-
2016 оны 6 сарын 30
Харин сонгуулийн үр дүнгийн хувьд урьдчилсан байдлаар 76 тойргоос 33 тойргийн дүн 100 ирсэн байна. Бүх тойргийн мэдээллийг нэгтгэсний дараа албан ёсны байдлаар эцсийн дүнг маргааш танилцуулна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ.
-
2016 оны 6 сарын 30
УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч сонгуулийн урьдчилсан дүн хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хороонд ирсээр байна. Тэгвэл зарим хорооны мэдээлэл 100 хувь ирсэн байгаа юм. Ингээд аль тойрогт хэн хэн хэдэн санал авсныг урьдчилсан байдлаар хүргэж байна. Харин нэгдсэн дүнг албан ёсоор СЕХ-оос тун удахгүй мэдээлэх юм.
-
2016 оны 6 сарын 29
УИХ-ын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос зарлаад байна.
Энэхүү мэдээллийг СЕХ-ны Мэдээлэл технологийн хэлтсээс шууд дамжуулж байгаа юм. Үүнд Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Солтан, А.Баделхан, Д.Мурат, Г.Занданшатар, А.Одончимэг санал ойрхон, Н.Түвшинбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, З.Нарантуяа Г.Мөнхцэцэг нар саналын тоогоороо бусад нэр дэвшигчээсээ давуу байна.
А.Сүхбат саналаараа тасарлаа
Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар гаргасаар байна. Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, М.Энхболд нар бусад нэр дэвшигчээсээ илүүрхэж явна. Ингэхдээ А.Сүхбат сонгогчдоос 5000 гаруй санал аваад байна. Мөн Н.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нар саналаараа илүүрхээд байна.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн санал хураалт дууслаа
-
2016 оны 6 сарын 29
2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт дуусахад 10 минут үлдлээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 23.00 цагт улс даяарх нийт сонгогчдын ирц болон сонгуулийн урьдчилсан дүнгийн талаарх мэдээллийг өгнө.
-
2016 оны 6 сарын 29
МАН-аас мэдээлэл хийлээ
-
2016 оны 6 сарын 29
Олны нэрлэж заншсанаар ”хар машин” буюу санал тоолох төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг сонирхуулж байна.
-
2016 оны 6 сарын 29
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 20:00 цагийн байдлаар танилцууллаа. 20:00 цагийн байдлаар Нийслэлийн сонгогчдын ирц 61.3 хувьтай байна. Тодруулбал, нийслэлд хамгийн өндөр хувьтай ирц нь Багахангай дүүрэгт 75.59 хувьд хүрчээ.
Харин Багануур дүүргийн сонгогчид 52.47 хувьтай саналаа өгсөн нь хамгийн бага ирц болсон байна. Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцад ноцтой зөрчил гараагүй гэж мэдэгдлээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилэх юм.
-
2016 оны 6 сарын 29
УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа нь иргэн Атар, Мэндсайхан Наранчимэг, Тамир, Тугмандах, Хишигжаргал нарт мөнгө тарааж, Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-ийг зөрчсөнийг Баянзүрх дүүргийн Анхан шатны шүүхийн 2016 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар шийдвэрээр тогтоосон билээ. Гэсэн ч Н.Энхзаяа “Шүүхийн шийдвэрээ гар дээрээ аваагүй байна. Би давж заалдана” гэсэн учраас асуудлыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ.
-
2016 оны 6 сарын 29
МАХН-аас Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, МАН-ынхан мөнгө тарааж байгаа талаар мэдээлэл хийв.
-
2016 оны 6 сарын 29
Ардчилсан нам мөнгө тараахгүй ээ, худал мэдээлэл
-
2016 оны 6 сарын 29
Архангай аймгийн зарим хэсгийн хороодод саналын хуудас дуусчээ. Тухайлбал, тус аймгийн Цахир, Хангай, Булган сумдад сонгуулийн саналын хуудас дууссан гэх мэдээлэл аймгийн Сонгуулийн хороонд иржээ.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн төв штаб дээр сонгуулийн хуулийн ноцтой зөрчиж байгаа талаар гомдлууд их ирж байгаа. СЕХ-оос сонгуулийн хуудас дууссантай холбогдуулаад СЕХ-оос тогтоол гаргасан байна.
-
2016 оны 6 сарын 29
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 17:00 цагийн байдлаар танилцууллаа.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн саналын ирц 17.00 цагийн байдлаар 55 хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ. Тэрбээр энэ үеэр сэтгүүлдчийн сонирхсон асуултад хариуллаа.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн ирцийн мэдээг 17.00 цагийн байдлаар хүргэж байна. Сонгогчдын ирц 50-70 хувьтай байна. Хамгийн өндөр ирцтэй тойрог нь 31 дүгээр тойрог буюу Увсын тойрог байна.
-
2016 оны 6 сарын 29
Шуурхай: Улсын хэмжээнд 55 хувийн ирцтэй байна
-
2016 оны 6 сарын 29
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгогчдын ирцийн мэдээлэл болон үүсч байгаа нөхцөл байдлын талаар 18.00 цагт мэдээлэл хийнэ.
-
2016 оны 6 сарын 29
Европын Парламентын төлөөлөгчид бараалхав
-
2016 оны 6 сарын 29
Ерөнхийлөгч Германы Элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа