2016 оны 8 сарын 01
УИХ-ын анхдугаар чуулганыг энэ долоо хоногт хаахаар болсон байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэний дараа анхдугаар чуулганыг хаахаар төлөвлөсөн байна.
-
2016 оны 8 сарын 01
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд, төлөөлөгчид 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
-
2016 оны 8 сарын 01
АН-ын ҮЗХ энэ сарын 5 буюу ирэх Баасан гаригт хуралдахаар болжээ. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм.
-
2016 оны 8 сарын 01
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шинэ Засгийн газар бүрэлдсэн. Тиймээс дэд сайдуудын нэр эхнээсээ дуулдаж эхэллээ.
-
2016 оны 8 сарын 01
Хилийн 0108 дугаар ангийг 90 жилийн ойг нь тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одон хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв. Тэрбээр баяр хүргэж хэлсэн үгэндээ
”Анх үүсч байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хил, хил орчмын дэглэмийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж, сая саяар тоологдох зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан олон удаагийн үйлдлийг илрүүлж, улс орны эдийн засагт учирч болзошгүй их хэмжээний бодит хохирлоос урьдчилан сэргийлсэн болон хариуцсан хэсгийнхээ хил хамгаалалтад сүүлийн үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлж байгаа зэрэг амжилтуудыг ойн баярын энэ өдөр бахархан дурдахад таатай байна.
Улс орны газар нутаг торгон хилээс эхлэлтэй. Тэрхүү хил нь хилчин та бүхний өдөр шөнийн манааны үр дүнд амар амгалан байж, Монгол Улсын оршин тогтнохын үндэс, сүлдэт багана болж байдаг юм.
Иймд улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж буй эрхэм хилчид та бүхэн цаашдаа хилийн бүс, зурваст амьдарч буй орон нутгийн ард иргэддээ нээлттэй байж, хил хамгаалалт, хилийн анги салбарынхаа туслах аж ахуйн шилдэг туршлагаа хуваалцдаг болох хэрэгтэй.
Төрийн дээд одонгоор шагнагдсан танай хамт олонд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж, ойн баярын мэндийг дэвшүүлье” хэмээн амжилт хүсч, баяр хүргэлээ.
-
2016 оны 7 сарын 29
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, П.Сэргэлэнг 95 хувийн саналаар дэмжлээ.
-
2016 оны 7 сарын 29
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж хэлэлцэх асуудлаа баталлаа. Өнөөдрийн хуралдаанаар:
-
2016 оны 7 сарын 29
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.29/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болохыг тогтоолын төсөлд дурдсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 29
МАН бүлэг дөрвөн сайдын асуудлаар хуралдаж, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайван нэрийг татах шийдвэр гаргажээ.