Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1250 1251 1252 1253 1254 1255 1256
  • Санал тоолох хар машиныг өнөөдөр туршина
    2016 оны 6 сарын 24
    ИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль энэ сарын 29-нд болохтой холбогдуулан өнөөдөр сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг туршиж шалгахаар болсон.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 6 сарын 24
    Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

    Тэдгээр зарлигаар, тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус эгүүлэн татаж, мөн тус тус томилсон байна.

    Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.

    Энэ тогтоолоор, тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг; 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон ...” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Иргэдээ ирээдүйнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцоорой
    2016 оны 6 сарын 24
    Гэхдээ сонгуулийн үйл ажиллагаанд “Шатав нь авна уу, Готов нь авна уу хамаагүй” гэдэг шиг хэнэггүй хандаж бас болохгүй юм. Хэдийгээр манай улсын төрийн үйл ажиллагаа төлөвшиж чадаагүй, бохир гэгддэг ч энэ нь Монголын төрт ёсны түүхийг ирээдүйд хөсөр хаяхын нэр огтхон ч биш юм. Харин ч иргэд төрөө бүтээхэд идэвхтэй оролцох ёстойг сануулж буй. Таны бүрэн эрх олгосон хүн л таныг төлөөлж УИХ, ИТХ-д ажиллана. Хамгийн чухал нь таныг төлөөлж шийдвэр гаргахад оролцоно.
  • Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ
    2016 оны 6 сарын 24
    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.06.23/ хуралдаан 11 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.

    Батлан хамгаалахын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Байнгын хорооны хуралдаанаар батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний холбогдолтой хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зарчмын зөрүүтэй 1, найруулгын 23 санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Ингээд Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

    Дараа нь Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 5, найруулгын 21 саналаар санал хурааж дэмжив. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

    Байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

    Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын

    хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хийсэн юм.

    Сүүлийн жилүүдэд ачаа, зорчигч тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай авто тээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсээд байгаа. Энэ хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчин бүрдүүлэх 4 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг Москва хотноо 2016 оны 3 дугаар сарын 29-өөс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Уг уулзалтаар гурван улсын төлөөлөгчид “Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын Олон улсын авто замын тээврийн хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн хэлэлцэж, хэлэлцээрийн нэрийг ”Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” гэж өөрчлөн холбогдох зарим өөрчлөлтийг тусгажээ.

    “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 20 зүйл, 3 хавсралттай бөгөөд энэхүү хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцааг уялдуулж хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байгаа аж.

    Хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд олон жил яригдаж ирсэн энэ асуудал өнөөдөр шийдэгдэж, Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын үеэр өнөөдөр энэ хэлэлцээрт Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын төлөөллүүд гарын үсэг зурах гэж байна. Энэ хэлэлцээрийн үр дүнд манай улсын ачаа тээвэр, бараа эргэлт болон экспорт, импортын хэмжээ нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар манай жолооч нар Ховдын Булганы хилийн боомтоор дамжин Казакстаны хил хүртэл ачаа тээвэрлэх боломж нээгдэх юм гэлээ.

    Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжин хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Нүүрсийг боловсруулан чанарыг сайжруулна
    2016 оны 6 сарын 23
    Нүүрсийг боловсруулан чанарыг сайжруулна
  • Ц.Элбэгдорж, Си Зиньпинтэй уулзав
    2016 оны 6 сарын 23
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзав
  • Баруун аймгууд цемент, нефть боловсруулах үйлдвэртэй болно
    2016 оны 6 сарын 23
    Баруун аймгууд цемент, нефть боловсруулах үйлдвэртэй болно
  • Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг ашиглалтад оруулна
    2016 оны 6 сарын 23
    Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг ашиглалтад оруулна
  • Ахмадуудаа мартсан АН
    2016 оны 6 сарын 23
    Ахмадуудаа мартсан АН
  • Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болов
    2016 оны 6 сарын 23
    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 6 дугаар 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

  • Амаа барих уу, амиа аврах уу
    2016 оны 6 сарын 23
    АМАА БАРИХ УУ, АМИА АВРАХ УУ
  • Ч.Улаан: Ирэх оны төсөв төлөвлөгөө боловсруулах ажилд саатал гарлаа
    2016 оны 6 сарын 23
    Ч.Улаан: Ирэх оны төсөв төлөвлөгөө боловсруулах ажилд саатал гарлаа
  • З.Баянсэлэнгэ: Н.Учрал надтай уулзаж тойрог наймаалцъя гэдэг санал тавьсан
    2016 оны 6 сарын 23
    УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нөхөр, хүү болон хуульчийн хамтаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр Сонгино хайрхан дүүргийн 72 дугаар тойрогт өөртэй нь өрсөлдөж буй нэр дэвшигч Н.Учралын талаар хууль зөрчсөн баримтуудыг дэлгэсэн юм.
  • Ирц бүрдээгүйгээс хоёр байнгын хороо хуралдсангүй
    2016 оны 6 сарын 23
    Өнөөдөр хуваарийн дагуу гурван байнгын хороо хуралдаж, маргааш чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэх байсан. Гэсэн ч Хууль зүйн болон Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороод ирц бүрдээгүй учир хуралдсангүй.

  • Ажилгүйдлийн түвшин 11.6 хувь
    2016 оны 6 сарын 23
    Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3.1 хувь хүртэл агшиж, түүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл хүндхэн байдалтай байна. Энэ зах зээлийн төлөв ойрын хугацаанд ч таатай байхгүй нь бололтой.
  • Доржийн бизнест татварын дарамт учрахгүй
    2016 оны 6 сарын 23
    Манай улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжийн тал хувь нь 2015 оны байдлаар үйл ажиллагаагаа зогсоожээ. Дорж бол өнгөрсөн хугацаанд үүдээ барьсан 62 мянган аж ахуйн нэгжийн нэгэн төлөөлөл. Эрхэлдэг бизнес нь өдрөөс өдөрт хумигдаж, барааг нь авдаг хүн ч цөөрч, эцэстээ тэр лангуугаа эзэнд нь хүлээлгэж өгчээ.
  • Гурван улсын төрийн тэргүүн уулзана
    2016 оны 6 сарын 23
    Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 23-24-ний өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаан болж байна.
  • Бичлэг: Д Тэрбишдагвын талаар хуучин намынхан нь мэдэгдэл гаргав
    2016 оны 6 сарын 23
    Бичлэг: Д Тэрбишдагвын талаар хуучин намынхан нь мэдэгдэл гаргав
  • Ганаа цалингаа нэмүүлж, амьдралаа сайжруулна
    2016 оны 6 сарын 23
    Ганаа төрийн албан хаагч. Төрд шударгаар зүтгэж яваа залуу боловсон хүчин. Тэрээр эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Төрийн албан хаагчийн цалингаар амьдралаа авч явах нь амаргүй ч цалингаа нэмэгдэнэ гэдэгт итгэдэг.
  • Золбоо гуравдугаар ээлжинд хичээллэдэггүй болно
    2016 оны 6 сарын 23
    Золбоо энэ жил хоёрдугаар ангид орно. Өнгөрсөн жил нэлээдгүй юм болж байж нэгдүгээр ангид орсон.

1250 1251 1252 1253 1254 1255 1256
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    3 цаг 42 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    6 цаг 6 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    7 цаг 24 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    7 цаг 35 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    7 цаг 43 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    8 цаг 6 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК