
Дэлхийн газрын тосны үнэ 2026 оны наймдугаар сарын 21-нд сүүлийн гурван долоо хоногийн хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Үүнд АНУ, Ираны үргэлжилж буй мөргөлдөөн болон стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэх хөдөлгөөн эрс буурсан нь голлон нөлөөлжээ.
Brent төрлийн газрын тосны үнэ баррель нь 93.55 ам.доллар, харин АНУ-ын WTI газрын тос 86.50 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Ингэснээр Brent энэ долоо хоногт 7 гаруй хувиар, WTI 8 гаруй хувиар өсөөд байна.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн хөдөлгөөн хэвийн үеийнхээс эрс буурчээ. Reuters-ийн мэдээллээр наймдугаар сарын 20-нд ердөө долоон түүхий эд тээвэрлэгч хөлөг тус хоолойгоор нэвтэрсэн байна. Өмнө нь дэлхийн түүхий нефть, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн бараг 20 хувь энэ маршрутаар дамждаг байжээ.
Үүний улмаас Саудын Араб, Ирак, АНЭУ, Кувейт зэрэг Ойрх Дорнодын томоохон үйлдвэрлэгчдээс дэлхийн зах зээлд нийлүүлэх газрын тосны хэмжээ хязгаарлагдаж байна. Үнэ цаашид 100 доллар давж болзошгүй.
Шинжээчид мөргөлдөөн удаан үргэлжилж, Ормузын хоолойн тээвэр хэвийн болохгүй бол газрын тосны үнэ 100 ам.долларт хүрэх эрсдэлтэй гэж үзэж байна. Газрын тосны үнэ өсөх нь шатахууны үнэ төдийгүй тээвэр, хүнс, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, дэлхийн инфляцын дарамтыг дахин хүчтэй болгох эрсдэлтэй.
Л.Баяр

























































