-
2016 оны 6 сарын 29
Сүхбаатар дүүргийн 45 дугаар бүрэн дунд сургуульд байрлах 7-р хэсгийн хороонд саналаа өгөх юм. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүрэгт байрлах Түшээ дээд сургуулийн байранд, 10-р хэсгийн хороонд 12.00 цагаас саналаа өгөх аж.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 22.00 цагт өгөхөөр болсон.
-
2016 оны 6 сарын 29
Сонгуулийн санал хураалт улс орон даяар маргааш 07.00 цагаас эхэлж, 22.00 цагт дуусгавар болно.
-
2016 оны 6 сарын 29
Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа
-
2016 оны 6 сарын 29
Өнөөдөр сонгуулиа өгөх өдөр. Сонгогч та харьяа “Санал авах байр”-нд 07:00-22:00 цагийн хооронд өөрийн биеэр очиж, саналаа өгөхдөө дараах зүйлийг анхаарай.
-
2016 оны 6 сарын 29
Улсын Их Хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагаас орон даяар зэрэг эхэллээ.
-
2016 оны 6 сарын 29
2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 7.00 цагт орон даяар зэрэг эхэллээ.
-
2016 оны 6 сарын 28
Оросын тал хувьцаагаа зарах санал гаргаж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд Худалдаа хөгжлийн банк ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авахаар болжээ. Ингэснээр тус үйлдвэр 100 хувь монголчуудын эзэмшлийнх болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
-
2016 оны 6 сарын 28
Төрийн үйлчилгээний нэгдсэн төв Хэнтий аймагт үүдээ нээлээ
-
2016 оны 6 сарын 28
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өнөөдрөөс эхэлж байна.
Учир нь өнөөдөр улсын хэмжээнд хүндэтгэх шалтгаантай сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгч байна. Маргааш бүх нийтээр өглөө 07 цагаас 22 цагийн хооронд саналын байранд очиж, саналаа өгнө.
-
2016 оны 6 сарын 28
Удирдлагын академын Б корпус
-
2016 оны 6 сарын 28
Гадаадад оршин суугаа иргэнд боловсролын баримт бичгийн лавлагааг цахимаар олгоно
Гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагаагаа энэ оны долдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр авдаг болно.
2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд, гадаадын их дээд сургуульд суралцагч манай иргэдээс 7148 хүний боловсролын баримт бичгийн лавлагаа авахыг хүсч өргөдөл ирүүлсэн бөгөөд холбогдох лавлагааг гаргаж өгчээ. Гэхдээ лавлагаа авахад зарим хүндрэл гардаг байна. Тухайлбал, БНСУ-д амьдарч байгаа иргэн ийм лавлагаа авахаар ирэхэд виз болоод цаг хугацаа, зардлын асуудал хүндрэлтэй. Мөн АНУ, Япон, Канад, Хятад, ОХУ, Герман, Австрали, Итали улсад суралцах хүсэлтэй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Иймд Гадаад хэргийн яамны Консулын хэлтэс, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд, Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Сургалтын төрийн сан зэрэг байгууллагад лавлагааг цахимаар олгох шаардлага үүсээд байгаа юм.
Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгосноор төрийн үйлчилгээ хурдан шуурхай, хүнд сурталгүй болж манай улсын энэ чиглэлийн үйл ажиллагаа олон улсын хэмжээний шаардлага хангаж, иргэдийн өрсөлдөх чадвар нэмэгдэн, улмаар төрийн албан хаагчдын ажлын бүтээмж өсөх болно.
-
2016 оны 6 сарын 28
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний чанарын хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Чанарын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.
-
2016 оны 6 сарын 28
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хязгаарыг баталлаа
-
2016 оны 6 сарын 28
Визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгохоор тогтов
-
2016 оны 6 сарын 28
Японы тал Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг судалж үзнэ
-
2016 оны 6 сарын 28
Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил хангагдсан эсэх болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 6 сарын 28
Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замд их засвар хийнэ
-
2016 оны 6 сарын 28
Хуульд заасан сонгуулийн сурталчилгааны хугацаа урд шөнийн 00:00 цагаас дуусч нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор зогсоогоод байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш бүх төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон байдаг. Тиймээс ч фэйсбүүк, твиттер зэрэг онлайн орчинд ч сонгуулийн сурталчилгааг хийж болохгүй гэдгийг СЕХ-ноос мэдээлээд байгаа юм.
-
2016 оны 6 сарын 28
УИХ-ын ээлжит сонгуульд 497 хүн нэр дэвшиж байгаа. Тэгвэл аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль 2288 хүн нэр дэвшиж байгаа юм байна. Ингээд 2016 оны сонгуульд нийтдээ 2786 хүн өрсөлдөж байгаа аж.